• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

"Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцын агуулгад нийцүүлэх нь” хэлэлцүүлэг боллоо

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо, Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгээс Хүний эрхийн Үндэсний Комисстой хамтран “Эрүү шүүлт тулгах гэмт хэргийн шинжийг Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцын агуулгад нийцүүлэх нь” хэлэлцүүлгийг өнөөдөр /2025.05.07/ зохион байгуулав.

Хэлэлцүүлэгт Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар, Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал, Х.Тэмүүжин, О.Номинчимэг, П.Сайнзориг болон Хүний эрхийн Үндэсний Комисс, Хууль зүй, дотоод хэргийн яам, шүүх, мөрдөн шалгах байгууллага, иргэний нийгмийн төлөөлөл, хуульчид, өмгөөлөгчид, судлаачид зэрэг 80 гаруй хүн оролцлоо.

Хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал чиглүүлсэн бөгөөд нээж хэлсэн үгэндээ, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Хүний эрх эрх чөлөөг хангахтай холбоотой зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурал хэлэлцэхийг дэмжин, Байнгын хорооноос ажлын хэсгийг байгуулан ажиллаж байгааг дурдсан. Энэ төслийн нэг томоохон багц асуудал нь эрүү шүүлт тулгах гэмт хэрэгтэй холбоотой эрх зүйн асуудал бөгөөд хууль тогтоомж дахь зохицуулалтыг боловсронгуй болгож, агуулга, нэр томьёог Конвенцын агуулгад нийцүүлэх шаардлагатай байгаа гээд “Үүнтэй холбоотойгоор Хүний эрхийн Үндэсний Комисс болон холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтарч өнөөдрийн хэлэлцүүлгийг зохион байгуулж байна” гэв. 

Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин хэлэлцүүлгийн эхэнд хэлсэн үгэндээ, Улсын Их Хурлаас байгуулсан ажлын хэсгийн хүрээнд хийсэн судалгаа, зөвлөлдөх уулзалтуудын үр дүнд эрүү шүүлттэй тэмцэх чиглэлээр долоон арга хэмжээ хэрэгжүүлэх шаардлагатай хэмээлээ. Тодруулбал, эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх, Хүний эрхийн Үндэсний Комиссын үйл ажиллагааг сайжруулах, Эрүүгийн хуулийг олон улсын баримт бичигтэй нийцүүлэх, Гэрч, хохирогч, шүгэл үлээгчийг хамгаалах эрх зүйн орчныг бүрдүүлэх, Эрүү шүүлттэй холбоотой хэрэгт чиглэсэн тусгай мөрдөн шалгах байгууллага байгуулах, Парламентын хяналтын үр нөлөөг нэмэгдүүлэх, Хохирол барагдуулах тогтолцоог сайжруулах, Шүүхийн хяналтыг бэхжүүлж, эрүү шүүлтийг таслан зогсоох эрх зүйн орчин бүрдүүлэх шаардлагатай гэв. Өнөөдрийн хэлэлцүүлэг нь Эрүүгийн хуулийг олон улсын баримт бичигтэй нийцүүлэх асуудлыг хөндөж буйг онцлоод, оролцогчдод амжилт хүссэн. 

Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Б.Энхболд "Эрүү шүүлт тулгах гэмт хэргийн тодорхойлолт, Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцын үзэл баримтлал, НҮБ-ын зөвлөмж" сэдэвт илтгэл танилцуулав. Хэн нэг хүн буюу гурав дахь этгээдээс мэдээлэл олж авах, хэрэг хүлээлгэх, тухайн хүн буюу гурав дахь этгээдийн үйлдсэн буюу сэрдэгдсэн хэрэгт шийтгэх, айлган сүрдүүлэх, шахалт үзүүлэх, аливаа байдлаар алагчлах зорилгоор төрийн албан тушаалтан, албан үүрэг гүйцэтгэж буй бусад хүний өдөөн хатгалт, ил, далд зөвшөөрлөөр тухайн хүн буюу гурав дахь этгээдийн бие махбод, сэтгэл санааг хүчтэй шаналган зовоох аливаа санаатай үйлдлийг эрүүдэн шүүх гэж хэлнэ хэмээн тодотгоод, “Эрүү шүүлт тулгах” гэмт хэргийн шинжийг Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцын агуулга, шинжид нийцүүлэх 6 дүгнэлтийг хэлсэн.

Тухайлбал, НҮБ-ын Эрүүдэн шүүхийн эсрэг хорооноос 2024 оны 11 дүгээр сарын 20-нд ирүүлсэн зарим дүгнэлт, зөвлөмжийг Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгах нь олон талын ач холбогдолтой. Мөн эрүү шүүлт тулгах гэмт хэргийн үйлдлийн шинж, ноцтой байдлыг харгалзан үндсэн болон хүндрүүлэх нөхцөлтэйгөөр хуульчилж, эрүүгийн хариуцлагыг ялгамжтай оногдуулах, үүнд нийцүүлэн хөөн хэлэлцэх хугацааг тогтоох боломжтой гэлээ.

Удаах илтгэлийг Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын дарга Н.Жамъянхүү танилцуулсан. “Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд “Эрүү шүүлт тулгах”, “Хүнлэг бус харьцах” гэмт хэргийн шинжийг тусгасан байдал” илтгэлийнхээ эхэнд тэрбээр Эрүүдэн шүүхийн хорооноос өгсөн зөвлөмжөөр манай улс хууль тогтоомж дахь энэ төрлийн гэмт хэргийн тодорхойлолт Конвенцын тодорхойлолтоос агуулгын хувьд ихээхэн зөрүүтэй байдгийг дэлгэрэнгүй танилцуулав. НҮБ-ын Эрүүдэн шүүхийн эсрэг хорооны 81 дүгээр чуулганаар буюу 2024 оны 11 дүгээр сарын 12-13-нд Монгол Улс Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцын хэрэгжилтийн талаарх III илтгэлээ хэлэлцүүлж, амжилттай хамгаалсан юм.

Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцын 1 дүгээр зүйлд ““эрүүдэн шүүх” гэж хэн нэг хүн буюу гурав дахь этгээдээс мэдээ сэлт, мэдүүлэг авах, тухайн хүн буюу гурав дахь этгээдийн үйлдсэн буюу сэрдэгдсэн хэрэгт шийтгэх, айлган сүрдүүлэх, шахалт үзүүлэх, аливаа байдлаар алагчилах зорилгоор төрийн албан тушаалтан, албан үүрэг гүйцэтгэж буй бусад хүний өдөөн хатгалт, ил, далд зөвшөөрлөөр тухайн хүн буюу гурав дахь этгээдийн бие махбодь, сэтгэл санааг хүчтэй шаналган зовоох аливаа санаатай үйлдлийг хэлнэ” хэмээн тодорхойлсон байдаг байна. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.12 дахь заалтыг конвенцын дээрх тодорхойлолтод нийцүүлэх шаардлагатай гэв. Үргэлжлүүлэн Н.Жамъянхүү дарга Эрүүдэн шүүхийн эсрэг хорооноос өгсөн зөвлөмжид нийцүүлсэн төсөлд дэх заалтуудын талаар дэлгэрэнгүй танилцууллаа.
 
Илтгэлийн хүрээнд мөн Хүчээр алга болгохоос бүх хүнийг хамгаалах тухай конвенцод хууль тогтоомжийг нийцүүлэх хүрээнд төсөлд тусгасан зохицуулалтуудыг дэлгэрэнгүй танилцуулсан. Хүчээр алга болгохоос бүх хүнийг хамгаалах тухай конвенц нь 2006 онд батлагдсан бөгөөд Монгол Улсад 2015 оноос хүчин төгөлдөр болсон юм. Хүчээр алга болгохыг таслан зогсоох; Хүчээр алга болгох гэмт хэрэг үйлдсэн үед хариуцлага тооцох; Ял шийтгэлгүй үлдээхтэй тэмцэх; Хохирогчийг шударга шүүхээр хамгаалах; Хохирлыг нөхөн төлөх зэрэг үндсэн үүргийг хүлээдэг уг конвенцын тайланг 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Монгол Улс Хүчээр сураггүй алга болгохын эсрэг НҮБ-ын хороонд хүргүүлсэн. Тус хорооноос 1 баримт бичгээр 42 зөвлөмжийг манай улсад өгчээ.

Дээрх конвенцод нийцүүлэх зорилгоор Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хүрээнд буюу Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд хэрхэн тусгасныг Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын дарга Н.Жамъянхүү танилцуулсан.

Судлаач Э.Чулуунцэцэг дараа нь “Эрүү шүүлт тулгах гэмт хэргийн харьцуулсан судалгаа” сэдэвт илтгэл танилцууллаа. НҮБ-аас баталсан Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хүнлэг бус, хэрцгий харьцаж, нэр төрийг нь доромжлон шийтгэхтэй тэмцэх тухай конвенцын 1 дүгээр зүйлд заасан “Эрүү шүүлт тулгах” гэмт хэргийн шинжийг ХБНГУ, БНФУ, ОХУ, БНХАУ, Япон Улс, БНСУ, Гүрж Улс, БНТУ зэрэг улс орон Эрүүгийн хуульдаа хэрхэн хуульчилсныг харьцуулан судалснаа дэлгэрэнгүй танилцуулав. Мөн Хүндрүүлэх шинж; Хүлээлгэх хариуцлага, ялын бодлого; Хөөн хэлэлцэх хугацааны талаарх дээрх улс орнуудын Эрүүгийн хууль дахь зохицуулалт бүрийг харьцуулснаа танилцуулсан. Эрүү шүүлт тулгах гэмт хэргийг “бие даасан” болон Конвенцын агуулгаар нь хуульчилдаг байна. Бие даасан, цогц байдлаар хуульчлах нь илүү оновчтой, хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангахад ач холбогдолтой гэв. Бие махбод, сэтгэл санааг шаналган зовоох шинжийг энэ гэмт хэргийн заавал байх элемент гэж нийтлэг тусгаж байгаагаас гадна зарим улс гэмт этгээдийн санаа зорилгыг нарийвчлан тодорхойлдог юм байна. Энэ гэмт хэргийг ердийн болон хүндрүүлэх шинжтэйгээр нарийвчлан хуульчилдаг, энгийн бүрэлдэхүүний хувьд хохирол, хор уршиг шаарддаггүй бол хүндрүүлэх шинжид хохирол, хор уршиг, үйлдлийн арга, гэмт этгээдийн оролцоо, зэвсэг, техник хэрэглэсэн байдлыг хамааруулж үзэх нь түгээмэл байгааг судлаач Э.Чулуунцэцэг онцолсон. Гэмт хэрэг үйлдэгчийн шинж, хохирогчийг илүү өргөн хүрээнд тодорхойлох хандлагатай байгааг мөн дурдаж байлаа. Гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх шинжээс хамаарч эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээ, хөөн хэлэлцэх хугацааг тогтоодог байна. Ихэнх улс энэ төрлийн гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацааг тогтоодоггүй гээд Турк, Францын жишээг дурдсан юм.

Хүний эрхийн Үндэсний Комиссын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн Я.Цэлмэн “Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцын агуулгын хүрээнд зарим эрхийг хамгаалах үндэслэл” сэдэвт илтгэл танилцуулав. Олон улс эрүү шүүлт нь байж болохгүй үйлдэл хэмээн санал нэгдэж, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг учраас хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй, зайлшгүй ял шийтгэл оногдуулдаг байхаар Конвенцод тусгасан, үүнд Монгол Улс нэгдэн орсон хэмээгээд илтгэлийнхээ эхэнд Монгол Улсын Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн бол 2 дахь хэсгийг онцлов. Монгол Улсын Үндсэн хуульд ч “… Хэнд боловч эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус, хэрцгий хандаж, нэр төрийг нь доромжилж болохгүй…” хэмээн тусган байдгийг мөн дурдлаа.

Эрүү шүүлтийн эсрэг конвенцод нэгдсэнээр хууль тогтоомжоороо энэ төрлийн гэмт хэргийг бүрэн хориглох, урьдчилан сэргийлэх, гэмт хэрэгт тооцож, шийтгэх, нөхөн төлбөр олгох, Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцын хэрэгжилтийг тайлагнах зэрэг таван үүргийг улс орнууд хүлээдэг. Манай улс Эрүүгийн хуулиараа 2002 оноос хойш гэмт хэргийн бүрэлдэхүүнийг тодорхойлоод, 2017 оноос 21.12 дээр төрийн албан хаагч зэрэг бүгдийг нь оролцуулаад нэмсэн ч хүнлэг бус, хэрцгий хандах, доромжлон харьцаж шийтгэхээ өөрөөр тусгаад, зөрчсөн этгээдэд хүлээлгэх хариуцлагыг тодорхойлоогүй байгаа гэв. Ингээд өнөөдрийн эрх зүйн зохицуулалт ба Конвенцод нийцүүлэх шаардлага, төсөл дэх зохицуулалтын талаар Комиссын гишүүн Я.Цэлмэн танилцуулсан. Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагааны хүрээнд цагдаагийн байгууллага болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагуудад өнгөрсөн гурван жилийн хугацаанд тодорхой асуумжаар судалгаа хийхэд энэ төрлийн зөрчил ихээхэн бүртгэгддэг гэдгийг Комиссын гишүүн Я.Цэлмэн хэллээ. Үүнийг Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны гурван удаагийн тайланд оруулсан, энэ талаарх гомдлыг шалгаад хариуцлага хүлээлгэдэггүй болохыг илтгэлдээ дурдсан.

Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагааны 2024 оны тайлангийн мөрөөр Улсын Их Хурлаар шийдвэр гаргуулахаар есөн санал хүргүүлсний хоёрдугаарт эрүүдэн шүүхээс бусад хэлбэрээр хэрцгий хүнлэг бусаар буюу энэ хүний нэр төрийг доромжлон ярилцаж шийдэх үйлдлийг бол гэмт хэрэгт тооцох гэдэг санал гаргасныг танилцуулсан юм.

Төгсгөлд нь тэрбээр Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүрэг буюу нэгдэн орсон гэрээ, конвенцынхоо үйлчлэх хэм хэмжээг ойлгож, үүргээ биелүүлэх шаардлагатай гэв. Тодруулбал, дотоодын хууль тогтоомжоороо бататган, хэрэгжүүлэх үүрэгтэйг сануулсан.

Ийнхүү хэлэлцүүлэгт оролцогчид дээрх илтгэлүүд болон эрүү шүүлт тулгах, хүчээр алга болгох гэмт хэргийн шинжийг олон улсын хүний эрхийн байгууллагын зөвлөмжид нийцүүлэн тодорхой болгох зорилгоор боловсруулсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан санал хэлж, Хууль зүй, дотоод хэргийн яам болон төрийн бусад байгууллагаас тодруулга хийж хэлэлцүүлэг өрнүүллээ. 

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооноос 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүний эрх, эрх чөлөөг хамгаалахтай холбоотой “Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт” хяналтын сонсголыг зохион байгуулсан бөгөөд үүнтэй холбогдуулан мөн оны 12 дугаар сарын 18-ны өдөр Байнгын хорооны тогтоол баталсан. Тус тогтоолын хэрэгжилтийн хүрээнд өнөөдрийн хэлэлцүүлэг өрнөж байгааг Х.Баасанжаргал гишүүн тодотгоод “Хяналтын сонсголын үр дүн гарч байна гэж бид харах нь зүйтэй. Байнгын хорооны тогтоолын дагуу Засгийн газраас холбогдох хуулийн төслүүдийг өргөн мэдүүлсэн. Эрүүгийн хуульд эрүү шүүлттэй холбоотой асуудлыг Конвенцод нийцүүлэн, боловсронгуй болгохоор боловсруулсан хуулийн төслийг Улсын Их Хурал хэлэлцэхийг дэмжсэн. Одоо Байнгын хороо ажлын хэсэг байгуулан, холбогдох бүх талуудыг оролцуулан, өргөн бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна. Иймд эрүү шүүлт тулгах гэмт хэргийн шинжийг Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцын агуулгад нийцүүлэн Эрүүгийн хуульд тусгахтай холбоотой тусгайлсан хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгуулж байгаа юм” хэмээлээ.

Хэлэлцүүлэг үр дүнтэй болсон хэмээн үзэж буйгаа Х.Баасанжаргал гишүүн хэлээд, оролцогчдын саналыг хүлээн авч, ажлын хэсэг нухацтай ажиллах болно гэв. Хэлэлцүүлгийн тэмдэглэл, оролцогчдын бүх саналыг нэгтгэн Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүдэд нэгбүрчлэн хүргүүлнэ гэдэг мэдээллийг өгөөд “Энэ бүхнийг үр дүнтэй болгохын төлөө Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны гишүүд хичээн ажиллах болно” гэв.

Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар гишүүн "Эрүү шүүлт тулгах гэмт хэргийн шинжийг Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцын агуулгад нийцүүлэх нь” хэлэлцүүлгийг хааж үг хэллээ. Эрүүдэн шүүх гэдэг гэмт хэрэг нь хүн төрөлхтний дунд байж боломгүй гэмт үйлдэл гэдгийг өнөөдрийн хэлэлцүүлгийг оролцогчид хүлээн зөвшөөрсөн нь чухал гэлээ. Олон улсынхаа түвшинд асар урт хугацааны туршлага, олон талт хэлцэл, зөвшилцөл, өргөн хүрээний судалгааны үр дүнд томьёологдсон Конвенцын тодорхойлолт, томьёоллыг бид дотоодын хууль тогтоомждоо тусгаснаар сэтгэл ханаж болохгүй хэмээгээд “Монгол төрийн өмнө монгол хүн эрх чөлөөтэй амьдрах учиртай. Хүн төрөлхтний тодорхойлсон хэм хэмжээнээс илүү таатай орчинд монгол хүнээ амьдруулах зорилгыг нийтээрээ тавьж, бид иргэдээ бусад улс орноос илүү хамгаалах ёстой. Хүний эрх, эрх чөлөөг хамгаалах хамгийн сайн тогтолцоо, механизм, хэм хэмжээг Монголдоо цогцлоохын төлөө би ажиллана. Хууль зүйн байнгын хорооны гишүүд хүний эрхийн мэдрэмжтэй ажилладаг юм шүү” гэв. Иймд энэ асуудлыг иргэний нийгмийн оролцоотойгоор ийн хэлэлцэж, улмаар Хууль зүйн байнгын хорооны гишүүд парламентынхаа түвшинд илэрхийлж ажиллах чухал ач холбогдолтойг мөн тодотгосон. Эрүүдэн шүүх гэмт үйлдлийн зэрэгцээ хэлмэгдүүлэлтийн асуудлын анхаарч үзэх шаардлагын талаар Д.Цогтбаатар дарга дурдаж байсан юм. Үүгээр өнөөдрийн хэлэлцүүлэг өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ. 

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Төв аймагт өвлийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна
“Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил төслийн 2 дахь шат” төслийн хүрээнд 4 банктай дамжуулан зээлдүүлэх гэрээ байгууллаа
Төрийн гурван өндөрлөг ямар компани эзэмшдэг вэ?
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Гадаад харилцаа
  • •Ерөнхийлөгч
  • •Нийтлэл
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Сагсанбөмбөг
  • •Хөлбөмбөг
  • •Гэмт хэрэг
  • •Сонгууль
  • •Фото мэдээ
  • •Сэрэмжлүүлэг
  • •Чуулган
  • •Наадам
  • •E-Sport
  • •Улсын Онцгой Комисс
ХУРААХ
“Улаанбаатар марафон 2025” олон...
ҮЗ-ийн хуралдааны саналд...

"Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцын агуулгад нийцүүлэх нь” хэлэлцүүлэг боллоо

Kuzmo 2025-05-08

ФОТО:

Сэдвүүд : #Байнгын хороо  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Төв аймагт өвлийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна
“Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил төслийн 2 дахь шат” төслийн хүрээнд 4 банктай дамжуулан зээлдүүлэх гэрээ байгууллаа
Төрийн гурван өндөрлөг ямар компани эзэмшдэг вэ?
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
ШУУРХАЙ МЭДЭЭ
1 өдрийн өмнө өмнө

Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө

1 өдрийн өмнө өмнө

The MongolZ өнөөдөр шинэ бүрэлдэхүүнтэй эхний тоглолтоо хийнэ

1 өдрийн өмнө өмнө

“Рио Тинто” Оюу толгой төслийн төлбөр тооцоо, санхүүгийн гүйлгээг монголчуудаас нуудаг

1 өдрийн өмнө өмнө

Төрийн гурван өндөрлөг ямар компани эзэмшдэг вэ?

1 өдрийн өмнө өмнө

Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, дөрвөн машин мөргөжээ

1 өдрийн өмнө өмнө

Гал түймрийг унтраахаар ажиллаж байна

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулвал эрч хүч ихэснэ

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 30-32 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Өчигдөр Баянхонгор аймгийн Эхийн гол орчимд +41 градус хүрчээ

2 өдрийн өмнө өмнө

Ш.Энхийн-Од Монгол Улсын шигшээ багийн бэлтгэлдээ хамрагдаж эхэллэ

2 өдрийн өмнө өмнө

Алба хаагчид 3098 иргэний амь нас, 919.9 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа

2 өдрийн өмнө өмнө

Сэлэнгэ аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраажээ

2 өдрийн өмнө өмнө

Нийслэлийн долоон дүүрэгт 435 цэгээр шахмал түлш борлуулна

2 өдрийн өмнө өмнө

Агаарын бохирдлыг бууруулах бодлогын хүрээнд 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: "Урт цагаан"-ыг залуучууд чөлөөт цагаа өнгөрүүлдэг, жуулчид зорьж ирдэг цэг болгоно

2 өдрийн өмнө өмнө

Дүүжин замын тээвэр энэ оны 12 дугаар сард ашиглалтад бүрэн орно

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна

2 өдрийн өмнө өмнө

Гэр бүлийн маргааныг шийдвэрлэх эрх зүйн шинэ зохицуулалт хэрэгжиж эхэллээ

2 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 30-32 хэм дулаан байна

2026-07-22 өмнө

С.Мөнхчулуун: Дундговийн наадам шударга, найраагүй, ил тод зохион байгуулалттай болно

2026-07-22 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал Элчин сайд Шэнь Миньжюанийг хүлээн авч уулзав

2026-07-22 өмнө

Бүгд найрамдах Тажикистан улстай эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ

2026-07-22 өмнө

Тажикистаны Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо

2026-07-22 өмнө

Цэцэрлэг болон ЕБС-ийн нэг, зургаа, аравдугаар ангийн 270,689 суралцагч эрт илрүүлэх үзлэгт орно

2026-07-22 өмнө

Иргэдийг орон сууцанд оруулна гэж залилсан асуудлыг хянан шалгаж, шийдвэрлэх Ажлын хэсэг байгууллаа

2026-07-22 өмнө

Өвөл, хаврын бэлтгэл ажилд онцгой анхаарч ажиллахыг үүрэг болгож, Ерөнхий сайдын Албан даалгавар гарлаа

2026-07-22 өмнө

“Үндэсний их баяр наадмын цогцолбор”-ыг Хүй долоон худагт байгуулна

2026-07-22 өмнө

Иргэд, олон нийтийг үер, усны болон авто ослоос урьдчилан сэргийлэхийг уриалж байна

САНАЛ БОЛГОХ
2026-07-18 өмнө

Голд хөвсөн зүйлийг авах гэж ороод живж нас баржээ

2026-07-18 өмнө

Н.Номтойбаяр МАН-даа буцаж Үндэсний эвсэл гурваар “үржих” үү

2026-07-18 өмнө

Үс засуулвал бие эрхтний хүч сайжирна

2026-07-18 өмнө

Үдээс хойшдоо дуу цахилгаантай аадар бороо орно

2026-07-20 өмнө

Төрийн тэргүүн “Түмэн морьтны их жагсаал”-ыг манлайлан оролцов

2026-07-19 өмнө

Өнөөдөр Дашнямтай билэгт сайн өдөр

2026-07-20 өмнө

Чингисийн өргөн чөлөөний ус зайлуулах шугам хоолойн ажил 80 хувьтай үргэлжилж байна

2026-07-19 өмнө

Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно

2026-07-20 өмнө

Хотын төвөөс Бэлх, Сэлх чиглэлд явахад дугуйн замаар зорчих бүрэн боломжтой боллоо

2026-07-20 өмнө

Л.Энх-Амгалан: Хүнийг дутуугийн зовлонгоор нь дээрэлхэх нь хамгийн арчаагүй бас энэрэнгүй бус үйлдэл

2026-07-21 өмнө

Төв цэвэрлэх байгууламжид хоногт дунджаар 3 тонн хатуу хог хаягдал ирж байна

2026-07-20 өмнө

Үс засуулвал өнгө зүс сайжирна

2026-07-21 өмнө

Б.Пүрэвдагва: Бүтээн байгуулалтын ажил инженерийн байгууллагуудын уялдаа холбоогүйгээс саатах ёсгүй

2026-07-21 өмнө

Мопед, скүүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-21 өмнө

Улаанбаатар–Мандалговь чиглэлийн авто замын их засварын ажил үргэлжилж байна

2026-07-20 өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэлд хийх бүх замыг ус зайлуулах хоолойтой, явган хүний болон дугуйн замтай байлгах стандарт мөрдөнө

2026-07-20 өмнө

Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно

2026-07-21 өмнө

“Сэлбэ 20 минутын хот” төслийн анхны 12 давхар барилгын үндсэн карказ, цутгалтын ажил дууслаа

2026-07-21 өмнө

Б.Пүрэвдагва: “Туул-1” коллекторыг ашиглалтад оруулж байж бид гэр хорооллыг барилгажуулна

2026-07-21 өмнө

Бороо орно, өдөртөө 23-25 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Нийслэлийн долоон дүүрэгт 435 цэгээр шахмал түлш борлуулна

2026-07-21 өмнө

“Дэлхийн адууны өдөр”-ийг олон улсын урлагийн тайзнаа сурталчиллаа

2026-07-22 өмнө

С.Мөнхчулуун: Дундговийн наадам шударга, найраагүй, ил тод зохион байгуулалттай болно

2026-07-18 өмнө

Саналын “хар машин”-ыг Америкаас 47 тэрбумаар тендергүй худалдаж авна

2 өдрийн өмнө өмнө

Сэлэнгэ аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраажээ

2026-07-22 өмнө

Тажикистаны Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо

2 өдрийн өмнө өмнө

Алба хаагчид 3098 иргэний амь нас, 919.9 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа

2026-07-21 өмнө

Хаврын чуулганаар баталсан онцлох хуулиуд

2 өдрийн өмнө өмнө

Гэр бүлийн маргааныг шийдвэрлэх эрх зүйн шинэ зохицуулалт хэрэгжиж эхэллээ

2 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 30-32 хэм дулаан байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах