• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Л.Оюун-Эрдэнэ: Олон улсын стандарт шаардлагыг манай ТӨК-уудаас цөөн нь хангана

Улсын Их Хурлын чуулганы үдээс хойших (2025.01.17) нэгдсэн хуралдаан Засгийн газраас энэ сарын 08-нд өргөн мэдүүлсэн Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэх, эсэхийг шийдвэрлэх хэлэлцүүлгээр эхэллээ. Хууль санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцууллаа. Ерөнхий сайд илтгэлдээ, Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-ий хэмжээ 2021 онд 43.0 их наяд төгрөг байсан бол 2024 оны эцэст 82.0 их наядад хүрч хоёр дахин тэлсэн чамлахааргүй өсөлт гарсан боловч цаашид энэ өсөлтийг тогтвортой нэмэгдүүлэх эдийн засгийн шинэ бүтцийг бүрдүүлэхийн тулд хүний нөөц, хиймэл оюун ухаан, дэвшилтэт технологи, ногоон шилжилтийг хийж, хөрөнгө оруулалт бизнесийн орчныг эрс сайжруулах шаардлагатай байна гэж онцлоод, Засгийн газрын өчигдөр (2025.01.22)-ийн хуралдаанаар бизнест ээлтэй Монгол хөтөлбөрийг хэлэлцэж, Бахрейн Улсын эдийн засгийг төрөлжүүлж, хөрөнгө оруулалтыг дэмжин, бизнесийн орчныг сайжруулсан туршлагыг жишиг болгон хэрэгжүүлэх тухай Засгийн газрын тогтоолыг баталж, Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөлд олон улсын экспертүүдийг урьж ажиллуулах улс төрийн шийдвэрийг гаргасан талаар мэдээллээ. Дэлхийд үнэлэгдсэн шилдэг мэргэжилтнүүдийг Монгол Улсад урьж ажиллуулахад алт, мөнгө, хүрэл гэрэгэ өгч байхаар уг тогтоолд тусгасан байна. 

Судалгаанаас үзэхэд, 2012 оноос хойш төрийн өмчит компани (ТӨК)-ийн Төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ) болон бизнес төлөвлөгөө, санхүүгийн гүйцэтгэлийн оновчгүй байдал, улс төрийн нөлөө бүхий томилгоо, хүний нөөцийн бүтээмжгүй байдал зэргээс шалтгаалж нийт ТӨК-ийн 44 хувь нь засаглалын хямралд орж, 120 гаруй ТӨК үйл ажиллагаа явуулж байгаа боловч 10 компани нийт ашгийн 85 хувийг бүрдүүлж, 43 компани алдагдалтай ажиллаж байгаа юм. Иймд дээрх хуулийн төслийг боловсруулсан гэж Ерөнхий сайд дурдаад, өмнө нь үүнтэй адил хуулийн төслийг Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн барьж хэлэлцүүлж байсан боловч ТӨК-уудын лоббигоос болж мухардан, улмаар эрх зүйн орчныг шинэчлэх реформ бүтэлгүйтэж байсан хэмээн онцлон тэмдэглэв. Тэрбээр холимог тогтолцоогоор бүрдсэн 126 гишүүнтэй шинэ парламент хөгжлийн томоохон төслүүдийг гацаанаас гарган хөдөлгөж чадсан шигээ ТӨК-ийн засаглалд өмнө нь хийгдэж байгаагүй далайцтай реформыг хийж, түүхэн үүргээ гүйцэтгэж чадна гэдэгт эргэлзэхгүй байна хэмээн уриаллаа. 

Ерөнхий сайд илтгэлдээ эдийн засаг, хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын олон улсын зарчимд нийцүүлж, уул уурхайн компаниуд “Эрдэнэс Монгол” нэгдэлд, уул уурхайн бус компаниуд “Эрчис Монгол”нэгдэлд нэгтгэгдэхээр зохион байгуулж, олон улсын удирдлагын тогтолцоонд шилжүүлж, компаниудын үр ашиг, үнэлгээг эрс сайжруулна гээд, уг зарчимд нийцээгүй бол компаниудыг нэгтгэх, татан буулгах, хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх, эсвэл нийтийн үйлчилгээний байгууллага болгон өөрчлөн зохион байгуулахаар хуулийн төсөлд тусгасныг танилцуулав. Энэ зохион байгуулалт хийгдсэнээр төрийн өмчит хуулийн этгээдийн бүтэц, чиг үүргийн давхардал, зардлыг бууруулж, цаашид ТӨК-ийн тоог хоёр дахинцөөрөх бөгөөд үндэсний аюулгүй байдалд шууд нөлөөлөхүйц стратегийн ач холбогдолтой, хувийн хэвшилд шилжүүлэх боломжгүй ТӨК-уудыг олон улсын засаглалын зарчимд нийцүүлж, бусдыг нь энэ хуулиар өөрчлөгдөн зохион байгуулагдах ажээ.

Хууль, тогтоолын төслүүдийг Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн талаарх танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг уншиж танилцуулав. Тус Байнгын хороо өнөө өглөөний хуралдаанаараа уг асуудлыг хэлэлцээд зардлын тооцооллын судалгааг үндэслэн хууль батлагдсанаар Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыначаалал тодорхой хэмжээгээр нэмэгдэх боловч төрийн байгууллагын үйл ажиллагаанд төдийлөн нөлөө үзүүлэхгүй. Харин төрийн өмчийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, аймаг, нийслэлийн орон нутгийн өмчийн асуудал эрхэлсэн нэгжийн ачаалал нэмэгдэхээр байна. Компанийг үүсгэн байгуулахдаа тооцоо судалгаанд үндэслэх хараат бус ТУЗ-ийн гишүүдийг оролцоонд тулгуурлаж шийдвэр гаргах, засаглалыг сайжруулах, ил тод байдлыг хангах, цаашлаад гүйцэтгэх удирдлага болон ТУЗ-ийн гишүүнийг сонгон шалгаруулах, тэдний ажлын гүйцэтгэл, компанийн бизнес төлөвлөгөө, үндэслэл, шаардлага, үр өгөөжийг үнэлэх, хянах тогтолцоог сайжруулах нь тухайн компаниудын үр өгөөжийг ихэсгэж, алдагдлыг бууруулахад чухал нөлөөтэй буюу үр өгөөж нь илүү байна гэж үзжээ.

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Б.Мөнхсоёл хуулийн зорилго амьдрал дээр хэрхэн хэрэгжих талаар, ТӨК-ийн нээлттэй байдлыг хэрхэн сайжруулах талаар, Улсын Их Хурлын гишүүн Р.Батболд орон нутгийн өмчит бол уурхайн компаниудад үүсэх асуудал, засаглалыг хэрхэн сайжруулах, Улсын Их Хурлын гишүүн М.Энхцэцэг “Эрдэнэс Монгол”компанийг анх ямар зорилгоор байгуулсан, үйл ажиллагаанд нь хийсэн үнэлгээний талаар болон “Эрчис Монгол” компанийн статусын талаар, Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг өмчийн эрх зүй талаас Хууль зүйн яамны хууль зүйн дүгнэлтийг анхаарах, цаашид хуулийн төслийг Хууль зүйн байнгын хороотой хамтран хэлэлцүүлэгт бэлтгэх, Улсын Их Хурлын гишүүн Э.Батшугар компанийн ТУЗ-д хараат бус гишүүний харьцаа 50.0 хувь байх талаар, аудитын тайланг жил бүр олон нийтэд ил тод мэдээлэх, ашигт ажиллагаа, хариуцлагыг сайжруулах талаар, Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр бие даасан ТӨК-ийн тухай хуулийн төслийг дэмжиж байгаа бөгөөд ТӨК-ийн засаглалын стандартыг сайжруулах асуудлыг энэхүү хуульд тусгах, эсэх, мөн Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуультай хамтатган шийдвэрлэх, Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороотой хамтран уг хуулийн төслийг хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн талаар, Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин ТӨК-ийн оролцоог багасгах, төсвийн хэмжээг бууруулах харилцааг Компанийн тухай хуулиар зохицуулахад дутагдалтай тал байгаа учраас энэхүү хуулиар зохицуулах нь зүйтэй талаар, хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиудын хэрэгжилтийн талаар, Улсын Их Хурлын гишүүн М.Мандухай хуулийн төслийн зарим зүйл, заалт, нэр томьёог дахин нягтлах, хуульд авлига, шүгэл үлээгчийг хамгаалах заалт орсон эсэх талаар, Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн төрийн үйлчилгээний салбарт хувийн хэвшлийг түлхүү оролцуулах талаар асуулт асууж, хариулт авсан байна. Мөн Улсын Их Хурлын гишүүн Р.Батболд компани байгуулах үндэслэл, шаардлагыг тодорхой болгох талаар, Улсын Их Хурлын гишүүн М.Энхцэцэг “Эрчис Монгол”компанийг байгуулж эрчим хүчний компаниудыг нэгдсэн удирдлагаар хангах нь хэр оновчтой байх талаар анхаарах, Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг ТӨК-ийн засаглалыг сайжруулах, улс төржилтөөс ангид байлгах чиглэлээр, Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн орон нутгийн эрх мэдлийг сааруулахгүй байх, хувийн хэвшлийг дэмжих чиглэсэн заалтууд нэмэх талаар үг хэлжээ. Хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, хэлэлцүүлэх нь зүйтэй гэжүзсэн байна.

Хууль санаачлагчийн илтгэл болон Эдийн засгийн байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар олон улсын жишгээр ТӨК-ууд төвлөрсөн, төвлөрсөн бус, холимог гэсэн засаглалын гурван янзын тогтолцоотой байдгийн алиныг хуулийн төсөлд тусгасныг асууж, төрийн өмчийн бодлогоос улстөржилтийг арилгахгүй бол реформ хийгдэх боломжгүйг анхааруулаад, хуулийн төсөлд гурван жил ашиггүй ажилласан ТӨК-ийг татан буулгахаар тусгагдсаны цаана ашиггүй ажиллуулаад хувьчилж авах санаархал явж байна уу хэмээн сэжиглэж байгаагаа хэлсэн юм. Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал түүнд өгсөн хариултдаа төрийн өмчит хуулийн этгээдийн тоо 1273 хүрээд байгаагийн 508 нь санхүүгийн тайлан илгээсэн, бусад нь идэвхгүй компаниуд тул дахин инженерчлэл хийхээс аргагүй гээд, 74 төрлийн мэдээллийг ил тод болгож, ТУЗ-ийн хараат бусаар ажиллах, хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэх боломж нөхцөлийг нэмэгдүүлэн,гүйцэтгэх удирдлага бизнес төлөвлөгөөнийхөө дагуу жил болгон ажлаа дүгнүүлээд, сунгаад явах зохицуулалтыг тусгахдаа гол шалгууруудыг хуульчилж өгснөөр ТӨК, салбарууд өөрсдөө тэдгээршалгууруудын дагуу үйл ажиллагаагаа үнэлж, санхүүгийн алдагдлыг гурван жил бууруулаагүй бол татан буулгах, өөрчлөх, зохион байгуулах, нэгтгэх, хөрөнгө мөнгө босгох, шаардлагатай бол IPO гаргажнээлттэй компани болох зэргээр шинэчлэлт хийх бололцоо бүрдэнэ гэсэн юм.

Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин өнгөрсөн хугацаанд манай улс чөлөөт зах зээлийн харилцааг бүрэн бүрдүүлж чадаагүй байгааг дурдаад, бизнес дэх төрийн оролцоог багасгах, хувийн хэвшлийг дэмжихэд чиглэсэн бодлогыг дэмжиж байгаагаа илэрхийлж, төрийн өмчийг хувьчлах үндсэн чиглэлийн хэрэгжилт ямар байгаа талаар асууж, хариулт авсан юм. Улсын Их Хурлын гишүүн Б.Мөнхсоёл төрийн өмчит үйлдвэрийн газруудын нийт өр ДНБ-ий 16.0 орчим хувьтай тэнцэж буйг өгүүлээд, ТӨК-уудын засаглал, ашигт ажиллагааг сайжруулах ёстой гэдэг дээр санал нэгтэй байгаа ч үүнийг хэрхэн хийх, нийгмийн эрэлт хэрэгцээг хангахгүй, одоо байгаа гибрид бүтцийг илүү дэмжсэн, зах зээлийн багтаамж, олон нийтийн дэмжлэг ихтэй салбар руу, эсвэл хувийн хэвшил рүү төрийн өмчийг буруу аргаар оруулчих магадлалыг хэрхэн хааж байгаа нь хуулийн төслөөс тодорхой харагдахгүй байгааг анхааруулсан юм. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ асуултад хариулахдаа, хуулиар Монгол Улсын хувьд ТӨК ямар байх вэ гэдэг статусыг тодорхойлж байгаа юм гээд, олон улсын стандарт шаардлагыг манай ТӨК-уудаас цөөн нь хангана, үлдсэн нь хэрхэн өөрчлөгдөж зохион байгуулагдах вэ гэдэг дээр өөрсдөө ажиллана гэв. Гэхдээ хүчээр хувьчлах, механикаар нэгтгэхгүй, үе шаттай шийдвэрлэнэ хэмээн нэмж тайлбарлалаа.

ТӨК-ууд ашиггүй ажиллаж байгаа нь улс төрийн томилгооноос шалтгаалж байгааг Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж дүгнээд, үүнийг хамтарсан Засгийн газрын үед л шийдвэрлэх боломжтой гэж үзэж байгаагаа илэрхийлсэн бол Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг түүнтэй санал нэг байгаагаа хэлж, төрийн өмчийн салбарт буй авлигын асуудлыг шийдвэрлэж чадвал хувийн хэвшилд бизнесийн том орон зайг гаргаж өгөөд зогсохгүй тэднийг мөн эрүүлжүүлж, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, улмаар 1-2 ТӨК-ийг том амбицыг зорьж ажиллах ёстой гээд энэ хуулиас эхлэл нь тавигдана гэлээ. Тэрбээр ТӨК-уудын дотоод хяналтыг сайжруулж, үр ашгийг дээшлүүлэхийн тулд ажилтнуудад нь захиран зарцуулах эрхгүй хувьцаа эзэмшүүлэх зэрэг олон улсад түгээмэл хэрэглэгддэг арга хэрэгслийг ашиглах талаар эрэл хайгуул хийж ажиллахыг зөвлөв. Мөн Улсын Их Хурлын гишүүн О.Батнайрамдал хуулийг төслийг баталснаар Үндэсний баялгийн сангийн төрөлжсөн сангууд урт хугацаанд тогтвортой мөнгөжөөд явах боломж бүрдэнэ гэ харж байгаагаа дурдаад, цаашид төр ямар үйлчилгээ, бизнес салбарт оролцох, ямар салбарт оролцохгүй байх болон бизнест оролцоотой ТӨК-ийн статус, үйл ажиллагаа, ил тод байдал ямар байхыг тодорхой болгох нь зүйтэй гэлээ. Мөн тэрбээр “Эрдэнэс Монгол”, “Эрчист Монгол” нэгдлүүдийн эрх зүйн байдлыг тодорхой болгох,  улс төрийн томилгооноос, Засгийн газрын шийдвэрээс ангид байх хэрхэн зохицуулах талаар асууж, хариулт авав. “Эрдэнэс Монгол” нэгдэл Үндэсний баялгийн санд орлого төвлөрүүлэх бол “Эрчист Монгол” нэгдэл ТӨК-уудын менежментийг сайжруулах ажлыг зохион байгуулна гэж Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал хариулаад, ТӨК-ууд нийтийн зориулалттай нийтийн үйлчилгээний, стратегийн ач холбогдол бүхий, үндэсний аюулгүй байдлыг хангахтай холбоотой болон зах зээлийн төвлөрөл багатай, хувийн хэвшил оролцох боломжгүй салбаруудад үйл ажиллагаа явуулна гэж тодотгосон юм. 

Төрийн өмчийг Засгийн газрын аль нэг гишүүн шийдвэрлэх байдлаар хуулийг яаравчлан баталж болохгүй гэсэн байр суурийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн илэрхийлээд, төрийн өмчийг хувьчилж авах оролдлого үргэлж байсаар ирснийг анхааруулсан юм. Мөн Улсын Их Хурлын гишүүн Б.Заяабал хуулийн төслийн боловсруулалтыг сайжруулах шаардлагатайг онцлоод, Төрийн өмчийн тухай хуультай нийцүүлэх, өмчийн тухай ойлголтыг нэг мөр болгох, ТӨК-ууд хувийн хэвшилтэй өрсөлддөг явдлыг бүрмөсөн хаах хэрэгтэй гэлээ. Мөн ТӨК-уудын ТУЗ болон гүйцэтгэх удирлагын эрх, үүргийг тодорхой тусгах, эрэмбэ дараалалд нь оруулах шаардлага байгааг анхааруулав. Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалан өнгөрсөн хугацаанд төр, төсөв данхайж, хувийн хэвшлийнхээ бизнесийн орон зайг маш их хумьсан тухай ярьж, сүүлийн хоёр жилд ТӨК-уудын орлого хоёр дахин өссөн болон төсвийн нөлөөллийг нэмээд тооцохоор хувийн хэвшилд орон зай гэх зүйл үгүй болсныг өгүүлсэн юм. Тэрбээр хуулийн төсөлд шаардлагагүй, механик зүйл, заалт цөөнгүй байгааг засах шаардлагатай гээд хувийн хэвшлийн төлөөллөөс санал авсан эсэх, ТӨК-уудын аудитын тайлангуудад болон төрийн өмчтэй холбоотой гэмт хэргүүдэд дүн шинжилгээ хийсэн эсэхийг асууж, хариулт авсан юм. Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат ТӨК-ийн хувьчлал, өөрчлөлтөөр мэдээлэлд ойр цөөн тооны удирдах албаны хүмүүс хожоод байгууллагын хамгийн үнэт зүйл болсон ажилчид хохирч хаягддагийг онцолж, тэдэнд хувьцаа эзэмшүүлэх замаар энэ асуудлыг шийдвэрлэхийг зөвлөж, төрийн өмчийг луйвардах, зувчуулах эрсдлээс хэрхэн сэргийлэх талаар асуув. Түүний асуултад Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал хариулахдаа ашигт ажиллагаа гэдгийг зөвхөн мөнгөөр хэмжиж, ТӨК-уудыг хэн ашигтай ажилласан бэ гэдгээр нь өрсөлдүүлж болохгүй гээд, тэнд ажиллаж байгаа 58000 ажилчин бол төрийн албан хаагчид учир төрийн албаны реформын хүрээнд тэдний нийгмийн баталгааг хангах ёстой гэж үзэж байгаагаа хэллээ. 

Ард иргэдийн төрд итгэх итгэл алдагдах, хардлага сэрдлэг үүсэх асуудал төрийн өмч, хөрөнгө дээр л байдаг гэдгийг Улсын Их Хурлын гишүүн Ө.Шижир дурдаж, ТӨК-уудын засаглал, ил тод байдлыг хангаж, улс төрөөс хамааралтай байдлыг улам халах ёстойг онцлоод, Оюутолгой компанийн 2024 оны санхүүгийн тайланг зөвхөн Төсвийн байнгын хорооны гишүүдэд нууц байдлаар тараасныг шүүмжилсэн юм. Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг хуулийн төсөл авлига болон улс төрийн томилгоо гэсэн хоёр гогцоо асуудлыг хөндөж байгааг онцолж, Улсын Их Хурлын гишүүд эдгээр асуудлаар үлгэр жишээ үзүүлж ажиллахыг уриалсан юм. Мөн энэ хууль өрхийн орлогыг сайжруулах, дундаж давхаргыг тэлэхэд эерэг нөлөө үзүүлнэ гэж дүгнэж буйгаа хэлээд, төрийн өмчийн оролцоог багасгах замаар гаргаж өгөх бизнесийн орон зайд хувийн хэвшлийн шударга өрсөлдөөн явагдах зохицуулалтын орчныг бий болгох, жижиг, дунд бизнесийн томрох бололцоог нээхэд анхаарахыг зөвлөв. Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал компанийн касаглалыг сайжруулах асуудал ТӨК-д төдийгүй бүх компанид тавигдах ёстой зарчмын асуудал бөгөөд төрийн өмчийн бодлого, харилцааг зохицуулсан хууль, тогтоомжуудад тусгах боломжтой байхад тусад нь хууль болгож буйн учир, компанийн ТУЗ-өөс гүйцэтгэх захиралтай байгуулах гэрээгээр зохицуулдаг харилцааг хуульчилж байгаа нь хууль, тогтоомжийн системчлэл, форматлалын хувьд хэр нийцтэй болох, мөн орон нутгийн иргэд нутагт нь яажиллаж байгаа аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа, ялангүяа уул уурхай, ашигт малтмалын өгөөжөөс хүртэх ёстой гэсэн хүлээлттэй байдгийг хуулийн төсөлд хязгаарласан байдалтай байгааг асууж, хариулт авав. Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр төрийн болон орон нутгийн өмчит компанийн засаглалыг сайжруулах хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг дэмжиж буйгаа илэрхийлээд, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуультай уялдуулж хэлэлцэж байж шинэчлэл болох тул Засгийн газар даруй өргөн мэдүүлэх шаардлагатай гэв. Тэрбээр Хуул зүй, дотоод хэргийн дэд сайд байхдаа энэ хуулийн суурь судалгааг эхлүүлж байсан тухайгаа дурдаад, хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийг ахалж ажиллах саналтайгаа илэрхийлэв. Улсын Их Хурлын гишүүн Ж.Золжаргал төрийн өмчийн бодлого, зохицуулалт, ил тод байдал, засаглалыг сайжруулахтай холбоотой олон хууль бий, тэдгээрийг хэрэгжүүлж, ТӨК-уудын засаглалыг сайжруулах үүрэг нь Засгийн газарт угаасаа байгаа гэдгийг сануулж, давхардсан агуулгатай, ижил төстэй хуулиуд олон байх тусмаа хэрэгжилт нь төөрч будилдаг, хоорондоо зөрчилддөг учир хуулийн төслийг буцаах нь зүйтэй гэв. Улсын Их Хурлын гишүүн Ж. Баясгалан хариуцлагын асуудалд онцгой анхаарахыг хүсэж, ялангуяа ТӨК-ийг ашиггүй ажиллуулах замаар зувчуулах тохиолдолд хүлээлгэх хариуцлагын асуудалд хатуу байр суурь баримтлан, төрийн өмч эзэнтэй гэдгийг ойлгуулж байх учиртай гэлээ.

Улсын Их Хурлын гишүүн Г.Ганбаатар орон нутгийн өмчит компанийн хяналтын багцыг эзэмшиж байгаа компаниуд ИТХ-д нөлөөлөх гээд байдгийг хэрхэн зохицуулах, Монголын төмөр зам, Тавантолгой төмөр замыг нэгтгэх бодлого байгаа эсэхийг асуусан бол Улсын Их Хурлын гишүүн Д.Батбаяр зөвхөн өнгөрсөн онд гэхэд 150 тэрбум төгрөгийн алдагдалтай 43 компани байсан тухай мэдээллийг тодруулаад, хувийн хэвшлийнхэн аваад явчих боломжтой, шаардлагагүй ТӨК-уудыг хувьчлах бодлогоо боловсруулж оруулж ирэх боломж бий эсэхийг асууж, ТӨК-уудад улс төрчдийн нөлөө, шахаа, авлига их байдаг учир ТУЗ-д хараат бус гишүүд нь олонх байхаар зохицуулах нь зүйтэй гэлээ. Тэрбээр мөн ажлын хэсэгт орж ажиллах саналаа илэрхийлэв. Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтуяа төрийн зохицуулах чиг үүрэг болон өмчлөгчийн чиг үүргийг салангид байлгахыг дэмжиж байна гээд хувьцаа эзэмшигчдийн зааг ялгааг нарийвчлан тусгах, охин буюу хараат компаниудын ТУЗ болон хувьцааны асуудлыг тодорхой зохицуулах шаардлагатайг анхааруулав. Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа эдийн засаг тэлээгүй байхад ТӨК-ууд томорч буй нь ямар учир шалтгаантай гэж дүгнэж буйг болон төр өөрийн экэмшлийн 34 хувьдаа хөрөнгө оруулалт хийдэггүйгээс болж төрийн бмчийн оролцоотой компаниуд томрохгүй байгаа, улсын үйлдвэрийн газрыг хэрхэн өөрчлөн зохион байгуулах, төрийн болон орон нутгийн өмчит компанид хөрөнгө олж авах зохицуулалтыг хэрхэн хэрэгжүүлэх зэрэг асуудлыг хөндөв. Мөн тэрбээр ТӨЗ-ийн ТУЗ-д сүүлийн 20 жил сууж буй, ажилласан компани болгон нь дампуурсан, ашиггүй ажилласан хүмүүс байдаг боловч тэдний буруугаас болж тухайн компани дампуурсан гэж нотлоход хэцүү байдгийг жишээлж, энэ мэт асуудлыг хуульд хэрхэн зохицуулж, яаж хэрэгжүүлэх талаар асууж хариулт авсан юм. Улсын Их Хурлын гишүүн Б.Батбаатар ТӨК-уудыг хувьчлахыг хувьчилж, зарахыг зарж цөөлөх хэрэгтэй гэж үзэж байгаагаа илэрхийлэн, ашигтай, ашиггүй ялгаагүй нээлттэй хувьцаат компанийн хэлбэрт шилжүүлж, хөрөнгийн биржээр шударгаар арилжаалах нь зүйтэй гэсэн юм. Төр бизенс эрхэлж буй иргэдтэйгээ өрсөлддөг байж болохгүйг тэрбээр онцолж, төрийн оролцоо нь эрх мэдэлтнийг дагасан эдийн засгийн орчин бий болгоход нөлөөлж байгааг сануулсан юм.

Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төслүүдийн талаар Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа Улсын Их Хурлын гишүүн Ч.Анар үг хэлж, байр суурь илэрхийлсэн юм. Тэрбээр ТӨК-уудын засаглалыг сайжруулах, бүтээмжийг дээшлүүлэх асуудлаар Засгийн газраас хуулийн төсөл өргөн мэдүүлж, хэлэлцүүлж байгаад талархаж байгаагаа илэрхийлээд, гэвч хуулийн төслийн боловсруулалт хангалтгүй, суурь асуудлаа шийдээгүй байна гэлээ. Иймд хуулийн төслийг Засгийн газар дахин нягталж, сууриар нь нухацтайгаар авч хэлэлцэж оруулж ирэх хэрэгтэй гэв.

Дараа нь хууль, тогтоолын төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих нь зүйтэй гэсэн Эдийн засгийн байнгын хорооны саналаар санал хураалт явуулахад Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн болон бусад байнгын хороонд шилжүүллээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Ж.Чинбүрэн: Сургууль өөрийн эмнэлэгтэй байх нь хамгийн чухал
Авлига, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Ерөнхий сайдаас хүслээ
УИХ-ын дарга төрийн зүтгэлтнүүдэд хүндэтгэл үзүүллээ
Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлах нь том хөрөнгө оруулалт

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Бөхийн төрлүүд
  • •Нийтлэл
  • •Гэмт хэрэг
  • •ММ-ын тодруулга
  • •Намууд
  • •Нийслэл
  • •Ипотекийн зээл
  • •Улсын Онцгой Комисс
  • •Уул уурхай
  • •Степпе Арена
  • •Халуун сэдэв
ХУРААХ
Хууль тогтоомжийн тухай хуульд...
Шадар сайд Т.Доржханд Давосын...

Л.Оюун-Эрдэнэ: Олон улсын стандарт шаардлагыг манай ТӨК-уудаас цөөн нь хангана

Kuzmo 2025-01-24

ФОТО:

Сэдвүүд : #Чуулган  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Ж.Чинбүрэн: Сургууль өөрийн эмнэлэгтэй байх нь хамгийн чухал
Авлига, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Ерөнхий сайдаас хүслээ
УИХ-ын дарга төрийн зүтгэлтнүүдэд хүндэтгэл үзүүллээ
Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлах нь том хөрөнгө оруулалт
ШУУРХАЙ МЭДЭЭ
4 цагийн өмнө өмнө

5 цагийн өмнө өмнө

УИХ-ын дарга төрийн зүтгэлтнүүдэд хүндэтгэл үзүүллээ

5 цагийн өмнө өмнө

Нөөцийн махыг 410 цэгээр худалдаална

5 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлах нь том хөрөнгө оруулалт

5 цагийн өмнө өмнө

Авто замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн торгуулийг эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргах эрхтэй

5 цагийн өмнө өмнө

Сууцаа бүрэн дулаалсан өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

5 цагийн өмнө өмнө

Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

5 цагийн өмнө өмнө

УИХ-ын дарга “Чөлөөлье” санаачилга, Ерөнхий сайд “Цэгцрэх” хөдөлгөөн өрнүүлэхээ мэдэгдэв

5 цагийн өмнө өмнө

Хотын иргэдийн 0.07 га газрыг хориглоод Хотын даргын орлогчид 5.4 га-г өгсөн нь хуулийн зөрчил мөн үү?!

5 цагийн өмнө өмнө

Таван шар мэнгэтэй улаагчин гахай өдөр

5 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 9-11 хэм хүйтэн байна

23 цагийн өмнө өмнө

“Булл Капитал Ай Би Эс ТЗК” ХХК-ийн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаа нээгдлээ

1 өдрийн өмнө өмнө

ОНХС-ийн хөрөнгөө хямд өртөгтэй орон сууцны төсөлд зарцуулж байна

1 өдрийн өмнө өмнө

Х.Нямбаатар: Хагас коксон шахмал түлшийг ирэх жил дотооддоо үйлдвэрлэнэ

1 өдрийн өмнө өмнө

ХУД-ийн VIII хороонд шүншиг гэгээн төслийг хэрэгжүүлнэ

1 өдрийн өмнө өмнө

Нэрт математикчийн нэрэмжит сургууль орох оронгүй болсон балгийг хэн тарив

1 өдрийн өмнө өмнө

Нуурын мөс цөмөрсний улмаас автомашинтай зорчиж явсан иргэн амь насаа алджээ

1 өдрийн өмнө өмнө

Б.Намбардагва чөлөөт бөхийн улсын аваргаар тодорлоо

1 өдрийн өмнө өмнө

“102 Police”-р зөрчил мэдээлсэн иргэний урамшууллыг энэ сарын 20-ны өдөрт багтаан олгоно

1 өдрийн өмнө өмнө

БЗД-ийн 38 дугаар хороонд 1500 хүүхдийн суудалтай сургууль ашиглалтад орлоо

1 өдрийн өмнө өмнө

Гол, нуурын мөсөнд цөмөрсөн 4 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна

1 өдрийн өмнө өмнө

Алба хаагчид 9 иргэний амь насыг авран хамгаалж, 32 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа

1 өдрийн өмнө өмнө

Г.Занданшатар: Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдэхээр татвар хураамж дагаад өсч, дарамт болж байна

1 өдрийн өмнө өмнө

Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээний аваргууд тодорлоо

1 өдрийн өмнө өмнө

МАН нэрээ унагаж, АН даргаа огцруулж байж “дотоод зодоон”-оо зогсоох уу?!

1 өдрийн өмнө өмнө

Г.Занданшатар: Замын-Үүд сумыг хотын статустай болгож, хил гааль дахь авлигыг тасдах замаар эх орны үүдэн хэсгээ цэгцэлнэ

1 өдрийн өмнө өмнө

Зургаан цагаан мэнгэтэй улаан нохой өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 14-16 хэм хүйтэн байна

2 өдрийн өмнө өмнө

Сураггүй болсон иргэнийг эсэн мэнд оллоо

САНАЛ БОЛГОХ
2026-01-08 өмнө

"Ачит-Ихт" компани Ж.Батзанданг уучлал гуйхыг шаарджээ

2026-01-09 өмнө

Трамп АНУ-ыг олон улсын байгууллагуудаас гаргана гэв

2026-01-09 өмнө

П.Дэлгэрнаран “гал”-аас зугтдаг бол ГЕГ руу зүглэхгүй байв

2026-01-06 өмнө

AI авто замын зөрчил илрүүлснээр уулзварын нэвтрүүлэх чадвар эрс сайжирлаа

2026-01-06 өмнө

Энэ онд нийслэлд 85.8 км авто замыг засаж, шинэчилнэ

2026-01-06 өмнө

“Улаанбаатар трамвай” төсөл хэрэгжсэнээр зуслангийн бүсээс Сүхбаатарын талбай хүртэл 29 минут зорчино

2026-01-08 өмнө

В.Оюумаа: Хууль бус эзэмшилд байсан 15 барилга байгууламжийг нийслэлд буцаан аваад байна

2026-01-09 өмнө

Хамт архи уусан 2 эмэгтэй нэгнээ хутгалсан байж болзошгүй дуудлага мэдээлэл бүртгэгдлээ

2026-01-08 өмнө

Зөвшөөрөлгүй байршуулсан хаяг, хаягийн байгууламжуудыг буулгана

2026-01-09 өмнө

Аялал жуулчлалын үйлчилгээний байгууллагад “Од”-ны зэрэглэл тогтооно

2026-01-09 өмнө

Халтиргаа гулгаанаас сэргийлэн ажиллаж байна

2026-01-09 өмнө

Монгол газрын ойр орчим агаар бохирдолтой байна

2026-01-09 өмнө

2025 оны ХАСХОМ-ийг шинэчлэгдсэн цахим системээр гаргуулж эхэллээ

2026-01-06 өмнө

Баянхошуу, Дамбадаржаа, 100 айл ойр орчим агаар бохирдолтой байна

2026-01-10 өмнө

Нэгдүгээр сарын 20-ноос эхлэн 410 цэгээр нөөцийн мах худалдаална

2026-01-08 өмнө

Цахимаар сугалаанд оролцож 32 сая төгрөг залилуулжээ

2026-01-08 өмнө

Гэр хорооллын “Хар цэг”-үүдийг камержуулах хүрээнд дүүргийн ИТХ-ын дарга нартай уулзлаа

2026-01-08 өмнө

П.Очбадрах: Жирэмсэн эмэгтэйг 4 настай охинтой нь хутгалж хөнөөсөн этгээдэд цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авсан

2026-01-08 өмнө

"Ачит-Ихт" компани Ж.Батзанданг уучлал гуйхыг шаарджээ

2026-01-09 өмнө

Хаврын чуулганы халуун сэдвүүд юу байх вэ?

2026-01-06 өмнө

Энэ онд 20218 нэгж талбарт газар чөлөөлнө

2026-01-10 өмнө

65 кг-д шинэ аварга төрлөө

2026-01-08 өмнө

Ардчилсан Үндсэн хуулийн үзэл баримтлалын тухай 30 өөр байр суурь

2026-01-09 өмнө

Г.Занданшатар Монголын эрх ашгийг хангуулахаар “Рио Тинто”-д шаардлага хүргүүлнэ

2026-01-10 өмнө

Дэлхийн аварга, МУГТ С.Цэрэнчимэд 8 дахь удаагаа түрүүллээ

2026-01-10 өмнө

“Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

2026-01-09 өмнө

МУГТ Э.Халиунболд “ТОП-5” тамирчны эгнээнд орж ирлээ

2 өдрийн өмнө өмнө

Ипотекийн орлогын эх үүсвэрийг хоёр төрлөөр баталгаажуулна

2026-01-06 өмнө

Гурван хөх мэнгэтэй цагаан луу өдөр

2026-01-06 өмнө

Ч.Хурц: Ерөнхийлөгчийн болон парламентын засаглалын талаар бүтэн 10 гаруй хоног маргалдсан

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах