• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Иргэний хуулиар зохицуулах асуудлаар хэлэлцүүлэг хийнэ

Үндсэн хуулийн эцийн 2025 оны 10 дугаар дүгнэлтээр Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлд “Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол … ял шийтгэнэ.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “… эрх чөлөө, … хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Арванзургаадугаар зүйлийн 16 дахь заалтын “… үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх … эрх чөлөөтэй. …”, мөн зүйлийн 17 дахь заалтын “төр, түүний байгууллагаас хууль ёсоор тусгайлан хамгаалбал зохих нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах эрхтэй. …”, 70 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Үндсэн хуульд хууль … бүрнээ нийцсэн байвал зохино” гэж заасныг тус тус зөрчсөн гэж үзэж, уг заалтыг 2025 оны арваннэгдүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлж шийдвэрлэсэн. Үндсэн хуулийн Цэцийн энэхүү дүгнэлтийг Монгол Улсын Их Хурлын чуулганы 2025 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, хүлээн зөвшөөрсөн юм. Энэхүү дүгнэлттэй холбоотойгоор Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах асуудлаар салбар салбарын төлөөлөл оролцсон хэлэлцүүлэг өчигдөр Төрийн ордонд болов. Энэхүү хэлэлцүүлэгт хууль зүйн салбарынхнаас гадна ХЭҮК-ын гишүүд, хэвлэл мэдээллийнхэн, судлаачид гээд олон талын төлөөлөл оролцлоо.

Хэлэлцүүлгийн эхэнд МУИС-ийн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэнгийн захирал Х.Сэлэнгэ Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийн агуулгыг танилцуулсан бол МСНЭ-ийн  дэд ерөнхийлөгч З.Боргилмаа “Худал мэдээлэл тараах гэмт хэрэг ба хэвлэл мэдээллийн эрх чөлөө: Сэтгүүлчийн эрхийн баталгаа” сэдвээр, Монгол Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн зөвлөх, дэд профессор М.Хатанзориг Худал мэдээлэл тараах гэмт хэргийн шүүхийн практик сэдвээр, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Герма, европын эрх зүйн төвийн захирал Т.Золбоо Хүний нэр төрийн эрүүгийн эрх зүйн хамгаалалт” сэдвээр тус тус илтгэл танилцуулав.

2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр Зөрчлийн тухай хуулиас "гүтгэх" зөрчлийг хасаж, Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлд "худал мэдээлэл тараах" гэж нэрлэн, нэмсэн нь манай улсын хэвлэлийн эрх чөлөөг боомилсон голлох үзүүлэлт болсон юм. Үүнээс үүдэн салбарын хувьд томоохон өөрчлөлт гарсан, Хэвлэлийн эрх чөлөөний индекс тасралтгүй уруудсаар байгаа, нийгэмд олон нийтийн өмнөөс дуугарч хоточ нохой болох үүрэгтэй хэвлэл мэдээллийн салбарын дуу хоолойг боомилсон, айлган сүрдүүлэх жишиг бий болсон гээд олон сөрөг үр дагаврууд гарах болсон. Тэгвэл сэтгүүлчийг худал мэдээлэл тараасан гэсэн үндэслэлээр ял тулгах, Эрүүгийн хуулиар айлгаж, залхаан цээрлүүлдэг эл асуудлыг зогсоох, энэхүү зөрчлийг Иргэний хуулиар шийдэх бүрэн боломжтой гэдгийг хэвлэл мэдээллийн салбарынхан онцолж байлаа.

Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл үйлчилж эхэлснээс хойш буюу 2020-2025 оны эхний есөн сарын байдлаар нийт 2402 хэрэг нээснээс 1634 хэрэг бүртгэлтийн хэргийг хааж, 176 эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татжээ. Тэдгээрийн 175 нь шүүхэд шилжсэн байна. Тэгвэл гомдол гаргагчдын гуравны нэг нь төрийн албан хаагч, төрийн байгууллага, улстөрчид байсан бол хариуцлага хүлээсэн этгээдүүдийн 42 хувь нь сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллага дангаараа байгаа аж.

Зөрчлийн хуульд байсан заалтыг Эрүүгийн хуульд оруулснаар улам дордож байгаа асуудлыг НҮБ болон бусад олон улсын байгууллагаас анхааруулж, эл асуудлыг анхаарах шаардлагатай талаар зөвлөмжийг Монгол Улсын засгийн газарт удаа дараа өгсөөр ирсэн. Гэвч өнөөдрийг хүртэл Эрүүгийн хуулиар шийдвэрлэх энэ зохицуулалт хэвээр байгаа нь бид олон улсын зөвлөмжийг ч үл огоорч буйг МСНЭ-ийн Гүйцэтгэх захирал Б.Ууганбаяр онцлов. Мөн ХЭҮК-ийн гишүүн Б.Энхболд “Өнөөдрийн нөхцөл байдалд иргэний журмаар шийдвэрлэнэ гэхээр хохирогч нотлох баримтаа цуглуулна, процесс удаан учир эрүүгийн шугамаар шалгаж таслан зогсоох тухай асуудлыг ярьдаг” тухай онцлон тэмдэглэж байлаа. Харин энэ талаар “Глоб” интернэшнл төвийн хуульч Б.Пүрэвсүрэн олон улсын зөвлөмжтэй холбож өөрийн байр сууриа илэрхийлсэн юм.

Тэрээр “Энд тавьсан илтгэл бол зөвхөн манай гэлтгүй хууль эрх зүй тэр дундаа НҮБ-ын Хүний эрхийн хороо олон улсын байгууллагаас өгч буй зөвлөмжүүд дээр үндэслэгдсэн мэдээлэл байгаа. Нөгөө талаар Эрүүгийн хуулиас энэ асуудлыг аваад хаячихаар бусдын нэр хүнд алдар хүнд хамгаалалттгүй болчих юм шигээр яриад байна. Гэтэл Иргэний хэргийн шүүхийн хянан шалгах нь хуулиар хамгаалагдаж байгаа гэдгийг олон нийтэд ойлгуулах ёстой. Олон улсад ч ийм жишиг бий. Манай улс энэ гүтгэх, бусдын нэр хүнд алдар хүндэд халдах гэдэг зөрчлийг Зөрчлийн хуулиас Эрүүгийн хууль руу гээд удаа дараа өөрчилж байгаа нь ч буруу. Ялын бодлого гэдэг тогтвортой байх ёстой. Тэгэхээр Эрүүгийн хуульд оруулснаар хамгаалагдах юм шиг амархан, сайхан сонсогдож байж магад. Гэхдээ Эрүүгийн хуульд оруулснаар хорих ялын шийдвэр байхгүй байхад таслан сэргийлэх гэх мэт илүү хүндээр яллах, залхаан цээрлүүлэх, хэрэг улам хүндрэх эрсдэл нэмдэг. Эрүүгийн журмаар явснаараа харин ч эрүүгийн процесс нь илүү удаашралтай байдаг шүү. Тиймээс практикт байгаа нөхцөл байдлаа бодолцож байж шийдвэр гаргах ёстой. Эрүүгийн хуульд оруулахад юунд яараад байгаа юм бэ гэдгийг ойлгохгүй байна” гэв.

Ийнхүү хуульчид болон хэвлэл мэдээллийн төлөөллүүд Иргэний хуулиар зохицуулах асуудлаар онцолж хэлэлцүүлэг зохион байгуулах санал гаргалаа. Хэлэлцүүлгийг удирдсан УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин ч дараагийн хэлэлцүүлгийг Иргэний хуультай холбогдуулан хийх нь зүйд нийцнэ гэсэн агуулгыг дэмжиж ирэх долоо хоногт хэлэлцүүлэг зохион байгуулахаар үүрэг болгов.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 1. ЛХАГВА ГАРАГ. № 61 (7803)

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Онцгой хамгаалалтын бүсэд "нийтийн зориулалттай дэд бүтэц" барьж байгуулахыг хориглох тухай хуулийн төслийг хэлэлцэв
Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа
А.Ариунзаяа: Цэцийн дарга УИХ-ын гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна
Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Азийн АШТ
  • •Чуулган
  • •Бөхийн төрлүүд
  • •Нийтлэл
  • •Нийслэл
  • •Сагсанбөмбөг
  • •Сэрэмжлүүлэг
  • •Уул уурхай
  • •Видео мэдээ
  • •Ерөнхийлөгч
  • •ММ-ын тодруулга
  • •Фото мэдээ
  • •Яам, Агентлаг
ХУРААХ
Улстөржилтдөө улайрсан...
Н.Учрал: Аливаа асуудалд сэтгэл...

Иргэний хуулиар зохицуулах асуудлаар хэлэлцүүлэг хийнэ

НЯМСҮРЭН 2026-04-01

ФОТО:

Сэдвүүд : #Байнгын хороо  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Онцгой хамгаалалтын бүсэд "нийтийн зориулалттай дэд бүтэц" барьж байгуулахыг хориглох тухай хуулийн төслийг хэлэлцэв
Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа
А.Ариунзаяа: Цэцийн дарга УИХ-ын гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна
Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ
ШУУРХАЙ МЭДЭЭ
3 цагийн өмнө өмнө

БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан

4 цагийн өмнө өмнө

Жэйлин Браун 30 оноог авч, баг нь улирлын найм дахь хожлоо байгууллаа

15 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

15 цагийн өмнө өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

15 цагийн өмнө өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

15 цагийн өмнө өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

15 цагийн өмнө өмнө

Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

15 цагийн өмнө өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

15 цагийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

15 цагийн өмнө өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

15 цагийн өмнө өмнө

Үс засуулбал жаргал үргэлжид ирнэ

15 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

1 өдрийн өмнө өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил

1 өдрийн өмнө өмнө

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, цагдаагийн дэслэгч Т.Тулгыг угтан авлаа

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

1 өдрийн өмнө өмнө

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

1 өдрийн өмнө өмнө

Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

1 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

1 өдрийн өмнө өмнө

Долоон улаан мэнгэтэй хар морь өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орно, өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "HEROIC" багтай 15:00 цагт тоглоно

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 50 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Нарны эрчим хүчээр гэрэлтдэг үйлдвэр

2 өдрийн өмнө өмнө

Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын ажил 35 хувьд хүрлээ

2 өдрийн өмнө өмнө

Улаанбаатар хотын хамгийн том усан хангамжийн эх үүсвэрийг төвийн сүлжээнд холболоо

САНАЛ БОЛГОХ
2026-10-30 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

2026-10-31 өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-31 өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

2026-10-30 өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

2026-10-30 өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн дийлэнх нь түймэрт өртжээ

2026-10-30 өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүллээ

2026-10-31 өмнө

ASIASTAR Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

2026-10-30 өмнө

Н.Учрал:Экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлнэ

2026-10-30 өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

2026-10-30 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

2026-10-30 өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ

2026-10-31 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий медалиа гардан авлаа

2026-10-31 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-10-30 өмнө

Б.АСХАР: Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-30 өмнө

Э.Дэлгэрмаа ДАШТ-ий тавдугаар байрт шалгарлаа

2026-10-31 өмнө

Хангалын аманд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ

2026-11-02 өмнө

Ерөнхий сайд диспетчерийн үндэсний төв, III, IV цахилгаан станцад ажиллалаа

2026-10-30 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-11-02 өмнө

Шадар сайд Н.Нoмтойбаяр Дарханы ДЦС-д ажиллалаа

2026-11-02 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

2026-10-30 өмнө

Гурван хөх мэнгэтэй улаагчин үхэр өдөр

2 өдрийн өмнө өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

2026-11-02 өмнө

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

2026-10-30 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-11-02 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний эхний тоглолтоо хийнэ

2 өдрийн өмнө өмнө

NBA-ын 2 дахь долоо хоногийн тоглолтын төгсгөлийг гайхалтай хийсэн бичлэг /2026-27/

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "HEROIC" багтай 15:00 цагт тоглоно

2026-11-02 өмнө

Үс засуулбал эд эдлэл идээ ундаа олдоно

2026-11-02 өмнө

Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах