• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Ц.Идэрбат:Малын индексжүүлсэн даатгал цаашдаа ч албан журмын даатгал болохгүй

Монгол Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганаар Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн. Иймд хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2025 оны 06 дугаар тогтоолоор байгуулан, ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат, гишүүдэд Ж.Батжаргал, С.Ганбаатар, Р.Сэддорж, У.Отгонбаяр нар ажиллаж байгаа билээ. Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбатаас чуулганы завсарлагааны хугацаанд ажлын хэсгийн үйл ажиллагааны явц байдлын талаар зарим зүйлийг асууж тодрууллаа. 

-Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэх, сайжруулах цаг үеийн хэрэгцээ шаардлага нь юу байгаа бол…?

-Хөдөө аж ахуй нь Монгол Улсын эдийн засгийн хувьд дотоодын нийт бүтээгдэхүүний 10-12 хувь, ажиллах хүчний 27-28 хувийг бүрдүүлдэг томоохон салбар. Ялангуяа мал аж ахуй нь газар нутгийн хувьд томоохон га талбайг эзэлж, байгаль, цаг уурын эрс тэс нөхцөл байдал, уур амьсгалын өөрчлөлт зэрэг олон талын онцлогоос шалтгаалсан өндөр эрсдэлтэй салбар. Малчдын амьдралын баталгаа болсон мал сүргийг зуд болон бусад гэнэтийн эрсдэлээс хамгаалах зорилгоор Монгол Улсын Засгийн газар нь Дэлхийн банктай хамтран Малын индексжүүлсэн даатгал төслийг 2005-2014 оны хооронд амжилттай хэрэгжүүлсэн. Улмаар Улсын Их Хурлаас 2014 онд Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийг батлан хэрэгжүүлснээс хойш 10 жил болж байна.

Монгол Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолоор баталсан ““Алсын хараа-2050” хөтөлбөр,  Монгол Улсын  урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд 2021-2030 онд хэрэгжүүлэх үйл ажиллагаа”-ны хүрээнд хөдөө аж ахуйд даатгалын тогтолцоог боловсронгуй болгож, гэнэтийн эрсдэлээс учирч болох эдийн засгийн хохирол, эрсдэлийг бууруулна” гэж тус тус заасан. Энэ хүрээнд Засгийн газраас 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн.

Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд даатгалын нөхөн төлбөр олгох 6 хувийн босго үзүүлэлтийг өөрчлөн, уян хатан тогтоох, улмаар Үндэсний статистикийн хорооноос гаргасан малын хорогдлын дүнд үндэслэн даатгалын нөхөн төлбөрийг хэсэгчлэн урьдчилан олгох хоёр томоохон зохицуулалтыг тусгасан байгаа.

-Ажлын хэсгээс хуулийн төслийг сайжруулахаар хэрхэн ажиллаж байна вэ?

-Өнгөрсөн хугацаанд ажлын хэсэг хоёр, дэд ажлын хэсэг нэг удаа хуралдсан бөгөөд Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төслийг сайжруулахын төлөө ажиллаж байна, бид. Учир нь УИХ-ын гишүүд ард түмний төлөөлөл тул тэдний дэвшүүлсэн саналыг төсөлд тусгах нь зүйтэй гэж үзэж байна. Тухайлбал, Сангийн яамнаас өгсөн мэдээллээр уг даатгалын системийн 80 хувийг арилжааны хоёрхон банкаар дамжуулан хамруулсан байдаг. Мөн бодит амьдрал дээр малчид зээл авах, эсвэл шагналын бүрдүүлбэрт ашиглах үүднээс даатгалд хамрагдсаар иржээ. Өөрөөр хэлбэл, малчдыг даатгалд бүрэн хамруулах, эрсдэлээс хамгаалах үндсэн агуулгадаа чиглээгүй байна гэж үзэж болно. Иймд Ажлын хэсгээс тооцооллыг сайтар нягтлан үзэх улмаар даатгалын нөхөн төлбөр олгох 6 хувийн босго үзүүлэлтийг бууруулах зайлшгүй шаардлагатай гэдэгтэй санал нэгтэй байна. Мөн олон жил даатгалд хамрагдсан иргэд даатгалын үр шимийг огт үзээгүй байх жишээтэй. Иймд тогтмол даатгалд хамрагдсан малчдад нэг удаа нөхөн төлбөрийг нь ахиухан олгох, урамшуулал, хөнгөлөлт олгох зэргээр уян хатан зохицуулалтыг тусгахаар зорьж байна. Мөн ажлын хэсгээс малын индексжүүлсэн даатгалд хамрагдсан малчдын даатгалын мөнгө ямар сангуудад хуваарилагдаж, хэдэн төгрөгийн хураамж авч байгаа зэргээр санхүүгийн схемийг тодорхой болгоход чиглэж ажиллана.

-Хуулийн төсөлд малын индексжүүлсэн даатгалыг албан журмын даатгал болгохоор өөрчилсөн мэт мэдээлэл иргэдийн дунд түгсэн. Энэ асуудалд таны байр суурь?

-Ийм ташаа ойлголтууд байгаа. Тиймээс нэг зүйлийг онцлон хэлэхэд малын индексжүүлсэн даатгал цаашдаа ч албан журмын даатгал болохгүй гэдгийг ажлын хэсгийн ахлагчийн хувьд албан ёсоор хэлье.

Засгийн газрын өргөн мэдүүлсэн төсөлд төрөөс хөнгөлөлттэй зээл авч байгаа нөхцөлд даатгалд хамрагдах шаардлагатай гэсэн зүйлийг “Үндэсний давхар даатгал” ХК-ийнхны зүгээс тусгасан байсан. Хуулийн төслийг чуулганаар хэлэлцэх үед гишүүд даатгалыг албан журмынх мэт ойлгогдохоор хуульчлан тусгаж болохгүй, журмаар зохицуул гэсэн байр суурийг илэрхийлсэн.

Гэхдээ нийгэмд ийм ташаа ойлголт төрүүлэх болсон бас нэгэн шалтгаан нь малчид банкнаас зээл авахад даатгал шаарддаг нь албан журмынх мэт ойлголтыг төрүүлдэгтэй холбоотой. Мөн нэг даатгалын компанид даатгуулсан байхад тухайн банк түүнийг нь хүлээн зөвшөөрөхгүй заавал өөрийн санал болгосон команид даатгуулахыг шаарддаг. Энэ нь нэг бус компанид давхар даатгал хийлгэхээс эхлээд малчдад чирэгдэл үүсгэдэг талаар гомдол санал их ирдэг.

Эцэст нь Засгийн газраас өргөн мэдүүлсэн Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд албан журмынх болгох агуулгыг тусгаагүй, ажлын хэсгийн хуралдаан дээр ч ийм зүйл яриагүй, ярих ч үгүй гэдгийг тодорхой хэлье.

-Чуулганы завсарлагаанаар хуулийн төслийн талаар санал авах хэлэлцүүлгийг зохион байгуулахаар төлөвлөсөн. Үйл ажиллагаа хэр эрчимтэй өрнөж байгаа болон малчдын зүгээс даатгалтай холбоотой ямар саналыг дэвшүүлж байна вэ?

-Улсын Их Хурлын чуулганы завсарлагааны хугацаанд ажлын хэсгийн гишүүд малын индексжүүлсэн даатгалын үйл ажиллагаанд оролцогч талууд болох малчид, даатгалын компаниуд, банк, даатгалын зуучлагч нартай уулзалт зохион байгуулах, бүсчилсэн байдлаар орон нутагт ажиллаж байна. Мөн анх 2014 онд хуулийн төслийг боловсруулж байсан эрдэмтэн судлаачидтай уулзаж, тэдний саналыг сонсоно.

Түүнчлэн хуулийн төслийг танилцуулах, малын индексжүүлсэн даатгалын хуулийн хэрэгжилт, үр дүнгийн талаар малчид, даатгуулагч бусад этгээд, даатгагч нараас санал, асуулга авах зэрэг ажлын хэсгийн баталсан төлөвлөгөөний дагуу үйл ажиллагаагаа явуулж байна.

Тухайлбал, миний хувьд орон нутгийн баг, малчдын хотонд очиж иргэдийн төлөөлөлтэй уулзан хуулийн төслийн талаар танилцуулж, саналыг сонсон ажиллаж байна. Өнгөрсөн онд зүүн бүсэд тохиосон байгалийн гамшгийн эсрэг хариу арга хэмжээ авахад малын индексжүүлсэн даатгал тодорхой хэмжээнд нэмэр болсон гэж малчид ярьж байна. Малчид Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ төслийг илүү сайжруулж, ахуй амьдралд нь ойр, бодитой хэрэгжихэд анхаарч ажиллахыг хүсэж байна. Тодруулбал, олон жил малын индексжүүлсэн даатгал төлсөн малчдад тодорхой урамшуулал, хөнгөлөлт олгох асуудлыг төсөлд тусгах шаардлагатай талаарх саналыг олонтаа хэлж байна. Мөн зудын нөхцөл байдал сум, орон нутгийн багуудад хамрах хүрээ нь харилцан адилгүй байдаг тул малын хорогдлын босго үзүүлэлтийг уян хатан тогтооход илүү анхаарч ажиллахыг хүсэж байлаа.

-Ажлын хэсгийн ажлын үр дүнг хэрхэн тооцоолж байна вэ?

-Ажлын хэсгээс ирэх дөрөвдүгээр сарын 15-ны өдөр гэхэд хуулийн төслийг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдааны хэлэлцүүлэгт оруулахаар төлөвлөн ажиллаж байна. Ажлын хэсгийн гол зорилго амьдралд ойрхон, малчид даатгалын мөн чанарыг ойлгож, итгэдэг, тэдэнд үр өгөөжөө өгдөг даатгалын эрүүл схемийг бий болгох хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхэд чиглэж ажиллана хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Эрх эзэгнэгчид буюу ард түмний засаглал
Г.Тэмүүлэн: “Онтрэ” ХХК-тай хийх хэлэлцээг ирэх оны нэгдүгээр улиралд эхлүүлнэ
Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төсөлд “Бээжин Жианлунг” групптэй гэрээ байгуулна
Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газрын хохирлын хэмжээ 3.3 их наяд төгрөгт хүрч байна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •Сагсанбөмбөг
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •Видео мэдээ
  • •E-Sport
  • •Гэмт хэрэг
  • •Байнгын хороо
  • •Бөхийн төрлүүд
  • •Уул уурхай
  • •Ярилцлага
  • •Сурвалжлага
  • •Степпе Арена
  • •Халуун сэдэв
ХУРААХ
“Монголросцветмет” ТӨҮГ-ын...
Үндэсний их баяр наадмын нээлт,...

Ц.Идэрбат:Малын индексжүүлсэн даатгал цаашдаа ч албан журмын даатгал болохгүй

Kuzmo 2025-02-20

ФОТО:

Сэдвүүд : #Аймгуудын мэдээлэл   #Ярилцлага  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Эрх эзэгнэгчид буюу ард түмний засаглал
Г.Тэмүүлэн: “Онтрэ” ХХК-тай хийх хэлэлцээг ирэх оны нэгдүгээр улиралд эхлүүлнэ
Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төсөлд “Бээжин Жианлунг” групптэй гэрээ байгуулна
Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газрын хохирлын хэмжээ 3.3 их наяд төгрөгт хүрч байна
ШУУРХАЙ МЭДЭЭ
2 цагийн өмнө өмнө

"GOSH" хасагдаж, "Chinggis Warriors" баг тэмцээний цааш үргэлжлүүлнэ

2 цагийн өмнө өмнө

Эрх эзэгнэгчид буюу ард түмний засаглал

2 цагийн өмнө өмнө

Г.Тэмүүлэн: “Онтрэ” ХХК-тай хийх хэлэлцээг ирэх оны нэгдүгээр улиралд эхлүүлнэ

2 цагийн өмнө өмнө

Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төсөлд “Бээжин Жианлунг” групптэй гэрээ байгуулна

2 цагийн өмнө өмнө

Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газрын хохирлын хэмжээ 3.3 их наяд төгрөгт хүрч байна

2 цагийн өмнө өмнө

opendata.gov.mn-д сайжруулалт хийж, системийн 3.0 хувилбарыг ашиглалтад орууллаа

2 цагийн өмнө өмнө

Шүлхий өвчний вакцины өтгөрүүлсэн бэлдмэлийг найруулах, савлах үйлдвэрийн үйл ажиллагааг эхлүүлэхийг даалгалаа

2 цагийн өмнө өмнө

Авлигын гэмт хэргийн хууль бус хөрөнгийг хураан авах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

2 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Өвөлжилтийн бэлтгэлийг тайлангаар бус, бодит үр дүнгээр дүгнэнэ

2 цагийн өмнө өмнө

Гурван хөх мэнгэтэй хөх луу өдөр

2 цагийн өмнө өмнө

Цас орно, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

1 өдрийн өмнө өмнө

NBA-ын 5 дахь долоо хоногийн тоглолтын төгсгөлийг гайхалтай хийсэн бичлэг /2026-27/

1 өдрийн өмнө өмнө

NBA-ын 5 дахь долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг /2026-27/

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 46 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

"Chinggis Warriors" болон GOSH (BC.G) багууд 18:30 цагт тоглоно

1 өдрийн өмнө өмнө

Төрсөн эцгээ зодож, гэмтэл учруулжээ

1 өдрийн өмнө өмнө

МИАТ “Өгөөдэй хаан” шинэ агаарын хөлгөө АНУ-ын Сиэтл хотод хүлээн авлаа

1 өдрийн өмнө өмнө

Сургууль орчмын хүнс: Хуулиа өөрчлөхгүй бол хариуцлага байхгүй

1 өдрийн өмнө өмнө

Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET

1 өдрийн өмнө өмнө

Залилах гэмт хэргийн улмаас иргэн аж ахуйн нэгжид учирсан 139 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлжээ

1 өдрийн өмнө өмнө

Б.Мөнхбат: Нийслэлийн төрийн албан хаагчдын тоог 1000-аар цөөлнө

1 өдрийн өмнө өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй харагчин туулай өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

1 өдрийн өмнө өмнө

"Chinggis Warriors" мажорын эхний хоёр тоглолтод хожигдлоо

1 өдрийн өмнө өмнө

УИХ-д суудал бүхий нам, эвслийн дарга нарын бүрэлдэхүүнтэй Зөвшилцлийн зөвлөл байгуулав

1 өдрийн өмнө өмнө

Боловсролын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

2 өдрийн өмнө өмнө

Монгол Улсын шигшээ багийн ахлагч Ш.Энхийн-Од Гавьяат тамирчин цол хүртэх боллоо

2 өдрийн өмнө өмнө

Зээлийн “Хар жагсаалт”-аас 620,000 гаруй иргэнээ чөлөөллөө

2 өдрийн өмнө өмнө

Авто зогсоолоос нэгийг татвараас чөлөөлөхөд чиглэсэн хуулийн төслийг өргөн мэдүүлэв

2 өдрийн өмнө өмнө

О.Батнайрамдал: Иргэд ногдол ашгаа өөрсдөө авах нь Үндсэн хуулийн шаардлага юм

САНАЛ БОЛГОХ
2026-11-20 өмнө

Б.Пүрэвдагва: Иргэдтэйгээ уулзаж, 2027 оны төсөвт тусгах санал хүсэлтийг нь нээлттэй сонсож байна

2026-11-19 өмнө

М.Нарантуяа-Нара: Энэ танхимд Ерөнхийлөгч орж ирэхээр яагаад бүгд "гөлөг" болчихдог юм бэ

2026-11-20 өмнө

У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй

2026-11-20 өмнө

С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нарыг оролцуулсан ойлголцол, зөвшилцлийн Зөвлөлийг байгуулж ажиллана

2026-11-19 өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөв

2026-11-20 өмнө

Дэлхийд тод гялалзсан оюунлаг охин Б.Оюун-Үжин

2026-11-20 өмнө

Өрнөдөд сандрал, Дорнодод найдвар, Шэньжэнээс томоохон ахиц дэвшил гарна гэж хүлээж байна

2026-11-20 өмнө

Жүдо бөхийн Залуучуудын дэлхийн аваргаар Т.Ариунзаяа тодорлоо

2026-11-19 өмнө

Хүүхэд залуусын хөгжлийг дэмжигч "Ачит Ихт" компани

2026-11-19 өмнө

У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч монгол төр тохиролцох ёсгүй

2026-11-20 өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

2026-11-20 өмнө

Есөн улаан мэнгэтэй шар нохой өдөр

2026-11-19 өмнө

Токиогийн “Их дуулга”-д оролцох Монголын жүдочид тодорлоо

2026-11-19 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 62 зөрчил бүртгэгдлээ

2026-11-23 өмнө

Академич С.Нарангэрэл: Хуулийн амин сүнс бол ёс суртахуун

2026-11-19 өмнө

“Евро-3” болон түүнээс дээш стандартын АИ-92 автобензиний үнийг 1,000 хүртэл төгрөгөөр бууруулна

2026-11-19 өмнө

Говь-Алтай аймагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

2026-11-19 өмнө

Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина

2026-11-19 өмнө

Дүүжин замын тээврээр аюулгүй зорчих зааврыг танилцуулж байна

2026-11-19 өмнө

Төрийн өмчит компанийн тоог 85 болгон бууруулахаар тусгажээ

2026-11-22 өмнө

Монгол Улсын 6 дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хүндэтгэн үдэв

2026-11-19 өмнө

Битүүмжлэгдсэн автомашиныг зарж, 375 сая төгрөг залилжээ

2026-11-19 өмнө

Ц.Идэрбат: Тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдэд олгох хөнгөлөлттэй зээлийн хүртээмжийг нэмэгдүүлнэ

2026-11-19 өмнө

Дөрвөн чиглэлд шөнийн автобус иргэдэд үйлчилж байна

2026-11-19 өмнө

Н.Учрал: Төрийн тэргүүний эхлүүлсэн жишгийн дагуу бүгд шалгуулах ёстой

2026-11-22 өмнө

Ш.Энхийн-Од шигшээ багтайгаа нэгдэхээр өчигдөр эх орондоо буулаа

2 өдрийн өмнө өмнө

NBA-ын 5 дахь долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг /2026-27/

2 өдрийн өмнө өмнө

2026.11.23: Улстөрчдийн хэн юу хэлэв?

2026-11-22 өмнө

Цас орно, өдөртөө 8-10 хэм хүйтэн байна

2026-11-19 өмнө

Хуулийн төсөл: Хаврын морин уралдааныг зөвшөөрнө, зөвшөөрөхгүй

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах