• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны тайлантай танилцлаа

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан өнөөдөр (2026.03.31) тус Байнгын хорооны 27 гишүүнээс 18 нь хүрэлцэн ирснээр 66.7 хувийн ирцтэй эхэллээ. Энэ өдрийн хуралдаанаар Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны 2025 оны тайланг хэлэлцэв.

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4 дэх хэсэгт “Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны тайланг жил бүрийн эхний улиралд Хууль зүйн байнгын хороонд танилцуулж, хэвлэн нийтэлнэ.” гэж заасны дагуу Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны 2025 оны тайланг Хууль зүйн байнгын хороонд 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдөр танилцуулсан талаар Хүний эрхийн Үндэсний Комиссын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн Я.Цэлмэн хуралдаанд илтгэсэн юм.

Тэрбээр, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагааны хүрээнд 2025 онд хийж хэрэгжүүлсэн эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх хяналт шинжилгээ, сургалт, сурталчилгаа, хамтын ажиллагаа, төрийн байгууллагуудын албан ёсны мэдээлэл, олон улсын байгууллагын дүгнэлтэд үндэслэн дөрөв дэх тайлангаа найман бүлэг, 14 саналтайгаар боловсруулсан гэв. Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагаа 2025 оны тайлант хугацаанд 11,000 километр зам туулж, урьдчилан сэргийлэх хяналт шинжилгээг 65 удаа, ганцаарчилсан ярилцлага, асуумжийг 1,709 иргэнээс авсан, 474 заалт бүхий 51 зөвлөмжийг холбогдох байгууллага, албан тушаалтнуудад хүргүүлсэн. Зөвлөмжийн биелэлт 85.0 хувьтай байгаа. 

Хяналт шинжилгээний явцад хорих байрны орчны эрүүл ахуйн шаардлага хангахгүй байдал, амьдрах байрны стандарт зөрчигдөх, хүмүүсийг нэг байрлалд удаан хугацаагаар суулгах нөхцөл бүрдэх, эм, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмж хангалтгүй байх, алба хаагчдын зүй бус харилцаа, хандлага, ёс зүйн зөрчил, өргөдөл, гомдол гаргах боломж бодитоор хэрэгжихгүй байх, хяналтын камерын бүртгэл, мэдээллийн сангийн хадгалалттай холбоотой доголдол зэрэг асуудал илэрсэн. Алба хаагч болон эрх чөлөө нь хязгаарлагдсан хүмүүсийн хооронд илрэн гарч буй таагүй харилцаа, ёс зүйгүй байдал, бүдүүлэг үг хэллэг хэрэглэн айлган сүрдүүлэх, шахалт, дарамт үзүүлэх, сэтгэл санааг шаналган зовоох шинжтэй харилцаа, хандлага ярилцлага, асуумжаар давтамжтай илэрсэн. Эдгээр нөхцөл байдалтай холбогдуулан 2022 оноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад нийт 46 зөвлөмж хүргүүлж, гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй зарим тохиолдлыг эрх бүхий байгууллага, албан тушаалтанд шалгуулахаар шилжүүлсэн гэв.  

Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэх, ялгаварлан гадуурхалтаас ангид байх хүний эрх зөрчигдсөн талаар 229 өргөдөл, гомдол, мэдээлэл ирсэн. 

Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагаа хэрэгжиж эхэлснээс хойш буюу 2022-2025 онд 96,190 хүнд, нийт 605 удаа сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулсан. Харин 2025 онд эрүү шүүлтээс ангид байх эрхийг таниулах сургалтыг 386 удаа зохион байгуулж, 55,335 хүнийг хамруулсан. НҮБ-аас найман удаагийн зөвлөмжийг Монгол Улсад өгсөн хэмээн Хүний эрхийн Үндэсний Комиссын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн Я.Цэлмэн танилцууллаа.

Түүнчлэн Монгол Улс 2015 онд эрүүгийн хуульдаа эрүү шүүлт тулгах гэмт хэргийг төрийн бүх албан хаагчид хамаарах байдлаар гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг тодорхойлсон боловч хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчид л хамаатай гэсэн уламжлалт ойлголт амь бөхтэй оршсоор байна. Хуулийг иргэдэд таниулах, үр дагавар, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх чиглэлээр үр дүнтэй үйл ажиллагааг хэрэгжүүлэх ажил дутмаг байгаа бөгөөд гэмт хэрэг, зөрчлийг үйлдэгдсэний дараах шалгах, шийдвэрлэх ажилд хэт анхаарч, төсөв хөрөнгө, хүний нөөцийг хуваарилж байгаа ч үр дүн сул, иргэдийн хохирол бодитой барагдахгүй, зөрчигдсөн эрх боломжит байдлаар сэргээгдэхгүй хэвээр байгаад дүгнэлт хийх цаг болсон хэмээн тайлагнав.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар, Ц.Сандаг-Очир, Б.Тулга, С.Одонтуяа, Дам.Цогтбаатар, Х.Баасанжаргал, П.Сайнзориг, Х.Тэмүүжин, Д.Ганбат, Л.Соронзонболд нар асуулт асууж, үг хэлэв. 

Улсын Их Хурлын гишүүн Б.Тулга, тайланд хүний эрх, эрх чөлөөг хангах, эрүүдэн шүүлтээс ангид байх эрхийн талаарх Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийг Засгийн газраас анхаарч, хэрэгжүүлэх нь хангалтгүй байна гэснийг тодруулж, олон улсын хүний эрхийн стандартыг хэрхэн хангах талаар асуув. Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа, бид бүх зүйлийг монголчлох гээд байдаг зуршилтай. Эрүүдэн шүүлтийн эсрэг үндэсний үйл ажиллагааны статусыг дахин ярилцах хэрэгтэй. Гэнэтийн шалгалт хийх, хараат бус, бие даасан үндэсний механизмыг утгаар нь ажиллуулах шаардлагатай. Наймхан хүний орон тоотой гэхэд сайн ажилласан байна гэсэн бол Хүний эрхийн Үндэсний Комиссын бусад гишүүнтэй хамтарч, ажлын уялдаа холбоотой ажиллах шаардлагатайг Ц.Сандаг-Очир гишүүн санууллаа.

Байнгын хорооны дарга Дам.Цогтбаатар, эс үйлдэхүй бол хүний эрхийн зөрчил, гэмт хэргийг хүлээн зөвшөөрсөнтэй утга дүйх учраас манай байгууллага хүүхдийн эсрэг хүчирхийлэл, үе тэнгийн дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалтын асуудлаар ажлын хэсэг байгуулаад хамтран ажиллах шаардлагатай хэмээв. Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх нэгж тайлангаа үр дүнд суурилсан байдлаар гаргаж хэвшмээр байна. Энэ талаар Байнгын хорооны тогтоолын төсөлд тусгах нь зүйтэй гээд, эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллаж байгаа эсэхийг тодруулав. Бие даасан, хараат бус хүний эрхийн үндэсний байгууллагаасаа хараат бус байх зорилго нь ямар учиртайг лавласан.

Улсын Их Хурлын Тамгын газраас “Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны 2025 оны тайлан”-д хийсэн шинжилгээний танилцуулгыг УИХ-ын Тамгын газрын дэд дарга Г.Эрдэнэбат товч танилцууллаа. Тэрбээр, төлөвлөлт нь үр дүнгүй учраас тайлан нь ингэж гараад байна. Тиймээс учир шалтгааныг арилгахад чиглэсэн ажлууд хийгээч, тэгвэл үр дүн гарна. НҮБ-аас өгсөн зөвлөмжийн дагуу төлөвлөж ажиллавал үр дүнтэй. Олон талт хамтын ажиллагаанд үндэслэн сургалт, нөлөөллийг явуулах, эрүү шүүлтийн шалтгаан болоод байгаа нөхцөлийг арилгавал бодит үр дүнд хүрнэ гэв.

Төрийг данхайлгаж, хувийн үзэл бодлоороо Хүний эрхийн Үндэсний Комиссоос салангид, тусдаа гарахаар хуулийг гуйвуулж болохгүй хэмээн Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг шүүмжилж, хараат бус, бие даасан байдал нь гүйцэтгэх засаглалаас ангид ажиллах тухай болохоос хүний эрхийн үндэсний байгууллагаас хараат бус, хил хязгаар тогтоох асуудал биш гэдгийг Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин онцлов.

Хууль зүйн байнгын хорооны дарга Дам.Цогтбаатар, хүний эрхийг хамгаалах үндэсний тогтолцоог бүрдүүлэхийн төлөө үе үеийн парламент хүчин зүтгэж, шийдвэрээ гаргаж ирсэн талаар тодотгоод, өнөөдөр эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ажилласан тайланг хэлэлцээд сууж байгаа нь нэг үр дүн болохыг, цаашид улам хичээж, үндэсний хэмжээнд том зургаар, хүний эрхийг хамгаалахын төлөө ажиллахыг Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнд захилаа.

Байнгын хороо Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны 2025 оны тайлантай танилцаж, ийн хэлэлцэв гэж Монгол Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Цэргийн төв эмнэлгийн түүхт 105 жилийн ой тохиож байна
Шадар сайд Н.Нoмтойбаяр Дарханы ДЦС-д ажиллалаа
Ерөнхий сайд диспетчерийн үндэсний төв, III, IV цахилгаан станцад ажиллалаа
Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Азийн АШТ
  • •Бөхийн төрлүүд
  • •E-Sport
  • •Нийтлэл
  • •Сагсанбөмбөг
  • •Чуулган
  • •Видео мэдээ
  • •Яам, Агентлаг
  • •Уул уурхай
  • •Байнгын хороо
  • •Нийслэл
  • •ММ-ын тодруулга
  • •Ерөнхийлөгч
  • •Степпе Арена
ХУРААХ
Гадаад улсын иргэдтэй бүлэглэн...
Хахууль авсан албан...

Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны тайлантай танилцлаа

Kuzmo 2026-03-31

ФОТО:

Сэдвүүд : #Байнгын хороо  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Цэргийн төв эмнэлгийн түүхт 105 жилийн ой тохиож байна
Шадар сайд Н.Нoмтойбаяр Дарханы ДЦС-д ажиллалаа
Ерөнхий сайд диспетчерийн үндэсний төв, III, IV цахилгаан станцад ажиллалаа
Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ
ШУУРХАЙ МЭДЭЭ
20 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг "HEROIC" багтай 15:00 цагт тоглоно

20 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 50 зөрчил бүртгэгдлээ

20 цагийн өмнө өмнө

Нарны эрчим хүчээр гэрэлтдэг үйлдвэр

20 цагийн өмнө өмнө

Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын ажил 35 хувьд хүрлээ

20 цагийн өмнө өмнө

Улаанбаатар хотын хамгийн том усан хангамжийн эх үүсвэрийг төвийн сүлжээнд холболоо

20 цагийн өмнө өмнө

NBA-ын 2 дахь долоо хоногийн тоглолтын төгсгөлийг гайхалтай хийсэн бичлэг /2026-27/

20 цагийн өмнө өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

21 цагийн өмнө өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

21 цагийн өмнө өмнө

Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

21 цагийн өмнө өмнө

Найман цагаан мэнгэтэй цагаагчин могой өдөр

21 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 5-7 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "Legasy" багийг хожлоо

1 өдрийн өмнө өмнө

Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

1 өдрийн өмнө өмнө

Цэргийн төв эмнэлгийн түүхт 105 жилийн ой тохиож байна

1 өдрийн өмнө өмнө

Нэг байрыг 65 хүнд худалдсан залилангийн хэрэг бүртгэгджээ

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний эхний тоглолтоо хийнэ

1 өдрийн өмнө өмнө

Шадар сайд Н.Нoмтойбаяр Дарханы ДЦС-д ажиллалаа

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд диспетчерийн үндэсний төв, III, IV цахилгаан станцад ажиллалаа

1 өдрийн өмнө өмнө

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

1 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: ОСНААУГ-ын ажилтнуудын цалинг нэмэгдүүлж, татварын өрийг барагдуулна

1 өдрийн өмнө өмнө

“Чойжин ламын сүм” музейн гадна гэрэлтүүлгийг шинэчиллээ

1 өдрийн өмнө өмнө

Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал эд эдлэл идээ ундаа олдоно

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

2026-10-31 өмнө

ASIASTAR Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

2026-10-31 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий медалиа гардан авлаа

2026-10-31 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-10-31 өмнө

Хангалын аманд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ

САНАЛ БОЛГОХ
2026-10-28 өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2026-10-30 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

2026-10-30 өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн дийлэнх нь түймэрт өртжээ

2026-10-31 өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-31 өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

2026-10-30 өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

2026-10-30 өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүллээ

2026-10-29 өмнө

Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо

2026-10-29 өмнө

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

2026-10-30 өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

2026-10-30 өмнө

Н.Учрал:Экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлнэ

2026-10-31 өмнө

ASIASTAR Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

2026-10-29 өмнө

Б.Хулан эцсийн мөчид ялагдан ДАШТ-ийг тавдугаар байраар өндөрлүүллээ

2026-10-29 өмнө

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

2026-10-28 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

2026-10-29 өмнө

Э.Даваанасан дэлхийн хошой медальтан боллоо

2026-10-29 өмнө

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

2026-10-30 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

2026-10-28 өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

2026-10-29 өмнө

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

2026-10-29 өмнө

Өнөөдөр Монголын таван бөх барилдана

2026-10-29 өмнө

Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо

2026-10-30 өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ

2026-10-29 өмнө

"The MongolZ" баг "PGL Masters Bucharest 2026" тэмцээнийг өндөрлүүллээ

2026-10-31 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий медалиа гардан авлаа

2026-10-29 өмнө

Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

2026-10-30 өмнө

Б.АСХАР: Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-31 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-10-31 өмнө

Хангалын аманд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ

2026-10-30 өмнө

Э.Дэлгэрмаа ДАШТ-ий тавдугаар байрт шалгарлаа

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах