• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Өр тэглэснээр Дубайн гэрээний бодит үр дүн юу болов

Монголын Засгийн газар 2021 оны эцсийн байдлаар Оюу толгой төсөл дэх өөрийн эзэмшлийн 34 хувийн  хөрөнгө оруулалтад зориулж 2.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийснийг Рио Тинто 2021 оны 12-р сард зөвшөөрч баталгаажуулсан. Энэ нь Рио Тинто зуучилж олон улсын банк, санхүүгийн байгууллагаас авсан хүү өндөр, хүүгээс хүү тооцох , богино хугацаатай, хүнд нөхцөлтэй зээл юм. Энэ зээлийн дүнд Рио Тинто компанийн зуучлалын хөлс хэдэн зуун сая ам.доллар нэмэгдсэн байна. Хэрэв Оюу толгой төслийн хөрөнгө оруулалтад Монголын Засгийн газар өөрийн эзэмшлийн 34 хувьд 2.3 тэрбум ам.доллар оруулсан бол Хөрөнгө оруулагч гэх Айвенхоу Майнз Монголиа Инк буюу ОТ ХХК  өөрийн эзэмшлийн 66.0 хувь(Рио Тинто 33.5%, Туркойс Хилл 32.5%)-д хэдий хэмжээний хөрөнгө оруулалт хийснийг баталгаажуулах ёстой. Энэ нь ойролцоо тооцоогоор 4.46 тэрбум ам.доллар байж болох юм.Тэгэхдээ энэ дүн бол бодит байдлаас хэтийдсэн их гэдгийг анхаарч, бодолцож үзэх ёстой.

Монголын Засгийн газар Оюу толгой төсөл дэх өөрийн эзэмшлийн 34 хувийн  хөрөнгө оруулалтад зориулж авсан 2.3 тэрбум ам.долларын зээл, хүүгийн өрийг хүчингүй болгож тэглэх тухай баримт бичгийг Эрдэнэс Оюу толгой ХХК болон  Оюу толгой Нидерланд Би Ви-ийн хооронд байгуулж, Оюу толгой Нидерланд Би Ви-ийн нэрийн өмнөөс нэр нь тодорхойгүй хүн гарын үсэг зурсныг хэн гээч нэртэй, ямар эрх мэдэл, албан тушаалтай этгээд болохыг энэ хавсралтаас харах боломжгүй байна. Харин Эрдэнэс Оюу толгой ХХК-ийн нэрийн өмнөөс энэ компанийн Гүйцэтгэх захирал Н.Цэрэнбат уг батламжийн хавсралтад гарын үсэг зурсан байна. Уг нь энэ баримт бичигт ХөОГ, ХНГ-ний зүйл заалтын дагуу Засгийн газрын өмчлөлийг төлөөлөх учиртай Эрдэнэс Монгол компанийн эрх мэдэл бүхий этгээд гарын үсэг зурах ёстой байв. Манай төр засгийн ой санамж нэг иймэрхүү янз байдалтай урт удаан хугацаанд үргэлжилж байгаа юм. Оюу толгой төслийн бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэхэд хэрхэн, ямар замаар оролцсон, одоо оролцож байгаа эсэх нь тодорхойгүй нэгэн нууцлагдмал этгээд Оюу толгой Нидерланд Би Ви(ОТН)-тэй өр тэглэх батламж байгуулсан нь ихээхэн эргэлзээтэй. Энэ батламжийг хөрөнгө оруулагч Айвенхоу Майнз Монголия Инк буюу ОТ ХХК-тай байгуулах ёстой бишүү?. Өр тэглэх тухай батламжийн хавсралтад: “Өрийг хүчингүй болгосон болон одоогийн үлдэгдэл төлбөрийн тухай батламж” гэж заагаад Зээлийн гэрчилгээ №1-№50 (аливаа нэмэлт өөрчлөлтийн хамт), тэдгээрийн дагуу санхүүжүүлсэн дүн 2,363,002,090 ам.доллар гэжээ. Эндээс дараах байдал ойлгогдож байна. Үүнд:

1.Дээрх санхүүжүүлсэн дүн 2,363,002,090 ам.долларын бүтэц бүрэлдэхүүн тодорхойгүй байна.

2. Мөн ......”.одоогийн үлдэгдэл төлбөрийн тухай батламж” гэж заасан нь Оюу толгой төслийг бүрэн хэрэгжүүлж, ашиглалтад өгөх хүртэлх зардлыг Монголын тал хариуцахгүй гэсэн баталгаа харагдахгүй байна. Үүнээс гадна өр тэглэх хүртэлх хугацаанд зээл, хүүгийн өрд төлбөр хийж байжээ гэж ойлгогдож байна. Тэгэхээр 2.3 тэрбум ам.доллароос бага дүнтэй өрийг тэглэсэн харагдаж байна.

3. Зээлийн гэрчилгээ №1-№50 (аливаа нэмэлт өөрчлөлтийн хамт) гэж заасан нь тодорхой бус юм. Аливаа зээлийн үндсэн баримт бол гэрчилгээ бус гэрээ байдаг, яагаад зээлийн гэрээг төлөөлүүлж, гэрчилгээ гэж нэрлэж байгаа нь эргэлзээ, хардлага төрүүлж байгаа бөгөөд ийм нэр томъёо Хувь нийлүүлэгчдийн гэрээнд хэрэглэсэн байдаг.

4. Олон улсын банк, санхүүгийн байгууллагаас авсан 5.34 тэрбум ам.доллар учир нь үлмэдэгдэх хөрөнгө оруулалтын хэтрэлт гэх дүнг(10 гаруй тэрбум ам.доллар)-ээс хасагдах ёстой.

5. Батламжид заасан 2.3 тэрбум ам.долларыг хэн гээч этгээдээс ямар нөхцөлтэй авч, хэний дансанд шилжүүлж оруулсан, энэ зээлийн хэдэн хувь Оюу толгой төслийн бүтээн байгуулалтад хэрхэн зориулагдсан зэрэг асуудлыг нарийвчилан шалгаж баталгаажуулсны дараа дээрх дүнг тохиролцсон тухай батламж байгуулсан бол Засгийн газарт ээлтэй байхсан билээ.

Рио Тинто Оюу толгой ордын нөөц, баялгийг 100 хувь эзэмших туйлын ашиг сонирхлоо гүйцэлдүүлэхийн төлөө тэдний байр суурь, сонирхлыг дэмждэг эрх мэдэлтэй, нөлөө бүхий манай зарим хүмүүс, бас Оюу толгой төслийн агуулга, мөн чанарыг ойлгоогүй юм уу, огт мэдэхгүй аялдан дагагчдыг урхидан, тэднийг ашиглан олон нийтэд буруу суртал явуулах хандлага газар авсны ачаар Рио  Тинто зорьсон зорилгоо биелүүлж одоо Оюу толгой ордыг эзэмшил эрхэндээ бүрэн оруулж чадлаа. Рио-Тинто компанийн Гүйцэтгэх захирал асан Жан Себасьтян Жак 2019 онд Блуумберг ТВ-ийн сурвалжлагчид ярилцлага өгөхдөө: Рио Тинто компани Оюу толгой ордод 40 орчим жил үйл ажииллагаа явуулахаар тооцоолж байгаа тухайгаа дурдсан байдаг. Мөн одоогийн Гүйцэтгэх захирал Якоб Стаушолм 2021 оны эцсээр  Жакийн дээрх байр суурийг нотолж бид Оюу толгой ордын ашиглалтыг 40 жил үргэлжлүүлнэ гэж мэдэгдсэн байна.  Энэ бол шийдвэр гаргах түвшиний эрх мэдэл бүхий дээд удирдах хүмүүсийн, бүр тодруулбал Оюу толгой ордыг цаашид хэрхэн ашиглах талаарх Рио Тинто компанийн бодлого, байр суурь гэж үзэж болох юм. Иймд  Монголын Засгийн газар үүнд онцгой анхаарч, Оюу толгой ордыг Рио Тинто, Оюу толгой ХХК-тай хамтран ашиглах хамтын ажиллагааны цаашдын чиглэл, зорилгод бодитой хандаж, дүгнэлт хийх нь чухал юм.  Оюу толгой төслийн бүтээн байгуулалтад оролцож байгаа монголын ханган нийлүлэгчдийн  үйл ажиллагааны үр дүн нь Рио Тинто, ОТ ХХК-ийн ашиг орлогыг нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байгаа юм. Үүнийг Рио Тинто, ОТ ХХК-ийн удирдлагууд монголын талыни эрх мэдэлтэй хүмүүсийн сэтгэлийг огшоож, өөрсдийнхөө гавьяа мэтээр сурталчилж, Оюу толгой төслийн алдаа эндэгдлийг хамгаалж өнгөлөн далдалж, олон нийтэд бодит байдлын эсрэг сурталчилгаа байнга хийж байна. Уг чанартаа аливаа төсөл хэрэгжүүлэхэд хаана ч байдаг ханган нийлүүлэлтийн ердийн л үйл ажиллагаа юм.   Хэрэв монголын тал гадаадын аль нэг оронд, тухайлбал Америк, Канад, Австрал ч юмуу, тэнд хөрөнгө  оруулж үйлдвэр обьект барьж байгуулбал тухайн орноос л ханган нийлүүлэлтээ хийнэ. Энэ бол Рио Тинто, ОТ ХХК  шиг сүр бадруулаад байх зүйл огт биш,  хаана ч байдаг жирийн л  нэгэн үйл ажиллагаа юм. Харин ч өрнө дорнын зах зээлтэй жишихэд манай зах зээлээс хэрэгцээ шаардлага хангахуйц хямд үнэтэй бараа бүтээгдэхүүн нийлүүлж байгаа нь ОТ ХХК-д их ашиг тустай.

Рио Тинто, ОТ ХХК-ийн итгэл үнэмшилгүй, худрагагүй ухуулгад хууртаж дуусашгүй, тэд дэлхийд зэс үйлдвэрлэлтээр Оюу толгойн уурхай 3 дахь том уурхай болно ч гэх шиг, тэгвэл дэлхийн зэс үйлдвэрлэлтийн 2022 оны мэдээнээс харахад топ 10 үйлдвэрлэгчийн 9 дүгээрт Рио Тинто 521.0 мянган тонн зэс үйлдвэрлэж эрэмбэлэгдсэн байх юм. Оюу толгой уурхай ашиглалтад орохоор Монголын эдийн засаг хэд дахин  өснө гэж хөөрч, хөөрцөглөх хэрэггүй юмсан. Өнөөдөр тэдний манайхныг хөөргөж, сэтгэлийг огшоож байгаа “сайхан тоо дүнг” аяндаа улирах цаг хугацаа нотлон харуулна. 

Гадаадын хөрөнгө оруулалт татах нэрээр өндөр үр ашиг, өгөөжтэй ордын баялгаа хөрөнгө оруулагч хэмээгчээр халхавч хийсэн зээл зуучлагч, мөнгө хүүлэгчдэд ээлтэй хуулийн орчин бий болгох, зүй бус янз бүрийн арга хэлбэр, үйлдэл, үйл ажиллагаагаар тэдний эрхшээлд татагдан орох үүд хаалга, зам мөрийг хааж, эрдсийн баялгаа үнэгүйдүүлэхгүй байх нөхцөлийг бүрдүүлэхэд төр засгийн бодлого чиглэгдэх ёстойсон.

Геологи, уул уурхайн эдийн засагч Т.Балжинням

2025.04.28

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Мөрий, бооцоот тоглоомын хориг үр дүнгээ өгсөн үү? Улам дордсон уу?
Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET
Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •Сагсанбөмбөг
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •Видео мэдээ
  • •E-Sport
  • •Гэмт хэрэг
  • •Байнгын хороо
  • •Бөхийн төрлүүд
  • •Уул уурхай
  • •Ярилцлага
  • •Сурвалжлага
  • •Степпе Арена
  • •Халуун сэдэв
ХУРААХ
Шинэ жилийн баярт 1800 албан хаагч...
Танилц: Шинэ оны эхний өдрөөс...

Өр тэглэснээр Дубайн гэрээний бодит үр дүн юу болов

Kuzmo 2025-12-31

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл   #Уул уурхай  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Мөрий, бооцоот тоглоомын хориг үр дүнгээ өгсөн үү? Улам дордсон уу?
Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET
Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?
ШУУРХАЙ МЭДЭЭ
1 цагийн өмнө өмнө

"GOSH" хасагдаж, "Chinggis Warriors" баг тэмцээний цааш үргэлжлүүлнэ

1 цагийн өмнө өмнө

Эрх эзэгнэгчид буюу ард түмний засаглал

1 цагийн өмнө өмнө

Г.Тэмүүлэн: “Онтрэ” ХХК-тай хийх хэлэлцээг ирэх оны нэгдүгээр улиралд эхлүүлнэ

1 цагийн өмнө өмнө

Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төсөлд “Бээжин Жианлунг” групптэй гэрээ байгуулна

1 цагийн өмнө өмнө

Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газрын хохирлын хэмжээ 3.3 их наяд төгрөгт хүрч байна

2 цагийн өмнө өмнө

opendata.gov.mn-д сайжруулалт хийж, системийн 3.0 хувилбарыг ашиглалтад орууллаа

2 цагийн өмнө өмнө

Шүлхий өвчний вакцины өтгөрүүлсэн бэлдмэлийг найруулах, савлах үйлдвэрийн үйл ажиллагааг эхлүүлэхийг даалгалаа

2 цагийн өмнө өмнө

Авлигын гэмт хэргийн хууль бус хөрөнгийг хураан авах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

2 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Өвөлжилтийн бэлтгэлийг тайлангаар бус, бодит үр дүнгээр дүгнэнэ

2 цагийн өмнө өмнө

Гурван хөх мэнгэтэй хөх луу өдөр

2 цагийн өмнө өмнө

Цас орно, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

1 өдрийн өмнө өмнө

NBA-ын 5 дахь долоо хоногийн тоглолтын төгсгөлийг гайхалтай хийсэн бичлэг /2026-27/

1 өдрийн өмнө өмнө

NBA-ын 5 дахь долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг /2026-27/

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 46 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

"Chinggis Warriors" болон GOSH (BC.G) багууд 18:30 цагт тоглоно

1 өдрийн өмнө өмнө

Төрсөн эцгээ зодож, гэмтэл учруулжээ

1 өдрийн өмнө өмнө

МИАТ “Өгөөдэй хаан” шинэ агаарын хөлгөө АНУ-ын Сиэтл хотод хүлээн авлаа

1 өдрийн өмнө өмнө

Сургууль орчмын хүнс: Хуулиа өөрчлөхгүй бол хариуцлага байхгүй

1 өдрийн өмнө өмнө

Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET

1 өдрийн өмнө өмнө

Залилах гэмт хэргийн улмаас иргэн аж ахуйн нэгжид учирсан 139 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлжээ

1 өдрийн өмнө өмнө

Б.Мөнхбат: Нийслэлийн төрийн албан хаагчдын тоог 1000-аар цөөлнө

1 өдрийн өмнө өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй харагчин туулай өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

1 өдрийн өмнө өмнө

"Chinggis Warriors" мажорын эхний хоёр тоглолтод хожигдлоо

1 өдрийн өмнө өмнө

УИХ-д суудал бүхий нам, эвслийн дарга нарын бүрэлдэхүүнтэй Зөвшилцлийн зөвлөл байгуулав

1 өдрийн өмнө өмнө

Боловсролын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

2 өдрийн өмнө өмнө

Монгол Улсын шигшээ багийн ахлагч Ш.Энхийн-Од Гавьяат тамирчин цол хүртэх боллоо

2 өдрийн өмнө өмнө

Зээлийн “Хар жагсаалт”-аас 620,000 гаруй иргэнээ чөлөөллөө

2 өдрийн өмнө өмнө

Авто зогсоолоос нэгийг татвараас чөлөөлөхөд чиглэсэн хуулийн төслийг өргөн мэдүүлэв

2 өдрийн өмнө өмнө

О.Батнайрамдал: Иргэд ногдол ашгаа өөрсдөө авах нь Үндсэн хуулийн шаардлага юм

САНАЛ БОЛГОХ
2026-11-20 өмнө

Б.Пүрэвдагва: Иргэдтэйгээ уулзаж, 2027 оны төсөвт тусгах санал хүсэлтийг нь нээлттэй сонсож байна

2026-11-19 өмнө

М.Нарантуяа-Нара: Энэ танхимд Ерөнхийлөгч орж ирэхээр яагаад бүгд "гөлөг" болчихдог юм бэ

2026-11-20 өмнө

У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй

2026-11-20 өмнө

С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нарыг оролцуулсан ойлголцол, зөвшилцлийн Зөвлөлийг байгуулж ажиллана

2026-11-19 өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөв

2026-11-20 өмнө

Дэлхийд тод гялалзсан оюунлаг охин Б.Оюун-Үжин

2026-11-20 өмнө

Өрнөдөд сандрал, Дорнодод найдвар, Шэньжэнээс томоохон ахиц дэвшил гарна гэж хүлээж байна

2026-11-20 өмнө

Жүдо бөхийн Залуучуудын дэлхийн аваргаар Т.Ариунзаяа тодорлоо

2026-11-19 өмнө

У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч монгол төр тохиролцох ёсгүй

2026-11-20 өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

2026-11-20 өмнө

Есөн улаан мэнгэтэй шар нохой өдөр

2026-11-19 өмнө

Хүүхэд залуусын хөгжлийг дэмжигч "Ачит Ихт" компани

2026-11-19 өмнө

Токиогийн “Их дуулга”-д оролцох Монголын жүдочид тодорлоо

2026-11-19 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 62 зөрчил бүртгэгдлээ

2026-11-23 өмнө

Академич С.Нарангэрэл: Хуулийн амин сүнс бол ёс суртахуун

2026-11-19 өмнө

“Евро-3” болон түүнээс дээш стандартын АИ-92 автобензиний үнийг 1,000 хүртэл төгрөгөөр бууруулна

2026-11-19 өмнө

Говь-Алтай аймагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

2026-11-19 өмнө

Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина

2026-11-19 өмнө

Дүүжин замын тээврээр аюулгүй зорчих зааврыг танилцуулж байна

2026-11-19 өмнө

Төрийн өмчит компанийн тоог 85 болгон бууруулахаар тусгажээ

2026-11-22 өмнө

Монгол Улсын 6 дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хүндэтгэн үдэв

2026-11-19 өмнө

Битүүмжлэгдсэн автомашиныг зарж, 375 сая төгрөг залилжээ

2026-11-19 өмнө

Ц.Идэрбат: Тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдэд олгох хөнгөлөлттэй зээлийн хүртээмжийг нэмэгдүүлнэ

2026-11-19 өмнө

Дөрвөн чиглэлд шөнийн автобус иргэдэд үйлчилж байна

2026-11-19 өмнө

Н.Учрал: Төрийн тэргүүний эхлүүлсэн жишгийн дагуу бүгд шалгуулах ёстой

2026-11-22 өмнө

Ш.Энхийн-Од шигшээ багтайгаа нэгдэхээр өчигдөр эх орондоо буулаа

2 өдрийн өмнө өмнө

NBA-ын 5 дахь долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг /2026-27/

2 өдрийн өмнө өмнө

2026.11.23: Улстөрчдийн хэн юу хэлэв?

2026-11-22 өмнө

Цас орно, өдөртөө 8-10 хэм хүйтэн байна

2026-11-19 өмнө

Хуулийн төсөл: Хаврын морин уралдааныг зөвшөөрнө, зөвшөөрөхгүй

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах