• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хооронд байгуулах худалдааны түр хэлэлцээрийн төслийг зөвшилцөх асуудлыг хэлэлцэн дэмжлээ.  Гурван жилийн хугацаатай байгуулах энэхүү түр хэлэлцээрт тусгаснаар Монгол Улс Орос, Армени, Беларусь, Казахстан, Киргизстан гэсэн таван улс руу 367 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг экспортолно.  Мөн дээрх таван улс Монгол Улс руу 367 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн экспортлох юм.

УИХ-ын гишүүн Б.Жаргалан: 

- Евразийн эдийн засгийн холбоотой хэлэлцээр байгуулсан жижиг улс орнууд байгаа. Тэдний туршлага дээр ямар анализ хийв. Евразийн өндөг 90 сая гээд яриад байна, дотоодын үйлдвэрүүд хүчин чадлаа нэмээд 30 сая ширхэгийн дутагдалтай гэсэн мэдээлэл авсан. Манайх мах нийлүүлнэ гэж яриад байгаа. Хорио цээрээс гадна тээвэр ложистикийн боломж нь хомс байна. 150 мянган тонн мах бол маш их. Ноолуурын салбарынхан энэ зах зээлийг сонирхохгүй байна. Итали руу утас гаргаж байна, хивс гаргахад Турктэй өрсөлдөхөд хүнд гээд ярьж байна. Зах зээл болгон дээр гаргасан тодорхой судалгаанууд байна уу.

Эдийн засаг хөгжлийн сайд Л.Гантөмөр:

-Европын холбооны дипломат албаныхан Монголын барааг тэр зах зээл рүү оруулах ажлыг хий гэдэг үүрэг өгөх хэрэгтэй. Би бол ОХУ -д суугаа Элчин сайдад ийм үүрэг өгнө. “Гэрээ хийсэн, ийм хэмжээний барааг энэ зах зээлд зарах ажлыг та хийнэ. Зарж чадахгүй бол ажлаа өг” гэдэг асуудал ярина. Гадаад харилцаагаа эдийн засагжуулаад, эдийн засгийн өгөөжтэйд нь хүнээ суулгаад, эдийн засгийн өгөөжгүй,  харилцаанд орохгүй байгаа тэр хэсгийг татаж Монголд авч ирэх шаардлагатай. Ирэх оны төсөв ярих үед гадаад харилцааны зардлыг 20-30 хувиар бууруулах шаардлага байгаа. Энэ асуудал бүх түвшинд яригдах байх. Манайхан судалж судалж бидний чадах бараа энэ юм гээд 350 барааны жагсаалт гаргасан юм билээ. Бидний чадах бараан дээр нөгөө айл мөн чадах бараагаа эрэмбэлж байгаа. Жишээлбэл, Беларусь улс сүү зарах, Казахстан улс тамхи, ОХУ түлш, тослох материал, зарахыг хүсэж байгаа. Аль аль нь танай зах зээл рүү бараа бүтээгдэхүүнээ нэвтрүүлье гэдэг.

УИХ-ын гишүүн Ө.Шижир:

-Монголоос экспортлох бүтээгдэхүүн таван улсын стандарт шаардлагыг хангаж чадах уу. Япон улс руу манай тал бүтээгдэхүүнээ экспортлох гээд дээж явуулдаг ч стандартын шаардлага хангадаггүйгээс чаддаггүй?

МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Л.Төр-Од:

-Үндэсний танхим нь засгийг төлөөлөөд экспортын барааны бүх гарал үүслийн гэрчилгээ, экпертиз олгож байгаа.  Нийт 280 бараа таваар нь стандартын шаардлага бүрэн хангаж байгаа. Одоо экспортолж байгаа бараа нь 375 жагсаалтад багтаж орсон. Танхимаас Евразийн эдийн засгийн холбооны түр хэлэлцээрт бэлдэхэд Оросын гаальтай проткол байгуулсан, нэгдсэн системд нь орох, стандартыг хангана.

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин:

-Мах экспортлох дээр ямар ажил хийж байна вэ.  ОХУ маш том мах экспортлогч.  Манай талаас хэдэн жилийн өмнө Евразийн хэлэлцээртэй холбоотой судалгаа хийхэд ашиггүй гэдэг дүн гарч байсан. Одоо юу болж байна вэ, дахин судалсан зүйл бий юу. ОХУ руу хийх төлбөрийн асуудал хүндэрсээр байна. Төлбөрийг яаж шийдэх вэ?

ХХААХҮЯ-ны Бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Ц.Болорчулуун:

-Евразийн чөлөөт худалдааны түр хэлэлцээртэй холбоотойгоор эдгээр орнууд руу түр хэлэлцээрийн хүрээнд хорио цээрийн протоколд тохирох асуудлыг нээлттэй тавьж өгсөн. Урьдчилсан байдлаар таван улстай Монгол Улсаас мах экспортлох асуудлыг Мал эмнэлгийн газар болон бусад байгууллагатай тохирсон. ОХУ -тай Монгол малыг эрүүлжүүлэх зорилгоор  хоёр ч хөтөлбөр хэрэгжүүлсэн. Хөтөлбөрийн гурав дахь  үе шатыг хэрэгжүүлье гээд Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын хурлаар протоколд тусгаад бэлтгэл ажил хангаад явж байгаа. Малын гоц халдварт шүлхий өвчний вакциныг ОХУ-аас сүүлийн найман жилд тогтвортой худалдан авч, малыг эрүүлжүүлэхэд онцгой анхаарч байна. Вакцины худалдан авалтыг үргэлжлүүлэх, ОХУ-д боловсон хүчнийг сургах ажлыг хийгээд явж байна.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:

-Евразийн эдийн засгийн холбоонд байгаа улс орнуудын аж үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн хөгжил эрс тэс ялгаатай, өөр өөр нөхцөл байдалтай. Дөнгөж тэнцэж ядаж байгаа үйлдвэрүүд чинь сөхрөөд унах вий дээ. Евразийн эдийн засгийн холбоонд элссэн улс орнуудаас ганцхан Польш улс л амжилттай явж байгаа. Бусад улсын үйлдвэрүүд сөхөрхөн. Л.Гантөмөр сайд үүнийг мэдэж байгаа байх гэж бодож байна. Манай улс ямар бүтээгдэхүүний хувьд өрсөлдөх чадвартай, чадваргүй билээ гэдгээ Засгийн газар мэдэж байгаа гэж найдаж байна.

Э.Батшугар: Зээлийн эрсдэл тодорхой биш учраас банкууд өндөр хүү тавиад байна

Мөн байнгын хорооны хуралдаанаар Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм.  Хууль санаачлагч, УИХ-ын гишүүн Э.Батшугар “Хууль батлагдсанаар зээлийн хүү буурах бүрэн боломжтой.  Олон улсын жишгээс харахад, 2004-2019 оны хооронд зээлжих зэрэглэлийн систем рүү орсон 28 оронд зээлийн хүү 3.2-3.4 хувиар буурсан.  АНУ гэхэд энэ систем рүү 1989 онд шилжсэн байдаг.  Тэгэхэд зээлийн хүү нь хоёр хувиар буурсан байна. Вьетнам улс хамгийн сүүлд 2000 орны эхээр шилжсэн.  Тэр үед яг өнөөдрийн Монгол Улстай адилхан жилийн 18 хувийн дундаж хүүтэй байсан.  Тэгвэл энэ системд шилжсэнээр 12-14 хувь болж буурчээ.  Зээлийн хүү яаж буурах вэ гэхээр банкны нийт зээлийн хүүг 100 хувь гэж харвал 63 хувь нь эх үүсвэрийн зардал, 15 хувь нь эрсдлийн зардал, 22 хувь нь тухайн банкны дотоод үйл ажиллагааны зардал байна. Тэгэхээр бид хаанаа хэмнэлт хийж болох вэ гэхээр эрсдлийн зардал болон үйл ажиллагааны зардал дээр. Хууль батлагдаад бүх болгон онооны системтэй болчихоор эрсдэл нь тодорхой болно. Одоо эрсдэл тодорхой биш учраас банкууд өндөр хүү тавиад 5-10 хувь нь зээлээ эргэж төлөхгүй бол сайн зээлдэгч нарын өндөр хүүгээр нөхөх ийм буруу системээр яваад байна. Урсгал зардал дээр ч хэмнэлт хийж болно. Онооны зэрэглэлтэй болчихвол зээл судлах цаг хугацаа төлбөр хэмнэгдэнэ” гэсэн тайлбар өгч байлаа.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:

 -Зээлийн түүх дата мэдээллийг дараагийн зээл олголтод ашиглах нь буруу биш  байх. Хуулийн төсөл дээр байгаа заалтыг тодруулъя. Зээлжих зэрэглэлийн оноог Монголбанкнаас баталсан аргачлалын дагуу тогтооно гэсэн байна. Тэгэхээр бүгдэд нь нэг аргачлал өгчихөөр нөгөө өрсөлдөөн, хөгжил дэвшил нь хаанаа явагдах вэ. Мэдээж тусгай зөвшөөрөлтэй активын байгууллагууд зэрэглэл тогтоох үйл ажиллагаа явуулах байх.   Хоёрдугаарт, хууль дагасан тогтоол дээр төртэй холбоотой сангуудаас зээл авсан компаниудад зээлжих зэрэглэл нөлөөлөх юм уу, үгүй юу?

Хууль санаачлагч, УИХ-ын гишүүн Э.Батшугар:

- Монголбанк зарчмаа тохирч журмаа гаргаад яг ийм системээр ингэж явна гэж тогтоож өгөхгүй.  Эсрэгээрээ олон улсын жишгийн дагуу явна.  Зээлийн мэдээллийн хуулийн дагуу тусгай зөвшөөрөлтэй компаниудад хяналт тавина.  Энэ зарчмаар бүх л улс орны эдийн засгийн салбар явж байна.  Тухайлбал, АНУ, Канад, Япон байна.   Өнөөдөр Монгол Улсад тусгай зөвшөөрөлтэй хоёр компани байна.  Энэ компаниуд өрсөлдөнө.  Монголбанк тухайн компаниудад зээлийн мэдээллийн өгөгдлөө өгч түүний зөв эргэлтэд оруулж байна уу гэдгийг хянах юм. Төрийн байгууллагууд нь мэдээж хувийн бизнесээ дэмжинэ. Төрийн мөнгөнд, татвар төлөгчдийн мөнгөнд илүү хариуцлагатай хандана гэлээ.

Хуулийн төсөл батлагдсанаар дараах санхүү, эдийн засгийн таатай боломжийг бий болно.

  • Зээлийн хүү бууруулна
  • Зээлдэгчийн “хар жагсаалт” гэх санхүүгийн ялыг арилгана
  • Банк, санхүүгийн салбарын үйлчилгээний хүртээмж, салбарын өрсөлдөөнийг нэмэгдүүлнэ
  • Зээлийн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаас гадна оноонд суурилсан, уян хатан нөхцөлтэй санхүүгийн үйлчилгээг нэвтрүүлнэ
  • Банк, санхүүгийн салбарын эрсдэл даах чадварыг нэмэгдүүлж эдийн засаг, санхүүгийн тогтвортой байдалд эерэг нөлөөлөл авчирна гэлээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 23.  ЛХАГВА ГАРАГ. № 75 (7572)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг ерөнхий сайд үүрэг болголоо
Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов
Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав
2026.10.08: Улстөрчдийн хэн, юу хэлэв

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Байнгын хороо
  • •Нийтлэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Халуун сэдэв
  • •Чуулган
  • •Видео мэдээ
  • •Ерөнхийлөгч
  • •Сурвалжлага
  • •Степпе Арена
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Ярилцлага
  • •Гэмт хэрэг
  • •Улсын Онцгой Комисс
  • •Фото мэдээ
ХУРААХ
Пэйтон Причард "Шилдэг 6 дахь...
Жагсаал, цуглаан хийх эрх...

Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

БАТСАЙХАН 2025-04-23

ФОТО:

Сэдвүүд : #Байнгын хороо  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг ерөнхий сайд үүрэг болголоо
Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов
Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав
2026.10.08: Улстөрчдийн хэн, юу хэлэв
ШУУРХАЙ МЭДЭЭ
3 цагийн өмнө өмнө

Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг ерөнхий сайд үүрэг болголоо

4 цагийн өмнө өмнө

Гал түймрийг унтраах ажиллагаанд 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо

4 цагийн өмнө өмнө

Таван шар мэнгэтэй улаагчин могой өдөр

4 цагийн өмнө өмнө

Хур тунадас орохгүй, өдөртөө 16-18 хэм дулаан байна

22 цагийн өмнө өмнө

Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн төмөр замын нээлтийн бэлтгэл ажлыг хангаж байна

23 цагийн өмнө өмнө

Скүтер, мопед, цахилгаан дугуйн замын аюулгүй байдлыг хангах талаар нөлөөллийн ажлыг эрчимжүүлнэ

1 өдрийн өмнө өмнө

“Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов

1 өдрийн өмнө өмнө

У.Анужин: Бэлтгэлээс илүү сахилга бат амжилтын түлхүүр гэдгийг ойлгосон

1 өдрийн өмнө өмнө

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

1 өдрийн өмнө өмнө

2026.10.08: Улстөрчдийн хэн, юу хэлэв

1 өдрийн өмнө өмнө

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ

1 өдрийн өмнө өмнө

Зээлжих зэрэглэл 2026 онд “вb-, тогтвортой” хэвээр хадгалсныг зарлалаа

1 өдрийн өмнө өмнө

Хүний амь эрсдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж агналаа

1 өдрийн өмнө өмнө

Зургаан цагаан мэнгэтэй улаан луу өдөр

1 өдрийн өмнө өмнө

Хур тунадас орохгүй, өдөртөө 12-14 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

БЗД-ийн Улиастайн гол дагуух айл руу баавгай халдан нэг хүн нас барж, нэг хүн гэмтжээ

2 өдрийн өмнө өмнө

Бохир усны бохирдол нэмэгдэж, тоног төхөөрөмж эвдрэх эрсдэлтэй байна

2 өдрийн өмнө өмнө

2026.10.07: Эпштейний сонсголоор хэн нь юу хэлэв

2 өдрийн өмнө өмнө

Эх, эцэг, асран хамгаалагчид цалинтай чөлөө олгох, эсхүл цахимаар ажиллуулна

2 өдрийн өмнө өмнө

“Үндэсний түргэн тусламжийн төв" байгуулж, системийн шинэчлэл хийж байна

2 өдрийн өмнө өмнө

Хүйтэн шүүдэр буух улирал эхэлнэ

2 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 15-17 хэм дулаан байна

2026-10-07 өмнө

Ө.Шижир:1 удаагийн орлогоор байнгын зардлуудаа санхүүжүүлдэг юм уу

2026-10-07 өмнө

Ч.Лодойсамбуу: УИХ-ын гишүүд та нараас ерөөсөө хэрүүл өдөөгөөгүй

2026-10-07 өмнө

Тэтгэвэр, тэтгэмжийг инфляцтай уялдуулж 10 хувиар нэмэхээр тусгажээ

2026-10-07 өмнө

2026.10.06: Улстөрчдийн хэн юу хэлэв

2026-10-07 өмнө

Төсөв 2027: 3000 ширхэг хар машин авч Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулна

2026-10-07 өмнө

Амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлэхээр боллоо

2026-10-07 өмнө

Н.Учрал: Нэн тэргүүнд малчдыг хохиролгүй болгоно

САНАЛ БОЛГОХ
2026-10-04 өмнө

Багш гэр бүлийн төлөөлөлд түрээслээд өмчлөх орон сууцны батламж гардууллаа

2026-10-05 өмнө

“Онтрэ”-гийн хоёр лицензээ “Рио Тинто”-д тавиад туучихсан уу?!

2026-10-04 өмнө

Х.Нямбаатар: Та нар одоохондоо мөнгө, шорон, шагнал 3-р бүхнийг дийлж л бай

2026-10-04 өмнө

Монголын сэтгүүлчдийн эвлэлтэй хамтран ажиллана

2026-10-06 өмнө

Оюутолгой төсөл нь дэлхийн бизнесийн дүрмийг шинэчлэгч болох уу?

2026-10-05 өмнө

Хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэн байгуулахад FIFA-тай хамтарна

2026-10-06 өмнө

"Ачит Ихт" ХХК нь 9 дэх химийн кабинетаа сурагч, багш нарт хүлээлгэн өглөө

2026-10-06 өмнө

Майк Шаравжамц Орландо Мэжик багтай 10 өдрийн гэрээ байгууллаа

2026-10-05 өмнө

Дахин явуулах чиглэлийг Төсвийн байнгын хороонд өглөө

2026-10-07 өмнө

Ө.Шижир:1 удаагийн орлогоор байнгын зардлуудаа санхүүжүүлдэг юм уу

2026-10-07 өмнө

Ч.Лодойсамбуу: УИХ-ын гишүүд та нараас ерөөсөө хэрүүл өдөөгөөгүй

2026-10-06 өмнө

Дэлхийд 4-т ордог төслийн 66%-ийг эзэмших эрх Оросын “Русал”-д очих нь

2026-10-05 өмнө

ШУТИС-ийн харьяа Хөвсгөл аймаг дахь Политехник коллежийг 16 мянга гаруй хүн төгсөн гарчээ

2026-10-07 өмнө

Тэтгэвэр, тэтгэмжийг инфляцтай уялдуулж 10 хувиар нэмэхээр тусгажээ

2026-10-05 өмнө

Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ

2026-10-06 өмнө

Насанд хүрээгүй хүүхдүүд нэгнээ хутгалж гэмтээжээ

2026-10-06 өмнө

Нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл 90 хувьд хүрлээ

2 өдрийн өмнө өмнө

БЗД-ийн Улиастайн гол дагуух айл руу баавгай халдан нэг хүн нас барж, нэг хүн гэмтжээ

2026-10-05 өмнө

2026.10.02: Улстөрчдийн хэн юу хэлэв

2026-10-07 өмнө

2026.10.06: Улстөрчдийн хэн юу хэлэв

2026-10-07 өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2026-10-06 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

2026-10-06 өмнө

Төсвийн тодотголыг байнгын хороонд буцаав

2026-10-04 өмнө

Дүүжин замын тээврийн тохиргоо, туршилтын ажлууд үргэлжилж байна

2026-10-07 өмнө

Бороо орохгүй, өдөртөө 15-17 хэм дулаан байна

2026-10-07 өмнө

Төсөв 2027: 3000 ширхэг хар машин авч Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулна

2026-10-07 өмнө

Амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлэхээр боллоо

2026-10-07 өмнө

Н.Учрал: Нэн тэргүүнд малчдыг хохиролгүй болгоно

2026-10-04 өмнө

Үс засуулбал эд эдлэл идээ ундаа олдоно

2 өдрийн өмнө өмнө

Бохир усны бохирдол нэмэгдэж, тоног төхөөрөмж эвдрэх эрсдэлтэй байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах