• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2025.04.10\ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг үргэлжлүүлэн хэлэлцлээ.

Хууль санаачлагчийн илтгэл болон байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асуулаа. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, зээлийн зэрэглэл тогтоосноос зээлийн хүү бууруулах бодит нөхцөл байдал бүрдэнэ гэж хууль санаачлагч танилцуулж байсан. Тиймээс зээлийн хүү ямар шатлалаар буурах талаар тодруулахад УИХ-ын Э.Батшугар хариулахдаа, дэлхийн 28 орны туршлагыг судалж үзсэн. Тухайлбал, 2004-2019 оны хооронд зээлийн зэрэглэлээ тогтоосон улс орнуудаас харахад зээлийн хүү нь 3,2- 3,4 хувиар буурсан жишээ байна.  Мөн Вьетнам улсын зээлийн хүү манайх шиг 18 хувьтай байснаа  12,14 хувь рүү буурсан байна. Банкны зээлийн хүүгийн бүтцийг задлаад 100 хувь гэж харахад 63 хувь нь эх үүсвэрийн, 15 хувь нь эрсдэлийн 12 хувь нь үйл ажиллагааны дотоод зардалд орж байна. Иргэн бүр онооны системд шилжвэл эрсдэлийн зардал буурна. Зээл судлах үйл ажиллагааг эрхэлдэг олон ажилтан байдаг. Онооны системд шилжихэд зээлийг судлах гэж олон өдөр хоног болох шаардлагагүй, тэр хэрээр зардал буурна. Энэ мэтчлэн банкны үйл ажиллагааны зардлууд буурч, зээлийн хүүг бууруулах боломжтой.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл зээлжих зэрэглэлийг Монгол банкнаас гаргасан аргачлалын дагуу хэрхэн тогтоох, УИХ-ын гишүүн М.Мандухай зээлдэгчийн зээлийн мэдээллийн тогтолцоог хэрхэн сайжруулах, УИХ-ын гишүүн Н.Алтаншагай худалдаа эрхлэгчид өдрийн  маш өндөр хүүтэй зээл авч байна. Өөрөөр хэлбэл, тэд сарын 10,  жилийн 100 хувийн хүүтэй зээл авч мөнгө хүүлэгчдийн өгөөш болж байна. Энэ асуудалд хэрхэн анхаарах талаар асуулаа.

Хууль санаачлагч, УИХ-ын гишүүн Э.Батгшугар, ажлын хэсгийн гишүүн, Монгол банкны дэд Ерөнхийлөгч Энхтайван нар гишүүдийн асуултад хариулав. Тухайлбал, УИХ-ын гишүүн Э.Батшугар, хуулийн нэмэлт өөрчлөлтөөр зээлийн мэдээллийг зөвхөн зээлдэгчийн чадавхийг үнэлэх зорилгоор ашиглана гэж заасан. Зээлдэгч зээлээ төлөөд явбал оноо нь өсөөд явна төлөхгүй бол буурна, эргээд төлөхөд дахин өсөх динамик горимд шилжихийг зорьж байна. Үүнийг дагаад чанаргүй зээлийн хувь буурна хэмээн үзэж байна гэв. Монгол банкны дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван, Зээлийн мэдээллийн санд хэрэглэгчийн зээлээс гадна тухайн хэрэглэгчийн гэрээгээр хүлээсэн өр төлбөр, авлага ордог. Харин гар утасны зээл,  хэрэглээний зардал зэргээ төлөөгүй бол муу зээлийн түүхэнд орж ангилагддаггүй. Тухайн хэрэглэгч нь  хэрэглээний зардлаа төлж барагдуулахад төлөв нь хэвийн болно. Ер нь хар жагсаалт гэж байдаггүй. Зөвхөн зээл авсан, төлсөн, түүний нөхцөлийн талаарх мэдээлэл зээлийн мэдээллийн санд ордог юм. Иргэд хэт өндөр хүүтэй зээл авч, улмаар санхүүгийн дарамтад орж байна. Санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах тухай хуулийн төслийг боловсруулаад ажиллаж байна. Энэхүү хуулийн төсөлд өдрийн зээлийн дээд хязгаарыг тогтоосон заалтыг оруулсан гэв.

Энэ үеэр  УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, богино эргэлттэй, өндөр хүүтэй мөнгө хүүлэх байдал газар авсан нь ажиглагдсан. Ирэх долоо хоногт Монгол банк болон арилжааны банкны удирдлагуудтай зээлийн хүүг бууруулах асуудлаар нээлттэй ярилцлага зохион байгуулна. Банкууд дэргэдээ банк бус санхүүгийн байгууллага байгуулаад банкнаас арилжааны зориулалтай зээл аваад банк бус санхүүгийн байгууллагаар дамжуулан иргэдэд хэрэглээний зээл хэлбэрээр өгч байна. 2024 онд банкуудаас Банк бус санхүүгийн байгууллагуудын авсан зээл 700 гаруй тэрбумд хүрчээ. Банкнаас жилийн 24 орчим хүүтэй авсан зээлээ иргэдэд олгохдоо 36-50 хувь хүртэл хүүтэй зээлж байна. Улмаар ломбардууд  дахин илүү өндөр хүүтэй зээл олгох зэргээр иргэдийн санхүүгийн дарамтыг УИХ-ын түвшинд зохицуулах шаардлагатай гэж үзэж байна хэмээн мэдээлэл өглөө.

УИХ-ын гишүүн Э.Болормаа, Б.Батбаатар нар хуулийн төслийг дэмжиж үг хэлсний дараа Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төслүүдийг хэлэлцэхийг дэмжих эсэх талаар санал хураалаа. Санал хураалтад оролцсон гишүүдийн олонх тус хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, дараагийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв.

Түүний дараа “Транс-Азийн төмөр замын сүлжээний тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хуулийн төслийг  УИХ-ын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан танилцууллаа. Тэрбээр, “Транс-Азийн төмөр замын сүлжээний тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг 2006 онд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын чуулганаар баталсан бөгөөд Монгол Улсын Их Хурал 2007 онд соёрхон баталсан.

Энэхүү хэлэлцээр нь олон улсын ач холбогдол бүхий төмөр замын шугамуудыг тодорхойлсон бөгөөд хэлэлцээрт оролцогч талууд тус тусын бодлогын баримт бичгийн хүрээнд хэрэгжүүлбэл зохих уялдуулсан төлөвлөгөө хэлбэрээр батлагджээ. 2024 оны 12 дугаар сарын байдлаар хэлэлцээрт оролцогч 25 улс байгаагаас манай хоёр хөрш болох Орос, Хятад багтаж буй юм байна.Транс-Азийн төмөр замын сүлжээний ажлын хэсгийн 2023 оны хуралдаанаар тус хэлэлцээрт төмөр замын тээврийн мэдээллийг цахимаар солилцох ерөнхий зарчмуудыг шинэ 3 дугаар хавсралтаар нэмж баталсан. Тус зарчмуудын зорилго нь Транс-Азийн төмөр замын сүлжээнд төмөр замууд хооронд, түүнчлэн төмөр замууд болон хилийн хяналтын байгууллага (Гаалийн байгууллага)-ууд хооронд харилцан цахим мэдээлэл солилцохтой холбоотой зохицуулалтыг уялдуулах үндэс суурийг бий болгожээ.

Монгол Улс нь тус хэлэлцээрийн оролцогч улсын хувьд хэлэлцээрийн нэмэлт өөрчлөлтөд нэгдэн орсноор бусад улс орнуудтай нэг зарчимд тулгуурлан төмөр замын тээврийн цахим мэдээлэл солилцох, энэ талаар нарийвчилсан хоёр талт болон олон талт гэрээ хэлэлцээр байгуулах боломж бүрдэх бөгөөд ингэснээр төмөр замын тээврийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, хил дамнасан цаасгүй худалдааг хөнгөвчлөхөд түлхэц үзүүлнэ гэв.

Хуулийн төслийг хэлэлцсэн талаарх Аюулгүй байдал, гадаад байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Э.Болормаа танилцууллаа. Тэрбээр, "Транс- Азийн төмөр замын сүлжээний  тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр "-ийн нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 77 дугаар зүйлд заасныг үндэслэн Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2025 оны 04 дугээр сарын 01-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцлээ.

Аюулгуй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд дээрх хэлэлцээр хэрэгжих тохиолдолд эдийн засгийн симуляцыг тодорхой хийх, эдийн засгийн эргэлтийг түргэтгэх, эдийн засгийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх талаар хийсэн судалгаа шинжилгээ, хэрэгжих тодорхой үечлэл, хугацааны талаарх мэдээллийг иргэд, олон нийтэд танилцуулдаг байх талаар, Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат транзит тээврийн үнэ өртгийн талаар, зорчигч тээврийн болон ачаа тээвэрлэлтийн  хугацааг нарийн баримтлах талаар, төмөр замд хэчнээн ажилтан, албан хаагчид ажилладаг талаар тодруулан асууж, хариулт авлаа.

Улсын Их Хурлын гишүүн Э.Болормаа, Д.Ганбат нар хуулийн төслийг  дэмжиж байгаагаа илэрхийлээд, далайд гарцгүй Монгол Улсын хувьд олон улсын гэрээ,

хэлэлцээр нь зөв зүйтэй  бөгөөд цаашид экспортын бодлого, худалдааны бодлого, эдийн засгийг илүү  бэхжүүлэх  бодлогод анхаарч идэвх, санаачилгатай ажиллах, төмөр замын бүтээн байгуулалтад онцгойлон анхаарч, цахилгаан галт тэрэгтэй болох боломж нөхцөлийг судлах, транзит тээврийн асуудлыг нарийн төлөвлөж,  боловсруулах шаардлагатай талаар үг хэлсэн гээд тус хуулийн төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн болно гэв.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, О.Цогтгэрэл  нар асуулт асуув: Тухайлбал, шинээр төмөр зам тавих талаар Засгийн газар ямар бодлого баримталж буй талаар болон Улаанбаатар төмөр замын шинэчлэлийн тухай асуусан. Эдгээр асуултад Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан хариулахдаа, уул уурхайн бүтээгдэхүүнээ экспортолж буй улсынхаа төмөр замын царигт тааруулан төмөр замаа барих нь зүйтэй гэж үзэж байна. Улаанбаатар төмөр зам 75 жилийн хугацаанд үүргээ сайн гүйцэтгэсэн. Гэхдээ цаг үеийн шаардлагаар төмөр замаа зайлшгүй шинэчлэх шаардлагатай. Улаанбаатар төмөр зам 16 мянган ажилтантай. Анх байгуулагдахдаа тухайн газарт ажиллаж буй ажилтнуудынхаа нийгмийн асуудлыг шийдэхийн тулд цэцэрлэг, сургууль, соёлын төв зэргийг байгуулсан учраас бүтэц, бүрэлдэхүүн нүсэр байгаа юм. Олон иргэдийг ажлын байраар хангаж ирсэн гэж хариуллаа. УИХ-ын гишүүн С.Бямбацогт энэхүү хуулийн төслийн ач холбогдлын талаар байр сууриа илэрхийлээд  гадаад, дотоодод өргөн сүлжээтэй төмөр зам барих талаар санаачлагатай ажиллахыг хүслээ. Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаан энэ хүрээд өндөрлөж,  тус хуулийн төслийг баасан гарагийн хуралдаанаараа үргэлжлүүлэн хэлэлцэхээр боллоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв
435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ
2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн 3 дахь хэлэлцүүлгийг хийв

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Сэрэмжлүүлэг
  • •Аймгуудын мэдээлэл
  • •E-Sport
  • •Эрүүл мэнд
  • •Фото мэдээ
  • •Халуун сэдэв
  • •Уул уурхай
  • •Яам, Агентлаг
  • •ММ-ын тодруулга
  • •Чуулган
  • •Ерөнхийлөгч
  • •Ярилцлага
  • •Улсын Онцгой Комисс
  • •Намууд
ХУРААХ
NBA-ын талбайд болсон тоглолтын...
Ялимгүй хур тунадас орж, явган...

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ

Kuzmo 2025-04-10

ФОТО:

Сэдвүүд : #Чуулган  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв
435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ
2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн 3 дахь хэлэлцүүлгийг хийв
ШУУРХАЙ МЭДЭЭ
18 цагийн өмнө өмнө

Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

23 цагийн өмнө өмнө

The MongolZ доод хүснэгтийн аваргын төлөө BIG багтай тоглоно

23 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

23 цагийн өмнө өмнө

2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

23 цагийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй шарагчин могой өдөр

1 өдрийн өмнө өмнө

Үдээс хойшдоо ялимгүй хур тунадас орно

1 өдрийн өмнө өмнө

435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

1 өдрийн өмнө өмнө

2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн 3 дахь хэлэлцүүлгийг хийв

1 өдрийн өмнө өмнө

"50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" хөтөлбөр эхэллээ

1 өдрийн өмнө өмнө

Электрон хөгжимтэй “KHARKHORUM HALLOWEEN” Степпе Аренад болно

1 өдрийн өмнө өмнө

Инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байна

1 өдрийн өмнө өмнө

Нийслэлийн 166 дугаар сургууль кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ

1 өдрийн өмнө өмнө

О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

1 өдрийн өмнө өмнө

2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

1 өдрийн өмнө өмнө

Fabian Wagener: Чөлөөт хэвлэл бол ардчиллын суурь

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал эрч хүч ихэснэ

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 5-7 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Архивчдын гудамжны 2км авто замын барилгын ажил үргэлжилж байна

2 өдрийн өмнө өмнө

Баянхошуу, Шархад дэд төвийн 454 айлын Ногоон орон сууцны барилгын ажил үргэлжилж байна

2 өдрийн өмнө өмнө

Авто спортыг Байгаль орчинд нийцүүлэн зохион байгуулна

2 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлэх шаардлагатай

2 өдрийн өмнө өмнө

Нийслэлд томуугийн дархлаажуулалт 93 хувьд хүрлээ

2 өдрийн өмнө өмнө

Гэмт хэргийн шинжтэй 120 гомдол, мэдээллийг шалгав

2 өдрийн өмнө өмнө

The MongolZ баг эхний тоглолтод хожлоо

2 өдрийн өмнө өмнө

Угаалгын газрын агуулахын цонхыг хагалж, мотор, обуд хулгайлж байсныг үйлдэл дээр нь таслан зогсоолоо

2 өдрийн өмнө өмнө

57 тооны адуу хулгайлахыг завдсан үйлдлийг илрүүллээ

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Сүхбаатар аймгийн Асгат суманд гарсан хээрийн түймрийг цурамд орууллаа

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2 өдрийн өмнө өмнө

"Ачит Ихт" компани нарны цахилгаан станц болон цэнэг хуримтлуурын системийг суурилууллаа

САНАЛ БОЛГОХ
2026-10-16 өмнө

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 дам нуруу угсарч, дууслаа

2026-10-16 өмнө

Дорнод аймгийн Халхгол суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа

2026-10-16 өмнө

Б.Пүрэвдавга: “Sky Shuttle” нийтийн тээврийн барилга угсралтын ажлыг гуравдугаар сард эхлүүлэхээр ажиллаж байна

2026-10-16 өмнө

Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалах, хүнээ бодсон тодотгол батлагдлаа

2026-10-16 өмнө

Зөвшөөрөл, мэдэгдлийн хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллаагүй эрх бүхий албан тушаалтанд хариуцлага тооцно

2026-10-16 өмнө

Үс засуулбал өнгө зүс сайжирна

2026-10-16 өмнө

Статистикийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

2026-10-16 өмнө

Хүүхдийн эрт илрүүлгийн үзлэгийн хамрагдалт 40 хувьд хүрлээ

2026-10-16 өмнө

Автомашинуудаар тактикийн дадлага сургуулийг зохион байгууллаа

2026-10-16 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 61 зөрчил бүртгэгдлээ

2026-10-16 өмнө

Ялимгүй хур тунадас орно

2 өдрийн өмнө өмнө

Архивчдын гудамжны 2км авто замын барилгын ажил үргэлжилж байна

2026-10-18 өмнө

Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг ерөнхий сайдаас хүслээ

2026-10-19 өмнө

АН-ын бүлгийн ажлын албаны даргаар Б.Төрмөнхийг томиллоо

2026-10-18 өмнө

“Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ

2026-10-19 өмнө

Иргэн, бизнес эрхлэгчдийг дэмжих 2027 оны төсвийн төслөө танилцуулав

2026-10-19 өмнө

Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын асуудлыг шуурхай шийдвэрлэнэ

2026-10-19 өмнө

The MongolZ өнөөдөр 1win Private Club тэмцээний эхний тоглолт хийнэ

2026-10-19 өмнө

Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

2026-10-19 өмнө

Улаанбаатар зам засвар, арчлалтын газар энэ онд 42 байршилд төсөл хэрэгжүүлж байна

2026-10-19 өмнө

Эмээлтийн постыг ирэх онд Аргалант руу шилжүүлнэ

2026-10-19 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 85 зөрчил бүртгэгдлээ

2026-10-18 өмнө

Цогтцэций сумаас Гашуун сухайт хилийн боомт хүртэлх авто замын хөдөлгөөнийг нээлээ

1 өдрийн өмнө өмнө

2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

1 өдрийн өмнө өмнө

О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

2026-10-19 өмнө

Хөрс хараахан хөлдөөгүй байх үед тарьсан мод сайн ургана

1 өдрийн өмнө өмнө

Электрон хөгжимтэй “KHARKHORUM HALLOWEEN” Степпе Аренад болно

2026-10-19 өмнө

Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна

2 өдрийн өмнө өмнө

Угаалгын газрын агуулахын цонхыг хагалж, мотор, обуд хулгайлж байсныг үйлдэл дээр нь таслан зогсоолоо

2 өдрийн өмнө өмнө

Авто спортыг Байгаль орчинд нийцүүлэн зохион байгуулна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах