Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2026.11.05)-ийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаясгалан нарын өнгөрөгч сарын 23-ны өдөр өргөн мэдүүлсэн Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэх, эсэх хэлэлцүүлгийг эхлүүллээ.
Хууль санаачлагчийн илтгэлдээ Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаясгалан Монгол Улсын эдийн засгийн голлох салбар болох уул уурхайн салбарын усны хэрэглээг зохистой болгох, хүн амын ундны усны найдвартай байдлыг хангахад хуулийн төсөл чиглэж буйг онцлоод, усны нөөцийг хамгаалах, үр ашигтай, хэмнэлттэй ашиглалтыг нэмэгдүүлэх, дэвшилтэт технологи нэвтрүүлэх, нөхөн сэргээх, усны аюулгүй байдлыг хангах зэрэг өргөн хүрээтэй зохицуулалт туссан талаар тодорхой дурдлаа.
Хуулийн төслийг хэлэлцэх эсэх тухай асуудлыг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа танилцуулав. Байнгын хорооны хуралдааны үеэр хуулийн төслийн нэр томьёо, холбогдох яамд, байгууллагын санал, олон улсын туршлага, учирч болзошгүй эрсдэл, хүндрэл, уул уурхайн үйл ажиллагаанд тавигдах хязгаарлалтууд, ус ашигласны болон ус бохирдуулсны төлбөр, үнэ тариф, түүний зарцуулалт, хяналт, гүний усны орд, хур тунадасны хуримтлуур, гол мөрний менежмент, мал аж ахуй, газар тариалангийн салбарын ус ашиглалт, лиценз зөвшөөрөл, мөн усны импорт, экспорт зэрэг асуудлаар Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга, Б.Бат-Эрдэнэ, С.Ганбаатар, Б.Бейсен, П.Сайянзориг, М.Мандхай нар асуулт асууж, хариулт авчээ. Мөн Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга, Ц.Мөнхбат, Р.Сэддорж, П.Сайнзориг, С.Ганбаатар нар үг хэлж, Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.
Дараа нь Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга Г.Хосбаяр үг хэлж, тус бүлгийн гишүүд хуулийн төсөл, түүнд туссан зохицуулалтын талаар байр сууриа нэгтгэн тодорхойлох, усны харилцаанд оролцогчдын эрх, чиг үүрэг, ус ашигласны төлбөр болон шинэ эх үүсвэр, нөөц нэмэгдүүлэх зэрэг асуудлаар хууль санаачлагчаас тодруулах, нарийвчлан судлах шаардлагатай гэж үзсэн тул энэ хэлэлцүүлгээс завсарлага хүссэн юм. Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Ардчилсан намын бүлэгт гаргасан хүсэлтийнх нь дагуу Усны тухай хууль (Шинэчилсэн найруулга)-ийн төслийн хэлэлцүүлгээс ажлын таван өдрийн завсарлага өгөв.
Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.
Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.