• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

У.Хүрэлсүх, С.Жапаров нар “Иж бүрэн түншлэл” тогтоосноо зарлалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Киргиз Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна.

Хоёр улсын Ерөнхийлөгч албан ёсны хэлэлцээ хийж, хоёр орны хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөлд мэдээлэл өглөө.

Төрийн тэргүүн нарын хэлсэн үгнээс хүргэж байна.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ:

Эрхэм хүндэт Ерөнхийлөгч өө,

Энд хүрэлцэн ирсэн хэвлэлийн төлөөлөгчид өө,

 Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе.

Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч Садыр Жапаровын урилгаар Тэнгэр уулын энгэр, Иссык-Куль нуурын эрэгт орших Төв Азийн түүх, соёлын өлгий нутаг, байгалийн үзэсгэлэнт Киргиз Улсад төрийн айлчлал хийж, эрхэм хүндэт Ерөнхийлөгч таны манлайлал дор өдрөөс өдөрт цэцэглэн хөгжиж буй танай сайхан улсын хөгжил дэвшил, Киргизийн найрсаг ард түмний ахуй амьдрал, түүх соёл, ёс заншилтай ойр дотно танилцаж буйдаа сэтгэл өндөр байна.

Манай төлөөлөгчдийг найрсаг, халуун дотноор хүлээн авч буй Киргиз Улсын төр, Засгийн газар болон ард түмэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Энэхүү төрийн айлчлал нь нүүдлийн соёл иргэншил, түүхэн үнэт зүйлсээрээ гүнзгий хэлхээ холбоотой явж ирсэн, уламжлалт сайхан харилцаатай манай хоёр орны ард түмний найрамдал, нөхөрлөлийг улам бүр бататган бэхжүүлж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буйд баяртай байна.

Киргиз Улсын Ерөнхийлөгч, миний дотны нөхөр Садыр Жапаров Таны 2023 онд манай улсад хийсэн анхны төрийн айлчлал үр дүнтэй, амжилттай хэрэгжиж, манай хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн, шинэ шатанд хүргэхэд үнэтэй хувь нэмэр оруулсныг тэмдэглэн хэлэхийг хүсэж байна.

Хоёр улсын төрийн тэргүүн богино хугацаанд ийнхүү харилцан төрийн айлчлал хийж буй нь харилцаа, хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөөх Та бидний хүсэл эрмэлзлийн тод илэрхийлэл хэмээн үзэж байна.

Айлчлалын хүрээнд эрхэм Ерөнхийлөгч Та бид, хоёр улсын найрсаг харилцааг шат ахиулан “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд хүргэн хөгжүүлэх түүхэн шийдвэр гаргалаа.

Өнөөдөр бид өнгөрсөн 30 гаруй жилийн харилцааны ололт амжилт болон төрийн тэргүүн нарын ярьж тохирсон ажлуудын хэрэгжилтийг дүгнэн, ирэх он жилүүдэд хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулан хөгжүүлэх хэтийн төлөв, тэргүүлэх чиглэлүүдээ тодорхойллоо.

Эрхэм хүндэт Ерөнхийлөгч Таны 2023 онд манай улсад хийсэн төрийн айлчлалын үеэр эдийн засаг, хөдөө аж ахуй, байгаль орчин, ургамлын хорио цээр зэрэг салбарын хамтын ажиллагааны үндэс суурийг тавьж, Засгийн газар болон байгууллага хоорондын хэд хэдэн гэрээ, хэлэлцээр байгуулсан билээ.

Тэгвэл энэ төрийн айлчлалаар “Монгол Улс, Бүгд Найрамдах Киргиз Улсын хооронд Иж бүрэн түншлэлийн харилцаа тогтоох тухай хамтарсан тунхаглал”-д гарын үсэг зурлаа.

Мөн Монгол, Киргизийн харилцааг хууль, эрх зүй, хөдөө аж ахуй, соёл, боловсрол, шинжлэх ухаан, цахим шилжилт зэрэг салбарт өргөжүүлэн хөгжүүлэх зорилгоор Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичигт нэмж гарын үсэг зурлаа.

Эрхэм хүндэт Ерөнхийлөгч  өө,

Монгол, Киргизийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх үйлсэд Эрхэм хүндэт Ерөнхийлөгч Таны оруулж буй хувь нэмэр, хичээл зүтгэлийг онцлон тэмдэглэж, өндрөөр үнэлж байна.

Та бидний ярьж тохирсон ажлууд эхнээсээ бодит ажил хэрэг болж буйд баяртай байна.

Та бид эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд онцгой анхаарч, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхээр тохирсны дагуу хонь, ямаа, үхэр, адууны мах, махан болон дайвар бүтээгдэхүүн Киргиз Улсад экспортлох, мөн загас, загасан бүтээгдэхүүн Монгол Улсад нийлүүлэх мал эмнэлгийн олон улсын гэрчилгээнүүдийг баталгаажуулсан.

Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжиж буй  “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд монголын ноос, ноолуурыг Киргизийн хөвөн, нэхмэл утасны үйлдвэрлэлтэй уялдуулан хоёр улсын зах зээлд төдийгүй олон улсад танигдсан сүлжмэл, нэхмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэх, манай хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болохуйц төсөл, хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэхээр тохирлоо.

Манай улс 80 гаруй сая толгой малтай, жил бүр 20 сая толгой малыг эдийн засгийн эргэлтэд оруулах нөөцтэй. Энэ хүрээнд бид мал үржүүлгийн чиглэлээр хамтран ажиллах, Киргиз Улсад монгол сарлаг, ямаа нийлүүлэх ажлыг эхлүүлэхээр боллоо.

Зам, тээврийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, түүний дотор Монгол Киргизийг холбосон худалдааны дөт зам, шинэ чиглэлийг бий болгох, Бишкек – Өрөмчи – Улаанбаатар чиглэлийн авто коридорыг ашиглах чиглэлд хамтран ажиллахаар санал нэгдлээ.

Соёлын харилцаа, хамтын ажиллагаа нь манай хоёр орны ард иргэдийг холбох “гүүр” байсаар ирсэн билээ.

Манай хоёр улс “Соёлын салбарт хамтран ажиллах тухай баримт бичиг” болон “Түүх, археологийн судалгааны хүрээлэн хоорондын хамтын ажиллагааны хэлэлцээр” байгууллаа.

Монгол Улсын Үндэсний урлагийн их театр анх удаа Киргиз Улсад уран бүтээлээ толилуулж, мөнх хөх тэнгэрийн орон, тал нутгийн аялгуугаар Киргиз анд нөхдийнхөө сонорыг мялаан, сэтгэл хөдлөм сайхан дурсамжийг хамтдаа бүтээж байгаад баяртай байна.

Эрхэм хүндэт Ерөнхийлөгч Та бид Монгол, Киргизийн харилцааг боловсрол, соёл, шинжлэх ухаан, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаагаар баяжуулахаар тохирсон нь бодит ажил хэрэг боллоо.

Мөн хоёр улсын Засгийн газрын тэтгэлгээр энэ хичээлийн жилээс эхлэн монгол, киргиз хэл судлалын чиглэлээр оюутнууд харилцан сургахаар тохиролцлоо.

Эрхэм Ерөнхийлөгч Таны Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын хүрээнд ярилцаж тохиролцсоны дагуу “Монгол-Киргизийн аялал жуулчлалын форум”-ыг 2024, 2025 онд Улаанбаатар, Бишкек хотноо амжилттай зохион байгуулсан.

Тэгвэл энэ удаагийн айлчлалын хүрээнд Монгол-Киргизийн бизнес форум, морин хуурын үзэсгэлэн худалдаа болон фото зургийн үзэсгэлэнг зохион байгуулсан нь хоёр орны бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчдийн хэлхээ холбоог улам бүр бэхжүүлэхийн зэрэгцээ улс орноо харилцан сурталчлан таниулах, нүүдлийн соёл иргэншил, зан заншилд тулгуурласан аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.

Энэ ялдамд Киргиз Улсад үйл ажиллагаа эрхэлж буй Монголын аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийг бүхий л талаар дэмжин, хамтран ажиллаж буй Киргизийн талд талархал илэрхийлэхийн зэрэгцээ Киргизийн найрсаг ард иргэдийг манай сайхан оронд өргөнөөр зочлохыг  урьж байна.

Эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагаа нь Монгол, Киргизийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал түлхэц үзүүлж байна. Монголын гоо сайхны болон эм, эмийн бүтээгдэхүүн Киргизийн зах зээлд хэдийнээ танигдсаныг  сонсоход таатай байна.

Цаашид эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэн хөгжүүлэх, Киргизийн эмч, мэргэжилтнүүдийг сургах, дадлагажуулах, туршлага солилцох зэргээр хамтран ажиллахын төлөө байна.

Бид цахим хөгжил, инновацын салбарт хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичгийг байгуулж, төрийн үйлчилгээг цахимжуулах, мэдээллийн технологи, кибер аюулгүй байдал зэрэг чиглэлд хамтран ажиллахаар тохирлоо.

Айлчлалын хүрээнд хоёр улсын орон нутаг, муж хооронд ах, дүүгийн харилцаа тогтоох, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх хоёр баримт бичгийг байгуулж, орон нутаг, муж хоорондын цаашдын хамтын ажиллагааны эхлэлийг тавилаа.

Хоёр улс уур амьсгалын өөрчлөлттэй хамтран тэмцэх, хүрээлэн буй орчныг хамгаалахад хамтын хувь нэмэр оруулахаар тогтож, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжиж буй “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг Киргизийн “Ногоон өв” санаачилгатай уялдуулан хэрэгжүүлэх чиглэлээр үргэлжлүүлэн хамтран ажиллахаар санал нэгдлээ.

Түүнчлэн манай хоёр улсын харилцааны бэлгэ тэмдэг болох “Монгол-Киргизийн найрамдлын төгөл” цэцэрлэгт хүрээлэнг Монгол Улсад байгуулахаар боллоо.

Хоёр улс НҮБ болон олон улсын бусад байгууллагуудын хүрээнд хамтын ажиллагаагаа улам бүр бэхжүүлэн хөгжүүлэхээ харилцан нотоллоо.

Эрхэм хүндэт Ерөнхийлөгч өө,

Тантай Монгол, Киргизийн уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулан шат ахиулж, Иж бүрэн түншлэлийн түвшинд хүргэж, түүхийн нэгэн шинэ хуудсыг хамтдаа нээж буйдаа сэтгэл хангалуун байна.

Бидний яриа хэлэлцээ, харилцан тохиролцсон ажлууд хоёр орны хөгжил цэцэглэлт, ард түмний сайн сайхны төлөө биеллээ олж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа улам бүр өргөжин хөгжинө гэдэгт итгэл дүүрэн байна.

Манай хоёр ард түмний найрамдал, нөхөрлөл үеийн үед батжин бэхжиж, Монгол, Киргизийн ахан дүүсийн харилцаа, хамтын ажиллагаа өнө мөнхөд цэцэглэн хөгжих болтугай.

Анхаарал хандуулсанд баярлалаа.

БҮГД НАЙРАМДАХ КИРГИЗ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ САДЫР ЖАПАРОВ:

Эрхэм хүндэт Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, хэвлэл мэдээллийн төлөөлөгчид, хатагтай, ноёд оо,

Энэ өдөр Киргиз, Монголын харилцаанд онцгой ач холбогдолтой, түүхэн үйл явдал болж байна.

Эрхэм хүндэт Ерөнхийлөгч, миний дотны найз анх удаа манай улсад төрийн айлчлал хийж байгааг сэтгэл дүүрэн хүлээж авч байгаадаа баяртай байна.

Энэ түүхэн үйл явдал нь бид харилцаагаа өргөжүүлэн хөгжүүлэх эрмэлзэл дүүрэн байгааг гэрчилж байна.

Киргиз, Монголын ард түмэн түүх, соёлын гүн гүнзгий үндэс, нүүдэлчдийн оюун санааны үнэт зүйлсээр холбогдсон нь бидний харилцааны бодит чанарыг тодорхойлж байна.

Сүүлийн жилүүдэд манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа шинэ шатанд гарч, харилцан итгэлцэл, хүндэтгэл, дэмжлэг бүхий хэлхээ холбоогоор өргөжин хөгжиж байна.

Өнөөдөр Монгол Улсын эрхэм Ерөнхийлөгчтэй хийсэн яриа хэлэлцээ нээлттэй, найрсаг, ажил хэрэгч уур амьсгалд болсныг сэтгэл хангалуун тэмдэглэж байна.

Хэлэлцээний үеэр улс төр, эдийн засаг, хөрөнгө оруулалт, соёл, хүмүүнлэгийн болон бусад чиглэлээр санал бодлоо дэлгэрэнгүй солилцлоо.

Эрхэм хүндэт Ерөнхийлөгч бид хоёр Киргиз, Монголын хооронд “Иж бүрэн түншлэл” тогтоох тухай хамтарсан Тунхаглалд гарын үсэг зурлаа.

Бат бөх нөхөрлөлд суурилсан хамтын ажиллагаа маань “Иж бүрэн түншлэл” гэсэн шинэ шатанд гарч, цаашид цэцэглэн хөгжих болно.

Өндөр, дээд түвшинд тогтмол айлчлал хийх, Парламент болон байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх нь чухал гэдгийг онцоллоо.

Харилцаа, хамтын ажиллагааны чухал механизм болох Парламент хоорондын яриа хэлэлцээ, нягт хамтын ажиллагааг бүрэн дэмжихээ нотоллоо.

Эдийн засгийн харилцааг эрчимжүүлэх, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, бизнес, хөрөнгө оруулалтын таатай орчин бий болгоё гэдэгт бүрэн санал нэгдлээ.

Бодит үр дүнд хүрэхийн тулд хоёр улсын аж ахуйн нэгжүүд “Бизнес форум”-ыг амжилттай зохион байгуулж байна. Худалдаа, эдийн засгийн томоохон боломжийг нээж, бизнес эрхлэгчид шууд холбоо тогтоон, цаашид өргөжүүлэх шаардлагатайг тэмдэглэлээ.

Яриа хэлэлцээний үеэр тээврийн харилцааг хөгжүүлэх, тэр дундаа логистикийн салбарын хэтийн төлөв, тээврийн коридор нээх талаар санал солилцлоо. Манай улсын оролцоотойгоор олон улсад өрсөлдөх чадвартай шинэ чиглэл бий болгох нь хамгийн чухал ажлын нэг гэж үзэж байна.

Уул уурхайн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх сонирхлоо харилцан илэрхийллээ. Энэ салбарт төсөл хэрэгжүүлэх туршлагаа солилцож, бодит үр дүнд хүргэх талаар ярилцлаа.

Эрдэмтэд, шинжлэх ухааны салбарынхны солилцоог эрчимжүүлэх, боловсролын хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх, их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага хоорондын харилцааг хөгжүүлэхэд онцгой анхаарах нь зүйтэй гэдэгт санал нэгдлээ.

Бүтээлч залуусын харилцаа холбоог бэхжүүлэх нь чухал гэдгийг онцолж, түүх, соёлын өвийг хадгалах, ард түмнийхээ оюун санааны нийтлэг зүйлсийг сурталчилахад чиглэсэн төслүүдийг дэмжихээр боллоо.

Эрхэм хүндэт хэвлэл мэдээллийн төлөөлөгчид өө,

Хэлэлцээний үеэр бид олон улсын болон бүс нутгийн асуудлаар санал солилцож, олон улсын байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэн, бие биеэ харилцан дэмжихээ нотоллоо.

Киргиз Улс Евразийн бүрэн эрхт гишүүний хувьд тус байгууллагатай Монгол Улсын хэрэгжүүлж буй эдийн засгийн интеграци болон хамтын ажиллагааг дэмжихээ илэрхийллээ.

Энэ хүрээнд Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоо хооронд энэ оны зургаадугаар сард байгуулсан Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг эдийн засгийн хамтын ажиллагааны шинэ боломжийг нээсэн чухал үйл явдал гэж үзэж байна.

Бид хоёр орны олон талт хамтын ажиллагааг бэхжүүлэхийн төлөө тууштай ажиллахаа нотолж байна.

Хоёр орны эрх ашигт нийцсэн олон бүтээн байгуулалт, төлөвлөгөө бидэнд байна. Хоёр улс харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх хөгжүүлэх хэд хэдэн баримт бичигт гарын үсэг зурлаа.

Эдгээрийг бодит ажил хэрэг болгох нь ард түмний найрамдал нөхөрлөл, хамтын ажиллагааг улам бэхжүүлэх үндэс суурь болно гэж үзэж байна.

Эрхэм хүндэт хатагтай, ноёд оо,

Монгол Улсын эрхэм хүндэт Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Киргиз Улсад хийж буй төрийн айлчлал нь манай хоёр улсын хамтын ажиллагаа батжин бэхжиж, өргөжин хөгжихийн тод бэлгэ тэмдэг боллоо.

Харилцан найрамдал, хүндэтгэлд суурилсан, ард түмнийхээ эрх ашгийг дээдэлсэн хамтын ажиллагаа өргөжин хөгжих болтугай.

Анхаарал хандуулсанд баярлалаа.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар П.Ганзоригийг сонголоо
Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төслийн хэлэлцэх, эсэх хэлэлцүүлгийг эхлүүллээ
Түлш, шатахууны үнэ өсөхгүй
Л.Энх-Амгалан: Гурван сар үргэлжилсэн цалингийн асуудлыг шийдлээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Ерөнхийлөгч
  • •Яам, Агентлаг
  • •Боловсрол
  • •Сагсанбөмбөг
  • •Гадаад харилцаа
  • •Нийтлэл
  • •Чуулган
  • •Уул уурхай
  • •Фото мэдээ
  • •Сэрэмжлүүлэг
  • •ММ-ын тодруулга
ХУРААХ
Эрхэм гишүүд “5 тэрбум”-аа...
У.Хүрэлсүх, С.Жапаров нар албан...

У.Хүрэлсүх, С.Жапаров нар “Иж бүрэн түншлэл” тогтоосноо зарлалаа

Kuzmo 2025-07-22

ФОТО:

Сэдвүүд : #Ерөнхийлөгч   #Гадаад харилцаа  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар П.Ганзоригийг сонголоо
Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төслийн хэлэлцэх, эсэх хэлэлцүүлгийг эхлүүллээ
Түлш, шатахууны үнэ өсөхгүй
Л.Энх-Амгалан: Гурван сар үргэлжилсэн цалингийн асуудлыг шийдлээ
ШУУРХАЙ МЭДЭЭ
10 цагийн өмнө өмнө

22 цагийн өмнө өмнө

Л.Энх-Амгалан: Гурван сар үргэлжилсэн цалингийн асуудлыг шийдлээ

22 цагийн өмнө өмнө

Туулын хурдны замыг зогсоолоо VS Эцэслэн шийдтэл бид тэмцлээ үргэлжлүүлнэ

22 цагийн өмнө өмнө

Уран бүтээлчид Астана хотноо анх удаа “Монголын сайхан орон” тоглолтоо өргөн барилаа

22 цагийн өмнө өмнө

Цахилгаан хязгаарлах газрууд /2026.04.23/

22 цагийн өмнө өмнө

Л.Энх-Амгалан: Боловсролын зээлийн сангийн хэрүүлд цэг тавих цаг болсон

23 цагийн өмнө өмнө

Зэсээр бүрсэн хөшөө исэлдэж ногоон өнгөтэй болдог

23 цагийн өмнө өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй улаагчин туулай өдөр

23 цагийн өмнө өмнө

Хур тунадас орохгүй, өдөртөө 9-11 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

“Эрдэнэс Тавантолгой” ХК Энэтхэг улс руу нүүрсний дээжийг туршиж үзэх хүсэлт тавилаа

1 өдрийн өмнө өмнө

Эдийн засгийн нөхцөл байдал, учирч буй эрсдэлийн талаар мэдээлэл хийлээ

1 өдрийн өмнө өмнө

Нэмэгдэл хөлсийг үндсэн цалингаас тооцож олгохоор боллоо

1 өдрийн өмнө өмнө

Н.Учрал:Хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлнө

1 өдрийн өмнө өмнө

Казахстан Улс 2029 он гэхэд бүс нутгийн цахим зангилаа төв болно

1 өдрийн өмнө өмнө

Зөвшөөрөлгүй барьсан 137 гараашийг буулгалаа

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Казахстаны парламентын дарга бараалхлаа

1 өдрийн өмнө өмнө

“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтын явц 25 орчим хувьтай үргэлжилж байна

1 өдрийн өмнө өмнө

Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, К.Токаев нар албан ёсны хэлэлцээний үр дүнгийн талаар мэдээлэл өглөө

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев албан ёсоор угтаж авлаа

1 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: Засгийн Газар цахим хөгжилд тулгуурласан эдийн засгийг хөгжүүлнэ

1 өдрийн өмнө өмнө

Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулвал эд, мал арвижна

1 өдрийн өмнө өмнө

Хур тунадас орохгүй, өдөртөө 16-18 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Сургуулийн заалыг амралтыг өдөр сурагчдад үнэ төлбөргүй ашиглуулах асуудлыг өргөн барив

2 өдрийн өмнө өмнө

Цахилгаан хязгаарлах газрууд /2026.04.21/

2026-04-21 өмнө

Орон сууц, оюутны сургалтын төлбөрийн буцаан олголтыг шилжүүлж эхэллээ

2026-04-21 өмнө

Нийслэлийн хэмжээнд 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна

САНАЛ БОЛГОХ
2026-04-18 өмнө

"UB food festival” өдөрлөгт 18 үндэстний хоол, зуушаар үйлчилж байна

2026-04-17 өмнө

Төв цэнгэлдэх хүрээлэнг иргэдэд нээлттэй болгоно

2026-04-17 өмнө

“Ачит-Ихт” ХХК нь Химийн иж бүрэн тоноглол, хэрэгсэл бүхий кабинет жил бүр байгуулж өгдөг

2026-04-17 өмнө

О.Цогтгэрэл С.Баярцогтын “сүүдэр”-т яваад орчихлоо

2026-04-17 өмнө

"Номын баяр"-ыг ирэх сарын 15-17-нд зохион байгуулна

2026-04-17 өмнө

НҮБ: Дайн үргэлжилбэл 45 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлтэй

2026-04-18 өмнө

А.Баяр: Амин хайртай хүүхдэдээ амь эрсдэх зэвсэг бүү авч өгөөрэй

2026-04-18 өмнө

Барилгын гадна фасад, гэрлэн дохиог тусгай төхөөрөмж ашиглан угааж байна

2026-04-18 өмнө

Үүлэрхэг. Бороо, нойтон цас орно

2026-04-17 өмнө

Нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчид нэг өдөр цахимаар ажиллана

2026-04-18 өмнө

Өнөөдөр Дашнямтай билэгт сайн өдөр

2026-04-17 өмнө

"UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг энэ сарын 17-26-ны өдрүүдэд болно

2026-04-18 өмнө

Дүүжин замын тээврийн барилгын ажил 70 орчим хувьтай байна

2026-04-17 өмнө

Цахилгаан хязгаарлах газрууд /2026.04.17/

2026-04-17 өмнө

Нэг цагаан мэнгэтэй цагаагчин тахиа өдөр

2026-04-17 өмнө

Чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд /26.04.17/

2026-04-19 өмнө

Шатаж байсан гэрээс хоёр иргэнийг гаргаж, амь насыг нь аварлаа

2026-04-19 өмнө

Хур тунадас орохгүй, өдөртөө 0-2 хэм хүйтэн байна

2026-04-19 өмнө

Найман цагаан мэнгэтэй харагчин гахай өдөр

2026-04-20 өмнө

“Лаг хатааж, шатаах үйлдвэр”-ийн төсөл хэрэгжих бодит нөхцөл бүрдэж байна

2026-04-20 өмнө

Нийслэлийн таван байршилд явган хүний зам шинэчлэх ажил үргэлжилж байна

2026-04-20 өмнө

Монгол Улсын шигшээ баг ААШТ-ий холимог багийн төрөлд алтан медаль хүртлээ

2026-04-20 өмнө

Сэлбэ голын гадна тохижилтын ажил 60 орчим хувьтай үргэлжилж байна

2026-04-21 өмнө

МУИС-ийн нэрийг МҮИС ашигласны хохирогч нь Монгол Улс болдог

2026-04-21 өмнө

Орон сууц, оюутны сургалтын төлбөрийн буцаан олголтыг шилжүүлж эхэллээ

2026-04-21 өмнө

Нийслэлийн хэмжээнд 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна

2026-04-21 өмнө

НӨАТ-ын буцаан олголтыг энэ сарын 27-ноос олгоно

2 өдрийн өмнө өмнө

Сургуулийн заалыг амралтыг өдөр сурагчдад үнэ төлбөргүй ашиглуулах асуудлыг өргөн барив

2 өдрийн өмнө өмнө

Цахилгаан хязгаарлах газрууд /2026.04.21/

2026-04-21 өмнө

Үс засуулвал бие эрхтний хүч сайжирна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах