• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Д.Сүнжид: Хууль тогтоомжийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт нь хүний эрхийн үр нөлөөг бүх талаас тооцож судалсан хууль батлагдах боломжийг бий болголоо

УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы хуралдаанаар Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсантай холбогдуулан Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга, доктор Д.Сүнжидтэй ярилцлаа.

-Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар аливаа хуулийн төслийг санаачлан боловсруулахаас эхлээд, батлах хүртэлх бүх үе шатанд хүний эрхийн үнэлгээ, шалгуурыг тавихаар боллоо. Тухайн хуульд хүний эрхийн үнэлгээ хийх ажилд ХЭҮК оролцох асуудал яригдаж байна. Хүний эрхийн үндэсний байгууллага энэ ажлыг юунаас эхлэх вэ?

-Хууль тогтоомжийн тухай хуулиар хууль ямар шалгуур хангасан байх ёстойг тогтоодог. Хуулиудын боловсруулалт харилцан адилгүй байгаа учир нэгдмэл шалгуур тавьдаг болгох үүднээс уг хуулийг 2015 онд баталж, тодорхой шалгууруудыг хуулиар зохицуулсан. Үүний нэг нь хүний эрхэд үзүүлэх үр нөлөөг тооцоолж, хувилбарыг зөв сонгосон эсэхэд дүгнэлт хийх ёстой гэсэн шалгуур байв. Тухайн үед олон талт томоохон хэлэлцүүлгүүд өрнөж байлаа. Харьяа яамны ажлын хэсгээс анх хэлэлцэх үед хууль боловсруулалт, процедур, өргөн мэдүүлэх гэсэн дэг журмын талд түлхүү анхаарч, 2003 оны хуулийг шинэчлэх асуудлыг хөндсөн. Хууль тогтоомж батлагдахаас өмнө тухайн харилцааны нийгэм, эдийн засаг, хүний эрхийн нөлөөллийг тооцож, авлига, хүнд суртлаас ангид байлгах зэрэг зохицуулалтыг тусгасан юм. Хууль 2015 онд батлагдаж, 2017 оноос үйлчилж эхэлсэн.

Гэвч 2025 он хүртэлх найман жилийн хугацаанд хүний эрхэд үзүүлэх үр нөлөө, үр дагаврыг бүрэн тооцоолж чадахгүй байгааг судалгаа, дүн шинжилгээ харуулж байна. Өөрөөр хэлбэл, бодит үр дагавар үүсгэж чадсангүй. Хууль тогтоомжийн тухай хуулийг дагаад 2016 онд Засгийн газрын 59 дүгээр тогтоолыг баталсан байдаг. Тус тогтоолоор хууль тогтоомжийн төслийн үр нөлөөг тооцох, тандан судалгаа хийх, зардлыг тооцох, хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврыг тооцох аргачлалыг баталсан. Энэхүү аргачлалын дагуу тухайлбал, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт хийхээр бол хууль санаачлагч нь бүх судалгаа, тооцооллыг хийсэн байх ёстой. Аймаг, нийслэлийн Засаг даргаас төсөвт зарцуулах тооцоо, Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдад ямар хэмжээний төсөв хэрэгтэй вэ гэхчлэн зардлуудыг тооцохоос гадна хүчирхийлэл үйлдсэн этгээдэд хүлээлгэх хариуцлага, сургалт ямар байвал үр нөлөө үзүүлж чадах, эрсдлийн зэргийг хэрхэн тооцох,  ямар арга хэмжээ хэрэгжүүлсэнээр зорилгодоо хүрэх, хохирсон хүмүүсийн эрхийг яавал сэргээж, тэдний аюулгүй байдлыг хангаж,  хурдан арга хэмжээ авч чадах вэ зэргийг судалгаа, дүн шинжилгээнд үндэслэсэн байх учиртай. Нийгмийн харилцаа өөрөө цогц учир нэг талын агуулгаар илэрхийлэх нь өрөөсгөл байдаг. Сэтгэл зүй, нийгэм, өрх гэрийн бүтэц, хүүхдийн асуудал, амьжиргаа, өрх гэрийн орлого гэхчлэн олон зүйлтэй холбоотой, энэ уялдаа холбоон дунд нь хамгийн оптимал хувилбарыг сонгож шийдвэрлэх учиртай. Хууль тогтоомжийн тухай хуульд сая оруулсан өөрчлөлтөөр хүний эрхийг хязгаарлах гэж буй хууль тогтоомжийн төсөлд тавих шалгуурыг маш тодорхой болгосон. Хэрвээ хүний эрхийг хуулиар хязгаарлахад пропорцтой байх буюу тохирсон байх шалгуурыг хангасан эсэхийг дүгнэнэ. Зайлшгүй тохиолдолд хэрэгтэйгээс илүү хэмжээгээр хязгаарлахгүй байх ёстой. Зорилгод нийцсэн байх, зайлшгүйгээс илүү хэмжээнд хязгаарлахгүй байх нөхцлүүдийг шалгана гэсэн үг юм.  Жишээлбэл, автомашины дугаарын хязгаарлалттай холбогдох асуудлаар хууль гаргах гэж байгаа тохиолдолд Хууль тогтоомжийн тухай хуулийн дагуу уг хуулийг санаачлагч нь бүх талын тооцоо судалгаа, үндэслэлтэй оруулж ирнэ гэсэн үг. Тиймээс аливаа хуулийг батлахын өмнө “долоо хэмжиж, нэг огтолдог” болно. Ингэж гэмээнэ хүний эрхийн үр нөлөөг бүх талаас тооцож судалсан хууль батлагдах боломж бүрдэж, улмаар тогтвортой үйлчлэх сайн үр дагавартай юм.

-Хуулийн төсөл бүрт хүний эрхийн хараат бус үнэлгээг өгөх нь ямар ач холбогдолтой вэ?

-Тухайн харилцааг хамгийн оптимал байдлаар шийдвэрлэх боломжтой болно. Иргэд, хуулийн этгээдэд очих ачаалал буурна. Тооцоолол, судалгаатай эрх зүйн зохицуулалтууд бий болно. Илүү өргөн хүрээнд төслийг хэлэлцүүлэж, оролцооны цар хүрээ тэлнэ. Хууль тогтоомжийн тухай хуулиар хууль батлагдахаас өмнө олон нийтээс санал авч, судлаач шинжээчид, экспертүүдээс санал авна. Иргэдийн хувьд их үр дүнтэй. Тухайн харилцаанд оролцогч бүрийн саналыг тусгадаг болж байна. Ямар эрх, эрх чөлөөг хязгаарлахыг ойлгоно. Нэг бүлгийн биш, олон талын эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгддөг учир цаг зуурын үзэгдэлд хөтлөгдөхгүйгээр яарч, хууль тогтоомж боловсруулахгүй. Шинжлэх ухаанчаар хандана гэсэн үг. Үүнийг дагаад хуулийн чанар сайжирна.

-Энэхүү хуулийн төслийг хэлэлцэн батлах үед багагүй мэтгэлцээн өрнөсөн. Хуульд тавих шалгуурыг өндөрсгөснөөр хүндрэл үүснэ гэсэн байр суурийг зарим хуульч илэрхийлж байсан. Үүнд та ямар хариу өгөх вэ?

-Хууль тогтоомжийн тухай хуулийн процедур шаардахгүй хуулиуд тусдаа бий. Ийнхүү дүрэм гажихаас бусад бүх хуулийн төслийг судалгаа, тооцоотой боловсруулах хэрэгтэй. Тэгэхгүй бол бидэнд хамгийн их тулгамдаж буй асуудал бол нийт үйлчилж буй хуулиудад давхардал, хийдэл, зөрчил байна. Эдгээр нь байна гэдэг хүний эрхийн асуудал, эдийн засгийн алдагдал аль нэг талд нь буруугаар зохицуулалт хийчихсэн байна, сөрөг үр дагавар үүсээд байна л гэсэн үг.

Ийм олон жишээ бий. Тухайлбал, сонгуулийн хууль тогтоомжуудад гэхэд л нэг хуульд нь маргааныг шийдвэрлэхэд тухайн ондоо багтаана гэсэн бол нөгөө дээр нь 30 хоног гэж заасан байдаг. Жендэрт суурилсан хүчирхийллийн зөрчил, гэмт хэргийн шинжид цахим хэлбэр орох эсэхийг тодруулах шаардлагатай. Золгүй ослоор нас барсан хүүхдийн оршуулгын тэтгэмжийн асуудлыг шийдвэрлэх гэтэл нийгмийн даатгал, нийгмийн халамжийн тухай хуулиудад хүүхэд нас барсан тохиолдолд гэр бүлийн гишүүнд тэтгэмж олгох зохицуулалтыг тусгаагүй бөгөөд зөвхөн даатгалд хамрагдсан иргэн нас барсан тохиолдолд гэр бүлийн гишүүнд тэтгэмж олгохоор зохицуулсан.

Хөдөлмөрийн тухай хуульд хориглох заалт заасан атлаа хүлээлгэх хариуцлагыг нь Зөрчлийн ч юм уу бусад хуульд зохицуулаагүй. Нийтийн эзэмшлийн гудамж талбайд шөнийн цагаар дуу чимээ гаргах, барилга байшин барихад гомдол хүлээж авч хянан шийдвэрлэх байгууллага нь тодорхойгүй гэхчлэн олон жишээ дурдаж болно. Иймээс энэ бүх давхардал, хийдэл, зөрчлийн цаана хүний эрх, эрх чөлөө зөрчигдөх, хөндөгдөх эрсдэлтэй юм. 

Хууль зөвхөн одоо цаг үед бус, ирээдүйд ямар нэг нөхцөл байдал үүсвэл хуулийн харилцаагаар зохицуулж, тохиромжтой зохицуулалт хийх чадамжтай байх ёстой. Тэгж чадаагүй бол технологийн хөгжил, хиймэл оюун ухаан зэргийг жишээ нь тооцоолохгүй, Монгол Улсын суурин ба хөдөө орон нутгийн онцлогийг бодолцохгүйгээр хуулийн төслийг боловсруулсан тохиолдолд тогтолцоо ажиллахгүй, мухардалд хүрнэ. Хууль байгаа юу гэвэл байгаа. Гэтэл Хүний эрхийн Үндэсний Комиссын жил бүр УИХ-д өргөн барьдаг илтгэл бүрт дурддаг нэг асуудал нь хүний эрхийн зөрчил үсэх нөхцөл, шалтгаан юм. Түүнд голлох суурь хүчин зүйл бол хууль тогтоомжийн зохицуулалт, тэдгээрийн уялдаа холбооны асуудал.  Хүүхдийг хамгаалах тухай хуульд гэхэд л иргэдийг оролцуулах зохицуулалт бий. Мөн олон хуульд тусгасан боловч үр дүн, уялдаа холбоо тааруу учраас аль нэг байгууллагын төсвийг ярих хэрэгтэй болдог. Гэмт хэрэг, зөрчлийн улмаас хохирсон тохиолдолд хохирлыг барагдуулах ёстой. Олон улсын гэрээ, конвенци, Үндсэн хуульд хохирлыг барагдуулж, эрх сэргээх тогтолцоо ажиллахыг зохицуулсан заалтуудтай. Гэвч бодит байдалд эрүүгийн гэмт хэргийн улмаас үүссэн хохирлын тал хүрэхгүй хувь нь л төлөгдөж байна. Иргэний, захиргааны шүүхийн шийдвэрийн биелэлт муу. Тиймээс хууль байх хангалттай биш, хуулиар иж бүрэн зохицуулж, үр дүн нь иргэдэд ээлтэй, бодитой үр нөлөөтэй болсон цагт л биелэгдэнэ. Иймд хууль тогтоомж боловсруулах асуудалд нухацтай хандах учиртай. Нухацтай боловсруулсан, зорилгодоо хүрэхүйц, олон талын нөхцөл байдлыг эргэцүүлсэн, дүгнэж шинжилсэн, хүний эрхийн хамгийн байж болохуйц хуулийг батлах чухал байна.

-Хууль тогтоомжийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөс өмнө ХЭҮК нутгийн удирдлагаас гаргасан нийтээр дагаж мөрдөх эрх зүйн хэм хэмжээнд хүний эрхийн дүн шинжилгээ хийж ирсэн туршлагатай. Тэгвэл өнөөдөр бүх хууль тогтоомжийн төсөлд ийм шалгуур тавих шаардлагатай болчихлоо. Танай хүний нөөц, хүчин чадал хүрэлцэх үү?

-Хүний эрхийг хязгаарлаж буй аливаа хууль тогтоомжийн төсөлд Хүний эрхийн Үндэсний Комисоос заавал санал авах зохицуулалттай болсон. Мэдээж тодорхой хэмжээний ачаалал нэмэгдэнэ. Хүний нөөцийн хувьд ч ачаалал  үүснэ. Харин хууль тогтоомж боловсруулахдаа хийх судалгаа бол хууль санаачлагчдад шууд хамааралтай. Хүний нөөцийн, арга зүйн чадавхаа бэхжүүлэхэд анхаарна. Хууль тогтоомжийн тухай хуулийг дагалдаад хэрэгжилтийг хангахтай холбоотой Улсын Их Хурлын тогтоолыг баталсанд олзуурхаж байгаа. Энэ тогтоолын дагуу хүний нөөцийг бэлтгэх, хэрэглэх аргачлал, арга зүйгээ сайжруулах, урьдчилсан бэлтгэл ажлыг хангана.

-Эхний ээлжинд 350 гаруй хуульд өөрчлөлт оруулах хугацаат үүргийг УИХ-ын дарга Засгийн газарт өгч, тогтоолоо баталсан. Хуулиас давсан журмуудыг цэгцлэх шаардлагатай ямар нөхцөл байдал үүсэв?

-Тухайлбал, манай өнгөрсөн жилийн илтгэлд байгаль орчны хамгаалагчдын эрх зүйн байдал тодорхойгүй байгааг дурдсан. Тэднийг төрийн захиргааны албан хаагч гэх боловч ажлын байр нь хөдөө, байгальд байдаг. Ажлын байрны талд эрх зүйн ялгамжтай  үр дагавар үүсдэг. Түүнчлэн агаар, орчны бохирдлын асуудлаар иргэнд биш, агаарт зориулсан механик зохицуулалтууд олон байна. Зөвхөн ХЭҮК-ын илтгэлд гэхэд л 30 гаруй хуульд өөрчлөлт оруулах тухай бид бичсэн. Жишээ олон бий. Наад зах нь сонгуулийн зардлыг аль болох бага тогтоохыг хуулиар тодорхойлдог ч журмаар нэг тэрбумаас илүү тогтоосон. Тэр нь хуулийнхаа зорилтод нийцэхгүй, бодит нөхцөлд бол гарааны нөхцлийг харилцан адилгүй болгоход нөлөөлж, зөрчил үүсгэдэг. Байнгын асаргаатай, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд уух эмийн хангалт орон нутагт тааруу байгаа. Байнга тасалддаг. Мэдрэлийн ёзоор тайруулах хагалгаа хийлгэсний дараа хэрэглэдэг 40 гаруй эмийн 50 хувь нь манай эмийн бүртгэлд байдаггүй. Энэ харилцааг хуулиар нэгдмэлээр зохицуулж чадаагүй хэвээр байна гэх мэт олон жишээ байгааг зохицуулах эхлэл тавигдлаа.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв
435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ
Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Халуун сэдэв
  • •Сэрэмжлүүлэг
  • •Фото мэдээ
  • •ММ-ын тодруулга
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Нийслэл
  • •Яам, Агентлаг
  • •Эрүүл мэнд
  • •Уул уурхай
  • •Нийтлэл
  • •E-Sport
  • •Улсын Онцгой Комисс
  • •Намууд
  • •Гадаад харилцаа
ХУРААХ
Өвөрхангай аймгийн Хужирт сумын...
Бороо орохгүй, өдөртөө 27-29 хэм...

Д.Сүнжид: Хууль тогтоомжийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт нь хүний эрхийн үр нөлөөг бүх талаас тооцож судалсан хууль батлагдах боломжийг бий болголоо

Kuzmo 2025-07-10

ФОТО:

Сэдвүүд : #Ярилцлага  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв
435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ
Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв
ШУУРХАЙ МЭДЭЭ
10 минутын өмнө өмнө

Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

12 минутын өмнө өмнө

2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

14 минутын өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй шарагчин могой өдөр

23 минутын өмнө өмнө

Үдээс хойшдоо ялимгүй хур тунадас орно

12 цагийн өмнө өмнө

435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

12 цагийн өмнө өмнө

Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв

12 цагийн өмнө өмнө

Н.Учрал: "50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэллээ

22 цагийн өмнө өмнө

Электрон хөгжимтэй “KHARKHORUM HALLOWEEN” Степпе Аренад болно

22 цагийн өмнө өмнө

Инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байна

23 цагийн өмнө өмнө

Нийслэлийн 166 дугаар сургууль кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ

23 цагийн өмнө өмнө

О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

23 цагийн өмнө өмнө

2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

23 цагийн өмнө өмнө

Fabian Wagener: Чөлөөт хэвлэл бол ардчиллын суурь

23 цагийн өмнө өмнө

Үс засуулбал эрч хүч ихэснэ

23 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 5-7 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Архивчдын гудамжны 2км авто замын барилгын ажил үргэлжилж байна

1 өдрийн өмнө өмнө

Баянхошуу, Шархад дэд төвийн 454 айлын Ногоон орон сууцны барилгын ажил үргэлжилж байна

1 өдрийн өмнө өмнө

Авто спортыг Байгаль орчинд нийцүүлэн зохион байгуулна

1 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлэх шаардлагатай

1 өдрийн өмнө өмнө

Нийслэлд томуугийн дархлаажуулалт 93 хувьд хүрлээ

1 өдрийн өмнө өмнө

Гэмт хэргийн шинжтэй 120 гомдол, мэдээллийг шалгав

1 өдрийн өмнө өмнө

The MongolZ баг эхний тоглолтод хожлоо

1 өдрийн өмнө өмнө

Угаалгын газрын агуулахын цонхыг хагалж, мотор, обуд хулгайлж байсныг үйлдэл дээр нь таслан зогсоолоо

1 өдрийн өмнө өмнө

57 тооны адуу хулгайлахыг завдсан үйлдлийг илрүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Сүхбаатар аймгийн Асгат суманд гарсан хээрийн түймрийг цурамд орууллаа

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

1 өдрийн өмнө өмнө

"Ачит Ихт" компани нарны цахилгаан станц болон цэнэг хуримтлуурын системийг суурилууллаа

1 өдрийн өмнө өмнө

Мартаж үл болох өдөр:Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

1 өдрийн өмнө өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй улаагчин туулай өдөр

САНАЛ БОЛГОХ
2026-10-15 өмнө

Зөвшөөрсөн хэмжээнээс хэтрүүлэн хашаа барьсан зөрчлүүдийг арилгаж байна

2026-10-16 өмнө

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 дам нуруу угсарч, дууслаа

2026-10-15 өмнө

ОХУ-ын хэвлэл мэдээллийн томоохон байгууллагууд форумд оролцоно

2026-10-16 өмнө

Дорнод аймгийн Халхгол суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа

2026-10-15 өмнө

Дүүжин замын тээврийн талаарх түгээмэл асуултын хариулт

2026-10-15 өмнө

Дархан-Уул аймгийн идэвхтэн бичигч Д.Өлзийтогтох “Ган үзэг” медалиар шагнагдлаа

2026-10-15 өмнө

Нийслэлд цэрэг халагдлаа

2026-10-16 өмнө

Б.Пүрэвдавга: “Sky Shuttle” нийтийн тээврийн барилга угсралтын ажлыг гуравдугаар сард эхлүүлэхээр ажиллаж байна

2026-10-16 өмнө

Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалах, хүнээ бодсон тодотгол батлагдлаа

2026-10-15 өмнө

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

2026-10-15 өмнө

Г.Ялалт: Орон нутагт цэрэгт татагдаж амжаагүй иргэд нийслэлийн цэрэг татлагад хамрагдах боломжтой

2026-10-16 өмнө

Зөвшөөрөл, мэдэгдлийн хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллаагүй эрх бүхий албан тушаалтанд хариуцлага тооцно

2026-10-15 өмнө

"Цэлмэг тэнгэр: 2030 он гэхэд агаарын бохидлыг арилгах ийм шийдэл байна

2026-10-16 өмнө

Хүүхдийн эрт илрүүлгийн үзлэгийн хамрагдалт 40 хувьд хүрлээ

2026-10-16 өмнө

Статистикийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

2026-10-15 өмнө

Нүүрсний экспорт нэмэгдэхэд тээвэрлэх зам нь ачааллаа даах уу

2026-10-15 өмнө

"Оюу толгой'-н ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа

2026-10-16 өмнө

Үс засуулбал өнгө зүс сайжирна

2026-10-16 өмнө

Автомашинуудаар тактикийн дадлага сургуулийг зохион байгууллаа

2026-10-16 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 61 зөрчил бүртгэгдлээ

2026-10-15 өмнө

Хур тунадас орохгүй, өдөртөө 4-6 хэм дулаан байна

2026-10-15 өмнө

Үс засуулбал эд, мал арвижна

2026-10-15 өмнө

МСНЭ: Сэтгүүлчид ээ, асуудлаа хамтдаа хэлэлцэж, шийдлээ олъё!

2026-10-16 өмнө

Ялимгүй хур тунадас орно

2026-10-15 өмнө

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

1 өдрийн өмнө өмнө

Архивчдын гудамжны 2км авто замын барилгын ажил үргэлжилж байна

2026-10-18 өмнө

“Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ

2026-10-18 өмнө

Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг ерөнхий сайдаас хүслээ

2026-10-15 өмнө

2026.10.14: Улстөрчдийн хэн юу, хэлэв

2 өдрийн өмнө өмнө

Иргэн, бизнес эрхлэгчдийг дэмжих 2027 оны төсвийн төслөө танилцуулав

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах