• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

“Үдийн хоол” хөтөлбөрийн хэрэгжилтийн талаарх мэдээллийг сонсож, хэлэлцлээ

Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороо өчигдөр (2026.04.01) хуралдаж Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийн талаарх Боловсролын, Эрүүл мэндийн, Сангийн болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн мэдээллийг сонслоо. Энэ хуулийн дагуу 2021-2022 оны хичээлийн жилээс “Үдийн хоол” хөтөлбөрийг бага анги буюу 1-5 дугаар ангийн хүрээнд хэрэгжүүлж буй бөгөөд 2023-2024 оны хичээлийн жилээс дунд, ахлах ангийн сурагчдыг бүрэн хамруулахаар заасан боловч Улсын Их Хурлын 2022 оны 70 дугаар тогтоолоор хойшлуулаад байгаа юм. Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороо байгуулагдсанаас хойш “Үдийн хоол” хөтөлбөр болон хүүхдийн хоол, тэжээлийн асуудалтай холбоотой өргөдлийг нийтийн өргөдөл, гомдлын petition.parliament.mn цахим системд иргэдээс гурван удаа гаргасныг Байнгын хорооны дарга О.Номинчимэг мэдээлэв.

Энэ хичээлийн жилд боловсрол, сургалтын нийт 2299 байгууллагад 1,078,756 суралцагч хамрагдаж байгаа бөгөөд үүнээс төрийн өмчийн ерөнхий боловсролын 717 сургууль (ЕБС)-д 739,382 сурагч, 1046 цэцэрлэгт 231,241 хүүхэд хамрагдаж, 527 дотуур байранд 34,177 хүүхэд амьдарч байна. ЕБС-ийн нийт сурагчдын 47,2 хувь буюу 349,430 нь бага ангид суралцаж байгааг Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргал танилцуулав. Түүний мэдээлснээр, цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлыг нийслэлд 4000 төгрөгөөр тогтоон, эцэг, эх, асран хамгаалагчаас 1000 төгрөгийг хариуцуулж байгаа бол орон нутагт 3000 төгрөгөөр мөрдөж байна. Харин ЕБС-ийн бага ангийн сурагчдын үдийн хоолны зардлыг 2500 төгрөг, тусгай хэрэгцээт хүүхдийн хоолны зардлыг 3400 төгрөг, дотуур байрны хүүхдийн хоолны зардлыг 6000-6300 төгрөгөөр тус тус тооцож байгаа аж. Энэ нь хоол хүнснээс хүүхдийн авбал зохих шим тэжээл, илчлэгийн 60-70 хувийг хангана гэж үзэж буй юм.

Монгол Улсын 2026 оны төсөвт бага ангийн сурагчдын үдийн хоолны зардалд 141,3 тэрбум, цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардалд 122,4 тэрбум, дотуур байрны хүүхдийн хоолны зардалд 60,2 тэрбум төгрөг, нийт 323,9 тэрбум төгрөг тусгажээ. Төрийн өмчийн ЕБС-ийн 425 буюу 60.5 хувь нь “Үдийн хоол”-ны хангамжийг нээлттэй тендер шалгаруулалтаар, 277 буюу 39.5 хувь нь зах, худалдааны төв болон иргэдээс худалдан авах хэлбэрээр зохион байгуулж байна. Нийслэлийн сургууль, цэцэрлэгт хүнсний худалдан авалтыг Ерөнхий гэрээнд шилжүүлснээр 2025 онд 444.9 сая төгрөг, цэцэрлэгийн гал тогтоонд цахим хяналтын систем нэвтрүүлснээр 26 орчим тэрбум төгрөгийн хэмнэлт гарчээ.

Ханган нийлүүлэлтийн тендерт шаардлага хангасан оролцогч, аж ахуйн нэгжийн тоо цөөн, жижиг, дунд хоршоодын чадамж муу, шалгарсан аж ахуйн нэгжээс нийлүүлж буй бүтээгдэхүүн чанарын шаардлага хангахгүй, захиалсан хугацаанд нийлүүлдэггүй, үнэ тогтворгүй зэрэг гэрээнд заасан үүргээ зөрчих асуудлууд гарсаар байгааг Төрийн нарийн бичгийн дарга мэдээлэлдээ дурдаж, ялангуяа орон нутагт тендерт оролцох аж ахуйн нэгжийн оролцоо дутмаг, нийлүүлж буй хүнсний бүтээгдэхүүний нэр төрөл цөөн, зарим тохиолдолд зах, худалдааны төвөөс худалдан авахаас аргагүй болж байгаа нь хордлого, халдвар гарах эрсдэл үүсгэж буйг тэмдэглэлээ.

Энэ хичээлийн жилд ЕБС-ийн 727 хоолны газар ажиллаж байгаагийн 479 буюу 65.8 хувь нь стандартын шаардлагад нийцсэн, 248 буюу 34.1 хувь нь шаардлага хангаагүй байгаа юм. Нийт сургуулийн 83.6 хувь нь ус цэвэршүүлэх төхөөрөмжөөр хангагдсан боловч төрийн өмчийн сургуулиудад 81 хүүхэд тутамд нэг төхөөрөмж ногдож байгаа нь стандарт шаардлагаас зургаан хүүхдээр хэтэрсэн байна. Иймд бүх сургуулийг ус цэвэршүүлэх төхөөрөмжөөр хангах, хүчин чадлыг стандартад нийцүүлэх, усны чанарт хяналт тавьж, урсгал засвар, үйлчилгээг тогтмол хийж байх шаардлагатайг Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргал мэдээлэлдээ дурдав.

Энэ оны улсын төсөв болон гадаадын зээл тусламжийн хөрөнгө оруулалтаар шинээр ашиглалтанд орох сургууль, цэцэрлэгийн 138 барилга, байгууламжид гал тогооны тоног төхөөрөмжөөр хангахад 4.6 тэрбум төгрөг, нөхөн тоноглох шаардлагатай 70 сургууль, цэцэрлэгт гадаадын зээл, тусламж болон бусад эх үүсвэрийн санхүүжилтээр 2.5 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмж худалдан авч, олгохоор ажиллаж байгаа аж. Мөн эрүүл ахуйн болон стандартын шаардлага хангасан жишиг гал тогоо байгуулах ажлыг КОЙКА байгууллагатай хамтран нийслэлийн 10 сургуульд хэрэгжүүлж байна. Улсын төсвийн болон олон улсын төсөл, хөтөлбөрийн санхүүжилтээр 328 сургууль, 224 цэцэрлэгт аяга, таваг угаагч төхөөрөмж олгожээ.

Төрийн болон хувийн хэвшлийн нийт 900 ЕБС-д энэ хичээлийн жилд 319 хоолзүйч, 1722 мэргэжлийн тогооч, 1202 туслах тогтооч ажиллаж байгаа юм.

Улсын хэмжээнд 2025 оны байдлаар ЕБС-д хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн нийлүүлж буй үндэсний үйлдвэрлэгч, цехийн тоо 1,775 болж өргөжсөн тухай Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн мэдээлэлдээ дурдав. Эдгээрийг нийлүүлэлтийн сүлжээнд холбож, хөрөнгө оруулалтын хөнгөлөлттэй зээлд хамруулж эхэлснийг тэрбээр танилцуулж, 2025 оны байдлаар ерөнхий гэрээгээр бүтээгдэхүүн нийлүүлэгчдийн тоо 17 болж, эдгээр аж ахуйн нэгжүүд нийт 257 сургууль, цэцэрлэгийн 11.5 тэрбум төгрөгийн төсөвт захиалгыг ханган ажиллаж байгааг хэллээ.

Энэ хичээлийн жилийн бэлтгэл ажилд хийсэн урьдчилан сэргийлэх шалгалтад 593 сургууль, цэцэрлэгийг хамруулж, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний гарал үүсэл, чанар, аюулгүй байдлын баталгаажилт, тээвэрлэлт, хадгалалт, боловсруулалтын горимд хяналт тавихад 1,787 зөрчил илэрсэн байна. Үүнд төрөлжсөн агуулахгүй, тоног төхөөрөмж хүрэлцээгүй, технологийн карт, шим тэжээлийн үзүүлэлтийг бүрэн баталгаажуулаагүй, хүнсний нэмэлт, амтлагч зэргийн бүртгэл, баталгаажуулалтыг хийгээгүй зэрэг зөрчлүүд илэрсэн байна. Хяналт, шалгалтад хамрагдсан сургууль, цэцэрлэгийн 48.9 хувь нь хоол зүйчгүй буюу дотоод хяналт сул байна.

Өнгөрсөн онд олон нийтэд танилцуулсан “Монгол Улсын хүн амын хоол тэжээлийн VI судалгаа”-гаар ЕБС-ийн сурагчдын 2.6 хувь нь өсөлт хоцролттой, 2.3 хувь нь туранхай, 19.6 хувь нь илүүдэл жинтэй, 6.2 хувь нь тарган гэсэн дүн гарчээ. Эрүүл мэндийг сайдын 2021 онд баталсан сургуулийн орчинд хүнсний зарим бүтээгдэхүүн худалдаалахыг хориглох тухай тушаалын хэрэгжилт ямар байгааг нийслэлийн дүүргүүдэд 25 сургуулийг санамсаргүй түүврийн аргаар сонгон шалгахад 87.5 хувьтай гарсан байна. Улсын хэмжээнд 2025 онд хоолны хордлогын таван тохиолдолд нийт 500 гаруй хүүхэд өртсөнөөр 228 нь хэвтэн эмчлүүлсэн хэмээн Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат мэдээллээ. Тус яамнаас ЕБС-ийн хоол тэжээлийн орчны үнэлгээг нийслэл Улаанбаатар хотын Баянгол, Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй дүүрэг, Дорнод, Увс аймагт хийхэд хүүхдийн өсөлт, хөгжлийг лэмжих сүү, цагаан идээ, жимс, жимсгэнэ, хүнсний ногоогоор дутмаг гэсэн дүгнэлт гарсан байна. “Үдийн хоол”-ны илчлэг 394.7 ккал (доод тал нь 1200 ккал байх ёстой), уураг 17.5 грамм, өөх тос 12.0 грамм, нүүрс ус 54.1 грамм байгаа нь зөвлөмж хэмжээг хангахгүй байгаа юм.

Төлөвлөгөөт хяналт, шалгалтыг эрсдэл бүхий 310 сургууль, цэцэрлэгт хийхэд их, бага 5082 зөрчил илэрсэн байна. Эдгээрийн 3400 буюу 66.9 хувийг газар дээр нь арилгуулж, 30 иргэн, аж ахуйн нэгжид 26.3 сая төгрөгийн шийтгэл ногдуулжээ. Төлөвлөгөөт бус буюу иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын гомдлын дагуу хийсэн 75 аж ахуйн нэгж, 20 иргэний үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийж, 576 зөрчил, дутагдал илрүүлсний 78 хувийг арилгуулсан байна. Хүнс ханган нийлүүлэгч “Асхат”, “Өсвөр үе”, “Хүнс хангамж”, “Багачууд хүнс” нийслэл өмчит аж ахуйн нэгжүүдийг үнэлэхэд хоёр нь их, хоёр нь дунд эрсдэлтэй үнэлэгджээ.

Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд 1-5 дугаар ангийн  341.9 мянган хүүхдийг “Үдийн хоол” хөтөлбөрт хамруулахаар тооцож, хоолны түүхий эд, материалын зардалд 141.3 тэрбум төгрөг, дотуур байрны хүүхдийн хоолны зардалд нийт 67.4 тэрбум төгрөгийг тусгасныг Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга М.Баярмагнай танилцуулав. Засгийн газраас төсвийн боломжтой уялдуулан дунд хугацаанд “Үдийн хоол” хөтөлбөрийн хамрагдалтыг үе шаттайгаар нэмэгдүүлэхээр төлөвлөж байгааг тэрбээр дурдаж, хоолны зардлын тодорхой хэсгийг эцэг эх, асран хамгаалагчид хариуцуулах, хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд хувийн хэвшлийг оролцуулах зэргээр аль болох богино хугацаанд хоол үйлдвэрлэл,  ханган нийлүүлэлтийн хүчин чадлыг төсөвт дарамт багатай, үр ашигтай байдлаар шийдвэрлэх шаардлагатайг тэмдэглэв.

“Боловсролын дэлхийн түншлэл” олон улсын байгууллагын 5.0 сая ам.долларын буцалтгүй тусламжийн санхүүжилтээр 2022-2025 онд “Тэгш боломжийг бүрдүүлэх замаар суралцахуйг дэмжих төсөл” хэрэгжүүлсний 1.8 сая ам.доллар (ойролцоогоор 6.5 тэрбум төгрөг)-ийн төсвөөр Улаанбаатар хот болон орон нутгийн 45 ЕБС-ийн гал тогоог шаардлагатай тоног төхөөрөмж, хэрэгслээр иж бүрэн тохижуулж, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний орчныг сайжруулсан байна. Мөн ЕБС-уудад ажиллах 36 мэргэжлийн хоол зүйчийг 1–1.5 жилийн, 60 тогоочийг танхим, дадлага хосолсон сургалтад тус тус хамруулан мэдлэг, ур чадварыг нь дээшлүүлж, сурагчдад зориулсан гарын авлага, “Хоол тэжээлийн тусгай хэрэгцээт хүүхдийн хооллолтод дэмжлэг үзүүлэх аргачлал”-ыг боловсруулж, зорилтот сургуулиудад хүргүүлсэн байна.

Энэ оны улсын төсвийн хөрөнгө оруулалтад Боловсролын сайдын багцад нийт 2.8 тэрбум төгрөгийн төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр батлагдсаны дотор шинээр ашиглалтад орох 79 ерөнхий боловсролын сургууль, 15 дотуур байрны гал тогоонд шаардлагатай тоног төхөөрөмжийг нийлүүлэхээр төлөвлөсөн байна.

Нийслэл Улаанбаатар хотын төрийн өмчийн 158 ЕБС-д “Үдийн хоол” хөтөлбөр хэрэгжиж байгаа бөгөөд эдгээрийн 116 нь өөрийн гал тогоотой байна. Түрээсийн хэлбэрээр хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа 42 сургуулийн зургаа нь буюу “Эрдмийн оргил”, “Боловсрол”, 41, 4, 79, 123 дугаар сургуулиудад Боловсролын яам, КОЙКА байгууллагын төсөл хэрэгжүүлж байгаа, гурав нь буюу 30, 111, 89 дугаар сургуулиуд гал тогоогүй, 39, 65, 184, “Эрдмийн ундраа” сургуулиуд гал тогооны тоног төхөөрөмжгүй, 29 сургуульд хүний нөөц, цалин хөлс хүрэлцээгүй байна гэж Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин танилцууллаа.

Нийслэлийн өмчит хүнсний хангамжийн үйлдвэрийн газрууд 140 гаруй нэр төрлийн түүхий эд, бүтээгдэхүүнийг нээлттэй тендерийн аргаар худалдан авч, сургуулт, цэцэрлэгүүдэд нийлүүлж буй бөгөөд нийт үйлчлүүлэгчдийнх нь 90-ээс дээш хувь буюу 286 нь цэцэрлэг байна. Ердөө 31 ЕБС нийслэлийн өмчит үйлдвэрийн газруудаас худалдан авч байна.

Дүүрэг хороод, мөн эцэг, эхийн оролцоотойгоор нийслэлийн 13 ЕБС-ийн 19400 сурагчийг хамруулсан “Сүү” хөтөлбөрийг 2024 оны тавдугаар сараас хэрэгжүүлж байгааг Засаг дарга танилцуулгадаа дурдаж, энэ онд бага ангийн бүх хүүхэд буюу 188,874 сурагчдыг “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамруулж, долоо хоногийн 2-3 өдөр сүү өгөх зорилтот төсөлд нийслэлийн төсвөөс 8.9 тэрбум төгрөг зарцуулж буйг танилцуулсан юм.

Төрийн нарийн бичгийн дарга нар, нийслэлийн Засаг даргын орлогчийн тавьсан мэдээлэл, танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэлэв. Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаясгалан “Үдийн хоол” хөтөлбөрийн зардал, дунд, ахлах ангийнхны хамруулах төсвийн боломжийн талаар, Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам ЕБС-ийн сурагчдын эрүүл мэндийн үзүүлэлт, энэ талаарх судалгааны нарийвчлалын тухай асууж, хариулт, тайлбар авсан бол Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат махны хангамж, үнийн өсөлтийн талаар асууж, сургуулийн хоол зүйч, тогоочийн цалин хангамж, ажиллах нөхцөлийг сайжруулах бодлого, үйл ажиллааны мэдээллийг нэмж тодруулсан юм. Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал “Үдийн хоол”-ны орц, найрлага, түүнийг бууруулахгүй байх, мөн дотуур байранд амьдардаг хүүхдүүдийн хоолны шим тэжээл, чанарын сайжруулахад анхаарах шаардлага байгааг дурдсан юм. Мөн тэрбээр цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлын ¼-ийг эцэг, эхэд хариуцуулж байгаа нь хамрагдалтад сөргөөр нөлөөлж байгаа эсэхийг асууж, хариулт авав.

Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен “Үдийн хоол” хөтөлбөрт үндэсний үйлдвэрлэгчдийн тарьж ургуулсан хүнсний ногоог 100 хувь хэрэглэж байгаа, эсэх нь эргэлзээтэй гэдгийг хэлж, энэ талаар болон Ерөнхий гэрээгээр буюу цахим дэлгүүрээс худалдан авалт хийхэд хэмнэлт гарч байгаагийн задаргааг асууж тодруулсан юм. Улсын Их Хурлын гишүүн Д.Рэгдэл хүүхдийн хоол, тэжээлийн талаар холбогдох яам, газрууд мэдээллээ нэгтгэж, нэгдсэн санал боловсруулж Байнгын хороонд танилцуулах нь зүйтэй гэсэн санал гаргаж, “Үдийн хоол” хөтөлбөрөөр хүүхдүүдэд өгч байгаа илчлэгийн хэмжээ маш бага байгаад харамсаж байгаагаа илэрхийлээд, үүнийг шийдвэрлэх талаар ямар арга хэмжээ авсныг Эрүүл мэндийн яамны албан тушаалтнуудаас асууж тодруулсан юм. Мөн Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун яамдын мэдээлэлд дурдсан тоо баримтуудын өгөгдөл, нарийвчлалын талаар асууж, хүүхдийн зусланд хоолны хордлого гарах тохиолдол цөөнгүй байгааг анхаарал хандуулахыг зөвлөсөн бол Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ хяналт шалгалтаар илэрсэн эрүүл ахуйн стандарт шаардлага хангахгүй байгаа асуудлуудыг цаашид хэрхэн шийдвэрлэж, яаж сайжруулахаар ажиллаж байгааг тодруулж, хариулт авсан юм.

Судалгаа, тооцооллыг илүү тодорхой, олон талтай хийх шаардлага байгааг Улсын Их Хурлын гишүүн Д.Ганмаа анхааруулж, эрдэс, амин хүчлүүдийн үзүүлэлтийг өндөр нарийвчлалтайгаар гаргах нь зүйтэй гэсэн юм. Мөн тэрбээр хүүхдийн хоол, тэжээлийн асуудлаар Байнгын хоорооны тогтоол гаргаж, цаашид энэ талаарх өгөгдөл мэдээллийг хэрхэн нэгтгэж, ямар шалгуураар, хэрхэн хянаж байх талаар холбогдох байгууллагуудад зөвлөмж, чиглэл өгөх нь зүйтэй гэсэн байр суурь илэрхийлэв. Улсын Их Хурлын гишүүн Г.Лувсанжамц улсын төсвийн зардлын шалгуур үзүүлэлт буюу “Үдийн хоол” хөтөлбөрийн зардлын гүйцэтгэл, үр дүнг яаж тооцож байгаа болон сургуулийн гал тогооны тоног төхөөрөмжийн техникийн стандарт, эрүүл ахуйн шаардлага, хот, хөдөөд нэг хүүхдийн хоолны зардлыг ялгаатай буюу 4000, 3000 төгрөгөөр тогтоосон нь шударга бус болох тухай, мөн энэ ажилд эцэг, эхийн зөвлөлийг оролцуулах боломжийн тухай асууж хариулт авав.

Хүүхдийн хоол, тэжээлийн бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа байгууллагуудын ажил, худалдан авалтын уялдааг хангаж, хэрэгжилтийг үр дүнд чиглүүлэх, хариуцлагын механизмыг чангатгаж, үр хүүхдүүдийнхээ төлөө сэтгэл гаргаж ажиллах шаардлагатай байгааг Улсын Их Хурлын гишүүн М.Мандхай онцолж, хоол зүйчгүйгээр ЕБС-ийн сурагчдын үдийн хоолны норм хэмжээ, шим тэжээлийг тогтоох боломжгүй гэсэн мэргэжлийн байгууллагын судалгааны дүнг сануулан, хүний нөөцийн асуудлыг шийдвэрлэх, хоолны норм, шим тэжээлийн стандартыг шинэчлэх ямар арга зам байгааг асууж, ярилцав. Байнгын хорооны дарга О.Номинчимэг сургууль, цэцэрлэгт хүрэлцэхгүй байгаа боловсон хүчнийг зохих хэмжээнд бэлтгэгдэх хүртэл өнөөгийн нөөц боломжоо хэрхэн хүртээмжтэй ашиглах талаар асууж хариулт авсан юм.

Өргөдлийн байнгын хороо байгуулагдсанаас хойш petition.parliament.mn цахим системээр гаргасан гурван өргөдлийн нэгийг Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддорж гаргасан юм. Тэрбээр 2025 оны 11 дүгээр сард ЕБС-ийн бага, дунд, ахлах ангийн бүх сурагчдад үдийн өгөх санал гаргаж байсан юм. Энэ саналынхаа үндэслэл, үзэл баримтлалыг тэрбээр Байнгын хороны хуралдаанд танилцуулж, хүүхдүүддээ 1.0 ам.доллар хүрэхгүй зардлаар хоол өгч чадахгүй байгаа хэрнээ мега төсөл ярьж хэрэлдэх нь утгагүй гээд, 2027 оны улсын төсөвт бүх хүүхдүүдээ “Үдийн хоол” хөтөлбөрт хамруулах зардлыг суулгаж батлуулахыг уриаллаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Татвар, НДШ-ийн өртэй ч зөвшөөрөл авах, сунгах эрх зүйн зохицуулалт бүрджээ
Парламент ирцээ хүлээж, иргэд УИХ-ын гишүүдийг ажлаа хийхийг шаардав
Иргэд ерөнхий сайдын 9 шийдвэрийг дэмжиж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганд оролцоно

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •Нийтлэл
  • •Олимпизм
  • •Сэрэмжлүүлэг
  • •Сагсанбөмбөг
  • •Халуун сэдэв
  • •Ерөнхийлөгч
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Нийслэл
  • •Фото мэдээ
  • •Бөхийн төрлүүд
  • •Эрүүл мэнд
  • •Боловсрол
  • •Сурвалжлага
ХУРААХ
Цахилгаан хязгаарлах газрууд...
Нүүрс тээврийн аж ахуйн нэгжийн...

“Үдийн хоол” хөтөлбөрийн хэрэгжилтийн талаарх мэдээллийг сонсож, хэлэлцлээ

Kuzmo 2026-04-02

ФОТО:

Сэдвүүд : #Байнгын хороо  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Татвар, НДШ-ийн өртэй ч зөвшөөрөл авах, сунгах эрх зүйн зохицуулалт бүрджээ
Парламент ирцээ хүлээж, иргэд УИХ-ын гишүүдийг ажлаа хийхийг шаардав
Иргэд ерөнхий сайдын 9 шийдвэрийг дэмжиж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганд оролцоно
ШУУРХАЙ МЭДЭЭ
31 минутын өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

1 цагийн өмнө өмнө

Монголын волейболын эмэгтэйчүүдийн шигшээ багтай Нипалын багтай тоглоно

1 цагийн өмнө өмнө

"Ачит Ихт" компани Орхон аймгийн ЕБС-д Химийн кабинет байгуулж өглөө

1 цагийн өмнө өмнө

Монголын сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ баг Малайзын багтай тоглоно

1 цагийн өмнө өмнө

Татвар, НДШ-ийн өртэй ч зөвшөөрөл авах, сунгах эрх зүйн зохицуулалт бүрджээ

2 цагийн өмнө өмнө

Парламент ирцээ хүлээж, иргэд УИХ-ын гишүүдийг ажлаа хийхийг шаардав

2 цагийн өмнө өмнө

2026.09.21: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2 цагийн өмнө өмнө

Таван шар мэнгэтэй шарагчин гахай өдөр

2 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 15-17 хэм дулаан байна

17 цагийн өмнө өмнө

Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн орчимд баавгай явж байгаа дуудлага иржээ

17 цагийн өмнө өмнө

Азийн наадмын хүрэл медальт С.Жамбалжамцад хүндэтгэл үзүүллээ

18 цагийн өмнө өмнө

Сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ баг Солонгост хожигдлоо

18 цагийн өмнө өмнө

3х3 төрлийн эрэгтэй баг нэг хожиж, нэг хожигдлоо

23 цагийн өмнө өмнө

"Сүү" компаниас Геологийн төв лаборатори хүртэлх авто замыг өнөө орой нээнэ

23 цагийн өмнө өмнө

Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлд 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ

1 өдрийн өмнө өмнө

Номын ертөнцийн олон өнгө алагласан гурван өдөр өнгөрлөө

1 өдрийн өмнө өмнө

Иргэд ерөнхий сайдын 9 шийдвэрийг дэмжиж байна

1 өдрийн өмнө өмнө

Элсний волейболын баг хожигдлоо

1 өдрийн өмнө өмнө

Монголын волейболын эмэгтэйчүүдийн шигшээ 9-12 байрын төлөөх тоглолтоо хийнэ

1 өдрийн өмнө өмнө

Түгжрэл ихээр үүсгэдэг Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулвал эрч хүч ихэснэ

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 21-23 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Г.Хандсүрэн: Маргааш 20 дахь удаагийн Азийн Наадам дахь анхны тоглолтоо хийнэ

1 өдрийн өмнө өмнө

Дуучин шиг дуучин

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганд оролцоно

2 өдрийн өмнө өмнө

3 аймгийн зарим сумдад түргэн тусламжийн машин хүлээлгэн өглөө

2 өдрийн өмнө өмнө

“Арвайхээрийн дулааны станц” төслийн ажлыг нь эрчимжүүлэхээр боллоо

2 өдрийн өмнө өмнө

“Улаанбаатар грант” шагналыг “Чингис хааны тагнуулын нууц товчоо” бүтээлд гардууллаа

2 өдрийн өмнө өмнө

Долоон улаан мэнгэтэй улаагчин тахиа өдөр

2 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 19-21 хэм дулаан байна

САНАЛ БОЛГОХ
2026-09-15 өмнө

Ээлжит чуулганаар тодотгол, ирэх оны төсвийг хамтад нь хэлэлцэхээр болов

2026-09-15 өмнө

Б.Баасанхүүгийн эргэн ирэлт хийгээд Б.Өлзийбаярын таавар эвдсэн мөнгөн медаль

2026-09-17 өмнө

Г.Занданшатар “жагсаалт”-аас хасагдлаа

2026-09-17 өмнө

2026.09.16: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2026-09-17 өмнө

Н.Учрал:Хөрөнгө оруулах замыг чөлөөлөх нь Засгийн газрын үндсэн чиг шугам

2026-09-16 өмнө

ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

2026-09-15 өмнө

ШАдар сайд Н.Номтойбаяр ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.ОВерчуктай уулзлаа

2026-09-18 өмнө

2026.09.17: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2026-09-18 өмнө

Н.Учрал:ХХI зууны сорилтуудыг даван туулах түүхэн үүрэг ногдож байна

2026-09-17 өмнө

Гэрт ойр сургуульд 1-2 дугаар ангийн 9000 гаруй хүүхэд суралцаж байна

2026-09-18 өмнө

Сайдын томилгоо: Удирдах зөвлөл дэмжсэн ч УИХ дээр гацав

2026-09-15 өмнө

У.Хүрэлсүх: Үндэсний аюулгүй байдал, эв нэгдэлд хохирол учруулах аливаа үйлдлийг таслан зогсоох ёстой

2026-09-16 өмнө

Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв

2026-09-16 өмнө

Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана

2026-09-17 өмнө

2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ

2026-09-19 өмнө

Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах 110 оюутанд батламж гардууллаа

2026-09-15 өмнө

Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг гурван өдрийн завсарлага авав

2026-09-16 өмнө

ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө

2026-09-15 өмнө

Түүхэн ховор сонины үзэсгэлэн Уран зургийн галерейд нээгдлээ

2026-09-19 өмнө

2 хөршийн худалдаа, аж үйлдвэрийн танхимын төлөөлөгчидтэй уулзлаа

2026-09-15 өмнө

Бороо орохгүй, өдөртөө 23-25 хэм дулаан байна

2026-09-17 өмнө

С.Амарсайханыг дагаж юу өрнөх вэ?

2026-09-17 өмнө

Сургууль, цэцэрлэгийн шаардлага хангаагүй барилгын компаниудыг хуулийн дагуу арга хэмжээ авна

2026-09-16 өмнө

Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

2026-09-18 өмнө

Волейболын эмэгтэй шигшээ өнөөдөр Кыргызстаны багтай тоглоно

2026-09-16 өмнө

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

2026-09-16 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

2026-09-16 өмнө

Т.Аубакир огцрох ёстой!

2026-09-18 өмнө

Эмэгтэй шигшээ баг өнөөдөр Тайваны багтай тоглоно

2 өдрийн өмнө өмнө

“Улаанбаатар грант” шагналыг “Чингис хааны тагнуулын нууц товчоо” бүтээлд гардууллаа

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах