Л.Болд: Б.Хурцын асуудалд УИХ хүчин мөхөсдөж байна

Л.Болд: Б.Хурцын асуудалд УИХ хүчин мөхөсдөж байна

ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг БНСУ-д суух Элчин сайдаар томилох эсэх асуудлыг өнөөдрийн УИХ-ын чуулганаар хэлэлцэхээр өчигдөр хойшлуулсан билээ.

Тэгвэл яг одоо Б.Хурцтай холбоотой асуудлаар иргэдээс гаргасан өргөдлийг сонсох нээлттэй сонсголыг Төрийн ордны А танхимд явуулж байна. УИХ-ын гишүүн Ж.Батзандан нээлттэй сонсголоо өөрөө явуулж байгаа бөгөөд сонсголд өргөдөл гаргасан иргэдийн төлөөлөл, Хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-уудын төлөөлөл, Иргэний нийгмийн төлөөлөл, УИХ-ын гишүүн Л.Болд тэргүүтэй гишүүд оролцож байна. 

Б.Хурцын эсрэг гомдол гаргасан иргэдийн дотор МАХН-ын дэд дарга С.Ганбаатарын нэр байгаа бөгөөд түүнийг төлөөлж өмгөөлөгч нь иржээ. Түүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байхад нь хууль бусаар тагнаж чагнасан, нэр хүндэд нь халдсан гэх үндэслэлээр өргөдөл гаргажээ.

Л.Болд нээлттэй сонсголд үг хэлсэн бөгөөд тэрбээр “Б.Хурцын асуудалд УИХ хүчин мөхөсдөж байна” гэлээ. 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.