• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

С.Чинзориг: Малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд нийгмийн даатгалын шимтгэлээ нэг удаа нөхөн төлөх эрхийг нээж өгч байна

УИХ-ын гишүүн С.Чинзоригтой цаг үеийн асуудлаар цөөн хором ярилцлаа.

-Таны санаачилсан Нийгмийн даатгалын сангаас олгох, тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд дэмжигдлээ. Ээжүүд хүүхдээ асрахдаа чөлөө авсан хугацааны шимтгэл төлөгдөхөөр тусгасан байсан уу?

-Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн  даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн төсөл байнгын хороо, чуулганы хуралдаанаар дэмжигдлээ. Малчдын нийгмийн хамгааллыг сайжруулахтай холбоотой, нөгөө талаас олон хүүхэд төрүүлж өсгөсөн ээжүүдийн хөдөлмөрийг бодитой үнэлэх. Тэдний тэтгэврийг нэмэгдүүлэхэд чиглэсэн зохицуулалтыг оруулсан. Ээжүүд хүүхдээ асрахдаа чөлөө авсан хугацааны шимтгэл төлөгддөггүйгээс тэтгэвэр бага тогтоох асуудал бий.

Тиймээс төрүүлж өсгөсөн хүүхдийнх нь тоогоор улсад ажилласан жил, нийгмийн даатгалын шимтгэл төлснийг нь 1.5 жилээр нэмж тооцох юм. Дөрвөн хүүхэд төрүүлж өсгөсөн бол зургаан жилээр нэмэгдэнэ гэсэн үг. Мөн хүүхдээ гурван нас хүртэл асарч байгаа ээжүүдийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаа тасрахгүй байхаар зохицуулж байна. Даатгалд хамрагддаг ээжүүдийн хүүхдээ асрах үеийн  шимтгэлийг ажил олгогч, сайн дураар шимтгэл төлдөг бол нийгмийн даатгалын сангийн тэтгэмжийн сангаас төлж байх юм. Түүнчлэн шимтгэл төлдөггүй ээжүүдийн шимтгэлийн 50 хувийг төр хариуцах зохицуулалт хийсэн. Ээжүүд даатгалд хамрагдсан хэлбэрээс үл хамаарч цалин хөлснөөс 100 хувь авах зохицуулалт орж байгаа. Анхны хэлэлцүүлгээр ээжүүдтэй холбоотой зохицуулалтыг байн­гын хороо, чуулганаар дэмжсэн.

-Энэхүү хуулиар малчидтай холбоотой хэчнээн зохицуулалт хийгдэж байгаа вэ?

-Малчидтай холбоотой хоёр асуудлыг зохицуулж байгаа. Малчид цаг наргүй, байгалийн хатуу ширүүн нөхцөлд хөдөл­мөр­лө­дөг учраас малчдын дундаж нас­лалт төв суурин газрын хүмүүсээс харь­цан­гуй бага байдаг. Тиймээс малч­дын тэтгэвэрт гарах насыг таван насаар наашлуулах саналыг хуулийн төсөлд тусгаж өгсөн. Өөрөөр хэлбэл, эмэгтэй 50 нас, эрэгтэй 55 настай тэтгэвэр авах эрх үүснэ. Мал малласан нэг жилийг 1.5 дахин нэмэгдүүлэн тооцдог байх хуулийн заалт оруулснаар 10 жил мал малласан бол 15 жил болж тооцогдох юм. Энэ нь хүнд нөхцөлд ажиллаж байгаа тэдний хөдөлмөрийг үнэлэх нэг хэлбэр юм.

-Малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн шимтгэлийг нөхөн төлүүлэх хугацааг хэдэн оноос хойш тооцох вэ?

-Улсын хэмжээнд байгаа 1.1 сая ажиллагсдын 47 хувийг эзэлж байгаа малчдын есөн хувь, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн 12 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл төлж байна. Энэ нь ирээдүйн  нийгмийн баталгаа алдагдах эрсдэлтэй. Малчдын орлого тогтмол биш учраас нийгмийн даатгалын шимтгэлээ сар бүр төлж чадахгүй байна. Тиймээс малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид төлж чадаагүй үеийнхээ нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож, нэг удаа нөхөн төлөх эрхийг нээж өгч байгаа. 1995 оноос өнөөдрийг хүртэлх хугацааг хамруулах юм. Тухайлбал,  5-20  жилийн нийгмийн даатгалаа нөхөн төлөх нь нээлттэй. Гэхдээ ажилласан жил, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх өмнөх хуульд хамрагдсан иргэд хамаарахгүй. Хамрагдаж чадахгүй үлдсэн хэсэгт нээлттэй. Үүнээс нийгмийн даатгалын санд 300 орчим тэрбум төгрөг төвлөрнө гэсэн тооцоо гарсан.

-5-20 жил гэлээ. Энэ олон жилийг иргэд нэг дор нөхөн төлөх нь хүндрэлтэй биш үү?

-Нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхтэй холбоотой журмыг Засгийн газраас баталж мөрдүүлэх ёстой гэсэн байр суурьтай байгаа. Таван жилийн шимтгэлийг нөхөн төлөхөд 400 гаруй мянган төгрөг гарлаа гэж бодоход журмын дагуу хагас жилээс жилийн дотор хувааж төлөх боломжийг судлах юм.  Нөгөө талаар хууль батлагдсанаар Нийгмийн даатгалын санд ачаалал үүсч магадгүй гэсэн зүйл яригдаж байгаа.  Гэхдээ даатгалын сан, төр иргэн, ажил олгогч ачаагаа тэнцвэржүүлээд явах боломжтой. Хэрэгжих хугацааг хууль санаачлагчид 2017 оноос гэсэн төсөл оруулсан ч Засгийн газраас 2018 он болгох саналыг өгсөн. Чуулганы хуралдаан дээр Засгийн газрын саналыг гишүүд дэмжсэн.

-Чуулганаар Оффшор дан­сыг хориглох хуулийн хэлэл­цэ­хээр болж байна. Гэтэл хуу­лиар албан тушаалтнуудын гэр бү­лийн гишүүдийг оффшор данс эзэмшихийг хориглох асуудал нэлээд маргаан дагуулж байна. Та энэ тал дээр ямар байр суурьтай байгаа вэ?

-Хуулийн төслийг чуулганы хуралдаанаар  хэлэлцээд өөрчлөлт оруулж, засч сайжруулаад  явах бололцоотой гэсэн үүднээс хэлэлцээд явахаар болсон юм. Миний хувьд оффшор дансыг хориглох заалт төрийн өндөр албан тушаалтнууд буюу улс төрийн албан тушаалтнуудын гэр бүл, үр хүүхдэд нь хамаарч үйлчлэх ёстой гэсэн байр суурьтай байгаа. Өмнөх гашуун туршлага бий. Нийслэлийн Засаг даргаар ажиллаж байсан Э.Бат-Үүлийн хүүхдийн оффшор дансны асуудал яригдахад “Манай хүүхэд нас биед хүрсэн бие даасан амьдралтай. Хүүхдээсээ асууя” гэсэн зүйл ярьсан. Би ийм зүйлтэй санал нийлдэггүй. Төрийн  өндөр албан тушаал хашиж байгаа  л бол  гэр бүл, үр хүүхэд нь хамаарах л ёстой. Хэрэв зөвшөөрвөл еэвэнгийн нэг тал шиг зүйл болно. Төрийн өндөр албан тушаалтнуудыг нэг мөсөн хаах нь зүйтэй. Эхнэр, хүүхдийнхээ нэр дээр данс нээчихээд тусдаа хүмүүс гээд байж болохгүй. Энэ бол хэлбэрийн төдий өөрчлөлт болно. Тиймээс өөрийн гэр бүлийн гишүүдийг хуульд хамруулах ёстой. Оффшор данстай бол төрийн өндөр албан тушаалд очихоосоо өмнө мэдүүлдэг байх ёстой юм.

-Гадаадын хөрөнгө оруулал­тын 80 хувь нь оффшор бү­сээс орж ирдэг учраас  аж ахуйн нэгж эрхлэгчдийг офф­шор бүсэд данстай байхыг зөв­шөө­рөх ёстой гээд байгаа шүү дээ?

-Төрийн өндөр албан тушаалтан, түүний гэр бүл, улстөрчид оффшор бүсэд данстай байхыг хориглох нь зүйтэй гэж үзэж байгаа. Түүнээс өөрөө болоод гэр бүлийн хүн нь төрийн өндөр алба хашдаггүй, улс төрийн албан тушаал хашаагүй мөрөөрөө бизнес хийгээд явж байгаа бол оффшор бүсэд данстай байх эрхийг нээж өгөх хэрэгтэй. Харин хамгийн гол нь тэр мөнгө нь бохир байх ёсгүй. Эх үүсвэрийг нь шалгаж тогтоох асуудал чухал. Оффшор бүс ерөөсөө байж болохгүй гэсэн асуудал яриад байх юм. Татвартай холбогдох асуудлыг хуультай яаж уялдуулах хэрэгтэйг нарийн су­далж, хөрөнгийн эх үүсвэр ил тод байх асуудлыг ярих нь чухал юм.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна
Н.Учрал: Говийн усны асуудлыг нэн тэргүүнд тавина
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн
Их цас орно, өдөртөө 1-3 хэм дулаан байна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •Нийтлэл
  • •E-Sport
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •Сагсанбөмбөг
  • •Үндэсний спорт
  • •Сурвалжлага
  • •Уул уурхай
  • •Бөхийн төрлүүд
  • •Степпе Арена
  • •Байнгын хороо
  • •Ярилцлага
ХУРААХ
Түүх давтагдах вий
Ж.Дашдондог: Хүүхдийн зохиол...

С.Чинзориг: Малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд нийгмийн даатгалын шимтгэлээ нэг удаа нөхөн төлөх эрхийг нээж өгч байна

Отгонмягмар 2016-12-12

Сэдвүүд :
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна
Н.Учрал: Говийн усны асуудлыг нэн тэргүүнд тавина
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн
Их цас орно, өдөртөө 1-3 хэм дулаан байна
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
11 цагийн өмнө өмнө

Инженерийн хангамжийн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа

11 цагийн өмнө өмнө

"Химийн масс олимпиад"-д Орхон аймгийн ЕБС-ийн 2055 сурагч хамрагджээ

12 цагийн өмнө өмнө

Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна

12 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Говийн усны асуудлыг нэн тэргүүнд тавина

12 цагийн өмнө өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Манай могой Б.Энхбаяр “Бодь-110” гэхээр л хачин их цочдог хүн дээ

12 цагийн өмнө өмнө

З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

12 цагийн өмнө өмнө

Үс засуулбал бие эрхтний хүч сайжирна

12 цагийн өмнө өмнө

Их цас орно, өдөртөө 1-3 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

NBA-ын 3 дахь долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

1 өдрийн өмнө өмнө

NBA-ын 3 дахь долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

1 өдрийн өмнө өмнө

Хөөрөг 20, даалин 10 гэх мэтийн хохирогч иргэд тогтоогдоогүй байна

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Хүүхдийн биед тохирсон ширээ, сандлын хөрөнгө оруулалтыг ирэх оны төсөвт тусгая

1 өдрийн өмнө өмнө

Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

1 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

1 өдрийн өмнө өмнө

Хүннү эйр – Монгол Улсыг Дэлхийтэй холбосон 15 жил

1 өдрийн өмнө өмнө

Химийн иж бүрэн кабинет байгуулж хүлээлгэн өглөө

1 өдрийн өмнө өмнө

Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна

1 өдрийн өмнө өмнө

Монгол Улс дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-рт эрэмбэлэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

“Comeup 2026” олон улсын арга хэмжээнд Монгол Улсыг төлөөлөн оролцох шилдэг гурван стартап тодорлоо

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал эд мал баялаг төгөлдөр болно

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 6-8 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

“Шинэ цагийн малчин" аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа

2 өдрийн өмнө өмнө

Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна

2 өдрийн өмнө өмнө

Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

2 өдрийн өмнө өмнө

“Оюу толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Дулаан гараашийг татвараас чөлөөлөх хуулийн төслийг засгийн газар дэмжлээ

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангаж ажиллахыг анхааруулав

2 өдрийн өмнө өмнө

Хүннү эйр компанийн хамт олонд 15 жилийн ойн баярын мэнд хүргэе

2 өдрийн өмнө өмнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ

САНАЛ БОЛГОХ
2026-11-06 өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

2026-11-06 өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

2026-11-06 өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

2026-11-06 өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

2026-11-06 өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

2026-11-07 өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

2026-11-07 өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

2026-11-06 өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

2026-11-06 өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

2026-11-06 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

2026-11-06 өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

2026-11-06 өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2026-11-07 өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр

2026-11-07 өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

2026-11-08 өмнө

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг томиллоо

2026-11-06 өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

2026-11-08 өмнө

Сурагчдын II улирлын хичээл маргааш эхэлнэ

2026-11-08 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний аваргын төлөө "MOUZ" багтай өрсөлдөнө

2026-11-08 өмнө

Замын-Үүдэд ачааны цахилгаан автомашинд зориулсан гарц байгуулна

2026-11-08 өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-11-08 өмнө

Гурван хөх мэнгэтэй улаан нохой өдөр

2 өдрийн өмнө өмнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ

2026-11-09 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

2026-11-09 өмнө

“Сайншанд” агаарын навигацийн төвийг ашиглалтад оруулахыг үүрэг болголоо

2 өдрийн өмнө өмнө

Өдөртөө 7-9 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Есөн улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр

2026-11-09 өмнө

"The Mongolz" баг "IEM Beijing 2026" тэмцээний 2-р байрт орлоо

2026-11-09 өмнө

“Ерөнхий сайдаас шууд асуу” уулзалт дорноговийн сайншанд суманд боллоо

2026-11-10 өмнө

Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах