• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Талцаж хэрэлдэхээс өөр шидгүй болжээ, монголчууд

Хийх ажилгүй хүн хэрүүл хийж, зорилгогүй хүн зовлон тоочдог хэмээн биднийг багад аав ээж маань сургадаг байлаа. Дэрсхэн өссөн таван охиноо ажилд сургахын тулд хэлж байсан энэ үгийг одоо эргээд бодоход хамгийн үнэн санагдах аж. Үнэхээр л амьдралын зорилготой, алс хэтийн бодолтой хүнд зовлон тоочиж суух цаг хаана ч гарах билээ. Хийх ажил ихтэй бол хэрэлдэж суух зав ч олдохгүй нь тодорхой. Харамсалтай нь өнөөдрийн нийгэмд зовлон тоочсон, зорилгогүй хэсэг бүлэг бий болж, хэрэлдэхээс өөрийг хийхээ больжээ. 
 
Зурагтаар гарсан авьяастны нэвтрүүлгийг ч зүгээр үзчихэж чадахгүй талцаж хэрэлддэг болов, монголчууд. Төрийн гаргасан шийдвэр бүрийг сөргөж, өөрийнхөө зөв гэдгийг өрөөлд итгүүлэхийн төлөө хамаг цаг заваа зарцуулж суудаг хүмүүс бишгүй олширлоо. Цахим ертөнцөөр хаа нэгхэн тэнэхэд л талцаж хуваагдсан монголчуудын элдэв цэцэрхэл, хийрхсэн санал сэтгэгдэл дүүрэн. Хамгийн сүүлд гэхэд л орон даяар орсон их цасны улмаас монголчууд маань хоёр хуваагдан хэрэлдэв. Их хэмжээгээр орсон гэнэтийн цаснаас болж хальтиргаа гулгаа ихэсч, явган хүмүүс ч бэртэж гэмтэх нь ихэссэн нь бухимдах шалтгаан байсан. 
 
Хот хөдөөгүй л их цаснаар бага зэрэг зутарсан нь мэдээж. Гэхдээ ганцхан хотод орчихсон юм биш. Хотын дарга давс асгаад ч дийлэхгүй болсон учраас бүх нийтийг цас цэвэрлэгээнд уриалж, хүүхэд хөгшидгүй цасаа цэвэрлэе хэмээсэн нь манайхны зэвүү дургүйг зэрэг хүргэж орхив. Боолын нийгэмд амьдарч байгаа юм уу, социализмын үеэсээ салах болоогүй юу, би хүүхдээрээ цас цэвэрлүүлэхгүй, Сундуйн Батболдыг шүүхэд өгнө хэмээн “дөвчигнөж” гарах нь тэр. 
 
Хамгийн инээдтэй ч хотын даргын гаргасан энэ шийдвэрийн араас Ерөнхий сайд маань мэдэгдэл хийж, хүүхдээр цас цэвэрлүүлж болохгүй хэмээн лүндэгнэв. Ийм жижигхэн асуудалд хүртэл санаа тавьж суух их л завтай Ерөнхий сайдтай юм, бид. Улс орон нь өрөндөө баригдаж, хувь, хувьсгалын байгууллагууд цалингаа тавьж чадахгүй дампуурч байхад нийгмийн тустай үйл хэрэгт хэнийг оролцуулахыг зааж суухыг нь тэнэглэл гэж харахаас өөр яалтай билээ.
 
Ер нь ч тэгээд бидний аав ээж, бид өөрсдөө ч гэсэн цас байтугай зүйлийг цэвэрлэж болдог л байлаа. Анги хамт олноороо хавар их цэвэрлэгээнд гарч хог цэвэрлэн, сургуулийнхаа түлээ хөрөөдөж, хөвгүүд нь нэгбүрчлэн хагалдаг байсныг хөдөө орон нутагт сурч байсан олон ч хүүхдүүд мэднэ дээ. Биднийг багад гутлын түрий давсан цас ордог л байлаа.
...Ахлах ангийн, маргааш гэхэд л амьдралын их хаалгыг татаж орох охид, хөвгүүдийг л цас цэвэрлэгээнд гарахыг уриалсан хэрэг. Гэтэл нялх нялзрайг нь гаргах гэсэн аятай нийгмээрээ зүхэж, шүүхэд өгөх тухай ярьж тэнэглэж байгааг нь зөвтгөх арга олдохгүй юм...
Тухайн үед цацаад арилгах давс байхгүй учраас бүх нийтээрээ гараад л цэвэрлэж орхидог байсан юм. Тэглээ гээд муудсан зүйл алга. Ажил хийж сурлаа. Улсын хөгжилд бидний оролцоо ч чухал юм байна гэдэг хүмүүжил олж авснаас өөрөөр алдсан зүйл алга байна. Социализмаас авах ч зүйл байдаг, хаях зүйл ч их бий. Хөдөлмөр эрхэллээ гээд хүн хэзээ ч муудахгүй.
 
Тэр тусмаа өнөөгийн залууст хөдөлгөөн юу юунаас чухал. Өглөө гэрээсээ гараад унаанд сууж ирээд өдөржин хичээл хийж хөдөлгөөнгүй суучихаад, орой мөн л компьютер, гар утастай найзалсаар унтдаг. Тиймдээ ч элдвийн нян бактерт амархан өртөж, ханиад томуу, хатгаанаас салахаа больсон нь худлаа биш. Аяга угааж, хог шүүрдэх төдийхнийг хар ажил гэж эндүүрдэг эцэг, эхчүүд дэндүү олон байдгаас болж, өсвөр үеийнхэн ямар ч дархлаагүй, сул биетэй өвчин ороох нь их болоод байна. Нэг удаагийн хүйтнийг дааж чадахгүй л өвчин тусч, эм тариаг хоол аятай хэрэглэх болж. 
 
Тиймдээ ч өсвөр насны ахлах ангийн сурагчид цас цэвэрлэх нь юуны буруу байх билээ. Ядахдаа л ажил хийж сурна. Улсын хөгжилд миний оролцоо чухал юм гэдгийг ойлгож, аливаа зүйлд хариуцлагатай хандаж сурна. Ингэж бичлээ гээд занаж зүхэх, хоцрогдсон нийгмийн үлдэгдэл гэх мэтээр хараах хүн бишгүй л олон гарах нь тодорхой. Хувь хүний хөгжил талаас бодоод үзвэл нийгмийн үйл хэрэгт үр хүүхэд чинь оролцож л байвал сайн байхсан. Орчин цагт гадны улс оронд хүмүүнлэгийн үйл, нийгмийн тустай үйл хэрэгт оролцдог байхыг оюутан сурагчид, ажилтнуудаасаа шаардах болсон. Сургууль нь цаанаас нь хөтөлбөр батлаад сайн дурын ажилд хүүхдүүдийг оролцуулдаг жишээ хаа сайгүй бий.
 
Сайн дурандаа ч гадныхан манайд ирээд хог цэвэрлэж, өнчин ядуусыг тэтгээд явдаг юм биш. Төрийн болон хувийн хэвшилд ажилд орох нэг шалгуур нь сайн үйл хийх, нийгмийн тустай үйл хэрэгт оролцох хэмээн заагаад өгчихсөн учраас тэд шалгуураа хангаж яваа нь тэр. Ингэж байж л тэр хүн үйлчлүүлэгч нэг бүрийнхээ зовлонг ойлгодог, бусдын сайн сайхны төлөө өөрийгөө дайчилж ажиллаж чаддаг болно. 
 
Ачаалал даах чадвар нь ч тэр хэрээр нэмэгдэх учиртай. Анги хамт олноороо сайн үйл хийснээр багаар ажиллах чадварыг багаасаа эзэмшиж чадна гэж үздэг юм байна. Одоо ажилд ороход багаар ажиллах чадварыг нэн чухалд тооцдог болоод байгаа. Тэгвэл энэ чадварт суралцах эхний алхам нь магад хамтдаа цас цэвэрлэх ч юм бил үү. Хүүхэд бүрээр цас цэвэрлүүлнэ гэж хотын дарга ч мэдэгдээгүй юм билээ. Ахлах ангийн, маргааш гэхэд л амьдралын их хаалгыг татаж орох охид, хөвгүүдийг л цас цэвэрлэгээнд гарахыг уриалсан хэрэг. Гэтэл нялх нялзрайг нь гаргах гэсэн аятай нийгмээрээ зүхэж, шүүхэд өгөх тухай ярьж тэнэглэж байгааг нь зөвтгөх арга олдохгүй юм. Машин зам дээр гараад цас цэвэрлэхгүй юм гэхэд сургуулийн орчин тойрныхоо цасыг цэвэрлэчихэд буруудах зүйл огтхон ч байхгүй биз дээ.
 
Даанч манай залуус дотор тийм сэтгэлтэй, зүтгэлтэй нь тун цөөхөн юм. Оршин суугчдаараа байрныхаа цасыг цэвэрлэх уриалга гаргахад, гарч очдог нь дандаа ахмад, дунд үеийнхэн. Нийтийн тустай үйл хэрэгт гар бие оролцож, хогийг хогийн саванд гэдэг суурь хүмүүжлээр өссөн хүмүүс л тэнд цугларч цас цэвэрлэж харагддаг юм билээ. 
 
Харин манай залуус орцондоо тамхи татаж, цас цэвэрлэж байгаа хүмүүсийн зургийг гар утсаараа дарж цахим сүлжээнд түгээх ажлыг хийнэ. Эс бөгөөс машинаа асаагаад л амралтын өдрийнхөө аялалд гарч, баасан гарагт хэрхэн шоудаж шартсан тухайгаа сонин болгон бичих жишээний. Энэ бол нийтлэг үзэгдэл. Гадаа гарч цас цэвэрлэсэн тухайгаа бичсэн найзынхаа постод лайк дарахаа мэдэх атлаа, гарч очоод адилхан цэвэрлэх тухай бодол хэний ч санаанд ордоггүй нь сонин юм шүү.
 
Бүх нийтээр цас цэвэрлэгээнд гарч, оюутан залуусыг цас цэвэрлэхийг уриалвал гарах уу гэсэн сэтгүүлчийн асуултад хоёр ч залуу завгүй, гарахгүй хэмээн хариулсан бичлэг цахим орчинд цацагдаж, хэдэн мянган залуус тэдний арчаагүй, анхиагүйг гайхаж, занаж зүхсэн байх юм. Гэвч дээрх хоёр залуугаас манай залуус хол ялгарах нь юу л бол. 13 удаагийн цаснаар хотын удирдлагууд тараа таниулсан шиг их цэвэрлэгээний сургаар монголчууд бид ч тараа таниулж орхисныг нуух юун. Улсаас мөнгө нэхэж, авах ёстой юм шиг аашилдаг атлаа нийтийн үйл хэргийн төлөө нэг удаа ч гараа хөдөлгөх хүсэлгүй гэдгээ бид батлан харуулчихлаа.
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Есөн улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр
Өдөртөө 7-9 хэм дулаан байна
Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлаа
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •E-Sport
  • •Нийтлэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Ерөнхийлөгч
  • •Нийслэл
  • •Үндэсний спорт
  • •Бөхийн төрлүүд
  • •ММ-ын тодруулга
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Уул уурхай
  • •Сагсанбөмбөг
  • •Гэмт хэрэг
  • •Сурвалжлага
ХУРААХ
Д.Саруул: Хүүхэд гэр бүлийн...
Пак Гын Хе байцаалт өгөхөөс ...

Талцаж хэрэлдэхээс өөр шидгүй болжээ, монголчууд

Өнөртогтох 2016-11-29

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Есөн улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр
Өдөртөө 7-9 хэм дулаан байна
Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлаа
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
9 цагийн өмнө өмнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ

9 цагийн өмнө өмнө

Есөн улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр

9 цагийн өмнө өмнө

Өдөртөө 7-9 хэм дулаан байна

22 цагийн өмнө өмнө

Шинэ гарди М.Лхагвагэрэл “Чингис хаан” цом гардлаа

1 өдрийн өмнө өмнө

Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET

1 өдрийн өмнө өмнө

Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлаа

1 өдрийн өмнө өмнө

Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө

1 өдрийн өмнө өмнө

С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн

1 өдрийн өмнө өмнө

С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог

1 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр Дашнямтай билэгт сайн өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 8-10 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл төсвийн мөнгөөр нэг ч такси худалдаж авахгүй

2 өдрийн өмнө өмнө

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

2 өдрийн өмнө өмнө

Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ

2 өдрийн өмнө өмнө

"The Mongolz" баг "IEM Beijing 2026" тэмцээний 2-р байрт орлоо

2 өдрийн өмнө өмнө

С.Амарсайхан: Иргэдээ даапаалж, төрийн тэргүүнээрээ даажигнасан засгийн газар

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

2 өдрийн өмнө өмнө

“Сайншанд” агаарын навигацийн төвийг ашиглалтад оруулахыг үүрэг болголоо

2 өдрийн өмнө өмнө

“Ерөнхий сайдаас шууд асуу” уулзалт дорноговийн сайншанд суманд боллоо

2 өдрийн өмнө өмнө

“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

2 өдрийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй улаагчин гахай өдөр

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 2-4 хэм дулаан байна

2026-11-08 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний аваргын төлөө "MOUZ" багтай өрсөлдөнө

2026-11-08 өмнө

Монголд хүнд даацын цахилгаан автомашин цэнэглэгч нэвтэрч байна

2026-11-08 өмнө

Замын-Үүдэд ачааны цахилгаан автомашинд зориулсан гарц байгуулна

2026-11-08 өмнө

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг томиллоо

2026-11-08 өмнө

Сурагчдын II улирлын хичээл маргааш эхэлнэ

2026-11-08 өмнө

Гурван хөх мэнгэтэй улаан нохой өдөр

2026-11-08 өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

САНАЛ БОЛГОХ
2026-11-04 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2026-11-06 өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

2026-11-06 өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

2026-11-06 өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

2026-11-06 өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

2026-11-06 өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

2026-11-05 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

2026-11-04 өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

2026-11-06 өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

2026-11-07 өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

2026-11-06 өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

2026-11-07 өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

2026-11-06 өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

2026-11-06 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

2026-11-05 өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд дэд бүтэц байгуулахыг хориглох тухай хуулийн төсөл

2026-11-06 өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2026-11-05 өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

2026-11-05 өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

2026-11-04 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

2026-11-05 өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

2026-11-05 өмнө

А.Ариунзаяа:Цэцийн дарга гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

2026-11-05 өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

2026-11-05 өмнө

Жэйлин Браун 30 оноог авч, баг нь улирлын найм дахь хожлоо байгууллаа

2026-11-05 өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

2026-11-05 өмнө

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

2026-11-05 өмнө

БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан

2026-11-07 өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

2026-11-05 өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

2026-11-07 өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах