• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Н.Учрал: 2027 оны төсвийн бодлогын үр дүн эн тэргүүнд өрхөд мэдрэгдэх ёстой

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал 2027 оны улсын төсвийн төсөл болон дагалдах хууль тогтоомжийн төслүүдийг УИХ-ын нэгдсэн чуулганд танилцуулж, үг хэллээ. Бүрэн эхээр нь нийтэлж байна.

Улсын Их Хурлын дарга, 
Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ, 

Өнөөдөр эгэл олон хүн, айл өрх үнийн өсөлттэй тулгарч, цалин тэтгэвэр, орлого мөнгө нь хүрэлцэхгүй байгаа өндөр хариуцлагатай цаг үед Засгийн газар 2027 оны улсын төсвийн төслөө УИХ-д хэлэлцүүлж байна.

УИХ-ын Намрын ээлжит чуулганаа Оюу Толгой төслийн зардлыг 30 орчим их наядаар бууруулж Хувь нийлүүлэгчдийн гэрээгээ 17 жилийн дараа засаж сайжруулсан сайн мэдээтэй угтлаа. Оюутолгойгоос ноогдол ашгаа 10 жилээр наашлуулан ирэх онд авахаар тохиролцсон сайн мэдээтэйгээр улсын төсвөө хэлэлцэн батлахаар цуглалаа. Алдааг засаж, ахиж урагшилсан өнөөдрийн энэ үр дүн бол үе үеийн Засгийн газар, төслийг эхлүүлсэн, үргэлжлүүлсэн Ерөнхий сайд С.Баяр, Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг, Сү.Батболд, Ж.Эрдэнэбат, У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ, Г.Занданшатар нарын хамтын хичээл зүтгэл гэдгийг онцлон илэрхийлье. Ажлын хэсгүүдийг ахалсан Эрдэс баялаг, аж үйлдвэрийн сайд Г,Дамдинням , Сангийн сайд З.Мэндсайхан, хаанахын хэнээс ч дутахгүй дэлхийн түвшинд эх орныхоо эрх ашгийг хамгаалах чадвартай мэдлэг боловсролтой залуучууд, төрийн албан хаагчдадаа талархал илэрхийлье. Үе үеийн Засгийн газрын гишүүд, УИХ-ын гишүүн О.Батнайрамдал нарын төрийн түшээд, улс, үндэстний эрх ашгийн төлөө үзэл бодлоо илэрхийлсээр ирсэн иргэний нийгмийнхэндээ, хүн бүрд баярлалаа. 

Алдаа, оноо аль нь байсан ч алдааг засаж, ахиц дэвшил гарган урагшлахын хэрээр Монголын баялаг-Монголчууддаа илүү үр өгөөжтэй зарцуулах өндөр үүрэг хариуцлага Та биднийг угтаж байна. Монгол Улс мөнгөгүй, бас мөнгөтэйн зовлонд унадаг байх ёсгүйг ухамсарлан дүгнэж, өнөөдрөө маргааштай нь, хүнээ бодож, үр өгөөжтэй, үлдэцтэй зөв зарцуулах хэрэгцээ шаардлага бидний өмнө байна.  

Экспорт нэмэгдэж, уул уурхайн орлого өсөлтийн гол цөм болсоор байгаа ч ажлын байр олноор нээдэг, хадгалдаг худалдаа үйлчилгээ, жижиг дунд бизнесийн ашиг орлого багасаж буй сорилт бэрхшээлийн дундуур ирэх оны улсын төсвөө хэлэлцэхээр цуглаад байна.

Дэлхийн байдлыг Улаанбаатарт өөрчлөхгүй нь үнэн боловч, шалтаг тоочин гомдоллож суух эрх бидэнд үгүй. Үнийн өсөлт, түлш шатахуун, эрчим хүчний хомсдолоос олон түмнээ хамгаалахын төлөө өөрсдөөс хамаарах бүхнийг хийх нь Засгийн газар, УИХ-ын үүрэг гэж ухамсарлаж байна. 

Олон түмэнд улс төрийн хийрхэл биш бодит ажил, амьдрал нь илүү чухал, илүү сонин байна. Хүмүүс амьдралд шууд дэм тустай, хамгийн энгийн бөгөөд үнэн бодитой, тодорхой асуултууддаа тодорхой  хариултууд шаардаж байна. 

Ахмадууд тэтгэвэр яаж нэмэгдэх вэ? Илүү олон жил төлсөн нь илүү авах нь үнэн үү? Эмээ өвөө нар даралт, зүрх, чихрийн шижингийн эмээ үнэгүй авах нь бодитой юу? Хувийн хэвшил, аж ахуйн нэгжүүд бол бид бэлэн мөнгө, тусламж нэхээгүй, татварын ачаа дарамтыг яаж багасгах юм бэ? Хөдөлмөр эрхлэгчдээ яаж дэмжих вэ? Тог цахилгааны үнэ дахиж нэмэгдэхгүй гэх баталгаа байна уу? Ирэх өвөл гал алдахгүйн тулд юу хийж байгаа вэ? Түлш шатахуун, мах, гурил, ногоогоо ахиу илүү нөөцлөх тухай яриаг яг бодитой ажил болгож чадах уу? Олон жил ярьсан Оюутолгой, ТӨК-иудын ноогдол ашгийг олон түмэнд хэрхэн яаж хүргэх юм бэ? 

Ийм энгийн, амьдралын үнэн бодит байдлаас урган гарсан асуултуудад Та бид хариулна. Та биднээс олон түмэн улс төр биш ажил, амьдралд тустай бодит шийдвэр нэхэж байгаа нь үгүйсгэх аргагүй үнэн билээ. Төсвийн том том тооны маргаанаас илүү хүнээ бодсон, хүндээ хүрсэн, амьдралд дэмтэй бодит шийдвэр хүлээгдэж байна.  

Улсын төсөв бол улс орон, айл өрх, ард иргэдийн бүтэн жилийн амьдрал ахуй, ашиг орлого, цалин мөнгө билээ. Улсын төсөв бол эмч, багшийн цалин, эмнэлэг сургууль, тэтгэвэр, тэтгэмж, хувийн хэвшил, хөдөлмөрлөж бүтээгчдэдээ итгэл өгч, боломж нээх тухай бодлогын шийдэл билээ. 

2027 оны улсын төсвийн төсөл бол бодлого, шийдлээ бодит үр дүн болгох, эдийн засгийн өсөлтөө иргэн, өрхүүддээ хүргэх үндсэн зорилготой тооцоолол юм.

Эдийн засгийн идэвхжил сэргэж, уул уурхайн үйлдвэрлэл, экспорт нэмэгдэн, хилийн боомт, төмөр зам, эрчим хүч, үйлдвэрлэлийн томоохон төслүүд урагшиллаа. Тэтгэвэр, нийгмийн даатгал, цалингийн шударга тогтолцоо бүрдүүлэх баталсан хуулиа амьдралд бодитой хэрэгжүүлэн амилуулах хэрэгцээ шаардлага Та бидний өмнө байна. Эдийн засгийн өсөлтийг үнийн өсөлт идэж, өрхийн орлогыг хумсалж байна. Эрчим хүчний хомсдол, мөнгө санхүүжилтийн өндөр өртөг, тээвэр, логистикийн хүндрэлүүд нь аж ахуйн нэгжүүдийн ашиг орлого, хүсэл зорилгыг хясаж байна. Эмнэлэг, сургууль, төрийн үйлчилгээний хүртээмжтэй байдал хот, хөдөөд ялгаатай байна.

Ирэх оны төсөв бол шинэ амлалтуудын жагсаалт биш. Хүнээ бодож, амьдралд тулгамдсан асуудлыг онилох, эхлүүлсэн бодлогоо бодит шийдэл болгох, эдийн засгийн өсөлтөө тогтвортой хадгалах бодит нөхцөлийг бүрдүүлэхэд төсвийн бодлогоо чиглүүллээ.

2027 оны төсвийн бодлогын гол чиглэл тодорхой. 

  1. -рт, Иргэдийнхээ бодит орлогыг хамгаална. 
  2. -рт, Эрүүл мэнд, боловсролын чанар, хүртээмжийг сайжруулна
  3. -рт, Хувийн хэвшлийн татвар, санхүүжилтийн ачаа дарамтыг бууруулна. 
  4. -рт, Эрчим хүч, үйлдвэрлэл, зам, логистикийн хоцрогдлыг нөхнө. 
  5. -рт, Орон нутагт илүү их эрх мэдэл, төсвийн боломж олгоно.

Энэ таван зорилтыг зөвхөн нэг жилээр тодорхойлоогүй. Монгол Улсын эдийн засаг ойрын жилүүдийн гадаад орчин нөхцөл, тулгарах эрсдэл, нээгдэх шинэ боломжийг хамтад нь тооцсон.

Дэлхийн эдийн засгийн өсөлт нам түвшинд хадгалагдаж, геополитикийн зөрчил, худалдааны бодлогын тодорхой бус байдал, эрчим хүч, түүхий эдийн үнийн савлагаа үргэлжилж байна. Манай худалдааны гол түнш БНХАУ-ын эдийн засгийн бүтэц өөрчлөгдөж, уламжлалт үйлдвэрлэлээс өндөр технологи, инновац, дотоод хэрэглээнд илүү түшиглэсэн өсөлтөд шилжиж байна.

Энэ бүх өөрчлөлт Монгол Улсад нэг талаас өндөр эрсдэл, нөгөө талаас шинэ боломж юм. Гадаад зах зээл таатай байгаасай гэж бусдад найдахаас илүү уул уурхайн орлогоо эрчим хүч, боловсруулах үйлдвэрлэл, зам, логистик, хүний хөгжилд зарцуулж, эдийн засгаа дараагийн шатанд гаргах шаардлагатай.

Энэ үндсэн дээр Монгол Улсын эдийн засгийг 2027 онд 5.8 хувиар өсөж, инфляц 7 орчим хувьд тогтворжихоор төсөөллөө. Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 41.3 их наяд, нийт зарлагыг 43.6 их наяд төгрөг байхаар тооцлоо. Төсвийн алдагдлыг дотоодын нийт бүтээгдэхүүний хоёр хувьд барина.

Ирэх оны төсөвт иргэдийн амьжиргааг хамгаалах болон эдийн засгийнхаа ирээдүйн суурийг бэхжүүлэх зорилтыг саланги тусад нь авч үзэх учиргүй. Өнөөдрийн хүндрэлээ шийдэхгүйгээр ирээдүйн хөгжлийн тухай ярих боломжгүй. Өнөөдрийн хэрэгцээнд бүх нөөцөө зарцуулж, маргаашийг мартах учиргүй. 2027 оны төсөв бол өнөөдрийн хэрэгцээ, маргаашийн хөгжлийн тэнцвэрийг хангасан төсөв байх болно.

2027 оны төсвийн бодлогын үр дүн эн тэргүүнд өрхөд мэдрэгдэх ёстой. Иргэдийнхээ бодит орлогыг зөвхөн цалин, тэтгэвэр нэмж бус хөдөлмөрлөх, бүтээх хүсэл сонирхлыг дэмжсэн татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн бодлогоор, өрхийн зайлшгүй зардлын ачааллыг бууруулах замаар хамгаална.

Тэтгэвэр, тэтгэмжээ үнийн өсөлттэй уялдуулна. Төрийн албан хаагчдын цалинг хөрөөний ир шиг 30 гаруй өөр хуулиар биш нэгдсэн нэг шударга системд оруулна. Хүн бүр цалингийнхаа 792 мянган төгрөг хүртэлх хэсэгтээ огт татвар төлөхгүй. Ажил хийхэд ч, ажил олгоход ч аль алинд нь амар, урамтай болгоно. Нэг сая иргэний татвар, шимтгэл нэг их наяд төгрөгөөр буурна. Өөрийнхөө хөдөлмөрлөж олсон цалин мөнгө нь өөрт нь, өрхөд нь, бизнест нь илүү үлдэнэ.

Өрхийн амьжиргаа зөвхөн орлогоос хамаарахгүй. Эмнэлэг, сургууль, орон сууцны зардал өсөх тусам олсон орлого, авсан цалинг нь иддэг. Иймд өрх, иргэдийнхээ цалин, орлогыг хамгаалахын тулд эрүүл мэнд, боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын үйлчилгээг давхар хангана. 

Боловсролын салбартаа 1.4 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ. Сургуулийн ачааллыг бууруулах, сургалтын орчны ялгааг багасгах, хүүхдийн хоол тэжээлийн чанарыг сайжруулна. Эрүүл мэндийн салбарт 414.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ. Хүн өвдөхөөс нь өмнө, иргэнээ багаас нь урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг зохион байгуулахад төсөв зарцуулна. Эмчилгээ, оношилгооны хүртээмжийг нэмнэ. Орлогыг нь нэмэгдүүлэхтэй цуг эрүүл мэнд, боловсролтой холбоотой өрхийн санхүүгийн дарамтыг багасгаж байж орлогыг нь хамгаална.

Хөдөлмөрлөж буй хүнээ дэмжих, хувийн хэвшил, баялаг бүтээгчдээ өсөж тэлэх замыг чөлөөлөх нь амьжиргааг тогтвортой сайжруулах үндсэн нөхцөл юм. Тийм учраас төсвөө зөвхөн нийгмийн хамгаалалд бус эдийн засгийн өсөлтийг тэтгэж, бизнесийн орчин, үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтад зориулна. 

Хөдөлмөрлөж олсон цалинг нь хүнд өөрт нь илүү үлдээнэ. Аж ахуйн нэгжүүдийн нуруун дээрх татварын ачаа дарамтыг багасгана. Огцом нэмэгддэг бус орлогод нь нийцсэн татварын шатлалд шилжүүлнэ. Жижиг, дунд, бичил бизнесийн нэг хувийн татвар төлөх босгыг өсгөж 180 мянга орчим компанийн ачаа 246 тэрбум төгрөгөөр хөнгөрнө. Татварын ачаа дарамтыг бууруулахын хамт  жижиг, дунд бизнес, дундаж давхаргаа 1.1 их наяд төгрөгийн шинэ эх үүсвэрээр дэмжинэ. Хөдөө аж ахуй, хүнс, ноос, ноолуур, арьс шир боловсруулж, үнэ цэн, өртөг ашиг нэмж үйлдвэрлэж боловсруулахыг дэмжинэ. Эдийн засгийн өсөлтийнхөө хүрээг тэлэх, уул уурхайгаас бусад салбарт тогтвортой ажлын байр нээх, хадгалахад зориулсан шийдвэр юм. 

Татвар, санхүүжилтийн таатай орчин дангаараа үйлдвэрүүдийн үүдийг нээхгүй. Найдвартай эрчим хүч, хүртээмжтэй зам, тээвэр, логистик, боомтын хүчин чадал хувийн хэвшлийн өсөж тэлэх, бүтээж босгох тулгуурын нэг болно. Ирэх оны хөрөнгө оруулалтын бодлогоо нийгмийн хэрэгцээ болон эдийн засгийн өсөлтөө дэмжих дэд бүтцээ хөгжүүлэхэд чиглүүллээ.

Улс, орон нутгийн төсөв, гадаад эх үүсвэр, төр, хувийн хэвшлийн түншлэл, хувийн хөрөнгө оруулалтыг хослуулан 2027 онд нийт 12.5 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтын төслийг хэрэгжүүлнэ. Эрчим хүчний шинэ эх үүсвэр, дамжуулах сүлжээ, орон нутгийн дулаан хангамж, авто зам, төмөр зам, хилийн боомтын төслүүдийг үйлдвэрлэл, экспорт, бүс нутгийн хөгжилтэй нь уялдуулна. Орон сууцны санхүүжилтийг 1.8 их наяд төгрөгөөр нэмнэ. Ипотекийн зээл, урьдчилгаа төлбөрийн босго намсгах, хамтын өмчлөл, түрээслээд өмчлөх хэлбэрээр 16 мянга өрхийг орон сууцанд хамруулна.

Хөрөнгө оруулалт өсөхийн хэрээр төслийн сонголт, зарцуулалтын үр дүнд тавих шаардлага дагаад өндөрсөнө. Ирэх онд шинээр хэрэгжүүлэх 9.5 их наяд төгрөгийн санал ирсэн ч улсын төсвийн бодит боломж 3.6 их наяд төгрөг байна. Иймээс олон шинэ төсөл зэрэг эхлүүлэхээс илүү гүйцэтгэл сайтай, ашиглалтад ороход ойр, иргэддээ, эдийн засагт илүү бодит өгөөжтэйг түрүүлж дуусгана. Хөрөнгө оруулалтын үр дүнг хэдийг зарцуулснаар нь бус шийдвэрлэсэн асуудал, иргэнд хүрсэн үр өгөөжөөр үнэлнэ.

Төсвийн хөрөнгийг үр дүнтэй зарцуулахын тулд шийдвэр гаргах эрх, хүлээх хариуцлагыг илүү тодорхой болгох шаардлагатай. Энэ хүрээнд зарим чиг үүрэг, төсөв, орлогын эх үүсвэрийг орон нутагт шилжүүлнэ. Орон нутагтаа юу хийх, яавал хөгжихөө орон нутгийн иргэд өөрсдөө мэдэж шийдвэрлэхэд чанарын ахиц гаргана. Эрх мэдлийг дагаж үүрэг хариуцлага, ил тод хараа хяналт, тайлагнал, үр дүнд тавих шаардлагыг нь ч нэмнэ. Энэ зарчмыг төрийн өмчит компаниудад ч нэгэн адил мөрдүүлнэ. Төрийн өмчийн засаглал, санхүүгийн сахилга, тайлагналыг сайжруулж, хөрөнгийн үнэ цэнэ, өгөөжийг нэмнэ. 

Оюу толгой төслийн төрийн эзэмшилд ногдох ногдол ашгаас 2027 онд 3.0 их наяд төгрөг төвлөрөхөөр тооцсон. Баялгийн өгөөжийн тодорхой хэсгийг иргэн бүрийн хуримтлалын дансанд оруулна. Бүгдэд илүү өгөөжтэй, эрчим хүч, дэд бүтэц, боловсруулах үйлдвэр, боловсролд зориулна. Монголын баялаг-Монголчуудын хувь учраас иргэдээсээ юунд зориулвал илүү өгөөжтэйг нээлттэй асууна. Эрх чөлөөт улс оронд иргэдийн олонхын сонголт хамгийн эрхэм дээд шийдвэр байдаг билээ. 

Хүнээ бодож, амьжиргааг нь дэмжихдээ эдийн засгийнхаа өсөлтийн үндэс суурийг бэхжүүлэхдээ төсвийн тогтвортой байдлаа алдагдуулахгүй. Төсвийн алдагдлыг дотоодын нийт бүтээгдэхүүний хоёр хувьд барьж, Засгийн газрын өрийг хуульд заасан хязгаарт удирдана. Үр ашиг багатай зардлыг хязгаарлаж, төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа бодлого, төсөл бүрийн үр дүнг илүү бодитой үнэлнэ.

Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,

2027 оны төсвөөр өнөөдрийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн зэрэгцээ маргаашийн хөгжил, эдийн засгийн өсөлтөө дэмжих зорилт тавилаа. Өнөөдрийн асуудал, маргаашийн зорилго салангид тусдаа бус харилцан нөхцөлдөж, уялдаж байж монгол хүний амьдралд илүү тогтвортой, илүү чанартай өөрчлөлт авчирна.

Өрхийн амьжиргааг хамгаалахын зэрэгцээ үйлдвэрлэл, дэд бүтцийн хөрөнгө оруулалт, хувийн хэвшлээ дэмжиж, эдийн засгийн үндсийг бэхжүүлнэ. Төсвийн сахилга бат, хариуцлагатай засаглал үүний баталгаа болно.

Өнөөгийн бодит хэрэгцээ, цаашдын улс орны хөгжлөө нэг бодлогод зангидсан Монгол Улсын 2027 оны төсвийн төсөл болон дагалдах хууль тогтоомжийн төслүүдийг хэлэлцэн дэмжихийг хүсье.

Анхаарал хандуулсанд баярлалаа.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ
Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм
Онцгой хамгаалалтын бүсэд "нийтийн зориулалттай дэд бүтэц" барьж байгуулахыг хориглох тухай хуулийн төслийг хэлэлцэв
Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •Азийн АШТ
  • •Бөхийн төрлүүд
  • •E-Sport
  • •Нийтлэл
  • •Нийслэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Сагсанбөмбөг
  • •Уул уурхай
  • •Ерөнхийлөгч
  • •ММ-ын тодруулга
  • •Видео мэдээ
  • •Яам, Агентлаг
  • •Степпе Арена
ХУРААХ
С.Бямбацогт: Парламентын...
Н.Учрал: ЭХЭМҮТ-ийг хүүхдийн...

Н.Учрал: 2027 оны төсвийн бодлогын үр дүн эн тэргүүнд өрхөд мэдрэгдэх ёстой

Kuzmo 2026-09-25

ФОТО:

Сэдвүүд : #Чуулган   #Засгийн газар  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ
Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм
Онцгой хамгаалалтын бүсэд "нийтийн зориулалттай дэд бүтэц" барьж байгуулахыг хориглох тухай хуулийн төслийг хэлэлцэв
Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа
ШУУРХАЙ МЭДЭЭ
50 минутын өмнө өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв

52 минутын өмнө өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

55 минутын өмнө өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

1 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

1 цагийн өмнө өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

1 цагийн өмнө өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

1 цагийн өмнө өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

1 цагийн өмнө өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

1 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

13 цагийн өмнө өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд "нийтийн зориулалттай дэд бүтэц" барьж байгуулахыг хориглох тухай хуулийн төслийг хэлэлцэв

13 цагийн өмнө өмнө

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

13 цагийн өмнө өмнө

А.Ариунзаяа: Цэцийн дарга УИХ-ын гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

13 цагийн өмнө өмнө

БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан

13 цагийн өмнө өмнө

Жэйлин Браун 30 оноог авч, баг нь улирлын найм дахь хожлоо байгууллаа

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

1 өдрийн өмнө өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

1 өдрийн өмнө өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

1 өдрийн өмнө өмнө

Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

1 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

1 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

1 өдрийн өмнө өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал жаргал үргэлжид ирнэ

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

2 өдрийн өмнө өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил

2 өдрийн өмнө өмнө

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, цагдаагийн дэслэгч Т.Тулгыг угтан авлаа

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

2 өдрийн өмнө өмнө

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

САНАЛ БОЛГОХ
2026-10-30 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

2026-10-31 өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-31 өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

2026-10-30 өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

2026-10-30 өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн дийлэнх нь түймэрт өртжээ

2026-10-30 өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүллээ

2026-10-31 өмнө

ASIASTAR Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

2026-10-30 өмнө

Н.Учрал:Экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлнэ

2026-10-30 өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ

2026-10-30 өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

2026-10-30 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

2026-10-31 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий медалиа гардан авлаа

2026-10-30 өмнө

Б.АСХАР: Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-31 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-10-30 өмнө

Э.Дэлгэрмаа ДАШТ-ий тавдугаар байрт шалгарлаа

2026-10-31 өмнө

Хангалын аманд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ

2026-11-02 өмнө

Ерөнхий сайд диспетчерийн үндэсний төв, III, IV цахилгаан станцад ажиллалаа

2026-10-30 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-11-02 өмнө

Шадар сайд Н.Нoмтойбаяр Дарханы ДЦС-д ажиллалаа

2026-11-02 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

2026-11-03 өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

2026-11-03 өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

2026-11-03 өмнө

NBA-ын 2 дахь долоо хоногийн тоглолтын төгсгөлийг гайхалтай хийсэн бичлэг /2026-27/

2026-10-30 өмнө

Гурван хөх мэнгэтэй улаагчин үхэр өдөр

2026-11-02 өмнө

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

2026-11-02 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний эхний тоглолтоо хийнэ

2026-10-30 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-11-03 өмнө

"The MongolZ" баг "HEROIC" багтай 15:00 цагт тоглоно

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2026-11-02 өмнө

Үс засуулбал эд эдлэл идээ ундаа олдоно

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах