• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Улстөржилтдөө улайрсан Х.Нямбаатар Дээд шүүхийн тогтоолыг хэрэгжүүлэхдээ хууль зөрчив

П.МАНДАХ

Монголд ёс зүйн хэм хэмжээ байтугай, хуулийн “хашаа” үгүй боллоо гэж ярих хүн олширсон. Энэ нь иргэд бус эрх мэдэлтэй улстөрчид, албан тушаалтнуудтай холбоотой дүгнэлт юм. Үнэхээр ч сүүлийн өдрүүдэд тэдний гаргаж буй араншин, түүнтэй холбоотой өрнөж буй үйл явдлууд чухам л Монгол Улсыг галзуугийн эмнэлэг шиг болгож байна. Өнөө өглөө /2026.3.31/ л гэхэд Нийслэлийн ЗДТГ-ын ХМОНХХ-ээс “Х.Нямбаатар: “Өргөө” зочид буудлыг нийслэлийн өмчид буцаан авлаа” гэдэг гарчиг бүхий мэдээллийг бүхий л хэвлэлээр түгээв.

Түүндээ “...Тэгвэл өчигдөр нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөнөөр хотын дарга Х.Нямбаатар нийслэлийн алдагдсан өмч хөрөнгүүдийг эргүүлж авах ажил үндсэндээ цэгцэрч, “Өргөө” зочид буудлын эцсийн өмчлөгчөөр НИТХ бүртгэгдсэн болохыг онцолсон. Цаашид Соёлын төв өргөөний нэг блокийг нийслэлийн өмчөөр эргүүлэн авахаа хотын дарга Х.Нямбаатар мэдэгдсэн юм” гэжээ. Үнэн хэрэгтээ бодит байдал нь үүнээс тэс өөр байна. Х.Нямбаатар аравдугаар сард нь гэнэт “Нийслэл алдагдсан өмчүүдээ эргүүлэн авах ажил дуусаагүй.

Энэ ажлын хүрээнд “Өргөө” зочид буудлыг эргүүлэн авна...” гээд гараад ирсэн. Уг нь тус зочид буудлыг “Дун өргөө” ХХК эзэмшиж, тэр компанийн 75 хувийг “Хар дун” ХХК, 25 хувийг Нийслэлийн Өмчийн харилцааны газар эзэмшиж байгаа юм. Өөрөөр хэлбэл, Өргөө зочид буудлыг хувийн хэвшил, нийслэл хоёр хамтдаа эзэмшиж байв. “Дун өргөө” ХХК-ийн  эзэмшигчийн зүгээс өнгөрсөн хугацаанд “Өргөө” зочид буудлыг нийслэлийн эзэмшилд шилжүүлэхдээ ямар нэгэн байдлаар эсэргүүцэл үзүүлж байсангүй, асуудалд хууль тогтоомжийн хүрээнд хандаж байсныг дурдах нь зүйтэй. 

Тиймдээ ч хувийн хэвшлийн өмчилж байгаа хэсгийг Хотын мэдэлд шилжүүлэхтэй холбоотой УДШ-ийн шийдвэр гарсан байна. Гэхдээ Улсын дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2023 оны аравдугаар дугаар сарын 2-ны өдрийн 61 дүгээр тогтоолын хянавал хэсгийн 17-д “... Тус компанийг үүсгэн байгуулахад оруулсан хувьцаа эзэмшигч нарын хөрөнгө оруулалт болон өнөөдрийг хүртэл авсан ногдол ашиг, одоо байгаа хөрөнгийн үнэ цэн зэргийг харьцуулахад талуудын анх оруулсан хөрөнгийн хэмжээг тооцох, буцаах зэрэг асуудлыг бүрэн шийдвэрлэлгүйгээр хариуцагч нараас дундын компанийн хөрөнгийг шууд нийслэлийн өмчид бүртгэн, хувьчлах хөрөнгийн жагсаалтад оруулсан нь буруу” энэ бүхнийг хоёр талаасаа хэлэлцэж шийдвэрлэж дуусгах ёстой гэснийг хэрэгжүүлэх ёстой болсон.

Улсын Дээд шүүхийн дээрх тогтоолын хянавал хэсгийн 17 дахь хэсэгт хийсэн дүгнэлтээр “Дун өргөө” ХХК-ийн хувьцаа эзэмшигчид болох хувийн хэвшлийн “Хар дун” ХХК болон НЗДТГ-ын цаашид хийх ажиллагааг тогтоогоод өгчихсөн гэсэн үг. Тиймээс НЗДТГ-ын 2025 оны хоёрдугаар сарын 20-ны өдрийн А/266 дугаар “Ажлын хэсэг байгуулах тухай” захирамжаар энэхүү ажиллагаануудыг хийж гүйцэтгэх ажлын хэсэг байгуулагдсан. Тэгээд хоёр тал хэлцэл хийгээд явж байжээ.

Тодруулбал, “Дун өргөө” ХХК дахь “Хар дун” ХХК-ийн эзэмшлийн хувьцааг Нийслэлийн өмчид хэрхэн, ямар нөхцөлөөр шилжүүлэх ажиллагааг амжилттай явуулж, эхний хоёр асуудал буюу компанийг үүсгэн байгуулахад оруулсан хувьцаа эзэмшигч нарын хөрөнгө оруулалт болон өнөөдрийг хүртэл авсан ногдол ашигтай холбоотой асуудал дээр хоёр талаар харилцан ажлын хэсгийн хүрээнд ойлголцож баталгаажуулаад явж байгаа аж.

Харин “одоо байгаа хөрөнгийн үнэ цэн зэргийг харьцуулахад талуудын анх оруулсан хөрөнгийн хэмжээг тооцох”-той холбоотой асуудал дээр хувийн хэвшлийн талаас хөрөнгийн үнэлгээ хийлгэснээ хотын талд уламжилж, нөгөө талаас өөр компаниар үнэлгээ хийлгэх эсэх талаар саналыг авахаар албан тоот өгсөн байна. Өөрөөр хэлбэл Дээд шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх процесс үргэлжилж байна гэсэн үг.

Мөн түүнчлэн хувийн хэвшлийн тал Улсын дээд шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх ёстой гэдэг дээр хотын талтай маргаагүй, харин эцэслэн гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх процесс хуулийн дагуу явагдах ёстой гэдэг дээр байр сууриа илэрхийлж хамтран ажиллаж, процесс үргэлжилж байхад хэдхэн өдрийн өмнө гэнэтхэн “Дун өргөө” ХХК-ийн мэдээлэл opendata.burtgel.gov.mn сангаас арчигдсан байх нь тэр. Яагаад ийм болсны учир нь өнөөдрийг хүртэлт олдоогүй байна. Хуулиар бол аль нэг компанийг бүртгэлээс хассан, эсвэл татан буулгасан тохиолдолд тухайн компанийн мэдээллийг бүртгэлийн сангаас харах боломжгүй буюу бүртгэлийг хүчингүй болгодог.

Хотын удирдлага, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь хувийн хэвшлийн “Хар дун”, Нийслэлийн өмчийн харилцааны газрын хамтран эзэмшиж байсан компанийн мэдээллийг opendata.burtgel.gov.mn сангаас хасуулсан явдал нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийг зөрчсөн. Уг хуулийн 26 дугаар зүйлээр хуулийн этгээдийг улсын бүртгэлээс хасахтай холбоотой харилцааг хуульчилсан байдаг. Өөрөөр хэлбэл, “Дун өргөө” ХХК-ийн хувьд тус хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт “Санхүүгийн тайлангаа найм ба түүнээс дээш улирал дараалан гаргаагүй, харилцагч санхүүгийн байгууллагад илгээж баталгаажуулаагүй хуулийн этгээдийг улсын бүртгэлээс хасах талаар санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын санал” гэсэн үндэслэлүүдийн аль нь ч бүрдээгүй. Тиймээс улсын бүртгэлээс хасах үндэслэлгүй байгаа юм.

Мөн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлд заасны дагуу “Дун өргөө” ХХК-ийг татан буулгах шийдвэр гараагүй. Харин ч тус компанийн хувьцаа эзэмшигчид хамтран хэрхэн, ямар нөхцөлөөр Нийслэлийн өмчид шилжүүлэхтэй холбоотой Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2023 оны аравдугаар сарын 02-ны өдрийн 61 дүгээр тогтоолд заасан ажиллагааг амжилттай хэрэгжүүлж байна.

Түүнчлэн “Дун өргөө” ХХК-ийг улсын бүртгэлээс хасах эсхүл татан буулгах аль ч тохиолдолд түүний 75 хувийн хувьцаа эзэмшигч болох “Хар дун”ХХК-д Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж заасны дагуу сонсох ажиллагаа хийх ёстой. Үүнийг хийгээгүй буюу тус компанид огт мэдэгдээгүй.

Үүнээс гадна, Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлд сонсох ажиллагаа хийхгүй байх буюу эрх нь хөндөгдөж буй этгээдэд мэдэгдэхгүй байх тохиолдлуудыг хуульчилсан бөгөөд хуулийн этгээдийг улсын бүртгэлээс хасах эсхүл татан буулгах асуудал нь үүнд огт хамаарахгүй юм байна. Ингээд үргэлжлүүлээд байвал Х.Нямбаатар нь Монгол Улсын нэр бүхий хуулиудын заалтууд, Монгол Улсын Дээд шүүхийн тогтоолыг зөрчсөн нь ил тодорхой байгаа юм. Улстөржилт, уур хоёртоо улайрч хууль зөрчиж, үг үсэггүй зөв хэрэгжүүлэх ёстой Дээд шүүхийн шийдвэрийг алдагдуулж болохгүй.

Эх сурвалж: polit.mn

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл
Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ
Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Азийн АШТ
  • •Бөхийн төрлүүд
  • •Нийтлэл
  • •E-Sport
  • •Сагсанбөмбөг
  • •Чуулган
  • •Видео мэдээ
  • •Яам, Агентлаг
  • •Уул уурхай
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •ММ-ын тодруулга
  • •Степпе Арена
  • •Фото мэдээ
ХУРААХ
Үс засуулвал өлзийтэй сайн
Иргэний хуулиар зохицуулах...

Улстөржилтдөө улайрсан Х.Нямбаатар Дээд шүүхийн тогтоолыг хэрэгжүүлэхдээ хууль зөрчив

Kuzmo 2026-04-01

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл   #Нийслэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл
Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ
Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо
ШУУРХАЙ МЭДЭЭ
18 минутын өмнө өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн үйл ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцлоо

19 минутын өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

21 минутын өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгдлээ

22 минутын өмнө өмнө

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, цагдаагийн дэслэгч Т.Тулгыг угтан авлаа

42 минутын өмнө өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

44 минутын өмнө өмнө

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

54 минутын өмнө өмнө

Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

57 минутын өмнө өмнө

У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

1 цагийн өмнө өмнө

Долоон улаан мэнгэтэй хар морь өдөр

1 цагийн өмнө өмнө

Цас орно, өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "HEROIC" багтай 15:00 цагт тоглоно

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 50 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Нарны эрчим хүчээр гэрэлтдэг үйлдвэр

1 өдрийн өмнө өмнө

Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын ажил 35 хувьд хүрлээ

1 өдрийн өмнө өмнө

Улаанбаатар хотын хамгийн том усан хангамжийн эх үүсвэрийг төвийн сүлжээнд холболоо

1 өдрийн өмнө өмнө

NBA-ын 2 дахь долоо хоногийн тоглолтын төгсгөлийг гайхалтай хийсэн бичлэг /2026-27/

1 өдрийн өмнө өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

1 өдрийн өмнө өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

1 өдрийн өмнө өмнө

Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

1 өдрийн өмнө өмнө

Найман цагаан мэнгэтэй цагаагчин могой өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 5-7 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "Legasy" багийг хожлоо

1 өдрийн өмнө өмнө

Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

1 өдрийн өмнө өмнө

Цэргийн төв эмнэлгийн түүхт 105 жилийн ой тохиож байна

1 өдрийн өмнө өмнө

Нэг байрыг 65 хүнд худалдсан залилангийн хэрэг бүртгэгджээ

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний эхний тоглолтоо хийнэ

2 өдрийн өмнө өмнө

Шадар сайд Н.Нoмтойбаяр Дарханы ДЦС-д ажиллалаа

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд диспетчерийн үндэсний төв, III, IV цахилгаан станцад ажиллалаа

САНАЛ БОЛГОХ
2026-10-28 өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2026-10-30 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

2026-10-31 өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-31 өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

2026-10-30 өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн дийлэнх нь түймэрт өртжээ

2026-10-30 өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

2026-10-30 өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүллээ

2026-10-29 өмнө

Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо

2026-10-31 өмнө

ASIASTAR Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

2026-10-30 өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

2026-10-29 өмнө

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

2026-10-30 өмнө

Н.Учрал:Экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлнэ

2026-10-29 өмнө

Б.Хулан эцсийн мөчид ялагдан ДАШТ-ийг тавдугаар байраар өндөрлүүллээ

2026-10-28 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

2026-10-29 өмнө

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

2026-10-29 өмнө

Э.Даваанасан дэлхийн хошой медальтан боллоо

2026-10-30 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

2026-10-29 өмнө

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

2026-10-29 өмнө

Өнөөдөр Монголын таван бөх барилдана

2026-10-29 өмнө

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

2026-10-28 өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

2026-10-30 өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ

2026-10-29 өмнө

Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо

2026-10-29 өмнө

"The MongolZ" баг "PGL Masters Bucharest 2026" тэмцээнийг өндөрлүүллээ

2026-10-31 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий медалиа гардан авлаа

2026-10-29 өмнө

Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

2026-10-31 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-10-30 өмнө

Б.АСХАР: Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-31 өмнө

Хангалын аманд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ

2026-10-30 өмнө

Э.Дэлгэрмаа ДАШТ-ий тавдугаар байрт шалгарлаа

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах