• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Эрүүл мэндийн салбар чинь элгээрээ хэвтчихээд байна, сайд аа

Нуруундаа хагалгаа хийлгэхээр алс холын Америк орныг зорьж буй баян эрээс Монголдоо яагаад эмчилгээ хийлгэж болохгүй байгааг асуухад “Тэгж үхээд яах вэ” хэмээн хариулж билээ. Шинэ баян цээж өвчтэйг харууллаа хэмээн шоглож болох ч нөгөө талаас манай эрүүл мэндийн салбарын үнэн төрх нь энэ юм.

Эмчид итгэснээс эмээдээ итгэ, жор мэдэхгүй отчоос зовлон үзсэн чавганц дээр гэх мэт ёгт үг зүгээр ч нэг яригдаагүй гэдгийг энд нурших нь илүүц биз. Эрүүл мэндийн салбар уналтад орж, мөнгөтэй хүн л амьд явдаг болсон талаар олон ч удаа хөндөж бичлээ. Хэвлэл мэдээлэл болгон энэ талаар шүүмжилдэг, гэсэн ч үр дүн өнөө хэр гарсангүй. Эрүүл шүүмжлэлийг тусгаж авах гэхээс илүүтэй бидний алдааг түрүүлж олж харлаа, хэвлэл мэдээлэл эмч нарт өстэй юм, эмчийг, эрүүл мэндийн салбарыг доромжиллоо гэх мэтээр таагүй хандах нь бий.

Худал хэлсэн хүнд эмчид үзүүлэхдээ сэтгүүлч гэж мэргэжлээ хэлэхээс ч эмээдгээ нуух юун. Эрүүл мэндийн салбар өөрчлөгдөх гэхээс илүүтэй улстөрждөг, албан тушаалд хүрэхийн төлөө өрсөлддөг, цэвэр бизнес хийдэг салбар болж хувирчээ. Гэтэл үүнийг өөрчлөх бус сайдаасаа эхлээд өнөөх л болохгүй бүтэхгүй, мөнгөгүйн зовлонгоо тоочсоор сууна. Сумын хэмжээнд ашиглах түргэний машины төсөв шийдчих эрх мэдэлгүй сайдтай салбараас өөрчлөлт хүлээх нь илүүц биз. Эрүүл мэндийн салбарын төсөв санасан хэмжээнд төсөвлөгддөггүй, тоног төхөөрөмж нь хуучирчихсан гэх мэтээр асуудал бишгүй олон байгаа. Энэ нь худлаа биш.

Гэвч эрүүл мэндийн салбарт хулгай нүүрлэчихсэн учраас өөд нар харахгүй байгааг худлаа гэж хэлэхгүй биз дээ, сайд аа. Сайд дарга нар нь тендерээ хулгайлдаг, эмч нар нь тоног төхөөрөмжөө “хулгайлдаг”, сувилагч, асрагч нь бусдын халаас руу өнгийдөг буруу тогтолцоо хэдийнэ амь бөхтэй оршиж байна. Улсын эмнэлэгт тун цөөхөн байдаг хүүхдийн зулайн эхоны аппаратад хүүхдээ үзүүлэх гэсэн ээжүүд багтах зайгүй чихэлдэж, өглөөнөөс үдэш болтол цаг аван оочерлодог. Хэдэн өдрөөр ч оочерлох тохиолдол олон байгаа. Гэтэл тухайн эмнэлгийн эмчийн хувийн эмнэлэгт энэ аппарат нь цоо шинээрээ байх жишээтэй.

Өдөр нь улсын эмнэлэгт цөөхөн хэдхэн хүүхэд үзчихээд үдшийн цагаар өнөөх аппаратаараа хувийн эмнэлэг дээрээ 20 мянган төгрөгөөр зулайн эхо хардаг эмчтэй өөрийн биеэр таарч л явлаа. Энэ мэтээр мөнгөтэй холбоотой асуудал эрүүл мэндийн салбараас хэзээ ч арилахгүй гэдэг нь тодорхой байна. Салбарын сайд нь мөнгөгүйн зовлон тоочиж суусаар өөрчлөлт шинэчлэлт ч гарахгүй бололтой. Уг нь энэ салбарт мөнгөгүйгээр шийдэж болох түм буман асуудал бий.

Цахим орчин хөгжчихсөн өнөө цагт цаг, мөнгө гарздахгүйгээр шийдээд явчих асуудал олон харагдах юм. Хамгийн наад зах нь жирэмсэн ээжүүдэд зориулсан нэг цэгийн үйлчилгээ бий болгоход тэрбум төгрөг хэрэг болохгүй. Сайн менежмент хийхэд л болох зүйл. Дүүргийн хэдэн эмнэлэг дамжуулж, долоон өдөр очерлодог биш, өрхийн эмнэлэгт шинжилгээг нь бүрэн авчихдаг, эс бөгөөс дүүргийн нэг эмнэлэгт энэ бүхнийг төвлөрүүлчихвэл болчих асуудал. Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл анх хөндөхөд А.Цогцэцэг сайд амархан шийднэ хэмээн хариулж билээ.

Гэвч ажлаа авснаас нь хойш бүтэн дөрвөн сар өнгөрчихөөд байхад тулгар гэдэстэй ээжүүд хэдэн шинжилгээ өгөх гэж хотын төвийг хоёр гурван өдөр бүтэн тойрдог нь хэвээрээ л байна. А.Цогцэцэг сайд аа, эрүүл мэндийн салбарыг арай ухаалаг болгож өгөөч. Ганцхан эм бичүүлэхийн тулд бүтэн өдрөөр оочерлодог гажиг тогтолцоог өөрчилмөөр байна. Гарц гаргалгаа ч хангалттай байгааг танд дуулгая.

Хүүхдийн өвчин мөнгө олох хэрэгсэл болжээ

Сүүлийн гурван сарын байдлаас харахад улс, хувийн бүх эмнэлгүүд ачааллаа даахгүйд хүрч, хүүхдийн өвчлөл чинээндээ тулчихаад байна. Вирусын гаралтай, огцом халуурдаг ханиад хэдийнэ эрчимтэй тархсанаас улс, хувийн эмнэлгүүд ачааллаа дийлэхгүйд хүрчээ. Эмнэлгийн ор хүрэлцээгүйгээс эхчүүд коридорт хүртэл хэвтэн эмчлүүлж буй зураг цахим орчноор дүүрэн байна. Хүүхэд томчуудыг бодвол маш амархан өвчилдөг.

Дархлаа сул, амьдарч буй орчин бохир зэргээс үүдэж хамрын шуухинаа, хатгаа, суулгах өвчнөөр өвчлөх нь түгээмэл. Сүүлийн жилүүдэд энэ бүхнээс гадна төрөл бүрийн харшлын өвчин эрчимтэй нэмэгдэж буйг салбарын эмч нар хэлж буй юм. Энэ бүх өвчинтэй тулгарах бүрийд эцэг эхчүүд хүүхдээ эмч рүү аваад л гүйдэг. Хоёрдугаар шатны эмнэлэг, нарийн мэргэжлийн эмчид үзүүлэхийг чухалчилдгаас үүдэж, Эх нялхас, дүүргийн эмнэлгүүд ачааллаа дийлэхгүйд хүрчихээд байгаа.

Тэгвэл энэ байдлыг овжин ашиглаж бизнес хийж байгаа газрууд бол хүүхдийн хувийн эмнэлэг. Хуучин цагт байшин болгоны буланд баар, цэнгээний газар байсан бол одоо булан болгонд хүүхдийн эмнэлэг байгуулагдаж байна. Нэг сандал, зүү тариур, чагнуур, хүүхдийн өвчлөлийн тухай хэдэн зурагт хуудас өлгөөд л түүнийгээ хувийн эмнэлэг гээд нэрлэчихнэ.

Чадвартай, чадваргүйг нь хэн ч мэдэхгүй. Улсын эмнэлгийн оочер, дарааллаас залхсан ээж, аавууд хүүхдээ хувийн эмнэлэгт үзүүлэхээс өөр сонголтгүй болдог. Хүүхдийн чинь гэдэс хямарчихаж, ус сайн уулга гэсэн хоёрхон өгүүлбэр хэлүүлэхийн тулд 20 мянган төгрөг үзлэгт төлөх нь энүүхэнд. Хамрын шуухинаа хүрсэн төдийд л хэдэн арван антибиотикоор бөмбөгдүүлнэ. Эмч бичиж өгсөн учраас уулгах ёстой гэсэн мухар сохор итгэлээс үүдэж антибиотикийн хордлогоор өвчлөх хүүхдийн тоо ч нэмэгдэж байгаа аж.

Улсын эмнэлэгт өдөржин оочерлож, цаг дууссан хэмээн үзүүлж чадаагүй эмч маань хувийн эмнэлэгтээ 20 мянгаар оочергүй үзэж өгнө хэмээн даапаалж суух жишээтэй. Бодит байдал ийм л байна. Тууралттай хүүхдэд уулгаж болох, болохгүй эмээ ч ялгаж чадахгүй л эмч нар түмний үрсийн эрүүл мэндээр бизнес хийж байна, сайд аа. Энэ асуудлыг бүрэн шийдэж чадахгүй юм гэхэд ачаалал бууруулж болох гарц өдий төдий харагдах юм. Эх хүүхдийн өвчлөлийн талаар зөвлөгөө мэдээлэл өгдөг тусгай дугаарыг эмнэлэг бүрт бий болгох боломж байгаа.

Өдөр бүр энэ дугаар дээр нарийн мэргэжлийн эмч суулгаж зөвлөгөө өгдөг болгочихвол аштай юу. Үнэхээр л хүндэрчихсэн хүүхэд биш бол гэрийн нөхцөлд хэрхэн хүүхдээ асрах, ямар төрлийн эмчилгээ, асаргаа хийх талаар утсаар ч гэсэн зөвлөгөө өгчихдөг бол улсын эмнэлгийн ачаалал бага ч гэсэн буурах бус уу. Ус сайн уулга, дулаан хувцасла гэсэн зөвлөгөө авахын тулд 20 мянган төгрөг төлж хувийн эмнэлэг хэсэх, эс бөгөөс улсын эмнэлэгт дугаарлаж бухимдал үүсгэхгүй биз дээ. Цаашлаад цахим орчинг ч ашиглаж болмоор санагдана.

Нарийн мэргэжлийн эмч, эмнэлгийн ажилтан долоо хоногийн нэг өдөр тогтсон цагт онлайнаар зөвлөгөө мэдээлэл өгдөг, хүүхдэд нь ямар шинж тэмдэг илэрч байгааг сонсоод эмчид хандах эсэх талаар зөвлөгөө өгчихдөг бол ээж болгон хүүхдээ чирээд эмнэлгийн эрэлд гарахгүй. Гэвч тийм сэтгэл алга. Өдрийн цагаар цөөхөн хэдхэн хүүхдэд үнэгүй зөвлөгөө өгчихөөд оройн цагаар хэдэн зуун хүүхдэд төлбөртэй зөвлөгөө өгч байна, манай улсын эмнэлгийн эмч нар.

Улсын эмнэлэгт хүртэл төлбөртэй үзлэгийн цаг бий болчихож. Ахлах зэргийн эмч 5000-аар эхэлж, доктор профессор бол 20000 төгрөг хүртэл үнэлгээтэй. Бүтэн өдөржин зогсоод барааг нь олж хараагүй эмч маань төлбөртэй үйлчилгээ үзүүлэхээр инээгээд зогсч байдаг нь эрүүл үзэгдэл мөн үү. Ганцхан хүүхэд ч биш, эмэгтэйчүүд, эрчүүд, ахмад настан гээд бүх насныхны хувьд энэ тулгамдсан асуудал болчихоод байна.

Ээжүүд нэгэндээ буруу зөвлөгөө өгч байна

Эрүүл мэндийн зөвлөгөө өгдөг 103 дугаарт нэгэн залуухан ээж хандаж хөхүүл байхад сарын тэмдэг ирчихсэн, хэрхэн жирэмслэлтээс хамгаалах тухай асуужээ. Гэтэл өнөөх эмч нь ийм зүйл асуухаасаа ичээч, чиний гэр бүлийн бэлгийн амьдрал надад ямар хамаатай юм хэмээн загнажээ.

Энэ бол болсон явдал. Инээдэмтэй юм шиг санагдавч эмгэнэл гэхэд болно. Эрүүл мэндийн энэ мэт “жижигхэн” асуудлаар зөвлөгөө авахын тулд заавал дугаар авч, дараалалд зогсох шаардлагагүй баймаар. Хувийн үнэтэй эмнэлгийн эмч нар энэ мэт зөвлөгөөг сайн дурын үндсэн дээр онлайнаар, эсвэл үнэтэй тусгай дугаараар өгч болоод байхад улсын эмнэлэг яагаад болохгүй байна вэ. Тусгай дугаарын утасны төлбөрөө өндөр тооцоод ч болов энэ мэт зөвлөгөөг өгч болмоорсон.

Зөвлөгөө, мэдээллийн  үйлчилгээ дутуу, дулимаг байгаагаас цахим орчинд ээжүүд сайн дурын эмч, эмнэлгийн ажилтан болчихоод байна. Хагалгаагаар төрсөн ээж хэрхэн өтгөн хаталтаас ангижрах талаар зөвлөгөө авахыг хүсэхэд байцаа ид, чавга ид, үзэмний шүүс уу, клизм тавь гэх мэт зөвлөгөөг нэг нэгэндээ өгнө. Зөвлөсөн бүхнийг нь хэрэглэсний дараа нялх хүүхэд нь чацга алдах, гэдэс нь эвгүйрч, өөрөө ч ядаргаанд орох жишээтэй. Дандаа буруу зөвлөгөө нэгэндээ өгдгөөс эрүүл мэнд, гоо сайхнаараа хохирох нь энүүхэнд.

Нүүрээр нь тууралт гарчихсан хүүхэддээ хүртэл ямар эмчилгээ хийх талаар ээжүүд нэг нэгнээсээ зөвлөгөө авч байна. Энэ бол жижиг асуудал хэрхэвч биш. Гоо сайхан, эрүүл мэндийнхээ талаар ямар ч мэдлэггүй, өөр мэргэжилтэй гэртээ хүүхдээ хараад сууж буй ээжээс зөвлөгөө авч байгаа асуудлыг зүгээр хараад сууж боломгүй байгаа юм.

Хэрвээ тэдэнд мэргэжлийн эмчээс утсаар зөвлөгөө авах боломж байсан бол ийм зүйл нэгнээсээ асуугаад суух байсан уу гэдэг нь бодох л ёстой юм. Цахим орчинд нэг нэгэндээ зөвлөгөө өгдөг ээжүүдийн хэдэн арван цахим хуудас байна. Дур мэдэж эмчилгээ хийлгэхийг зөвлөсөн, ямар эм хэрэглэх талаар, яаж эмчлэх тухай хүртэл зөвлөгөө өгөх аж. Энэ асуудлыг яам анхааралдаа авахгүй бол газар авах шинжтэй.

Буруу эмчилгээ, буруу зөвлөгөө ямар үр дүн дагуулахыг ч таах аргагүй. Тиймээс тусгай дугаар, онлайн зөвлөгөө, сургалт мэдээлэлдээ түлхүү анхаараач гэж салбарын сайдаас аминчлан хүсье. Хүний амь тоглоом биш. Тэр тусмаа бизнес хийдэг зүйл огтхон ч биш. Эмч хүн хувьдаа ажиллана уу, хувьсгалдаа ажиллана уу бидэнд хамаагүй ч улсын аппаратыг хувьдаа ашиглаж байгаа эсэхийг анхаарч үзээч, сайд аа. Хүүхдээр бизнес хийсэн зах замбараагүй үйлдэлд жаахан хязгаар тавьж үзээч. Төрийн үйлчилгээг арай ухаалаг хэлбэрт шилжүүлье. Энэ бүхэнд тэрбумын төсөв огтхон ч хэрэггүй. Эрхэм сайд таны чин сэтгэл гаргах л асуудал.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Соёлын гавьяат зүтгэлтэн А.Баярмагнай Хөдөлмөрийн баатар цол хүртэв
Академич Д.Рэгдэлд Хөдөлмөрийн баатар цол хүртээв
16 настнууд монгол улсын иргэний андгай өргөлөө
Эрх эзэгнэгчид буюу ард түмний засаглал

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Сагсанбөмбөг
  • •Чуулган
  • •Ерөнхийлөгч
  • •Видео мэдээ
  • •E-Sport
  • •Сэрэмжлүүлэг
  • •Бөхийн төрлүүд
  • •Гэмт хэрэг
  • •Фото мэдээ
  • •Нийтлэл
  • •ММ-ын тодруулга
  • •Үндэсний спорт
  • •Ярилцлага
  • •Нийслэл
ХУРААХ
МАН-ын генсекээр...
Насжилт ихтэй автомашины...

Эрүүл мэндийн салбар чинь элгээрээ хэвтчихээд байна, сайд аа

Өнөртогтох 2016-12-13

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Соёлын гавьяат зүтгэлтэн А.Баярмагнай Хөдөлмөрийн баатар цол хүртэв
Академич Д.Рэгдэлд Хөдөлмөрийн баатар цол хүртээв
16 настнууд монгол улсын иргэний андгай өргөлөө
Эрх эзэгнэгчид буюу ард түмний засаглал
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
3 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 40 зөрчил бүртгэгдлээ

4 цагийн өмнө өмнө

"Ачит Ихт" ХХК-ийн нэрэмжит Химийн масс олимпиад боллоо

4 цагийн өмнө өмнө

Монголын шигшээ Индонезийн багийг хожлоо

4 цагийн өмнө өмнө

Улсын заан Д.Алтанцоож түрүүлж, Улсын арслан Э.Оюунболд үзүүрлэлээ

4 цагийн өмнө өмнө

Соёлын гавьяат зүтгэлтэн А.Баярмагнай Хөдөлмөрийн баатар цол хүртэв

4 цагийн өмнө өмнө

Академич Д.Рэгдэлд Хөдөлмөрийн баатар цол хүртээв

4 цагийн өмнө өмнө

16 настнууд монгол улсын иргэний андгай өргөлөө

4 цагийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй хөхөгчин могой өдөр

4 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 7-9 хэм хүйтэн байна

1 өдрийн өмнө өмнө

"GOSH" хасагдаж, "Chinggis Warriors" баг тэмцээний цааш үргэлжлүүлнэ

1 өдрийн өмнө өмнө

Эрх эзэгнэгчид буюу ард түмний засаглал

1 өдрийн өмнө өмнө

Г.Тэмүүлэн: “Онтрэ” ХХК-тай хийх хэлэлцээг ирэх оны нэгдүгээр улиралд эхлүүлнэ

1 өдрийн өмнө өмнө

Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төсөлд “Бээжин Жианлунг” групптэй гэрээ байгуулна

1 өдрийн өмнө өмнө

Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газрын хохирлын хэмжээ 3.3 их наяд төгрөгт хүрч байна

1 өдрийн өмнө өмнө

opendata.gov.mn-д сайжруулалт хийж, системийн 3.0 хувилбарыг ашиглалтад орууллаа

1 өдрийн өмнө өмнө

Шүлхий өвчний вакцины өтгөрүүлсэн бэлдмэлийг найруулах, савлах үйлдвэрийн үйл ажиллагааг эхлүүлэхийг даалгалаа

1 өдрийн өмнө өмнө

Авлигын гэмт хэргийн хууль бус хөрөнгийг хураан авах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

1 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: Өвөлжилтийн бэлтгэлийг тайлангаар бус, бодит үр дүнгээр дүгнэнэ

1 өдрийн өмнө өмнө

Гурван хөх мэнгэтэй хөх луу өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орно, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

2 өдрийн өмнө өмнө

NBA-ын 5 дахь долоо хоногийн тоглолтын төгсгөлийг гайхалтай хийсэн бичлэг /2026-27/

2 өдрийн өмнө өмнө

NBA-ын 5 дахь долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг /2026-27/

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 46 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

"Chinggis Warriors" болон GOSH (BC.G) багууд 18:30 цагт тоглоно

2 өдрийн өмнө өмнө

Төрсөн эцгээ зодож, гэмтэл учруулжээ

2 өдрийн өмнө өмнө

МИАТ “Өгөөдэй хаан” шинэ агаарын хөлгөө АНУ-ын Сиэтл хотод хүлээн авлаа

2 өдрийн өмнө өмнө

Сургууль орчмын хүнс: Хуулиа өөрчлөхгүй бол хариуцлага байхгүй

2 өдрийн өмнө өмнө

Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET

2 өдрийн өмнө өмнө

Залилах гэмт хэргийн улмаас иргэн аж ахуйн нэгжид учирсан 139 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлжээ

2 өдрийн өмнө өмнө

Б.Мөнхбат: Нийслэлийн төрийн албан хаагчдын тоог 1000-аар цөөлнө

САНАЛ БОЛГОХ
2026-11-20 өмнө

Б.Пүрэвдагва: Иргэдтэйгээ уулзаж, 2027 оны төсөвт тусгах санал хүсэлтийг нь нээлттэй сонсож байна

2026-11-20 өмнө

У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй

2026-11-20 өмнө

С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нарыг оролцуулсан ойлголцол, зөвшилцлийн Зөвлөлийг байгуулж ажиллана

2026-11-20 өмнө

Дэлхийд тод гялалзсан оюунлаг охин Б.Оюун-Үжин

2026-11-20 өмнө

Өрнөдөд сандрал, Дорнодод найдвар, Шэньжэнээс томоохон ахиц дэвшил гарна гэж хүлээж байна

2026-11-20 өмнө

Жүдо бөхийн Залуучуудын дэлхийн аваргаар Т.Ариунзаяа тодорлоо

2026-11-20 өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

2026-11-20 өмнө

Есөн улаан мэнгэтэй шар нохой өдөр

2026-11-23 өмнө

Академич С.Нарангэрэл: Хуулийн амин сүнс бол ёс суртахуун

2026-11-22 өмнө

Монгол Улсын 6 дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хүндэтгэн үдэв

2026-11-24 өмнө

Авто зогсоолоос нэгийг татвараас чөлөөлөхөд чиглэсэн хуулийн төслийг өргөн мэдүүлэв

2026-11-22 өмнө

Ш.Энхийн-Од шигшээ багтайгаа нэгдэхээр өчигдөр эх орондоо буулаа

2026-11-24 өмнө

2026.11.23: Улстөрчдийн хэн юу хэлэв?

2026-11-23 өмнө

NBA-ын 5 дахь долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг /2026-27/

2026-11-24 өмнө

О.Батнайрамдал: Иргэд ногдол ашгаа өөрсдөө авах нь Үндсэн хуулийн шаардлага юм

2026-11-22 өмнө

Нийслэлийн 2027 оны төсвийн төслийг өргөн барилаа

2026-11-22 өмнө

“Сэлбэ дэд төв”-ийн барилгуудын дотор заслын ажил өвлийн улиралд тасралтгүй үргэлжилнэ

2026-11-22 өмнө

Цас орно, өдөртөө 8-10 хэм хүйтэн байна

2026-11-24 өмнө

Зээлийн “Хар жагсаалт”-аас 620,000 гаруй иргэнээ чөлөөллөө

2026-11-24 өмнө

Монголын шигшээ багийн бүрэлдэхүүн тодорлоо

2026-11-23 өмнө

Монгол Улс “Цахим засаглалын хөгжлийн индекс”-ээр дөрвөн жилийн хугацаанд 32 байр урагшилжээ

2026-11-22 өмнө

Үс засуулбал жаргал ирнэ

2026-11-23 өмнө

Орон нутгийн замд үүссэн цас, мөсийг 24 цагаар цэвэрлэн, ажиллаж байна

2026-11-23 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 58 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

УИХ-д суудал бүхий нам, эвслийн дарга нарын бүрэлдэхүүнтэй Зөвшилцлийн зөвлөл байгуулав

2026-11-23 өмнө

Б.Энх-Оргилын өрсөлдөгч тодорлоо

2 өдрийн өмнө өмнө

NBA-ын 5 дахь долоо хоногийн тоглолтын төгсгөлийг гайхалтай хийсэн бичлэг /2026-27/

2026-11-23 өмнө

Шинжлэх ухаан, технологийн ордонд жил бүр 3,000 хүүхэд робот техник, программ, инженерчлэлээр сурна

2026-11-23 өмнө

Х.Нямбаатарын хууль бус ажиллагаанд УБЕГ-ын албан тушаалтнууд оролцсон уу ?..

2026-11-23 өмнө

Нийт нутгийн 78 хувь цастай байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах