• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Узбекистан улсад Монгол Улсын Элчин сайдын яам нээн ажиллуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг энэ сарын 9-нд Бүгд Найрамдах Узбекистан Улсын нийслэл Ташкент хотод Монгол Улсын Элчин сайдын яам нээн ажиллуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

Төв Азийн бүс нутгийн зах зээлд томоохонд тооцогдох 35 сая гаруй хүн амтай Узбекистан нь хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн хөгжлөөр тэргүүлдэг тул Монгол Улсын хүнсний аюулгүй байдлыг хангах зорилтод нийцсэн эрүүл хүнсний бүтээгдэхүүний хангамжийг нэмэгдүүлэх, төрөлжүүлэх чиглэлээр хамтран ажиллах, манай үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг тухайн бүс нутагт таниулах, эдийн засгийн харилцааг өргөжүүлж худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, мах, махан бүтээгдэхүүний экспортын чиглэлээр хамтран ажиллах өргөн боломжтой улс юм.

Узбекистан нь хуучин Зөвлөлт Холбоот Улсын бүрэлдэхүүнд байсан Төв Азийн орнуудтай харьцуулахад манай хоёр хөрштэй хил залгадаггүй, Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллага, Евразийн эдийн засгийн холбооны гишүүн бус, бие даасан гадаад бодлого явуулахыг эрхэмлэдэг, тухайн бүс нутагтаа улс төрийн нэр хүндтэй улс.

Одоогийн байдлаар тус улсад гадаадын 44 улсын Элчин сайдын яам, 2 Ерөнхий консулын газар, Олон улсын 18 байгууллагын төлөөлөгчийн газар ажиллаж байна.

Тус улс нь гадаад бодлогын хүрээнд сүүлийн жилүүдэд бүхий л салбарыг хамарсан өргөн хүрээнд шинэчлэлийг өрнүүлж байна. Тухайлбал, Узбекистан нь 2020 онд Евразийн эдийн засгийн холбоонд ажиглагч статустай болсон, саяхан Дэлхийн худалдааны байгууллагад элсэх хүсэлтээ илэрхийлээд байгаа аж.

Хоёр талын худалдааны эргэлт сүүлийн жилүүдэд аажмаар өсөн 2022 онд 10,4 сая ам.долларт хүрсэн бөгөөд хоёр улсын Худалдаа, аж үйлдвэрийн танхимууд 2022 онд Ташкент хотод Монгол, Узбекистаны бизнес уулзалтыг хамтран зохион байгуулсан. Монгол Улсын хүнсний аюулгүй байдлыг хангах, нийлүүлэгч улсын тоог нэмэгдүүлэх үүднээс улс төрийн хувьд төвийг сахисан, бүс нутагтаа нөлөө бүхий улстай илүү түлхүү ойр ажиллах нь зүйтэй хэмээн үзэж хоёр талын харилцааг өргөжүүлэх, хамтын ажиллагааны эрх зүйн үндсийг тогтооход чиглэсэн Засгийн газар хоорондын хэлэлцээр, санамж бичгүүдийг байгуулахаар ажиллах төлөвлөгөөтэй байна гэж салбарын сайд танилцуулав.

Иймд бүс нутагтаа улс төр болон эдийн засгийн хувьд ач холбогдол бүхий улсад Монгол Улсын Элчин сайдын яамыг нээн ажиллуулах бодитой хэрэгцээ, шаардлага байгааг харгалзан Бүгд Найрамдах Узбекистан Улсын нийслэл Ташкент хотод Монгол Улсын Элчин сайдын яам нээн ажиллуулах саналыг 2023 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаар уг саналыг зөвшилцөн дэмжсэн шийдвэр гаргасан тул асуудлыг айлын талд дипломат шугамаар тавьж, зөвшөөрсөн хариуг авчээ.

Тэрбээр, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Сангийн сайд нарын хамт “Бүгд Найрамдах Узбекистан Улсын нийслэл Ташкент хотод Монгол Улсын Элчин сайдын яам нээн ажиллуулах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийн үзэл баримтлалыг баталсны үндсэн дээр Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулсан гэлээ.

Элчин сайдын яамыг 3 орон тоотой ажиллуулахаар төлөвлөж, холбогдох зардлыг 2024 оны төсөвт тусгажээ.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Онцгой хамгаалалтын бүсэд "нийтийн зориулалттай дэд бүтэц" барьж байгуулахыг хориглох тухай хуулийн төслийг хэлэлцэв
Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа
А.Ариунзаяа: Цэцийн дарга УИХ-ын гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна
Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Азийн АШТ
  • •E-Sport
  • •Чуулган
  • •Бөхийн төрлүүд
  • •Нийслэл
  • •Сагсанбөмбөг
  • •Нийтлэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Уул уурхай
  • •ММ-ын тодруулга
  • •Видео мэдээ
  • •Ерөнхийлөгч
  • •Эрүүл мэнд
  • •Гэмт хэрэг
ХУРААХ
Бостон Селтикс талбайдаа өрнөд...
Улсын хэмжээнд 1061 цахилгаан...

Узбекистан улсад Монгол Улсын Элчин сайдын яам нээн ажиллуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв

Kuzmo 2024-01-11
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Узбекистан улсад Монгол Улсын Элчин сайдын яам нээн ажиллуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг энэ сарын 9-нд Бүгд Найрамдах Узбекистан Улсын нийслэл Ташкент хотод Монгол Улсын Элчин сайдын яам нээн ажиллуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

Төв Азийн бүс нутгийн зах зээлд томоохонд тооцогдох 35 сая гаруй хүн амтай Узбекистан нь хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн хөгжлөөр тэргүүлдэг тул Монгол Улсын хүнсний аюулгүй байдлыг хангах зорилтод нийцсэн эрүүл хүнсний бүтээгдэхүүний хангамжийг нэмэгдүүлэх, төрөлжүүлэх чиглэлээр хамтран ажиллах, манай үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг тухайн бүс нутагт таниулах, эдийн засгийн харилцааг өргөжүүлж худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, мах, махан бүтээгдэхүүний экспортын чиглэлээр хамтран ажиллах өргөн боломжтой улс юм.

Узбекистан нь хуучин Зөвлөлт Холбоот Улсын бүрэлдэхүүнд байсан Төв Азийн орнуудтай харьцуулахад манай хоёр хөрштэй хил залгадаггүй, Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллага, Евразийн эдийн засгийн холбооны гишүүн бус, бие даасан гадаад бодлого явуулахыг эрхэмлэдэг, тухайн бүс нутагтаа улс төрийн нэр хүндтэй улс.

Одоогийн байдлаар тус улсад гадаадын 44 улсын Элчин сайдын яам, 2 Ерөнхий консулын газар, Олон улсын 18 байгууллагын төлөөлөгчийн газар ажиллаж байна.

Тус улс нь гадаад бодлогын хүрээнд сүүлийн жилүүдэд бүхий л салбарыг хамарсан өргөн хүрээнд шинэчлэлийг өрнүүлж байна. Тухайлбал, Узбекистан нь 2020 онд Евразийн эдийн засгийн холбоонд ажиглагч статустай болсон, саяхан Дэлхийн худалдааны байгууллагад элсэх хүсэлтээ илэрхийлээд байгаа аж.

Хоёр талын худалдааны эргэлт сүүлийн жилүүдэд аажмаар өсөн 2022 онд 10,4 сая ам.долларт хүрсэн бөгөөд хоёр улсын Худалдаа, аж үйлдвэрийн танхимууд 2022 онд Ташкент хотод Монгол, Узбекистаны бизнес уулзалтыг хамтран зохион байгуулсан. Монгол Улсын хүнсний аюулгүй байдлыг хангах, нийлүүлэгч улсын тоог нэмэгдүүлэх үүднээс улс төрийн хувьд төвийг сахисан, бүс нутагтаа нөлөө бүхий улстай илүү түлхүү ойр ажиллах нь зүйтэй хэмээн үзэж хоёр талын харилцааг өргөжүүлэх, хамтын ажиллагааны эрх зүйн үндсийг тогтооход чиглэсэн Засгийн газар хоорондын хэлэлцээр, санамж бичгүүдийг байгуулахаар ажиллах төлөвлөгөөтэй байна гэж салбарын сайд танилцуулав.

Иймд бүс нутагтаа улс төр болон эдийн засгийн хувьд ач холбогдол бүхий улсад Монгол Улсын Элчин сайдын яамыг нээн ажиллуулах бодитой хэрэгцээ, шаардлага байгааг харгалзан Бүгд Найрамдах Узбекистан Улсын нийслэл Ташкент хотод Монгол Улсын Элчин сайдын яам нээн ажиллуулах саналыг 2023 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаар уг саналыг зөвшилцөн дэмжсэн шийдвэр гаргасан тул асуудлыг айлын талд дипломат шугамаар тавьж, зөвшөөрсөн хариуг авчээ.

Тэрбээр, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Сангийн сайд нарын хамт “Бүгд Найрамдах Узбекистан Улсын нийслэл Ташкент хотод Монгол Улсын Элчин сайдын яам нээн ажиллуулах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийн үзэл баримтлалыг баталсны үндсэн дээр Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулсан гэлээ.

Элчин сайдын яамыг 3 орон тоотой ажиллуулахаар төлөвлөж, холбогдох зардлыг 2024 оны төсөвт тусгажээ.

ФОТО:

Сэдвүүд : #Гадаад харилцаа   #Яам, Агентлаг  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Онцгой хамгаалалтын бүсэд "нийтийн зориулалттай дэд бүтэц" барьж байгуулахыг хориглох тухай хуулийн төслийг хэлэлцэв
Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа
А.Ариунзаяа: Цэцийн дарга УИХ-ын гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна
Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ
ШУУРХАЙ МЭДЭЭ
3 цагийн өмнө өмнө

БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан

3 цагийн өмнө өмнө

Жэйлин Браун 30 оноог авч, баг нь улирлын найм дахь хожлоо байгууллаа

14 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

14 цагийн өмнө өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

14 цагийн өмнө өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

14 цагийн өмнө өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

14 цагийн өмнө өмнө

Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

14 цагийн өмнө өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

14 цагийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

15 цагийн өмнө өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

15 цагийн өмнө өмнө

Үс засуулбал жаргал үргэлжид ирнэ

15 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

1 өдрийн өмнө өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил

1 өдрийн өмнө өмнө

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, цагдаагийн дэслэгч Т.Тулгыг угтан авлаа

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

1 өдрийн өмнө өмнө

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

1 өдрийн өмнө өмнө

Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

1 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

1 өдрийн өмнө өмнө

Долоон улаан мэнгэтэй хар морь өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орно, өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "HEROIC" багтай 15:00 цагт тоглоно

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 50 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Нарны эрчим хүчээр гэрэлтдэг үйлдвэр

2 өдрийн өмнө өмнө

Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын ажил 35 хувьд хүрлээ

2 өдрийн өмнө өмнө

Улаанбаатар хотын хамгийн том усан хангамжийн эх үүсвэрийг төвийн сүлжээнд холболоо

САНАЛ БОЛГОХ
2026-10-30 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

2026-10-31 өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-31 өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

2026-10-30 өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

2026-10-30 өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн дийлэнх нь түймэрт өртжээ

2026-10-30 өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүллээ

2026-10-31 өмнө

ASIASTAR Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

2026-10-30 өмнө

Н.Учрал:Экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлнэ

2026-10-30 өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

2026-10-30 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

2026-10-30 өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ

2026-10-31 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий медалиа гардан авлаа

2026-10-31 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-10-30 өмнө

Б.АСХАР: Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-30 өмнө

Э.Дэлгэрмаа ДАШТ-ий тавдугаар байрт шалгарлаа

2026-10-31 өмнө

Хангалын аманд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ

2026-11-02 өмнө

Ерөнхий сайд диспетчерийн үндэсний төв, III, IV цахилгаан станцад ажиллалаа

2026-10-30 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-11-02 өмнө

Шадар сайд Н.Нoмтойбаяр Дарханы ДЦС-д ажиллалаа

2026-11-02 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

2026-10-30 өмнө

Гурван хөх мэнгэтэй улаагчин үхэр өдөр

2026-11-02 өмнө

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

2026-10-30 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

2026-11-02 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний эхний тоглолтоо хийнэ

2 өдрийн өмнө өмнө

NBA-ын 2 дахь долоо хоногийн тоглолтын төгсгөлийг гайхалтай хийсэн бичлэг /2026-27/

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "HEROIC" багтай 15:00 цагт тоглоно

2026-11-02 өмнө

Үс засуулбал эд эдлэл идээ ундаа олдоно

2026-11-02 өмнө

Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах