Ерөнхийлөгчийн сонгуульд нийт 9.9 тэрбум төгрөг зарцуулжээ

Ерөнхийлөгчийн сонгуульд нийт 9.9 тэрбум төгрөг зарцуулжээ

Үндэсний аудитын газраас Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд оролцсон нам, нэр дэвшигчдийн сонгуулийн зардлын дүн, хандивын мэдээллийг ил болголоо.

Сонгуулийн ерөнхий хорооноос  өнгөрсөн наймдугаар сарын 22-ны өдөр намуудын сонгуулийн зардлын тайланг Үндэсний аудитын газарт хүргүүлсэн байна.  МАН, АН-уудын сонгуулийн зардлын дансанд нийт дүнгээр 13.337.6 сая төгрөгийн орлогыг сонгуульд зориулж төвлөрүүлсний 6711.5 сая төгрөг нь МАН-ын, 6626.1 сая төгрөг нь АН-ын сонгуулийн зардлын орлого байгаа аж. Харин МАХН сонгуулийн хугацаанд намын сонгуулийн зардлын дансандаа орлого төвлөрүүлээгүй, зарлага гаргаагүй, зөвхөн нэр дэвшигчийнхээ сонгуулийн зардлын дансыг ашигласан байна.

Нэр дэвшигчдийн хувьд МАН-аас нэр дэвшсэн М.Энхболдод 1436 иргэнээс 2589.2 сая төгрөг, 17 хуулийн этгээдээс 218 сая төгрөг нийт 2807.2 сая төгрөг, АН-аас нэр дэвшигч Х.Баттулгад 1643 иргэнээс 3275.5 сая төгрөг, 18 хуулийн этгээдээс 250 сая төгрөг нийт 3525.5 сая төгрөг цугларчээ. Харин МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатарт 2476 иргэнээс 2827.2  сая төгрөг, хоёр хуулийн этгээдээс 30 сая төгрөг нийт 2857.2 сая төгрөгийн хандив цугларсан байна.

Нэр дэвшигчид сонгуулийн хугацаанд нийт дүнгээр 9943.3 сая төгрөгийг сонгуульд зарцуулснаас М.Энхболд 3603.2 сая төгрөг, Х.Баттулга 3.485.5 сая, С.Ганбаатар 2854.6 сая төгрөг зарцуулсан нь зардлын дээд хэмжээ 3900.0 сая төгрөгөөс хэтрүүлээгүй байгаа аж.

Эх сурвалж: www.polit.mn С.САРУУЛ

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.