• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв

Монгол Улсын Их Хурлын чуулганы өчигдрийн (2024.05.02) үдээс хойшхи нэгдсэн хуралдаан Эмийн үнийн өсөлтийн шалтгаан нөхцөлд Улсын Их Хурлын Хянан шалгах Түр хорооноос хяналт шалгалт хийсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн батлах санал хураалтаар эхлэв. Энэ асуудлыг чуулганы үдээс өмнөх хуралдаанаар хэлэлцэн, Улсын Их Хурлын гишүүд асуулт, асууж, үг хэлж дууссан юм. Хэлэлцүүлгийн явцад Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан саналыг тусгаж, тогтоолын төслийг эцэслэн найруулах нь зүйтэй талаар Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар чиглэл өгөв. Санал хураахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 53.8 хувь нь дэмжсэнээр тогтоолын төслийг Улсын Их Хурлын тогтоол батлагдлаа. Тогтоол батлагдсанаар, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн дагуу Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлд хяналт шалгалт явуулах үүрэг бүхий Хянан шалгах түр хороог татан буугдсанд тооцов.

Чуулганы хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын тухай болон Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа.

Хуулийн төслүүдийг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн талаарх санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн танилцуулсан юм. Тус Байнгын хороо хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг өчигдөр буюу 2024 оны тавдугаар сарын 01-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцэж, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусган, агуулга, бодлого, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй засварыг хийж эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэжээ.

Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн гараагүй тул Монгол Улсын Их Хурлын тухай болон Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.

Дараа нь Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн юм. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн талаарх санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн танилцуулж, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлгийг хийх үед дэмжигдсэн нэг саналаар дахин санал хураалгах шаардлагатай гэж Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд үзсэн талаар онцлов. Байнгын хорооны хуралдаанаар тухайн саналаар дахин санал хураахад гишүүдийн дийлэнх олонх дэмжжээ.

Чуулганы нэгдсэн хуралдааны үеэр Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул Байнгын хорооноос гаргасан хуулийн төслийн 9 дүгээр зүйлийн 9.18 дахь хэсгийг хасах саналаар санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Иймд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар холбогдох Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв.

Засгийн газраас 2024 оны дөрөвдүгээр сарын 17-нд өргөн мэдүүлсэн Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх, эсэх тухай асуудлыг хэлэлцэв. Хуулийн төсөл санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд, дэслэгч генерал Г.Сайханбаяр танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, хуулийн төсөлд, зарим нэр томьёоны тодорхойлолт болон энхийг дэмжих ажиллагааны удирдлага, зохион байгуулалттай холбогдох зохицуулалтыг нарийвчлан тогтоож, Монгол Улсын Их Хурал, Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, Зэвсэгт хүчий жанжин штабын дарга болон цагдаагийн төв байгууллагын даргын бүрэн эрх, цэрэг, цагдаагийн баг, багийн захирагчийн нийтлэг эрх, үүрэг, энхийг дэмжих ажиллагаанд оролцогч цэрэг, цагдаагийн алба хаагч, багийн нийтлэг үүрэгтэй холбогдох зохицуулалтыг шинээр оруулсан хэмээн онцлоод, Засгийн газар, мөн гадаад харилцааны болон батлан хамгаалах асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний бүрэн эрхтэй холбоотой өөрчлөлт тусгагдсан талаар танилцуулав. НҮБ-ын сонгон шалгаруулалтад тэнцсэн бие бүрэлдэхүүнийг томилох, эргүүлэн татах болон энхийг дэмжих ажиллагаанд цагдаагийн баг, албан хаагч оролцуулах, тэдний гүйцэтгэх үүргийн төрлийг шинээр тодорхойлсон байна. Энхийг дэмжих ажиллагаанд оролцогч хөдөлмөрийн чадвараа алдсан, нас барсан тохиолдолд НҮБ-аас нөхөн олговор олгуулах, ээлжийн амралтаа эдэлж чадаагүй тохиолдолд мөнгөн урамшуулал олгох, үүрэг гүйцэтгэх хугацаанаасаа өмнө эргүүлэн татагдах тохиолдолд холбогдон гарах зардлыг гаргах тухай болон хууль зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагатай холбоотой заалтуудыг оруулжээ.

Сайд Г.Сайханбаяр, хуулийн шинэчилсэн найруулгын төсөл батлагдсанаар дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалахад Монгол Улсын хувь нэмэр, үүрэг оролцоо нэмэгдэж, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн шийдвэрээр энхийг дэмжих болон олон улсын бусад ажиллагаанд оролцох эрх зүйн орчин боловсронгуй болно хэмээгээд, энхийг сахиулагчдын аюулгүйн болон эрх зүйн байдал, үүрэг гүйцэтгэх чадавх дээшилнэ гэдгийг онцлон тэмдэглэв.

Хуулийн төслүүдийг Аюулгүй байдал, гадаад бодлогын Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн тухай санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд танилцуулсан юм. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслүүдийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан, энхийг дэмжих ажиллагаанд оролцогчдыг ямар журмаар сонгон шалгаруулдаг, уг үйл ажиллагаанд оролцсоноор манай улсад болон тухайн цэргийн албан хаагчид ямар үр өгөөжтэй талаар асуулт асууж хариулт авсан байна. Мөн Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд, хуулийн төслийн 4.4-д, тухайн цэргийн албан хаагчийг энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх хугацаанд өөр албан тушаалд өөртэй нь тохиролцсоны дагуу томилж, эргэж ирэхэд нь ямар албан тушаалд томилж ажиллуулах талаар, цэрэг цагдаагийн албан хаагч НҮБ-аас зарласан энгийн албан тушаалын сонгон шалгаруулалтад тэнцэх тухай зохицуулалт өмнөх хуульд байсан эсэх, энэ тохиолдолд заавал цэргийн албанаас чөлөөлөх, эсвэл энгийн албан хаагч нараас сонгон шалгаруулах эсэх, төслийн 7.1.6-д тусгасан НҮБ-аас олгосон нөхөн төлбөрөөс энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн бие бүрэлдэхүүнд олгох томилолтын зардал болон Зэвсэгт хүчний ба цагдаагийн хөгжлийн санд төвлөрүүлэх хувь хэмжээ цаашид өөрчлөгдөх эсэх, цагдаагийн алба хаагчид Нэгдсэн цэргийн командлалын удирдлагад хамрагдах эсэх талаар тодруулан асууж, хариулт авчээ. Түүнчлэн, тус Байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан, энхийг сахиулах ажиллагаанд онцгой байдлын алба хаагчдыг оролцуулж, дэлхий нийтэд тохиолдож буй гамшгийн болон хохирлын голомтод ажиллуулах, туршлагажуулах, бэлтгэх шаардлага байгааг онцлоод, ийм боломж байгаа эсэхийг асууж, хариулт авсан байна. Мөн, цагдаагийн алба хаагчид энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцох нь ямар давуу талтайг болон гамшгийн хохирлын дараах сэргээн босголтод батлан хамгаалах салбарын инженерийн рот, эмнэлгийн ротыг оролцуулах талаар баримталж буй Засгийн газрын бодлогын талаар асууж тодруулжээ.

Аюулгүй байдал, гадаад бодлогын Байнгын хорооны хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүдийн олонх хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжжээ.

Хуулийн төсөл санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Э.Батшугар, Бүгд Найрамдах Казахстан Улс хэрэглэж байсан сөнөөгч онгоцуудыг зарж байгаа талаар ярьж, үүнээс манай улс худалдан авч, зэвсэгт хүчнийхээ чадамжийг сайжруулахад ашиглаж болох эсэхийг, Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаа, Монгол Улсын энхийг сахиулагчдын ур чадварыг НҮБ-аас өндрөөр үнэлдгийг тэмдэглээд, хуулийг шинэчлэн найруулах шаардлага юу байсан, эмнэлгийг ажилтнуудыг энхийг дэмжих ажиллагаанд оролцуулах эрх зүйн зохицуулалт бий эсэх талаар асууж, хариулт авлаа.

Чуулганы нэгдсэн хуралдаанд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос оруулсан саналын дагуу хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томъёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Иймд Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд шилжүүллээ.

Дараа нь Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх, эсэх тухай асуудлыг хэлэлцэв. Хуулийн төсөл санаачлагчийн илтгэлийг Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр танилцуулж, хуулийн төсөлд алслагдсан цэргийн анги, салбарт тав ба түүнээс дээш жилийн хугацаагаар алба хааж байгаа офицер, ахлагч, цэргийн гэрээт алба хаагчид мөнгөн урамшуулал олгох, дотоод, гадаадын цэргийн сургуульд суралцаж байгаа сонсогч, суралцагчдад цалин хөлс олгох журмыг батлах, мөн цэргийн алба аливаа дарамт шахалт, ялгаварлан гадуурхалтаас ангид байх тухай зохицуулалт тусгасан талаар дурдав.

Хуулийн төслүүдийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн талаарх танилцуулгын Улсын Их Хурлын гишүүн Ц.Сэргэлэн хийв. Тус хуралдааны үеэр Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд, Б.Энх-Амгалан, Ц.Сэргэлэн нар хуулийн зохицуулалтын хамрах хүрээ, сонсогчдын цалин хөлсний талаар асуулт асууж, хариулт авсан байна. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ц.Сэргэлэн, хуулийн төсөлд алслагдсан цэргийн анги салбарын жагсаалтыг тусгах, нэр томьёог зөв тодорхойлох талаар саналаа хэлжээ. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн байна.

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Улсын Их Хурлын гишүүн Ц.Сэргэлэн нарын танилцуулгуудтай холбогдуулан Улсын Их Хурлын дэд дарга С.Одонтуяа үг хэлж, цэргийн албаны ялгаварлан гадуурхалт, дарамт шахалтыг арилгах талаар идэвх санаачилгатай ажиллахыг зөвлөн, Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд энэ талаар нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл санаачилсан талаар танилцуулав.

Санал хураалт явуулахад Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос оруулсан хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр тус байнгын хороонд шилжүүлсэн юм.

Гепатитын D вирусийн эмчилгээнд хэрэглэхээр АНУ-аас худалдан авах Булевиртид эмийг Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Эдгээр хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн талаарх танилцуулгыг тус Байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн танилцуулав. Байнгын хороо Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх үед олонхын дэмжлэг авсан саналуудыг уг төслүүдэд нэмж тусган, агуулга, бодлого, зарчмыг алдагдуулахгүйгээр хэл найруулга, бүтэц, дарааллын шинжтэй засвар хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн байна.

Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хийсэн талаарх танилцуулгатай холбогдуулж, Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэлээгүй тул төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар тус Байнгын хороонд шилжүүлэв.

Үүний дараа Төсвийн байнгын хорооноос боловсруулсан “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. Тогтоолын төсөлд, төрийн аудитын байгууллагын албан тушаалын сарын цалингийн хэмжээг адил төстэй чиг үүрэг гүйцэтгэж байгаа төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээ, доод жишигтэй дүйцүүлэн тогтоолын хавсралтыг өөрчлөлт оруулахаар тусгажээ. Төсвийн байнгын хорооны хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүдээс санал гараагүй хэмээн тус Байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн танилцуулав.

Төсвийн байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэлсэнгүй. Иймд Төсвийн байнгын хорооны саналаар “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн батлах нь зүйтэй гэсэн томъёоллоор санал хураав. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх энэ саналыг дэмжсэн тул Улсын Их Хурлын тогтоол батлагдлаа.

Түүнчлэн “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. Төслийн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг тус Байнгын хорооны дарга Н.Энхболд танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийн дагуу Улсын Их Хурлын нийт гишүүдийн тоо 126 болж нэмэгдсэнтэй холбогдуулан, энэ оны ээлжит сонгуулийн үр дүнгээр байгуулагдах Улсын Их Хурлын үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөл, боломжоор хангах зайлшгүй шаардлагыг харгалзан тогтоолын төслийг боловсруулсан гэсэн юм. Тогтоолын төсөлд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрыг Тагнуулын ерөнхий газрын одоогийн байрлаж буй байранд шилжүүлэн байршуулах, харин Тагнуулын ерөнхий газрыг Хөшигийн хөндийн “Шинэ Зуунмод” хотын бүтээн байгуулалтын хүрээнд шинээр төлөвлөгдөж байгаа Засгийн газрын байгууллагуудын нэгдсэн байрны цогцолборт байршуулахаар зохион байгуулахыг Засгийн газарт даалгахаар заажээ. Мөн Засгийн газрын байгууллагуудын нэгдсэн байрны цогцолборын техник, эдийн засгийн үндэслэл, зураг төслийг холбогдох дэд бүтэц, Их тэнгэрийн болон Номтын амны ерөнхий төлөвлөлттэй нягт уялдуулан, цогц төсөл байхаар төлөвлөж, барилга угсралтын ажлыг хууль тогтоомжийн дагуу Тагнуулын ерөнхий газарт хариуцуулан хэрэгжүүлэх, цогц төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай Засгийн газрын баталгаа, төрөөс үзүүлэх бодлогын бусад дэмжлэг, туслалцааг холбогдох хууль тогтоомжийн дагуу эрх бүхий байгууллагад тухай бүр тавьж шийдвэрлүүлж байхыг даалгасан байна.

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар, шилжүүлэн байршуулах ажлыг зохион байгуулахдаа тухайн байгууллагуудын хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүй байхад анхаарч ажиллахыг зөвлөсөн байна. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тогтоолын төслийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, батлуулах нь зүйтэй гэж үзжээ.

“Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулах нь зүйтэй гэсэн Төрийн байгуулалтын байнгын хорооны саналаар санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжсэнээр тогтоол батлагдав.

Улсын Их Хурлын П.Анужин, чуулганы үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын дараалалд Засгийн газраас яаралтай горимоор өргөн мэдүүлсэн Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг оруулж, хэлэлцэх, эсэхийг шийдвэрүүлэх санал гаргасан юм. Түүний горимын саналыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул хуулийн төсөл санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг тавив. Тэрбээр илтгэлдээ, уг хуулийг 2010 онд шинэчлэн найруулснаас хойш нийт зургаан удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан талаар дурдаад, олон улсын стандартын шаардлагыг хангасан эм, био бэлдмэл, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэх, импортлох, экспортлох, хадгалах, худалдах, түгээх, хэрэглэх, хянах үйл ажиллагаанд орчин үеийн технологи, зохистой дадлыг бүрэн нэвтрүүлэх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд өргөн ашиглаж байгаа эмнэлгийн тоног төхөөрөмжийн ашиглалт нийлүүлэлт, засвар үйлчилгээ, ханган нийлүүлэхтэй холбогдсон харилцааг цогц байдлаар зохицуулах зорилгоор хуулийн төсөл боловсруулсан гэсэн юм. Тэрбээр, өнөөдрийн байдлаар манай улсад нийт 3130 эм хангамжийн байгууллага үйл ажиллагаа явуулж байгаагийн 2595 нь эмийн сан, 495 нь эм ханган нийлүүлэх байгууллага бөгөөд эм, эмнэлгийн хэрэгсэл, протез, ариутгал халдваргүйтлийн бодис болон биологийн идэвхт бүтээгдэхүүний 40 үйлдвэр үйл ажиллагаагаа явуулж байна гэв. Түүчлэн, Монгол улсын эмийн бүртгэлд 56 улсын 780 үйлдвэрлэгчийн 4097 нэрийн эм бүртгэлтэй байна гээд, нийт бүртгэлтэй эмийн 20.4 хувь нь үндэсний үйлдвэрийн эм юм гэлээ.

Сайд танилцуулгадаа, эмийн чанар, аюулгүй байдал, эмийн үнийг бууруулах, тухайлбал, био эквивалент буюу эмчилгээний идэвхийн шинжилгээг төрөлжсөн мэргэжлийн эмнэлгүүд болон эмийн чанарын лабораторид хийх, үйлдвэрүүд чанарын хяналтын итгэмжлэгдсэн лабораторитой байх, бүх түвшинд үнийн ил тод, нээлттэй байдлыг хангах, цахимаар хянах, үндэсний үйлдвэрийн уламжлалт эмийг түүхий эдийн хамт цахим мэдээллийн нэгдсэн санд бүртгэн хянах зэрэг зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан талаар дэлгэрэнгүй дурдав. Мөн, иргэдийг төөрөгдүүлж, хэт дөвийлгөсөн байдлаар эм, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг сурталчлахыг хориглох, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд сурталчилгаа хийхийг хязгаарлах зэрэг зохицуулалт оруулсны дээр эмийн зохистой хэрэглэх талаарх эмч, эрүүл мэндийн байгууллага, иргэний эрх, үүрэг, төрийн бус байгууллагын оролцоог тодорхой тусгасан байна. Эмийн гаж нөлөөг тухай бүр мэдээлж байх, эмийн санч тухайн эмийг хэрэглэх арга, хадгалалт, зохистой хэрэглээний талаар үйлчлүүлэгчдэд байнга мэдээлэл өгөх зэрэг болон улсын хэмжээнд эмийн зохицуулалтын чиглэлээр ажиллаж байгаа зөвлөл, комисс, тэдгээрийн эрх, үүрэг, ажиллах журмыг сайд баталдаг байсныг өөрчилж, олон нийтэд ил тод нээлттэй байдлаар шийдвэрлэдэг болох зэрэг зарчмын өөрчлөлтүүдийг хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд оруулж байгаа ажээ.

Хуулийн төслийн талаарх Нийгмийн бодлогын байнгын хорооны санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг танилцуулав.  Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг баталснаар хуулийн этгээдэд хүлээсэн чиг үүргийг хэрэгжүүлэхэд хүний нөөцийг нэмэгдүүлэх шаардлага бий болох бөгөөд үүнд ойролцоогоор 2.9 сая төгрөгийн зардал үүсэх, мөн хууль батлагдсаны дараа гарах эрх зүйн баримт бичгийг боловсруулах олон улсын байгууллагатай хамтран ажиллах, судалгаа хийхэд нэмэлт зардал гарч болзошгүй гэж Засгийн газар үзсэн талаар тэрбээр онцлоод, Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн гэв.

Хууль батлагдсанаар Монгол Улсын иргэд чанартай, боломжийн үнэ өртөгтэй, үр дүнтэй эм хэрэглэх боломж бодитойгоор бүрдэх эсэхийг тэрбээр Эрүүл мэндийн сайдаас асуулаа. Сайд С.Чинзориг түүний асуултанд хариулахдаа, хуулийн төслийг хэлэлцэх явцад орхигдсон асуудлуудыг нэмж тусган, сайжруулах боломжтой гэсэн юм.

Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар байр сууриа илэрхийлж, эмийн асуудал бол хүний эрүүл мэндийн төвийгүй үндэсний аюулгүй байдлын асуудал гэдгийг тэмдэглэж, Улсын Их Хурлын Түр хороо эмийн үнийг 3-4 дахин зохиомлоор өсгөсөн байна гэж дүгнэснийг сануулан, хариуцлагатай ажиллахыг холбогдох байгууллага, албан тушаалтнуудад чиглэл болголоо.

Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэж чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх үзсэн тул хуулийн төслүүдийг анхын хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүлэв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Эрх эзэгнэгчид буюу ард түмний засаглал
Г.Тэмүүлэн: “Онтрэ” ХХК-тай хийх хэлэлцээг ирэх оны нэгдүгээр улиралд эхлүүлнэ
Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төсөлд “Бээжин Жианлунг” групптэй гэрээ байгуулна
Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газрын хохирлын хэмжээ 3.3 их наяд төгрөгт хүрч байна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •Ерөнхийлөгч
  • •Сагсанбөмбөг
  • •Сэрэмжлүүлэг
  • •Гэмт хэрэг
  • •Видео мэдээ
  • •E-Sport
  • •Байнгын хороо
  • •Бөхийн төрлүүд
  • •Нийтлэл
  • •Нийслэл
  • •Уул уурхай
  • •Ярилцлага
  • •Сурвалжлага
ХУРААХ
Дөрвөн ногоон мэнгэтэй улаагчин...
Ажлын хэсгүүдийн хуралдаан...

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв

Kuzmo 2024-05-03

ФОТО:

Сэдвүүд : #Чуулган  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Эрх эзэгнэгчид буюу ард түмний засаглал
Г.Тэмүүлэн: “Онтрэ” ХХК-тай хийх хэлэлцээг ирэх оны нэгдүгээр улиралд эхлүүлнэ
Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төсөлд “Бээжин Жианлунг” групптэй гэрээ байгуулна
Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газрын хохирлын хэмжээ 3.3 их наяд төгрөгт хүрч байна
ШУУРХАЙ МЭДЭЭ
3 цагийн өмнө өмнө

"GOSH" хасагдаж, "Chinggis Warriors" баг тэмцээний цааш үргэлжлүүлнэ

3 цагийн өмнө өмнө

Эрх эзэгнэгчид буюу ард түмний засаглал

3 цагийн өмнө өмнө

Г.Тэмүүлэн: “Онтрэ” ХХК-тай хийх хэлэлцээг ирэх оны нэгдүгээр улиралд эхлүүлнэ

3 цагийн өмнө өмнө

Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төсөлд “Бээжин Жианлунг” групптэй гэрээ байгуулна

3 цагийн өмнө өмнө

Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газрын хохирлын хэмжээ 3.3 их наяд төгрөгт хүрч байна

3 цагийн өмнө өмнө

opendata.gov.mn-д сайжруулалт хийж, системийн 3.0 хувилбарыг ашиглалтад орууллаа

3 цагийн өмнө өмнө

Шүлхий өвчний вакцины өтгөрүүлсэн бэлдмэлийг найруулах, савлах үйлдвэрийн үйл ажиллагааг эхлүүлэхийг даалгалаа

3 цагийн өмнө өмнө

Авлигын гэмт хэргийн хууль бус хөрөнгийг хураан авах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

3 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Өвөлжилтийн бэлтгэлийг тайлангаар бус, бодит үр дүнгээр дүгнэнэ

3 цагийн өмнө өмнө

Гурван хөх мэнгэтэй хөх луу өдөр

3 цагийн өмнө өмнө

Цас орно, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

1 өдрийн өмнө өмнө

NBA-ын 5 дахь долоо хоногийн тоглолтын төгсгөлийг гайхалтай хийсэн бичлэг /2026-27/

1 өдрийн өмнө өмнө

NBA-ын 5 дахь долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг /2026-27/

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 46 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

"Chinggis Warriors" болон GOSH (BC.G) багууд 18:30 цагт тоглоно

1 өдрийн өмнө өмнө

Төрсөн эцгээ зодож, гэмтэл учруулжээ

1 өдрийн өмнө өмнө

МИАТ “Өгөөдэй хаан” шинэ агаарын хөлгөө АНУ-ын Сиэтл хотод хүлээн авлаа

1 өдрийн өмнө өмнө

Сургууль орчмын хүнс: Хуулиа өөрчлөхгүй бол хариуцлага байхгүй

1 өдрийн өмнө өмнө

Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET

1 өдрийн өмнө өмнө

Залилах гэмт хэргийн улмаас иргэн аж ахуйн нэгжид учирсан 139 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлжээ

1 өдрийн өмнө өмнө

Б.Мөнхбат: Нийслэлийн төрийн албан хаагчдын тоог 1000-аар цөөлнө

1 өдрийн өмнө өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй харагчин туулай өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

1 өдрийн өмнө өмнө

"Chinggis Warriors" мажорын эхний хоёр тоглолтод хожигдлоо

1 өдрийн өмнө өмнө

УИХ-д суудал бүхий нам, эвслийн дарга нарын бүрэлдэхүүнтэй Зөвшилцлийн зөвлөл байгуулав

1 өдрийн өмнө өмнө

Боловсролын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

2 өдрийн өмнө өмнө

Монгол Улсын шигшээ багийн ахлагч Ш.Энхийн-Од Гавьяат тамирчин цол хүртэх боллоо

2 өдрийн өмнө өмнө

Зээлийн “Хар жагсаалт”-аас 620,000 гаруй иргэнээ чөлөөллөө

2 өдрийн өмнө өмнө

Авто зогсоолоос нэгийг татвараас чөлөөлөхөд чиглэсэн хуулийн төслийг өргөн мэдүүлэв

2 өдрийн өмнө өмнө

О.Батнайрамдал: Иргэд ногдол ашгаа өөрсдөө авах нь Үндсэн хуулийн шаардлага юм

САНАЛ БОЛГОХ
2026-11-20 өмнө

Б.Пүрэвдагва: Иргэдтэйгээ уулзаж, 2027 оны төсөвт тусгах санал хүсэлтийг нь нээлттэй сонсож байна

2026-11-19 өмнө

М.Нарантуяа-Нара: Энэ танхимд Ерөнхийлөгч орж ирэхээр яагаад бүгд "гөлөг" болчихдог юм бэ

2026-11-20 өмнө

У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй

2026-11-20 өмнө

С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нарыг оролцуулсан ойлголцол, зөвшилцлийн Зөвлөлийг байгуулж ажиллана

2026-11-19 өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөв

2026-11-20 өмнө

Дэлхийд тод гялалзсан оюунлаг охин Б.Оюун-Үжин

2026-11-19 өмнө

Хүүхэд залуусын хөгжлийг дэмжигч "Ачит Ихт" компани

2026-11-20 өмнө

Өрнөдөд сандрал, Дорнодод найдвар, Шэньжэнээс томоохон ахиц дэвшил гарна гэж хүлээж байна

2026-11-20 өмнө

Жүдо бөхийн Залуучуудын дэлхийн аваргаар Т.Ариунзаяа тодорлоо

2026-11-19 өмнө

У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч монгол төр тохиролцох ёсгүй

2026-11-20 өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

2026-11-20 өмнө

Есөн улаан мэнгэтэй шар нохой өдөр

2026-11-19 өмнө

Токиогийн “Их дуулга”-д оролцох Монголын жүдочид тодорлоо

2026-11-19 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 62 зөрчил бүртгэгдлээ

2026-11-19 өмнө

“Евро-3” болон түүнээс дээш стандартын АИ-92 автобензиний үнийг 1,000 хүртэл төгрөгөөр бууруулна

2026-11-23 өмнө

Академич С.Нарангэрэл: Хуулийн амин сүнс бол ёс суртахуун

2026-11-19 өмнө

Говь-Алтай аймагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

2026-11-19 өмнө

Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина

2026-11-19 өмнө

Төрийн өмчит компанийн тоог 85 болгон бууруулахаар тусгажээ

2026-11-19 өмнө

Дүүжин замын тээврээр аюулгүй зорчих зааврыг танилцуулж байна

2026-11-19 өмнө

Ц.Идэрбат: Тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдэд олгох хөнгөлөлттэй зээлийн хүртээмжийг нэмэгдүүлнэ

2026-11-19 өмнө

Дөрвөн чиглэлд шөнийн автобус иргэдэд үйлчилж байна

2026-11-19 өмнө

Н.Учрал: Төрийн тэргүүний эхлүүлсэн жишгийн дагуу бүгд шалгуулах ёстой

2026-11-22 өмнө

Монгол Улсын 6 дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хүндэтгэн үдэв

2026-11-19 өмнө

Битүүмжлэгдсэн автомашиныг зарж, 375 сая төгрөг залилжээ

2026-11-22 өмнө

Ш.Энхийн-Од шигшээ багтайгаа нэгдэхээр өчигдөр эх орондоо буулаа

2026-11-19 өмнө

Хуулийн төсөл: Хаврын морин уралдааныг зөвшөөрнө, зөвшөөрөхгүй

2 өдрийн өмнө өмнө

NBA-ын 5 дахь долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг /2026-27/

2 өдрийн өмнө өмнө

2026.11.23: Улстөрчдийн хэн юу хэлэв?

2026-11-22 өмнө

Цас орно, өдөртөө 8-10 хэм хүйтэн байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах