• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Сесил Брой: Дүүжин замын тээврийн системийн кабель сүвлэх нь тусгай технологи шаардана

Улаанбаатар хотын нийтийн тээврийн шинэ төрөл болох Дүүжин замын тээвэр төслийг Яармаг, Арцат-Өнөр хороололд чиглэлд хэрэгжүүлж буй. Төслийн үндсэн технологийн чухал үе шат болох кабель сүвлэх буюу тросс татах ажил ирэх дөрөвдүгээр сараас эхлэх гэж буй. Бид Пома группийн Улаанбаатар дахь төслийн менежер Сесил Бройтой уулзаж, төслийн явц, инженерийн нарийн шийдэл, аюулгүй ажиллагааны талаар дэлгэрэнгүй ярилцлаа.

-Сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Дүүжин замын тээвэр төслийн явцаас яриагаа эхэлье?

-Улаанбаатар хотод хэрэгжиж буй дүүжин замын тээврийн төслийн барилга угсралтын ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна. Төслийн хүрээнд Яармаг, Арцат буудлын хажууд 98 кабинд зориулсан гараашийн барилга, мөн дүүжин тээврийн буудлын ажлыг гүйцэтгэж байгаа бол Өнөр хорооллын буудлын дотор заслын болон цахилгааны ажлууд үргэлжилж байна. Баянгол, Хан-Уул дүүргийг холбосон дүүжин замын системийн хувьд нийт 19 тулгуур багана босгохоос өнөөдрийн байдлаар 18 тулгуур баганын угсралтыг бүрэн дуусгасан бөгөөд нэг тулгуур баганын ажил л үлдээд байна. Тус тулгуур баганын суурилуулалтын ажлыг зураг төслийн дагуу, техникийн шаардлагыг ханган гүйцэтгэж байна. Эдгээр ажил бүрэн дууссаны дараа дүүжин замын тээврийн үндсэн технологийн үе шат болох кабель сүвлэх буюу тросс татах ажлыг ирэх дөрөвдүгээр сараас эхлүүлнэ. Кабель сүвлэх ажил нь системийн аюулгүй, тогтвортой ажиллагааг хангах чухал үе шат бөгөөд энэ ажлыг олон улсын стандартын дагуу, инженерийн нарийн хяналт дор гүйцэтгэнэ.

-Төслийн бүхий л үе шат Пома группийн инженерүүдийн хяналтад хийгдэж байна. Кабель сүвлэх ажиллагааг яагаад онцолж байгаа тухайгаа тайлбарлаж болох уу?

-Дүүжин замын тээврийн төслийн ган троссыг татах, суурилуулах ажил нь инженерийн өндөр нарийвчлалтай, олон улсын аюулгүй ажиллагааны стандартыг мөрдөж, үе шаттай хэрэгжүүлдэг нарийн процесс юм.

Дүүжин замын тээврийн тулгуур багана, буудал буюу станцуудын барилга угсралтын ажил бүрэн дуусаж, дамрын системийг зураг төслийн дагуу суурилуулсны дараа тросс татах ажлыг хийнэ. Троссын чиглэл, урт, таталтын хүч, геометрийн тооцоог нарийвчлан баталж, ажлын талбайд аюулгүй ажиллагааны бүс, хяналтын цэгүүдийг тогтоодог. 

Үндсэн ган троссыг татахаас өмнө юун түрүүнд нарийн троссыг чиглэл дагуу татаж суурилуулдаг. Уг нарийн троссыг дрон, тусгай татлагын төхөөрөмж, зарим тохиолдолд нисдэг тэрэг ашиглан тулгуур багана, станцуудын дамрын дээгүүр дамжуулан татаж, улмаар үндсэн троссыг гадуур нь бүрж сүлжиж оруулах суурь зам болгон ашигладаг. Үүний дараа туслах троссоор дамжуулан дунд шатны илүү зузаан троссыг татаж, эцэст нь хэдэн арван тонн жинтэй, өндөр даацын үндсэн ган тросс бэлэн болно.

Ган троссыг татах явцад тулгуур бүр дээрх дамрын төвд зөв байрлаж байгаа эсэх, мушгиралт үүсэж байгаа эсэхийг байнга хянаж, инженерийн хэмжилт сканнэр хийдэг. Тросс дамрын дээр жигд суусны дараа гидравлик татагч төхөөрөмж ашиглан таталтын хүчийг нарийн тохируулж, температурын нөлөө болон металлын суналтын коэффициентыг тооцон, зураг төслийн шаардлагад нийцүүлэн эцэслэн бэхэлдэг. Таталт хэт сул, эсвэл хэт чанга байх нь системийн тогтвортой ажиллагаанд сөргөөр нөлөөлөх тул энэхүү тохируулгыг өндөр нарийвчлалтай гүйцэтгэдэг.

Тросс суурилуулалтын дараа тодорхой хугацаанд хоосон горимд ажиллуулж, суулт, чичиргээ, дуу чимээ, хэлбийлтийг шалган туршилт хийдэг. Үүний дараа ачаалалтай туршилт хийж, бүх үзүүлэлт хэвийн болсны дараа л гондола буюу кабин бэхлэх ажилд орох юм. Ган тросс нь олон улсын стандартын дагуу үйлдвэрийн туршилт, баталгаажуулалтад орсон бөгөөд суурилуулалтын бүх үе шатанд мэргэшсэн инженер, техникийн хяналтын баг байнгын хяналт тавьж ажиллана.Тийм учир дүүжин замын тээврийн ган троссыг татах ажил нь нэг удаагийн энгийн ажиллагаа бус, олон шат дамжсан, өндөр хариуцлага, нарийн тооцоонд суурилсан инженерийн цогц процесс байдаг юм.

-Дүүжин замын тээврийн системийн тросс сүвлэх ажиллагааг Франц инженерүүд гүйцэтгэх үү?

-Дүүжин замын тээврийн системийн үндсэн гол бүрэлдэхүүн болох хүнд даацын тросс буюу ган татлага төслийн талбай дээр ирсэн. Ган татлага бүхий  хүнд даацын дамрыг нийслэлийн авто замын бүтцэд ямар нэгэн эвдрэл, хүндрэл учруулахгүйгээр оруулж ирэхээр логистикийн нарийвчилсан төлөвлөгөө боловсруулж, бэлтгэл ажлыг ханган хэрэгжүүлсэн. Ган татлагат дамар нь тус бүр 56 тонн жинтэй бөгөөд хоёр ширхэг буюу нийт 112 тонн юм.

Кабелийг Өнөр хорооллын буудлын орчимд буулгасан. Нийт кабелийн урт нь ойролцоогоор 9 км бөгөөд төслийн хүрээнд босгосон 19 тулгуур баганын дээгүүр агаарт сүвлэн татаж, суурилуулах технологийн ажиллагааг гүйцэтгэнэ. Энэхүү 112 тонн жинтэй кабелийг тулгуур баганууд дээр агаарт нь сүвлэж, нарийн тохируулга хийх нь төслийн хамгийн нарийн, хариуцлагатай үе шатанд тооцогддог. Өөрөөр хэлбэл, 9 км урт, 112 тонн жинтэй ган кабелийг газар дээр чирэхгүй, таслахгүй, тасархай холбохгүй, агаарт тулгуур багана бүрд дамжуулах  юм.

Кабель сүвлэх ажиллагаа нь өндөр нарийвчлал, тусгай технологи шаардсан онцлог процесс гэдгийг давтан хэлмээр байна. Улаанбаатарт хэрэгжиж буй төслийн хувьд тусгай зориулалтын машин, хүнд даацын дрон ашиглан хамгийн нимгэн, нарийн диаметртэй троссыг чиглэл дагуу агаарт эргүүлэн сүвлэж, улмаар троссыг бүтэн тойрог болгон холбоно. Үүний дараа уг троссыг ашиглан илүү өргөн диаметртэй, шат дараалсан кабелийг агаарт татаж сүвлэх ажиллагааг гүйцэтгэнэ. Эцсийн шатанд хамгийн өргөн, ойролцоогоор 6 сантиметрийн диаметртэй үндсэн даацын кабелийг агаарт сүвлэн татаж, зураг төслийн дагуу шаардлагатай түвшинд чангалах юм.

Үндсэн кабелийг бүрэн суурилуулсны дараа троссын чангалалтын болон нягтаршуулах тогтворжилтын ажлуудыг дараалан гүйцэтгэж, системийн механик тэнцвэр, аюулгүй ажиллагааг хангана. Кабель сүвлэх, чангалалтын бүх ажлыг зургаадугаар сараас өмнө бүрэн дуусгахаар төлөвлөж байна.

Кабель сүвлэх ажлыг дүүжин замын тээврийн чиглэлээр мэргэшсэн, олон улсын туршлагатай тусгай баг Франц улсаас ирж, зориулалтын тоног төхөөрөмж ашиглан гүйцэтгэх юм. Ажил гүйцэтгэх явцад аюулгүй ажиллагааг нэн тэргүүнд тавьж, олон улсын стандарт, техникийн зааварчилгааг чанд мөрдөн хэрэгжүүлэх бөгөөд ингэснээр дүүжин замын тээврийн системийн найдвартай, тогтвортой ажиллагааг бүрэн хангана.

-Ган татлага тасрах вий гэсэн айдас, болгоомжлол иргэдийн дунд байдаг?

-Яармаг, Арцат-Өнөр хороолол чиглэлийн дүүжин замын тээвэр төсөлд зургаан ширхэгтэй, сүлжмэл томоостой ган татлагыг ашиглаж байна. Тус ган татлагын нэг томоос нь 36 утастай бөгөөд нийт 216 ширхэг утаснаас бүрдсэн. Энэхүү татлага нь “В” маркийн, ачаа болон зорчигч тээвэрлэх зориулалттай, эрч нь задардаггүй хийцтэй. Өөрийн механик үзүүлэлт, бат бэх чанар, зүсэлтийн тэсвэрлэлтийн үзүүлэлтээрээ мөрдөгдөж буй техникийн нөхцөл, олон улсын стандартын шаардлагыг бүрэн хангасан байна.

Дашрамд дурдахад ган татлага нь дүүжин замын тээврийн аюулгүй, тогтвортой ажиллагааг хангахад чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд угсралт, ашиглалтын үеийн бүх үзүүлэлтүүд нь стандартын шаардлагад нийцсэн.

-Өвлийн улиралд тросс хөлдөх, мөстсөнөөс гацах аюултай гэсэн иргэдийн болгоомжлол байна. Үүнд та ямар хариулт өгөх вэ?

-Иргэдийн дунд өвлийн улиралд дүүжин замын тээврийн ган тросс хөлдөж, мөстөж аюул учруулах вий гэсэн болгоомжлол байгааг мэргэжлийн түвшинд тайлбарлах нь зүйтэй. Дүүжин замын тээврийн системд ашиглагддаг ган тросс нь ердийн татлагаас огт өөр, тусгай зориулалтын өндөр стандартын дагуу үйлдвэрлэгддэг бөгөөд өвлийн хүнд нөхцөлд ажиллахад ямар ч аюулгүй байхаар тооцоологдсон байдаг. Юуны өмнө дүүжин замын тээврийн ган тросс нь байнгын хөдөлгөөнтэй ажилладаг тул нэг цэг дээр тогтмол хөлдөж, зузаан мөс тогтох боломжгүй гэдгийг хэлье. Буудлын хэсгээр тросс нь эргэлдэн хөдөлж байх явцад дамрын үрэлтээс тодорхой хэмжээний дулаан ялгардаг нь мөс тогтохоос сэргийлэх чухал хүчин зүйл болдог. Мөн троссын гадаргуу нь тусгай технологиор боловсруулагдсан, чийг барихгүй, гадаргуу дээр цас, мөс тогтох нөхцөл хязгаарлагдмал төдийгүй буудал дээр мөс хусагчтай. Дүүжин замын тээврийн системийг -30 хэмээс доош температуртай, цас ихтэй, салхи ширүүн бүс нутагт олон арван жил ашиглаж ирсэн олон улсын туршлага бий. Жишээлбэл, Австри, Швейцарь, Франц, Канад, Япон зэрэг орнуудын уулын бүсийн хотууд өвлийн хатуу уур амьсгалтай нөхцөлд ч дүүжин замын тээвэр найдвартай ажиллаж байна. Эдгээр систем нь цас, мөсний нөлөөллийг багасгах тусгай ажиллагааны горим, байнгын хяналтын системтэй.

Түүнчлэн дүүжин замын тээвэрт цагийн хяналт хийдэг мэдрэгч, хяналтын систем суурилуулдаг. Хэрэв мөстөх зэргээр эрсдэл илэрвэл хурд тохируулах, системийг богино хугацаанд зогсоож шалгалт хийх, цас мөс цэвэрлэх зэрэг ажиллагааг аюулгүй байдлын зааврын дагуу хэрэгжүүлдэг. Тросс хөлдөж, гэнэтийн осол үүсэхээс сэргийлж техникийн болон ашиглалтын зохицуулалтаар бүрэн хянадаг. Иймээс өвлийн улиралд дүүжин замын тээврийн ган тросс мөстөж, аюул учруулна гэдэг бодит инженерийн тооцоо, олон улсын ашиглалтын туршлагаас харахад ямар ч үндэслэлгүй. Харин ч дүүжин замын тээвэр нь хүйтэн уур амьсгалтай хотуудад ч аюулгүй, найдвартай ажиллагаагаа хангахаар зохион бүтээгдсэн, орчин үеийн нийтийн тээврийн шийдэл гэдгийг онцлон тэмдэглэх нь зүйтэй.

-Танд баярлалаа.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Б.Пүрэвдагва: Нийслэлийн өмчид эргүүлэн авсан эмнэлэг хүүхдэд нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг 24 цагаар үзүүлнэ
Балжинням, Дашням давхарласан өдөр
Хур тунадас орохгүй, өдөртөө 9-11 хэм дулаан байна
АИ-92 шатахууны үнэ 560 төгрөгөөр нэмэгдлээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Сэрэмжлүүлэг
  • •Байнгын хороо
  • •Нийтлэл
  • •Яам, Агентлаг
  • •Уул уурхай
  • •Халуун сэдэв
  • •Тэрбум мод
  • •Видео мэдээ
  • •Чуулган
  • •Нээлттэй сонсгол
  • •Сагсанбөмбөг
  • •Ярилцлага
  • •Нийслэл
  • •Степпе Арена
ХУРААХ
Н.Учрал: Айл бүр нарны...
Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд...

Сесил Брой: Дүүжин замын тээврийн системийн кабель сүвлэх нь тусгай технологи шаардана

Kuzmo 2026-01-08

ФОТО:

Сэдвүүд : #Нийслэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Б.Пүрэвдагва: Нийслэлийн өмчид эргүүлэн авсан эмнэлэг хүүхдэд нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг 24 цагаар үзүүлнэ
Балжинням, Дашням давхарласан өдөр
Хур тунадас орохгүй, өдөртөө 9-11 хэм дулаан байна
АИ-92 шатахууны үнэ 560 төгрөгөөр нэмэгдлээ
ШУУРХАЙ МЭДЭЭ
2 цагийн өмнө өмнө

Нобелийн шагналын 2026 оны эзэд

3 цагийн өмнө өмнө

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ

5 цагийн өмнө өмнө

Бүх зөвшөөрлийг цахимжуулж, төрийн оролцоо, хүнд суртлыг чөлөөлнө

6 цагийн өмнө өмнө

Намар мод тарьцгаая!

6 цагийн өмнө өмнө

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

6 цагийн өмнө өмнө

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

6 цагийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэлийн өмчид эргүүлэн авсан эмнэлэг хүүхдэд нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг 24 цагаар үзүүлнэ

6 цагийн өмнө өмнө

Балжинням, Дашням давхарласан өдөр

6 цагийн өмнө өмнө

Хур тунадас орохгүй, өдөртөө 9-11 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Б.Дашпүрэв: Шатахууны нөөцийн агуулах, шилжүүлэн ачих байгууламжийн төслүүдийг эрчимжүүлэх үүрэг өглөө

1 өдрийн өмнө өмнө

АИ-92 шатахууны үнэ 560 төгрөгөөр нэмэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Энэ жил улаанбуудай, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана

1 өдрийн өмнө өмнө

Хуеон Юу: Вайбэр чат болон ТВ нэвтрүүлэг хуурамч, эвлүүлэг байсан гэдгийг тогтоосон

1 өдрийн өмнө өмнө

Хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэнд Зүүн Хүрээ Дашчойлин хийдийн лам нар мод тарилаа

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Улаанбаатар хот аюултай ачаа тээвэрлэлтээс ангижирлаа

1 өдрийн өмнө өмнө

Намрын мод тарих арга хэмжээний хүрээнд 135.000 мод шинээр тарилаа

1 өдрийн өмнө өмнө

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

1 өдрийн өмнө өмнө

2026.10.09: Улстөрчдийн хэн, юу хэлэв

1 өдрийн өмнө өмнө

Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр зам ашиглалтад орлоо

1 өдрийн өмнө өмнө

Малын органик тэжээлийн “мимо” үйлдвэр хүчин чадлаа 10 дахин нэмэгдүүлжээ

1 өдрийн өмнө өмнө

Гурван хөх мэнгэтэй шарагчин хонь өдөр

1 өдрийн өмнө өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

2 өдрийн өмнө өмнө

Санзайгаас Багабаян амралтын газар хүртэлх автозамыг шинэчилж байна

2 өдрийн өмнө өмнө

Үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

2 өдрийн өмнө өмнө

Х.Нямбаатар: Бага тэнгэрт барилгуудын зөвшөөрөл гарга гэж намайг шахсан

2 өдрийн өмнө өмнө

Намрын адаг шар нохой сарын билгийн тооллын 1

2 өдрийн өмнө өмнө

Үүлэрхэг, уулаараа ялимгүй хур тунадас орно

2026-10-10 өмнө

Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг ерөнхий сайд үүрэг болголоо

2026-10-10 өмнө

Гал түймрийг унтраах ажиллагаанд 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо

САНАЛ БОЛГОХ
2026-10-06 өмнө

Оюутолгой төсөл нь дэлхийн бизнесийн дүрмийг шинэчлэгч болох уу?

2026-10-06 өмнө

"Ачит Ихт" ХХК нь 9 дэх химийн кабинетаа сурагч, багш нарт хүлээлгэн өглөө

2026-10-06 өмнө

Дэлхийд 4-т ордог төслийн 66%-ийг эзэмших эрх Оросын “Русал”-д очих нь

2026-10-09 өмнө

Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов

2026-10-09 өмнө

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

2026-10-06 өмнө

Майк Шаравжамц Орландо Мэжик багтай 10 өдрийн гэрээ байгууллаа

2026-10-07 өмнө

Ө.Шижир:1 удаагийн орлогоор байнгын зардлуудаа санхүүжүүлдэг юм уу

2026-10-07 өмнө

Ч.Лодойсамбуу: УИХ-ын гишүүд та нараас ерөөсөө хэрүүл өдөөгөөгүй

2026-10-07 өмнө

Тэтгэвэр, тэтгэмжийг инфляцтай уялдуулж 10 хувиар нэмэхээр тусгажээ

2026-10-09 өмнө

Зээлжих зэрэглэл 2026 онд “вb-, тогтвортой” хэвээр хадгалсныг зарлалаа

2026-10-09 өмнө

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ

2026-10-09 өмнө

Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн төмөр замын нээлтийн бэлтгэл ажлыг хангаж байна

2026-10-07 өмнө

2026.10.06: Улстөрчдийн хэн юу хэлэв

2026-10-09 өмнө

2026.10.08: Улстөрчдийн хэн, юу хэлэв

2026-10-06 өмнө

Нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл 90 хувьд хүрлээ

2026-10-08 өмнө

БЗД-ийн Улиастайн гол дагуух айл руу баавгай халдан нэг хүн нас барж, нэг хүн гэмтжээ

2026-10-06 өмнө

Насанд хүрээгүй хүүхдүүд нэгнээ хутгалж гэмтээжээ

2026-10-06 өмнө

Төсвийн тодотголыг байнгын хороонд буцаав

2026-10-09 өмнө

“Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа

2026-10-09 өмнө

У.Анужин: Бэлтгэлээс илүү сахилга бат амжилтын түлхүүр гэдгийг ойлгосон

2026-10-07 өмнө

Төсөв 2027: 3000 ширхэг хар машин авч Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулна

2026-10-07 өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2026-10-08 өмнө

Бохир усны бохирдол нэмэгдэж, тоног төхөөрөмж эвдрэх эрсдэлтэй байна

2026-10-06 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

2026-10-07 өмнө

Бороо орохгүй, өдөртөө 15-17 хэм дулаан байна

2026-10-10 өмнө

Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг ерөнхий сайд үүрэг болголоо

2026-10-09 өмнө

Скүтер, мопед, цахилгаан дугуйн замын аюулгүй байдлыг хангах талаар нөлөөллийн ажлыг эрчимжүүлнэ

2026-10-08 өмнө

“Үндэсний түргэн тусламжийн төв" байгуулж, системийн шинэчлэл хийж байна

2026-10-08 өмнө

Эх, эцэг, асран хамгаалагчид цалинтай чөлөө олгох, эсхүл цахимаар ажиллуулна

2026-10-08 өмнө

Хүйтэн шүүдэр буух улирал эхэлнэ

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах