• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Т.Доржханд: Эрчим хүчний реформыг хувийн хэвшилтэй хамтарч хийнэ

Шадар сайд Т.Доржхандтай эрчим хүчний реформын талаар ярилцлаа.

-Засгийн газраас эрчим хүчний реформыг эхлүүлэхээ мэдэгдсэн.   Үндэсний хороог та ахалж байна.  Энэ реформыг хаанаас эхлэх вэ.  Ямар дүр зураг гарав?

-Монгол Улс газрын доорх эрчим хүчний нөөцөөрөө дэлхийн 200 улсаас эхний тавд ордог бол газар дээрх сэргээгдэх нөөцөөрөө эхний хоёрт ордог. Гэсэн хэдий ч бид улсаараа эрчим хүчний дутагдалтай, дотоод улс төрийн зөрчил болон гадны нөлөөгөөр сүүлийн 40 жил шинэ эх үүсвэр барьж байгуулаагүй нь бодит үнэн.

Тэгвэл бие биедээ дэгээ тавьсан улс төрийн зөрчлийг давж Хамтарсан Засгийн газарт орох урилгыг ХҮН нам хүлээн авч Эрчим хүчний реформыг хийх Үндэсний хороог миний бие ахалж ажиллаж байна. Үндэсний хорооны зүгээс эрчим хүчний салбарт эрх зүйн шинэчлэл хийх, төрийн монополыг задалж үр ашгийг нэмэгдүүлэх, үнэ тарифийг зах зээлийн зарчимд шилжүүлэх, гадаад болон дотоодын хөрөнгө оруулалтыг татах, ялангуяа ногоон эрчим хүчний зах зээлд зөвхөн хувийн хэвшлийг дэмжих замаар дунд хугацаандаа эрчим хүчний бие даасан тогтолцоог үүсгэж, урт хугацаанд эрчим хүчний экспортыг хийх нөхцөлийг бүрдүүлнэ.

-Бөөрөлжүүтийн цахилгаан станцын эхний хэсэг ашиглалтад орж байна.  Засгийн газраас хувийн хэвшилтэйгээ хэрхэн хамтарч ажиллах вэ.  Ялангуяа эрчим хүчний салбарт?

-Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж буй Бөөрөлжүүтийн 600 МВТ, Цэнэг хураагуурын 50 МВТ, Баян сумын 660 МВТ төслүүдийг дэмжиж, яаралтай ашиглалтад оруулах арга хэмжээг авч ажиллана. Эрчим хүч байхгүй бол эдийн засгийн өсөлт байхгүй. Эрчим хүчний биеэ даасан байдлыг хангах нь Монгол Улсын тусгаар тогтнолын баталгаа бөгөөд эрчим хүчний үйлдвэрлэлийг гацаах, няцаах аливаа сонирхол, популист үйлдлүүдийг хаана, зогсооно. Бид бодлогоо урт хугацаанд төлөвлөж байна. Монгол Улс уул уурхайгаас хамааралтай, нийт эдийн засгийн 70-80 хувь нь энэ салбараас санхүүжигддэг. Тэгвэл дараагийн салбар нь эрчим хүч болно. Монгол Улсын эрчим хүчний нөөц асар их. Том газар нутагтай, газар доорх эрчим хүчний нөөц ихтэй, нар салхи буюу "ногоон эрчим хүч"-ний нөөцтэй. Монгол Улс эрчим хүчний экспортлогч улс байж чадна. Бодлогоо урт хугацаанд энэ чиглэлд уялдуулж харж байгаа. Мөн дунд хугацаанд реформыг зоригтой хийнэ. Энэ салбарын төрийн өмчит компаниудад бүтцийн өөрчлөлт хийнэ, үр ашгийг нь сайжруулна, нээлттэй олон нийтийн компани болгоно, хөрөнгө оруулалтуудыг бий болгоно.  Хөрөнгө оруулалт бий болгохын тулд үнэ тарифын шинэчлэлтийг хийнэ. Эхний ээлжид өнөөдрийн бодит өртгөөр алдагдалгүй байх хэмжээнд хүргэнэ. Дараа нь зах зээлийнх зарчимд оруулж, үр дүнд нь нийлүүлэлт өссөнөөр үнэ буурна гэж харж байна. 2023 оны гүйцэтгэлээр манай улс 10.9 тэрбум кВт/цаг цахилгаан эрчим хүч боловсруулж, 9.9 тэрбум кВт/цаг цахилгаан эрчим хүчийг түгээсэн. Үүний 77.7 хувийг дотоодоосоо нийлүүлж, 22.3 хувийг гаднаас импортолсон байна. Гаднаас импортолсон эрчим хүчний 60 хувийг БНХАУ, 40 хувийг ОХУ-аас авсан мэдээлэлтэй байна.

-Эрчим хүчний хараат бус байдал нь реформын нэг зорилго шүү дээ.  Үнэхээр бид хараат байдлаас гарч чадах уу?

-Ирэх  дөрвөн жилд эрчим хүчний хараат бус байдал бий болох ёстой. Энэ бол эрчим хүчнийхээ найдвартай ажиллагааг хангана гэсэн үг. Мөн эрчим хүчний үнийг чөлөөлснөөр эрчим хүчний төсөлд хөрөнгө оруулагчид орж ирж байна. Эрчим хүчний бие даасан байдлыг жаахан тодруулах хэрэгтэй болов уу. Бие даана гэдэг нь ОХУ, БНХАУ-аас эрчим хүч авахгүй болно гэсэн ойлголт биш юм.  Эрчим хүч импортолдог. Эргээд экспортолдог тийм дархлаатай байх нь чухал.  Ингэхийн тулд эрчим хүчний тарифыг төрөөс хүчээр барьмааргүй байна.  Өөрийнх нь үйлдвэрлэж байгаа өртгөөс 2-3 дахин хямд үнэтэй байгаад байхаар хэн ч хөрөнгө оруулалт хийхгүй байна.  Бөөрөлжүүтийн цахилгаан станцын хувьд зах зээлийн жишиг үнээр гэрээ байгуулсан учраас ямар ч асуудалгүй зохицуулалт хийж байна.

-Ирэх сарын 1-нээс цахилгаан эрчим хүчний үнэ нэмэгдэнэ гэж ярьж байна.  Хэдэн төгрөгөөр хэрхэн нэмэх тооцоолол гарсан уу?

-Эрчим хүчний салбарыг дандаа Төрийн өмчийн компаниуд удирдаж байна.  Технологийн хувьд хоцрогдолтой, аргацаасан байдалтай, өвлийг яаж давна даа гэсэн айдастай байгаа нь үнэн.  Гэхдээ ийм байдалтай явахаа больцгооё.  Эхний ээлжинд тарифыг бодит түвшинд хүргэнэ. Дараа нь инфляцтайгаа уялдуулж, бизнесийн зарчимд нь тааруулаад авах учиртай гэсэн байр суурьтай байна.  Ингэсний дараа манай эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт асар ихээр нэмэгдэнэ.  Одоогоор судалгааны түвшинд явж байна. Иргэдэд ямар зэргийн ачаалал ирэх юм. Эсвэл ЖДҮ, томоохон уул уурхайн компаниудад гол ачаалал нь ирэх юм уу.  Тэр бүхнийг арга судалж байж, төрөөс дараагийн арга хэмжээг авна.  Үнэ тарифын нэмэгдлийг ирэх сарын 1-нд Үндэсний хорооноос албан ёсоор зарлана.

-Одоо байгаа тариф дээр 30-40 хувь нэмнэ гэсэн яриа бий. Энэ үнэн болов уу?

-Хэзээ, хэдэн хувиар нэмэх вэ гэдгийг бид нар одоо судалж байна.  Мэдэгдлээ арваннэгдүгээр сард хийнэ.  Ер нь үнэ тарифыг үе шаттай нэмэх бодлого барина.  Энд бас нэг зүйлийг тодорхой хэлмээр байна.  Эрчим хүчний реформ гэхээр тариф өсөх гээд байгаа хэрэг биш шүү.  Маш олон цогц асуудлын нэг нь үнэ тарифын нэмэгдлийн асуудал юм.  Богино хугацаанд бид үнэ тарифын асуудлыг шийдэж, дунд хугацаандаа эрчим хүчнийхээ үр ашгийг нэмэгдүүлэх чиглэлд анхаарна. Тухайлбал, төрийн өмчийн компаниудыг нээлттэй ил тод болгоно. Хувийн секторуудыг бодлогоор дэмжиж оруулна.   Урт хугацаандаа зөвхөн  экспортлогч биш импортлогч орон болно.  Бидэнд эрчим хүчний асар их нөөц бий.  Тэрийгээ хөдөлгөж чаддаггүй, хөрөнгө оруулагчид, бизнесийнхнийг хаачихдаг.  Тэгээд төр нь өөрөө санхүүжүүлээд алдагдал хүлээгээд явдаг энэ байдлыг засна.  Энэ бүгд нийлээд цогцоороо хэрэгжиж чадвал эрчим хүчний реформ буюу шинэчлэл болж чадна.  Үүний үндсэн эхлэл цэг нь төр хувийн хэвшилдээ найр тавьж хойшоо нэг алхам хийж, хувийн хэвшлээ энэ чиглэлд бодлогоор дэмжих асуудал юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРАВДУГААР САРЫН 8. МЯГМАР ГАРАГ. № 195 (7439)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
Н.Учрал: Усны салбарын хөрөнгө оруулалтыг нөөц хуримтлуулах, экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлэх шаардлагатай
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Бөхийн төрлүүд
  • •Азийн АШТ
  • •Засгийн газар
  • •Нийтлэл
  • •E-Sport
  • •Уул уурхай
  • •Яам, Агентлаг
  • •Сэрэмжлүүлэг
  • •Фото мэдээ
  • •Сагсанбөмбөг
  • •Чуулган
  • •ММ-ын тодруулга
  • •Степпе Арена
  • •Халуун сэдэв
  • •Нийслэл
ХУРААХ
Өмнөговь ч “Ажнай”...
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ...

Т.Доржханд: Эрчим хүчний реформыг хувийн хэвшилтэй хамтарч хийнэ

БАТСАЙХАН 2024-10-08

ФОТО:

Сэдвүүд : #Ярилцлага  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
Н.Учрал: Усны салбарын хөрөнгө оруулалтыг нөөц хуримтлуулах, экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлэх шаардлагатай
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ
ШУУРХАЙ МЭДЭЭ
1 өдрийн өмнө өмнө

“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

1 өдрийн өмнө өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий медалиа гардан авлаа

1 өдрийн өмнө өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

1 өдрийн өмнө өмнө

Хангалын аманд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ

1 өдрийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

1 өдрийн өмнө өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

2 өдрийн өмнө өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

2 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн сүлдэт хуурыг цэнгүүллээ

2 өдрийн өмнө өмнө

Э.Дэлгэрмаа ДАШТ-ий тавдугаар байрт шалгарлаа

2 өдрийн өмнө өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: Усны салбарын хөрөнгө оруулалтыг нөөц хуримтлуулах, экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлэх шаардлагатай

2 өдрийн өмнө өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

2 өдрийн өмнө өмнө

Б.АСХАР: Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2 өдрийн өмнө өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

2 өдрийн өмнө өмнө

Гурван хөх мэнгэтэй улаагчин үхэр өдөр

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-29 өмнө

Өнөөдөр Монголын таван бөх барилдана

2026-10-29 өмнө

"The MongolZ" баг "PGL Masters Bucharest 2026" тэмцээнийг өндөрлүүллээ

2026-10-29 өмнө

Б.Хулан эцсийн мөчид ялагдан ДАШТ-ийг тавдугаар байраар өндөрлүүллээ

2026-10-29 өмнө

Э.Даваанасан дэлхийн хошой медальтан боллоо

2026-10-29 өмнө

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

2026-10-29 өмнө

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

2026-10-29 өмнө

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

2026-10-29 өмнө

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

2026-10-29 өмнө

Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо

2026-10-29 өмнө

Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо

2026-10-29 өмнө

ХЗБХ: Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав

САНАЛ БОЛГОХ
2026-10-26 өмнө

Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-26 өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2026-10-28 өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн сүлдэт хуурыг цэнгүүллээ

2026-10-28 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

2026-10-26 өмнө

Б.Пүрэвдагва: Эрүүл мэндийн байгууллагуудыг өвлийн ачаалалд бэлтгэнэ

2026-10-26 өмнө

Лука Дончич 52 оноог авч, Лейкэрс хожлоо

2026-10-26 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгдлээ

2026-10-26 өмнө

Лондоны металлын биржийн А зэрэглэлийн зэсийг үйлдвэрлэн, экспортод гаргаж байна

2026-10-27 өмнө

"The MongolZ" "MOUZ" багт хожигдож, өнөөдөр "Legacy" багтай тоглоно

2026-10-29 өмнө

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

2026-10-26 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "MOUZ" багтай тоглоно

2026-10-27 өмнө

“Монголын сайхан орон” тоглолтыг толилууллаа

2026-10-27 өмнө

Чөлөөт бөхийн ДАШТ: Монгол Улсаас өнөөдөр дөрвөн бөх барилдана

2 өдрийн өмнө өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

2026-10-29 өмнө

Б.Хулан эцсийн мөчид ялагдан ДАШТ-ийг тавдугаар байраар өндөрлүүллээ

2026-10-28 өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

2026-10-27 өмнө

Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянана

2026-10-26 өмнө

Улстөрчдийн хэн юу хэлэв?

2026-10-29 өмнө

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

2026-10-29 өмнө

Э.Даваанасан дэлхийн хошой медальтан боллоо

2026-10-29 өмнө

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

2026-10-26 өмнө

Увс аймгийн Тариалан суманд эрлийн ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна

2026-10-29 өмнө

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

2026-10-27 өмнө

Монгол төрийн тамганы хөшөөний суурийг бэхжүүлж, шинэчлэн засварлаж байна

2026-10-29 өмнө

Өнөөдөр Монголын таван бөх барилдана

2026-10-29 өмнө

Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо

2 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ

2026-10-27 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах