• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Монгол хэлээ мохоож байна

Д.ЦЭРЭННАДМИД

Бичигч бивээр “Монгол хэлээ мохоож байна” гэж нэг удаа бичсэн л дээ.

Түүнийг маань үзээд  зарим нь хэлний олон мэргэчүүл, эрдэмтэд байхад чи юучив гэсэн л байх. Тэгвэл би яг тэр нэрээрээ дахиад бичихээр шийдлээ.

Тэгвэл төрөлх сайхан монгол хэлээ хамгаалах, хойч үедээ зөв зохистойгоор хэрэглүүлж сургах нь зөвхөн хэлний хэдэн мэргэжилтэн, багш нарын хийх ажил, өмчлөгдсөн үүрэг гэж ойлгох нь буруу л даа.

Даангүй зохиолчид, тууж роман, яруу найргаараа, сэтгүүлчид бид олон жил уламжилж ирсэн монгол хэлээ ийм баялаг сантай юм шүү гэдгийг мэдрүүлж байх үүрэгтэй юм.

Монгол хэлний дархлаа муудлаа, ядуурч байна гэж хэлэхээсээ өмнө тэр дархлааг чухам юу доголдуулж байнав гэдгийг ухаарах нь чухал.

Угтаа бол хэлний дархлаа шалдаа унасан доройтсон гэвэл тийм биш.Харин хэрэглээндээ бичихдээ бас ярихдаа л учир дутагдал нь оршиж байна.

Эрдэм номтой хүмүүсийн ярианаас үзэхэд монгол хэл шиг тийм баялаг, өргөн дэлгэр, олон хувилбартай тансаг хэл ховор гэж байх юм.

Гэтэл өнөө үеийнхний өдөр тутмын хэрэглээ болсон зурагтын нэвтрүүлгийн урсдаг зар, мэдээ, сощиал гэх өргөжиж байгаа мэдээллийг харахад санаа зовмоор буруу зөрүү бичлэг олон харагддаг.

Монгол хэлэнд байхгүй хэллэг зохиож хэрэглэсэн нь уншихад дургүй хүрэх шиг. Уран зохиолын шүүмжлэгч нөхдийн хэлж байгаагаар сүүлийн үеийн зохиолчдын бүтээл маш цөөн үгээр бүтэж байна.

Бас монголжоогүй үг хэллэг их хэрэглэх юм гэсэн бий.

Үүнийг би ганцхан жишээгээр хэлье л дээ. Нэг шинэ роман гарч гэж шуугиад байхаар нь сэдвийг нь сонирхоод авч уншлаа.

Тэгсэн тэнд монголжоогүй амьдралаас тасархай хэллэг зөндөө тааралдахаар нь дуусгаж чадаагүй ээ.

А... гэдэг нөхөр таахаг таахаг алхалсаар  гэж бичиж. Хүн алхална гэж байдаг юм уу. Морь бүхэн ч алхаатай байдаггүй биз дээ. Гойд алхаа гишгээтэй сайвар нь цөөн шүү дээ. Зохиогч алхалсаар гэдгийг олон тоон дээр хэрэглэсэн юм болов уу.

Гэтэл хүнийг алхлуулаад  байгаа юм. Бас олон хүн алж байх юм. Тэгээд тэр алагдсан хүмүүсийн халуун цус ус шиг хоржигноод урсаж байх юм гэнэ.

Халуун юм шоржигнох уу. Үгүй ээ. Уулын хүйтэн горхины ус л шоржигноно. Энэ мэт уншуургүй юм дэндүү их.

Бас нэг сонин хэллэг байсан. Тэр мориндоо мордоод л шууд цогиуллаа гэж. Мордонгуут цогьдог морь гэж байх уу. Яаж ч хурдалъя гэсэн морь чинь эхлээд шогшино, тэгээд хатирна. Тэгээд цогино биз дээ Малын явдлын үндсэн чанар гэж бий. Тэр нь дэс дараалалтай байдаг даа.

Энэ тухай ингээд орхиё. Алсдаа уран зохиолын шүүмжлэгчид бүр зөвөөр үргэлжлүүлэг. Сайхан бичигдсэн ном зохиолыг уншихад сэтгэл хөдлөх, дахиад уншмаар санагддаг үе байдаг. Сайхан монгол хэл хүнийг уйлуулж болно, дурлуулж ч бас уурлуулж болно.

Энэ нь хэл маань чадлаа хадгалж байгаа хэрэг. Сонин хэвлэлд ч тэр. Дүрмийн алдаа их харагддаг. Өгүүлбэрт чинь өгүүлэхүүн, өгүүлэгдэхүүн, тодотгол гээд яагаад ч байрыг нь сольж болохгүй гишүүдтэй шүү дээ. Гэтэл өгүүлэхүүн, өгүүлэгдэхүүний байрыг солих, тодотголыг буруу хэрэглэх явдал зөндөө л.

Тухайлбал, Монголын арван тамирчин тэнд очжээ гэхийг “Арван монгол тамирчин очжээ” гэж хэлж байх юм.

Инээд хүрмээр гэх юм уу. Уур хүрэм тохиолдол зөндөө. Саяхан нэг мэдээлэлд нэг хөөрхөн ишиг, эхийгээ тойроод тонгочиж байгаа зураг байна. Үүнийг юу гэж тайлбарлаж гэвэл “Хэнз ишиг ээжийнхээ дэргэд ийм л жаргалтай” гэжээ. Уг нь монгол хүн бичсэн шиг байгаа юм.  Гэтэл ямааны ээж гээд байх юм. Малд чинь эх мал байдаг биз дээ.

Энд нэг санааг бас хэлэхэд ээж  нь оросын “мать” гэдэг үгийг орчуулж ирсэн үг байх л даа.

Тэгвэл жинхэнэ монгол хэллэг бол ижий юм шүү дээ. Б.Лхагвасүрэнгийн “Ижийтэйгээ байхад би баян байсан” гэдэг шүлэг ямар сайхан сонсголонтой байдаг билээ. Нэг сайхан монгол үг. Яруу найрагт хүртэл хүч өгдөг байх нь. “Болор цом”-ын эзэн, нэрт яруу найрагч Б.Ичинхорлоо нэг ярилцлагадаа:

-Монгол хэлний яруу сайхныг хадгалж байхын тулд би амьд явдаг. Монгол хэл үгүй бол яруу найрагчид байхгүй шүү дээ гэж хэлсэн байна лээ. Жинхэнэ номын садан хүний үг ийм л байх биз гэдгийн жишээ энэ.

Ер нь эх хэлээ хамгаалах хууль бий юу гэвэл бий. Монгол сайхан хэлээ зөв хэрэглэх гутаахгүй байх, буруу зөрүү, алдаатай хэрэглэсэн тохиолдолд хариуцлага тооцох тухай “Төрийн албан ёсны хэлний хууль” гэж 2003 онд Улсын Их Хурлаар баталсан байдаг. Гэхдээ уг хуульд хэлний буруу хэрэглээтэй тэмцэх арга зам, буруутанд ямар хариуцлага хүлээлгэхийг заасан хэрнээ хамгийн гол юм юуг орхигдуулсан бэ гэвэл хэн хэрхэн хэрэгжүүлэх юм бэ гэдгийг зааж өгөөгүй юм.

Тэгэхлээр уг хууль маань эзэн биегүй хэрэгжих үндэслэлгүй хуулийн нэг болоод одоо бараг мартагдсан.

Нөгөө талаар эх хэлээ хамгаалах төрийн бодлого тун дутмаг. Боловсролын салбарт гэхэд монгол хэлний сургалт туйлын муу. Унших бичиг гэдэг сурах бичгийг сургалтаас хасчихсан.

Өнөөгийн сургалтад хэрэглэж байгаа номууд нь жил бүр шинэчлэгдэж байгаа нэрээр эрэмдэглэгдсэн. Тэгээд дунд болоод их, дээд сургуулиудад монгол хэлний хичээлийг дайврын маягтай заадаг болж.

Тиймээс тэндээс гарч ирж байгаа залуучууд их, дээд сургууль төгсөөд ирлээ  гэх боловч бичгийн чадвар нь тун дорой байдаг болсон.

Монгол хэлний сургалт муу байгаагийн жишээг харуулах нэг томоохон баримт юу байна гэвэл жил бүрийн хавар элсэлтийн шалгалт гэж авахад 2023 онд 5300, 2024 онд 6000 гаруй хүүхэд монгол хэлний шалгалтад унасан байх юм билээ. Гэтэл тэднийгээ монгол хэлний шалгалтад дахиад хамруулдаг болсон.

Шалгалтын сэдвээ зөөлрүүлж авдаггүй л юм бол дахиад унаж таарна шүү дээ.

Уг шалгалтыг дахин авна гэдэг нэг талаар утгагүй ч юм шиг. Урьд нь унагчдаасаа хэдийг тэнцүүлж их, дээд сургуульд элсэх хүүхдийн тоог нэмэх л арга юм байх даа. Ийм замаар явсан хүн бичгийн чадваргүй мэргэжилтнүүдийн тоог нэмдэг байх.

Өнөө цагт аль нэг сэдвээр хурал, хэлэлцүүлэг болох нь элбэг. Уг хурлын тайзан дээр хэдэн хүн сууж байх юм билээ. Нэг нь модератор, нөгөөдүүл нь панелист гэж нэрлэгддэг болсон. Монголоор хэлж болдоггүй л юм болов уу гэж гайхдаг.

Модератор гэдгийг чиглүүлэгч, панелист гэхийг оролцогч гэхэд л болоо юм биш үү дээ.

Ийм зохимжгүй чамирхлыг орхиосой билээ. Энэ мэтээр  гадаад үг хэллэг тун элбэг. Хотын гудамжаар албан болон үйлчилгээний газрын хаягийг чамирхаж байгаа юм уу гадаад үг, үсгээр бараг дагнадаг болж. Тэр тухай бичээд шүүмжлээд ч нэмэргүй юм шиг.

Улаанбаатар хотод албан байгууллагын хаягийн шинэчлэл хийнэ л гэдэг. Бүтдэггүй ажил тэр юм.

Ер нь тэр хаяг, нэршлийг зөвхөн гадаадынханд л зориулж хийдэг болсон юм уу даа гэж л ойлгогддог.

За тэр ч дүүрч. Бас тэс буруу хаяг олон байх юм. Эх нялхсын төвийн баруун урд уулзвар дахь ШТС-ын хоёр талд “Дугуй завсар” гэсэн том хаяг олон жил боллоо.

Энд нэг шинэ үйлчилгээ байдаг юм уу гэтэл үгүй юмаа. Тэнд дугуй засварын газар байрладаг аж. Машинтангууд уг хаягийг дугуй засвар гэж уншаад л очдог байх юм. Үүнийгээ монголчууд буруу ярьж зөв ойлгодог гэж цайруулдаг.

Гэтэл “Дугуй завсар” биш дугуй засвар юм билээ л дээ. Бас нэг барилгын хашааны үүднээ “Зөвшөөрөлгүй орохыг хориглоно” гээд ард нь “Дуулга малгаатай ажилла” гэсэн бичээс байналээ.

Уг нь малгай гэдэг үгийг нэгдүгээр ангийн хүүхэд ч зөв бичнэ дээ. Тэгэхэд уг анхааруулгыг барилгын аюулгүйн инженер хүн бичсэн биз.

Тэр хүн хүн толгой гэж бич гэвэл  “Толгоо” гэж бичихнээ дээ. /Жишээнүүдийг зургаас хараарай/

Энэ мэтээр алдаа мадаг яриад байвал зөндөө. Нэг дэлгүүрийн үүднээ “Sale зарлаж байна” гэсэн эрлийз хаяг байх юм.

Хямдрал зарлалаа гэчихэд л олонд ойлгомжтой юм биш үү дээ. Тиймээс монгол хэлээ буруу зөрүү ярьж, бичихгүй байхыг хэн хүнгүй анхаараачээ гэж хэлье гэсэн юм.

Дээрх жишээнүүдээс яг үнэнийг хэлэхэд монгол хэлээ золбиншуулахад дөхөж байна шүү дээ гэдгийг тэсэж чадалгүй хэлчихье.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 13. БААСАН ГАРАГ. № 178 (7422)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ
Хангалын аманд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ
Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр
Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Бөхийн төрлүүд
  • •Засгийн газар
  • •Азийн АШТ
  • •E-Sport
  • •Нийтлэл
  • •Ерөнхийлөгч
  • •Фото мэдээ
  • •Чуулган
  • •Уул уурхай
  • •Яам, Агентлаг
  • •Сагсанбөмбөг
  • •Сэрэмжлүүлэг
  • •Нийслэл
  • •Халуун сэдэв
  • •Степпе Арена
ХУРААХ
“Эрдэнэт үйлдвэр”-ийн эзэн хэн...
Б.Одбаяр: Бродюрын эвдрэл гаднын...

Монгол хэлээ мохоож байна

Kuzmo 2024-09-13

ФОТО:

Сэдвүүд : #Сурвалжлага  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ
Хангалын аманд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ
Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр
Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна
ШУУРХАЙ МЭДЭЭ
14 цагийн өмнө өмнө

“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

1 өдрийн өмнө өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий медалиа гардан авлаа

1 өдрийн өмнө өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

1 өдрийн өмнө өмнө

Хангалын аманд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ

1 өдрийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

1 өдрийн өмнө өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

1 өдрийн өмнө өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

1 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн сүлдэт хуурыг цэнгүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Э.Дэлгэрмаа ДАШТ-ий тавдугаар байрт шалгарлаа

1 өдрийн өмнө өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: Усны салбарын хөрөнгө оруулалтыг нөөц хуримтлуулах, экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлэх шаардлагатай

2 өдрийн өмнө өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

2 өдрийн өмнө өмнө

Б.АСХАР: Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2 өдрийн өмнө өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

2 өдрийн өмнө өмнө

Гурван хөх мэнгэтэй улаагчин үхэр өдөр

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-29 өмнө

Өнөөдөр Монголын таван бөх барилдана

2026-10-29 өмнө

"The MongolZ" баг "PGL Masters Bucharest 2026" тэмцээнийг өндөрлүүллээ

2026-10-29 өмнө

Б.Хулан эцсийн мөчид ялагдан ДАШТ-ийг тавдугаар байраар өндөрлүүллээ

2026-10-29 өмнө

Э.Даваанасан дэлхийн хошой медальтан боллоо

2026-10-29 өмнө

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

2026-10-29 өмнө

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

2026-10-29 өмнө

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

2026-10-29 өмнө

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

2026-10-29 өмнө

Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо

2026-10-29 өмнө

Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо

2026-10-29 өмнө

ХЗБХ: Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав

САНАЛ БОЛГОХ
2026-10-26 өмнө

Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-26 өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2026-10-28 өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2026-10-25 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойн барилдаанд улсын аварга О.Хангай түрүүллээ

2026-10-25 өмнө

Сүхбаатар дүүргийн иргэд татвар, төрийн өмчит компаниудын реформыг дэмжиж байна

2026-10-25 өмнө

Лебронгүй Сиксерс улирлын гурав дахь хожлоо байгууллаа

2026-10-25 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Vitality" багтай тоглоно

2026-10-26 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгдлээ

2026-10-26 өмнө

Лука Дончич 52 оноог авч, Лейкэрс хожлоо

2026-10-25 өмнө

Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө

2026-10-25 өмнө

У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийнэ

2026-10-25 өмнө

УИХ-ын дарга С.Бямбацогт "Шилжин явах цом-2026" спортын тэмцээнийг нээлээ

2026-10-27 өмнө

"The MongolZ" "MOUZ" багт хожигдож, өнөөдөр "Legacy" багтай тоглоно

2026-10-25 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0 хэм орчим байна

2026-10-28 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

2026-10-26 өмнө

Б.Пүрэвдагва: Эрүүл мэндийн байгууллагуудыг өвлийн ачаалалд бэлтгэнэ

2026-10-27 өмнө

Чөлөөт бөхийн ДАШТ: Монгол Улсаас өнөөдөр дөрвөн бөх барилдана

2026-10-27 өмнө

“Монголын сайхан орон” тоглолтыг толилууллаа

2026-10-25 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва нар Сүхбаатар дүүргийн иргэдтэй уулзлаа

2026-10-26 өмнө

Улстөрчдийн хэн юу хэлэв?

2026-10-27 өмнө

Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянана

2026-10-25 өмнө

Үс засуулбал эд мал арвидна

1 өдрийн өмнө өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн сүлдэт хуурыг цэнгүүллээ

2026-10-26 өмнө

Лондоны металлын биржийн А зэрэглэлийн зэсийг үйлдвэрлэн, экспортод гаргаж байна

2026-10-26 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "MOUZ" багтай тоглоно

2026-10-26 өмнө

Увс аймгийн Тариалан суманд эрлийн ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна

2026-10-28 өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

2026-10-27 өмнө

Монгол төрийн тамганы хөшөөний суурийг бэхжүүлж, шинэчлэн засварлаж байна

2026-10-27 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

2026-10-29 өмнө

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах