• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Нүүдлийн амбулаториор эрт илрүүлэг хийж эхэллээ

Улс орон даяар явагдаж байгаа Эрт илрүүлэх үзлэг оношлогоо шинжилгээнд энэ сарын 7-ны байдлаар нийт хүн амын 40 хувь хамрагдаад байна.

Эрүүл мэндийн яамнаас эрт илрүүлгийг эрчимжүүлэх, хөдөөгийн болон алслагдсан бүс нутгийн иргэдийн хамрагдалтыг нэмэгдүүлэх зорилгоор үе шаттай арга хэмжээг авч байгаа юм.

rLdyBD0uUDJ1N9O.jpg

Энэ удаа Улсын хоёрдугаар төв эмнэлгийн эмч нарын баг Төв аймгийн Батсүмбэр суманд ажиллаж хөдөөгийн иргэдийг үзлэг, оношлогоо шинжилгээнд хамруулж байна.

Батсүмбэр суманд очсон эмч нарын баг Азийн хөгжлийн банк, Ядуурлыг бууруулах Японы сангийн буцалтгүй тусламжаар хэрэгжиж буй “Цар тахлын эсрэг шуурхай арга хэмжээ авах эрүүл мэндийн тогтолцооны чадавхыг бэхжүүлэх” МОН-9218 төслийн хүрээнд Монгол Улсад явуулын үзлэг, оношилгоо, шинжилгээ хийх иж бүрэн тоноглогдсон нүүдлийн амбулаториар үзлэг оношлогоо хийж буй юм.

9530PPr0RSHin0v.jpg

Нүүдлийн эмнэлгийн зориулалтаар иж бүрэн тоноглосон хоёр автомашины нэгд нь  лабораторийн шинжилгээ, дурангийн оношилгоо, эмэгтэйчүүдийн үзлэг хийж буй бөгөөд хоёр дахь машинд рентген оношилгооны иж бүрэн тоног төхөөрөмж, шүд, чих хамар хоолой, нүд, дотрын эмчийн үзлэг хийж байна.

Орон нутагт хийж буй эрт илрүүлгийн явцын талаар ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын Халдварт бус өвчний хэлтсийн дарга Г.Ганхуяг “Орон нутагт эрт илрүүлгийг эрчимжүүлэх зорилгоор нийслэлийн алслагдсан дүүргүүд болон аймгуудаас төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүдээс нарийн мэргэжлийн эмч нарын баг ажиллуулж иргэдэд үзлэг шинжилгээ хийлгэх хүсэлтийг ирүүлсэн. Энэ дагуу яамнаас хуваарь гарган эмч нарын багийг тусгай тоноглогдсон нүүдлийн амбулаторитой илгээн ажиллуулахаар болсон. Нүүдлийн амбулатори бүхий эдгээр машин хөдөө бартаа ихтэй замд туулах чадвар сайтайн дээр үзлэг, шинжилгээ явуулахад ашигладаг бүх төрлийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон юм. Нүүдлийн эмнэлэгтэй эмч нарын багийн хамгийн анхны үзлэг Төв аймгийн Батсүмбэр сумаас эхэллээ. Цаашид бид өвөлжилт, хаваржилт хүндэрсэн аймаг, сумдад ажиллуулж хөдөөгийн малчид, тариаланчдыг  эрт илрүүлэгт хамруулах ажлыг зохион байгуулна. Хөдөөгийн иргэдэд үзлэг, оношилгооноос гадна сэтгэл заслын эмчилгээг давхар хийж, зөвлөгөө өгч байна. Эмч нарын багийг дараагийн ээлжинд Завхан, Увс, Ховд, Говь-Алтай аймагт ажиллуулахаар төлөвлөсөн” гэлээ.

WsrolMpLWUGFfiD.jpg

Батсүмбэр сум нь 7300 хүн амтай бөгөөд сумын хэмжээнд насанд хүрэгчдийн 20 гаруй хувь нь эрт илрүүлэгт хамрагдсан. Улсын хоёрдугаар төв эмнэлгийн эмч нарын баг үзлэг,  шинжилгээг гурван өдрийн турш сумын Эрүүл мэндийн төвд хийж байна. Үзлэгийн эхний өдөр 80 гаруй хүн үзлэг хийсэн бөгөөд нүүдлийн амбулатори дахь лабораторийн тусламжтайгаар биохими, цус болон шээсний ерөнхий шинжилгээ хийж, ПАП сорил, гепатит B, C илрүүлж, зүрхний цахилгаан бичлэг, улаан хоолой, ходоодны дуран, цээжний рентген, хөх, хэвлийн, бамбайн үзлэг шинжилгээг газар дээр нь хийж, зөвлөгөө өгч байгаа юм.Батсүмбэр  Эрүүл мэндийн төвөөс цас ихтэй, өвөлжилт хүндэрсэн цаг үед алслагдсан багуудын өндөр настан, жирэмсэн эмэгтэйчүүд, хүүхэд зэрэг зорилтот бүлгийн хүмүүстээ эрүүл мэндийн тусламж үйчилгээ үзүүлсэн ба өвчлөлийн хувьд харьцангуй бага хэдий ч тусламж үйлчилгээ авч байгаа иргэдийн дунд зүрх судас, артерийн даралт ихсэх өвчин зонхилсон байна.

Эрт илрүүлгийн багийг УХТЭ-ийн Яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч Ж.Уламсайхан ахалж яваа юм. Тэрбээр “Манай баг дотор, зүрх судас, чих хамар хоолой, сэтгэл засал зэрэг зургаан эмчийн бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа бөгөөд одоогийн байдлаар 150 гаруй хүнийг үзлэг, оношилгоонд хамруулаад байна. Иргэдийн дунд зүрх судас, артерийн даралт ихсэх өвчлөл их, эмэгтэйчүүдэд умайн хүзүүний хавдар, шархлаа зэрэг өвчлөл илэрч байна.  

IcMSWcWCk20Mraj.jpg

Мөн газар орны байршлаас хамаарч өвчлөл янз бүр байдаг. Баруун аймгуудад элэгний хавдар дийлэнх хувийг эзэлдэг бол зүүн аймгууд нам дор газар байрладаг учраас хоол боловсруулах замын өвчлөл зонхилдог” гэж ярьсан юм.

Төв аймгийн Эрүүл мэндийн газрын дарга С.Мөнхтуяа хүн амын дунд урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг, үзлэг оношилгоог хийснээр иргэдэд илрэхгүй байсан, шинж тэмдэггүй өвчнүүдийг илрүүлэхэд чухал ач холбогдолтой байгааг дурдаад Эрдэнэ сумын долоон хүнд дурангийн үзлэг хийхэд бүгд ходоодны ямар нэг эмгэгтэй гарсныг ярьсан. Аливаа өвчнийг эрт илрүүлэх нь тухайн хүний дундаж наслалтыг нэмэгдүүлэх төдийгүй амьдралын чанарт ч нөлөөлдөг хэмээсэн.

91QHc2xqUlHaL9Z.jpg

Эрт илрүүлэгт хамрагдахаар ирсэн зарим хүнтэй уулзлаа. Батсүмбэр сумын нэгдүгээр багийн иргэн Х.Оюунгэрэл “Манай суманд эрт илрүүлэх үзлэг хийхээр эмч нарын баг ирсэнд баяртай байна. Тусламж үйлчилгээг түргэн шуурхай үзүүлэхээс гадна маш хэрэгтэй зөвлөгөө өгсөн. Эхний байдлаар бамбай булчирхайн үрэвсэл илэрсэн. Бүх шинжилгээний хариу гарсны дараа зохих эмчилгээг хийлгэж эхэлнэ гэж бодож байгаа” гэсэн бол Б.Батчулуун “Миний хувьд социализмын үеэс хойш эмнэлэгт үзүүлээгүй гэж хэлэхэд болно. Нүүдлийн эмнэлэгтэй нарийн мэргэшлийн эмч нарын баг ирсэнд олзуурхаад үзүүлэхээр зорьж ирлээ. Өмнө нь эрт илрүүлэх үзлэг, оношилгоо явагдаж байгааг мэдсэн ч үзүүлж амжихгүй явсан юм. Энэ нийгэмд эрүүл байх нь л хамгийн чухал учраас эрүүл мэнддээ анхаарч, эрт илрүүлэгтээ идэвхтэй хамрагдаасай гэж хүмүүст уриалмаар байна” хэмээн сэтгэгдлээ илэрхийлсэн юм.  

BGyQsbk6p6lb70a.jpg
 
BH0EFpNdFZk9eT1.jpg
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Гурван хөх мэнгэтэй хөх луу өдөр
Цас орно, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 46 зөрчил бүртгэгдлээ
Төрсөн эцгээ зодож, гэмтэл учруулжээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •Ерөнхийлөгч
  • •Сагсанбөмбөг
  • •Сэрэмжлүүлэг
  • •Гэмт хэрэг
  • •Видео мэдээ
  • •E-Sport
  • •Байнгын хороо
  • •Бөхийн төрлүүд
  • •Нийтлэл
  • •Нийслэл
  • •Уул уурхай
  • •Ярилцлага
  • •Сурвалжлага
ХУРААХ
Монгол Улсын Их Хурлын 2024 оны...
Эмийн үнийн өсөлтийн шалтгаан,...

Нүүдлийн амбулаториор эрт илрүүлэг хийж эхэллээ

Kuzmo 2024-03-15
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Нүүдлийн амбулаториор эрт илрүүлэг хийж эхэллээ

Улс орон даяар явагдаж байгаа Эрт илрүүлэх үзлэг оношлогоо шинжилгээнд энэ сарын 7-ны байдлаар нийт хүн амын 40 хувь хамрагдаад байна.

Эрүүл мэндийн яамнаас эрт илрүүлгийг эрчимжүүлэх, хөдөөгийн болон алслагдсан бүс нутгийн иргэдийн хамрагдалтыг нэмэгдүүлэх зорилгоор үе шаттай арга хэмжээг авч байгаа юм.

rLdyBD0uUDJ1N9O.jpg

Энэ удаа Улсын хоёрдугаар төв эмнэлгийн эмч нарын баг Төв аймгийн Батсүмбэр суманд ажиллаж хөдөөгийн иргэдийг үзлэг, оношлогоо шинжилгээнд хамруулж байна.

Батсүмбэр суманд очсон эмч нарын баг Азийн хөгжлийн банк, Ядуурлыг бууруулах Японы сангийн буцалтгүй тусламжаар хэрэгжиж буй “Цар тахлын эсрэг шуурхай арга хэмжээ авах эрүүл мэндийн тогтолцооны чадавхыг бэхжүүлэх” МОН-9218 төслийн хүрээнд Монгол Улсад явуулын үзлэг, оношилгоо, шинжилгээ хийх иж бүрэн тоноглогдсон нүүдлийн амбулаториар үзлэг оношлогоо хийж буй юм.

9530PPr0RSHin0v.jpg

Нүүдлийн эмнэлгийн зориулалтаар иж бүрэн тоноглосон хоёр автомашины нэгд нь  лабораторийн шинжилгээ, дурангийн оношилгоо, эмэгтэйчүүдийн үзлэг хийж буй бөгөөд хоёр дахь машинд рентген оношилгооны иж бүрэн тоног төхөөрөмж, шүд, чих хамар хоолой, нүд, дотрын эмчийн үзлэг хийж байна.

Орон нутагт хийж буй эрт илрүүлгийн явцын талаар ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын Халдварт бус өвчний хэлтсийн дарга Г.Ганхуяг “Орон нутагт эрт илрүүлгийг эрчимжүүлэх зорилгоор нийслэлийн алслагдсан дүүргүүд болон аймгуудаас төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүдээс нарийн мэргэжлийн эмч нарын баг ажиллуулж иргэдэд үзлэг шинжилгээ хийлгэх хүсэлтийг ирүүлсэн. Энэ дагуу яамнаас хуваарь гарган эмч нарын багийг тусгай тоноглогдсон нүүдлийн амбулаторитой илгээн ажиллуулахаар болсон. Нүүдлийн амбулатори бүхий эдгээр машин хөдөө бартаа ихтэй замд туулах чадвар сайтайн дээр үзлэг, шинжилгээ явуулахад ашигладаг бүх төрлийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон юм. Нүүдлийн эмнэлэгтэй эмч нарын багийн хамгийн анхны үзлэг Төв аймгийн Батсүмбэр сумаас эхэллээ. Цаашид бид өвөлжилт, хаваржилт хүндэрсэн аймаг, сумдад ажиллуулж хөдөөгийн малчид, тариаланчдыг  эрт илрүүлэгт хамруулах ажлыг зохион байгуулна. Хөдөөгийн иргэдэд үзлэг, оношилгооноос гадна сэтгэл заслын эмчилгээг давхар хийж, зөвлөгөө өгч байна. Эмч нарын багийг дараагийн ээлжинд Завхан, Увс, Ховд, Говь-Алтай аймагт ажиллуулахаар төлөвлөсөн” гэлээ.

WsrolMpLWUGFfiD.jpg

Батсүмбэр сум нь 7300 хүн амтай бөгөөд сумын хэмжээнд насанд хүрэгчдийн 20 гаруй хувь нь эрт илрүүлэгт хамрагдсан. Улсын хоёрдугаар төв эмнэлгийн эмч нарын баг үзлэг,  шинжилгээг гурван өдрийн турш сумын Эрүүл мэндийн төвд хийж байна. Үзлэгийн эхний өдөр 80 гаруй хүн үзлэг хийсэн бөгөөд нүүдлийн амбулатори дахь лабораторийн тусламжтайгаар биохими, цус болон шээсний ерөнхий шинжилгээ хийж, ПАП сорил, гепатит B, C илрүүлж, зүрхний цахилгаан бичлэг, улаан хоолой, ходоодны дуран, цээжний рентген, хөх, хэвлийн, бамбайн үзлэг шинжилгээг газар дээр нь хийж, зөвлөгөө өгч байгаа юм.Батсүмбэр  Эрүүл мэндийн төвөөс цас ихтэй, өвөлжилт хүндэрсэн цаг үед алслагдсан багуудын өндөр настан, жирэмсэн эмэгтэйчүүд, хүүхэд зэрэг зорилтот бүлгийн хүмүүстээ эрүүл мэндийн тусламж үйчилгээ үзүүлсэн ба өвчлөлийн хувьд харьцангуй бага хэдий ч тусламж үйлчилгээ авч байгаа иргэдийн дунд зүрх судас, артерийн даралт ихсэх өвчин зонхилсон байна.

Эрт илрүүлгийн багийг УХТЭ-ийн Яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч Ж.Уламсайхан ахалж яваа юм. Тэрбээр “Манай баг дотор, зүрх судас, чих хамар хоолой, сэтгэл засал зэрэг зургаан эмчийн бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа бөгөөд одоогийн байдлаар 150 гаруй хүнийг үзлэг, оношилгоонд хамруулаад байна. Иргэдийн дунд зүрх судас, артерийн даралт ихсэх өвчлөл их, эмэгтэйчүүдэд умайн хүзүүний хавдар, шархлаа зэрэг өвчлөл илэрч байна.  

IcMSWcWCk20Mraj.jpg

Мөн газар орны байршлаас хамаарч өвчлөл янз бүр байдаг. Баруун аймгуудад элэгний хавдар дийлэнх хувийг эзэлдэг бол зүүн аймгууд нам дор газар байрладаг учраас хоол боловсруулах замын өвчлөл зонхилдог” гэж ярьсан юм.

Төв аймгийн Эрүүл мэндийн газрын дарга С.Мөнхтуяа хүн амын дунд урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг, үзлэг оношилгоог хийснээр иргэдэд илрэхгүй байсан, шинж тэмдэггүй өвчнүүдийг илрүүлэхэд чухал ач холбогдолтой байгааг дурдаад Эрдэнэ сумын долоон хүнд дурангийн үзлэг хийхэд бүгд ходоодны ямар нэг эмгэгтэй гарсныг ярьсан. Аливаа өвчнийг эрт илрүүлэх нь тухайн хүний дундаж наслалтыг нэмэгдүүлэх төдийгүй амьдралын чанарт ч нөлөөлдөг хэмээсэн.

91QHc2xqUlHaL9Z.jpg

Эрт илрүүлэгт хамрагдахаар ирсэн зарим хүнтэй уулзлаа. Батсүмбэр сумын нэгдүгээр багийн иргэн Х.Оюунгэрэл “Манай суманд эрт илрүүлэх үзлэг хийхээр эмч нарын баг ирсэнд баяртай байна. Тусламж үйлчилгээг түргэн шуурхай үзүүлэхээс гадна маш хэрэгтэй зөвлөгөө өгсөн. Эхний байдлаар бамбай булчирхайн үрэвсэл илэрсэн. Бүх шинжилгээний хариу гарсны дараа зохих эмчилгээг хийлгэж эхэлнэ гэж бодож байгаа” гэсэн бол Б.Батчулуун “Миний хувьд социализмын үеэс хойш эмнэлэгт үзүүлээгүй гэж хэлэхэд болно. Нүүдлийн эмнэлэгтэй нарийн мэргэшлийн эмч нарын баг ирсэнд олзуурхаад үзүүлэхээр зорьж ирлээ. Өмнө нь эрт илрүүлэх үзлэг, оношилгоо явагдаж байгааг мэдсэн ч үзүүлж амжихгүй явсан юм. Энэ нийгэмд эрүүл байх нь л хамгийн чухал учраас эрүүл мэнддээ анхаарч, эрт илрүүлэгтээ идэвхтэй хамрагдаасай гэж хүмүүст уриалмаар байна” хэмээн сэтгэгдлээ илэрхийлсэн юм.  

BGyQsbk6p6lb70a.jpg
 
BH0EFpNdFZk9eT1.jpg

ФОТО:

Сэдвүүд : #Эрүүл мэнд  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Гурван хөх мэнгэтэй хөх луу өдөр
Цас орно, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 46 зөрчил бүртгэгдлээ
Төрсөн эцгээ зодож, гэмтэл учруулжээ
ШУУРХАЙ МЭДЭЭ
2 цагийн өмнө өмнө

"GOSH" хасагдаж, "Chinggis Warriors" баг тэмцээний цааш үргэлжлүүлнэ

2 цагийн өмнө өмнө

Эрх эзэгнэгчид буюу ард түмний засаглал

2 цагийн өмнө өмнө

Г.Тэмүүлэн: “Онтрэ” ХХК-тай хийх хэлэлцээг ирэх оны нэгдүгээр улиралд эхлүүлнэ

2 цагийн өмнө өмнө

Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төсөлд “Бээжин Жианлунг” групптэй гэрээ байгуулна

2 цагийн өмнө өмнө

Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газрын хохирлын хэмжээ 3.3 их наяд төгрөгт хүрч байна

2 цагийн өмнө өмнө

opendata.gov.mn-д сайжруулалт хийж, системийн 3.0 хувилбарыг ашиглалтад орууллаа

2 цагийн өмнө өмнө

Шүлхий өвчний вакцины өтгөрүүлсэн бэлдмэлийг найруулах, савлах үйлдвэрийн үйл ажиллагааг эхлүүлэхийг даалгалаа

2 цагийн өмнө өмнө

Авлигын гэмт хэргийн хууль бус хөрөнгийг хураан авах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

2 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Өвөлжилтийн бэлтгэлийг тайлангаар бус, бодит үр дүнгээр дүгнэнэ

2 цагийн өмнө өмнө

Гурван хөх мэнгэтэй хөх луу өдөр

2 цагийн өмнө өмнө

Цас орно, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

1 өдрийн өмнө өмнө

NBA-ын 5 дахь долоо хоногийн тоглолтын төгсгөлийг гайхалтай хийсэн бичлэг /2026-27/

1 өдрийн өмнө өмнө

NBA-ын 5 дахь долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг /2026-27/

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 46 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

"Chinggis Warriors" болон GOSH (BC.G) багууд 18:30 цагт тоглоно

1 өдрийн өмнө өмнө

Төрсөн эцгээ зодож, гэмтэл учруулжээ

1 өдрийн өмнө өмнө

МИАТ “Өгөөдэй хаан” шинэ агаарын хөлгөө АНУ-ын Сиэтл хотод хүлээн авлаа

1 өдрийн өмнө өмнө

Сургууль орчмын хүнс: Хуулиа өөрчлөхгүй бол хариуцлага байхгүй

1 өдрийн өмнө өмнө

Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET

1 өдрийн өмнө өмнө

Залилах гэмт хэргийн улмаас иргэн аж ахуйн нэгжид учирсан 139 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлжээ

1 өдрийн өмнө өмнө

Б.Мөнхбат: Нийслэлийн төрийн албан хаагчдын тоог 1000-аар цөөлнө

1 өдрийн өмнө өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй харагчин туулай өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

1 өдрийн өмнө өмнө

"Chinggis Warriors" мажорын эхний хоёр тоглолтод хожигдлоо

1 өдрийн өмнө өмнө

УИХ-д суудал бүхий нам, эвслийн дарга нарын бүрэлдэхүүнтэй Зөвшилцлийн зөвлөл байгуулав

1 өдрийн өмнө өмнө

Боловсролын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

2 өдрийн өмнө өмнө

Монгол Улсын шигшээ багийн ахлагч Ш.Энхийн-Од Гавьяат тамирчин цол хүртэх боллоо

2 өдрийн өмнө өмнө

Зээлийн “Хар жагсаалт”-аас 620,000 гаруй иргэнээ чөлөөллөө

2 өдрийн өмнө өмнө

Авто зогсоолоос нэгийг татвараас чөлөөлөхөд чиглэсэн хуулийн төслийг өргөн мэдүүлэв

2 өдрийн өмнө өмнө

О.Батнайрамдал: Иргэд ногдол ашгаа өөрсдөө авах нь Үндсэн хуулийн шаардлага юм

САНАЛ БОЛГОХ
2026-11-20 өмнө

Б.Пүрэвдагва: Иргэдтэйгээ уулзаж, 2027 оны төсөвт тусгах санал хүсэлтийг нь нээлттэй сонсож байна

2026-11-19 өмнө

М.Нарантуяа-Нара: Энэ танхимд Ерөнхийлөгч орж ирэхээр яагаад бүгд "гөлөг" болчихдог юм бэ

2026-11-20 өмнө

У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй

2026-11-20 өмнө

С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нарыг оролцуулсан ойлголцол, зөвшилцлийн Зөвлөлийг байгуулж ажиллана

2026-11-19 өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөв

2026-11-20 өмнө

Дэлхийд тод гялалзсан оюунлаг охин Б.Оюун-Үжин

2026-11-20 өмнө

Өрнөдөд сандрал, Дорнодод найдвар, Шэньжэнээс томоохон ахиц дэвшил гарна гэж хүлээж байна

2026-11-20 өмнө

Жүдо бөхийн Залуучуудын дэлхийн аваргаар Т.Ариунзаяа тодорлоо

2026-11-19 өмнө

У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч монгол төр тохиролцох ёсгүй

2026-11-20 өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

2026-11-19 өмнө

Хүүхэд залуусын хөгжлийг дэмжигч "Ачит Ихт" компани

2026-11-20 өмнө

Есөн улаан мэнгэтэй шар нохой өдөр

2026-11-19 өмнө

Токиогийн “Их дуулга”-д оролцох Монголын жүдочид тодорлоо

2026-11-19 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 62 зөрчил бүртгэгдлээ

2026-11-23 өмнө

Академич С.Нарангэрэл: Хуулийн амин сүнс бол ёс суртахуун

2026-11-19 өмнө

“Евро-3” болон түүнээс дээш стандартын АИ-92 автобензиний үнийг 1,000 хүртэл төгрөгөөр бууруулна

2026-11-19 өмнө

Говь-Алтай аймагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

2026-11-19 өмнө

Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина

2026-11-19 өмнө

Дүүжин замын тээврээр аюулгүй зорчих зааврыг танилцуулж байна

2026-11-19 өмнө

Төрийн өмчит компанийн тоог 85 болгон бууруулахаар тусгажээ

2026-11-22 өмнө

Монгол Улсын 6 дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хүндэтгэн үдэв

2026-11-19 өмнө

Битүүмжлэгдсэн автомашиныг зарж, 375 сая төгрөг залилжээ

2026-11-19 өмнө

Ц.Идэрбат: Тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдэд олгох хөнгөлөлттэй зээлийн хүртээмжийг нэмэгдүүлнэ

2026-11-19 өмнө

Дөрвөн чиглэлд шөнийн автобус иргэдэд үйлчилж байна

2026-11-19 өмнө

Н.Учрал: Төрийн тэргүүний эхлүүлсэн жишгийн дагуу бүгд шалгуулах ёстой

2026-11-22 өмнө

Ш.Энхийн-Од шигшээ багтайгаа нэгдэхээр өчигдөр эх орондоо буулаа

2 өдрийн өмнө өмнө

NBA-ын 5 дахь долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг /2026-27/

2 өдрийн өмнө өмнө

2026.11.23: Улстөрчдийн хэн юу хэлэв?

2026-11-22 өмнө

Цас орно, өдөртөө 8-10 хэм хүйтэн байна

2026-11-19 өмнө

Хуулийн төсөл: Хаврын морин уралдааныг зөвшөөрнө, зөвшөөрөхгүй

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах