Ж.Эрдэнэбатын засгийн “бантан”-г У.Хүрэлсүхийнх засчээ

Ж.Эрдэнэбатын засгийн “бантан”-г У.Хүрэлсүхийнх засчээ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар оффшор бүсэд хамаарах гадаад улс, түүний нутаг дэвсгэрийн жагсаалтыг шинэчлэн баталжээ. Ж.Эрдэнэбатын Засгийн газар унахын өмнө оффшор бүсэд хамаарах гадаад улсын жагсаалтыг батлахдаа манайхны данстай байж болох арав гаруй улсыг хассан тухай УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан мэдэгдэж байсан юм. Тэрбээр оффшор данс бүхий 42 улсаас 13 улсыг хасаж, жагсаалтыг баталсан байна. Тухайлбал, Швейцарь, Хонконг, Люксембург, Арабын нэгдсэн Эмират, Макао, Панам, Малайз, Ирланд гэх зэрэг 13 улсыг хассан байна гээд буцааж шинэчлэх шаардлагыг хүргүүлж байв.

Энэ оны эхээр Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль буюу товчдоо оффшорын эсрэг хууль гарсан юм. Энэ дагуу дээрх жагсаалтыг гаргасан байсан юм. Үнэндээ бол Ж.Эрдэнэбатын Засгийн газрынхны сэмхэн хийсэн “бантан”-г У.Хүрэлсүхийн Засгийн газар заслаа. Өнөөдөр Монголыг оффшор улс хэмээн дэлхий зарлалаа. Мянга нууж, түм бултаад ч манай улс оффшор улс болчихлоо.

Өнөөдрийн засгийн хуралдаанаар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасны дагуу хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргадаг албан тушаалтан, түүний хамаарал бүхий этгээд тухайн албан тушаалтны албан үүрэг гүйцэтгэх хугацаанд банкны данс нээлгэх, мөнгөн хөрөнгө байршуулах, хөдлөх, үл хөдлөх хөрөнгө өмчлөх, хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд үүсгэн байгуулахыг хориглох оффшор бүсэд хамаарах гадаад улс, түүний нутаг дэвсгэрийн жагсаалтыг шинэчлэн баталж, Сингапур, Хонгонг, Швейцар зэрэг улсыг нэмж оруулсан байна.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.