• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Т.Мандахбаяр: Их сургуулийнхаа нүүр царай болж үйл ажиллагаануудад оролцох бахархалтай байдаг

Дотоод хэргийн их сургуулийн Тугийн салааны шугамчин, Цагдаагийн сургуулийн 341 дүгээр дамжааны ахлах түрүүч Т.Мандахбаяртай ярилцлаа.

-ДХИС-д суралцах хугацаандаа таны олж авсан хамгийн чухал чадвар юу вэ. Цэргийн сургуулийн сонсогчийн хувьд юуг хамгийн ихээр эрхэмлэж явдаг вэ?

-Дотоод хэргийн их сургуульдаа элсэн суралцаад маш их зүйлийг сурч мэдсэн. Мэргэжлийн мэдлэг, ур чадвараас гадна эх орондоо тангараг өргөсөн цэргийн сургуулийн сонсогч гэдэг утгаараа өмссөн хувцсаа цэвэр цэмцгэр, өнгө үзэмжтэй өмсөж хэрэглэх, биеэ зөв авч явахаас гадна эмх цэгцтэй ярих чадварт суралцсан. Мөн хувийн менежмент, зохион байгуулалт сайтай болж дараа дараагийн ажлаа төлөвлөж сурсан.

Миний хувьд хоёрдугаар дамжаанаасаа эхлээд долоо хоногийн ажлуудаа төлөвлөөд, долоо хоногийн дараа төлөвлөсөн ажлынхаа биелэлтийг тэмдэглэдэг дэвтэр хөтөлдөг болсон. Их үр дүнтэй санагддаг шүү. Сонсогч хүний эрхэмлэж явах зүйлс бол эмх цэгц, хувийн зохион байгуулалт, төлөвлөлт гэж бодож байна.

-Таны хувьд спортоор хэр удаан хичээллэж байгаа вэ. Спортын сахилга бат, цэргийн сахилга бат хоёрын талаар юу гэж боддог вэ?

-Би 6 дугаар ангиасаа эхлэн Ерөнхий боловсролын 21 дүгээр сургуулийн Өлзийхутаг багшийнхаа удирдлага дор волейболын спортоор хичээллэж эхэлсэн. Ахлах ангид ороод “Уурхайчин” клубээс тоглох болсон. Манай “Уурхайчин” клубийн багийг багаасаа найзалсан нэг ангийн 6 найз бүрдүүлж байснаараа их онцлогтой. Бид Улсын аварга шалгаруулах тэмцээний 3 удаагийн тэргүүн байр эзэлж, мөн Оросын Холбооны Улсад болсон “Монгол туургатан” хүүхдийн спортын их наадмаас алтан медал хүртэж байсан.

Бас ахлах ангид байхдаа “Үндэсний дээд лиг” болох улсын хэмжээний томоохон тэмцээнд ах нартайгаа өрсөлдөж амжилттай оролцож байснаараа үе тэнгийхнээсээ ялгардаг байсан гэж боддог. Спортоор хичээллэдэг байсан маань бас цэргийн сургуулийн сонсогч болох бэлтгэл болж өгсөн гэж хардаг. Цэргийн сахилга бат, спортын сахилга бат гэдэг бол их төстэй. Волейболын спортоор хичээллэж, бэлтгэл сургуулилтаа тасралтгүй хийдэг байсан минь Дотоод хэргийн их сургуульд элсэн суралцаж, хамгийн анхны цэргийн анхан шатны мэдлэг олгох сургалтын төвийг амжилттай давах суурь минь болж өгсөн болов уу.

Харин цэргийн сургуулийн сонсогч болоод нэгдүгээр дамжаанд байхдаа жагсаалын дарга болж, маш их үүрэг хариуцлага хүлээж олон хүн хариуцдаг болсон болохоор тэр болгон бэлтгэл сургуулилт хийж, спортоороо хичээллэх боломжгүй байсан.

Цэргийн хүн тушаалаар гэдэг дээ, маш завгүй цаг хугацаа өнгөрч байсан. Гэхдээ бэлтгэл сургуулилтаа хувиараа хийж цэргийн сургуулийн сонсогчийн хувьд ч биеийн хөгжил, галбиртаа анхаарах зорилгоор их сургуулийнхаа фитнесс, бассейнд 7 хоногт 2-3 удаа бэлтгэлээ тасралтгүй хийсээр байгаа. 2024 онд Волейболын спортын дэд мастер цолны болзол хангаж дэд мастер цолоо гардан авсан. Үе тэнгийнхэндээ болон дүү нартаа гэж хэлэхэд спортоор хичээллэсэн хүн өөртөө арчаатай болж, өөртөө итгэх итгэлийг олж авч байдаг болохоор заавал амжилт үзүүлэх нь гол нь биш өөрийнхөө эрүүл мэндийн төлөө, бие бялдраа хөгжүүлэн спортоор хичээллэдэг байгаараа гэж хэлмээр байна. Ер нь бол өөртөө хайртай хүн л спортоор хичээллэдэг гэж боддог.

-Сүүлийн үед олон эрдэм шинжилгээний хуралд оролцож амжилт үзүүлсэн байсан. Их сургуулийн оюутны хувьд эрдэм шинжилгээний хуралд оролцож итгэл, өгүүлэл бичих нь ямар давуу талтай байсан гэж бодож байна.

-Их сургуулийн оюутны хувьд илтгэл, эрдэм шинжилгээний хуралд оролцсоноор бичих, илтгэх, судлах, харьцуулах чадварууд сайжрахаас гадна олон хүний өмнө өөрийн бодлоо эмх цэгцтэйгээр илэрхийлэх, мэтгэлцэх чадвартай болдог.

Эрдэм шинжилгээний хуралд оролцох болгондоо л нэг зүйлийг сурч авч байдаг. Энэ жил ШМУС-аас зохион байгуулсан “Шинжлэн магадлахуйн орчин үеийн асуудлууд-2024” сэдэвт хуралд амжилттай оролцож дэд байр эзлэсэн мөн Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын Тоон ул мөр илрүүлэх хэлтэст үйлдвэрлэлийн дадлагаа хийж байх хугацаандаа дадлагын удирдагч багш, цагдаагийн хошууч Т.Сайнзаяа багшаараа удирдуулан тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын алба хаагчдын дунд зохион байгуулсан “Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын албаны сургалт, бэлтгэлийн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага” сэдэвт хурлын шилдэг 6 илтгэлд шалгаран амжилттай илтгэлээ хэлэлцүүлсэн.

Мөн “Эрх зүйн процесст хиймэл оюун ухааныг ашиглах боломж, хэрэгцээ, шаардлага” нэртэй олон улсын эрдэм шинжилгээний хурлын илтгэлийн эмхэтгэлд “Шинэ төрлийн шинжилгээний асуудлууд” сэдэвт илтгэлээ хэвлүүлсэн. Тэгээд дадлагын хугацаанд эрдэм шинжилгээний хурлуудад амжилттай оролцсон гээд Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын даргаас “Талархал”, мөнгөн шагналаар шагнагдаж байсан. Хэдий бүтэн цэрэгжилттэй Дотоод хэргийн их сургуульд зав чөлөө муу байдаг ч их сургуулийн оюутан хүний хувьд заавал илтгэл, өгүүлэл бичиж, эрдэм шинжилгээний хуралд оролцож өөрийгөө сорих хэрэгтэй гэж бодсон.

-Сонсогч насныхаа хамгийн нандин, дурсамжтай үеэсээ хуваалцвал?

-Миний хувьд хүссэн болгон нь ороод байдаггүй Их сургуулийн тугийн салааны бүрэлдэхүүнд орж чадсан маань сонсогч насны маань хамгийн дурсамжтай үйл явдлуудын нэг байсан. Тугийн салаанд орохын тулд цэргийн хэргийн мэдлэг, жагсаалын алхаа гишгээ, биеийн галбир, биеийн хөгжил, царайны зөв төрх, тэсвэр, тэвчээр гээд маш олон шаардлага, шалгуур үзүүлэлтийг давсан байх ёстой байдаг. Ер нь бол 3 4 дүгээр дамжааны ах нар нь шугамчин хийдэг, дүү нар нь тугийн салаандаа алхдаг юм.

Харин миний хувьд нэгдүгээр дамжаанд байхдаа тугийн салааны бүрэлдэхүүнээс нуруугаараа өндөр байсан болохоор шууд шугамчин болсон. Тэгээд нэгдүгээр дамжаанд байхаасаа л шугамчин хийж “Тангарагийн баяр”, “Хонхны баяр” зэрэг их сургуулийнхаа олон ёслолын арга хэмжээнүүдэд оролцож байсан. Тугийн салаанд орсноороо бусад сонсогч нараас олон зүйлээрээ ялгарах болсон. Дээд оны ах нар маань ч бидэнд тугийн салааны шилэгдмэл сонсогч нар бүх талаараа жигд байж, хувцсаа цэвэр цэмцгэр, өнгө үзэмжтэй өмсөж, хувийн зохион байгуулалттай байж манлайлах ёстой гэж үргэлж захидаг байсан. Өөрийнхөө хувьд ч би тийм байхыг их хичээж ирсэн, одоо дүү нартаа ч байнга захиж хэлдэг. Их сургуулийнхаа хамгийн гоё хувцасыг өмсөөд, их сургуулийнхаа нүүр царай болон олон арга хэмжээнд оролцож явах бахархалтай байдаг.

-Удахгүй төгсөх гэж байгаа болохоор он жавууддаа болон их сургуулийнхаа хамт олонд хандаж хэлэх үг бий юу?

-Миний хувьд мэдлэгтэй, чадварлаг багш нараараа хичээл заалгаж, өөрийн мэддэг чаддаг бүхнээ бидний төлөө, биднийг ганц юм ч гэсэн мэдээд аваасай гэсэндээ харамгүй хэлж, ярьж, сургадагт нь их баярлаж явдаг. Тэгээд их сургуулийнхаа удирдагууд, нийт багш нар, алба хаагчид болон бүх үед хамт байдаг дамжаан захирагч нартаа маш их баярлалаа гэж хэлмээр байна. Мөн энэ жил төгсөх гэж байгаа нийт он жавууддаа улсын шалгалтаа сайн өгөөд, хүссэн газраа очих хүссэн томилолтоо өвөртлөөрэй гэж хүсье.

Ярилцсан: "Эрдэм" студийн дэргэдэх “Сонсогч-Сурвалжлагч” клубийн гишүүн, дэд түрүүч Б.Өсөхбаяр

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв
Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Чуулган
  • •Азийн АШТ
  • •Бөхийн төрлүүд
  • •Нийтлэл
  • •Нийслэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Сагсанбөмбөг
  • •Уул уурхай
  • •Видео мэдээ
  • •Ерөнхийлөгч
  • •ММ-ын тодруулга
  • •Фото мэдээ
  • •Үндэсний спорт
ХУРААХ
Говийн бүсийн найман сумын 92...
Өдөртөө 13-15 хэм дулаан байна

Т.Мандахбаяр: Их сургуулийнхаа нүүр царай болж үйл ажиллагаануудад оролцох бахархалтай байдаг

Kuzmo 2025-05-12

ФОТО:

Сэдвүүд :
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв
Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ
ШУУРХАЙ МЭДЭЭ
1 цагийн өмнө өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

1 цагийн өмнө өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

1 цагийн өмнө өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

2 цагийн өмнө өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

13 цагийн өмнө өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд "нийтийн зориулалттай дэд бүтэц" барьж байгуулахыг хориглох тухай хуулийн төслийг хэлэлцэв

13 цагийн өмнө өмнө

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

13 цагийн өмнө өмнө

А.Ариунзаяа: Цэцийн дарга УИХ-ын гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

13 цагийн өмнө өмнө

БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан

14 цагийн өмнө өмнө

Жэйлин Браун 30 оноог авч, баг нь улирлын найм дахь хожлоо байгууллаа

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

1 өдрийн өмнө өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

1 өдрийн өмнө өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

1 өдрийн өмнө өмнө

Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

1 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

1 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

1 өдрийн өмнө өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал жаргал үргэлжид ирнэ

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

2 өдрийн өмнө өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил

2 өдрийн өмнө өмнө

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, цагдаагийн дэслэгч Т.Тулгыг угтан авлаа

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

2 өдрийн өмнө өмнө

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

САНАЛ БОЛГОХ
2026-10-30 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

2026-10-31 өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-31 өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

2026-10-30 өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

2026-10-30 өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн дийлэнх нь түймэрт өртжээ

2026-10-30 өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүллээ

2026-10-31 өмнө

ASIASTAR Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

2026-10-30 өмнө

Н.Учрал:Экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлнэ

2026-10-30 өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ

2026-10-30 өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

2026-10-30 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

2026-10-31 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий медалиа гардан авлаа

2026-10-30 өмнө

Б.АСХАР: Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-31 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-10-30 өмнө

Э.Дэлгэрмаа ДАШТ-ий тавдугаар байрт шалгарлаа

2026-10-31 өмнө

Хангалын аманд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ

2026-11-02 өмнө

Ерөнхий сайд диспетчерийн үндэсний төв, III, IV цахилгаан станцад ажиллалаа

2026-10-30 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-11-02 өмнө

Шадар сайд Н.Нoмтойбаяр Дарханы ДЦС-д ажиллалаа

2026-11-02 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

2026-11-03 өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

2026-11-03 өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

2026-11-03 өмнө

NBA-ын 2 дахь долоо хоногийн тоглолтын төгсгөлийг гайхалтай хийсэн бичлэг /2026-27/

2026-10-30 өмнө

Гурван хөх мэнгэтэй улаагчин үхэр өдөр

2026-11-02 өмнө

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

2026-11-02 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний эхний тоглолтоо хийнэ

2026-10-30 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-11-03 өмнө

"The MongolZ" баг "HEROIC" багтай 15:00 цагт тоглоно

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2026-11-02 өмнө

Үс засуулбал эд эдлэл идээ ундаа олдоно

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах