Даллас Мавирекс цувралыг тэнцүүллээ

Даллас Мавирекс цувралыг тэнцүүллээ

NBA-ын талбайд плэй оффын хоёрдугаар шатны хоёр тоглолт боллоо. Өрнөд бүсийг тэргүүлсэн Оклахома Сити Тандер талбайдаа Даллас Мавирекс багтай цувралын хоёр дахь тоглолтыг хийлээ. Эхний тоглолтод Мавирекс хожигдоод байсан бөгөөд энэ удаагийн тоглолтод эхний хагасыг зургаан оноогоор тэргүүлж дуусгасан бөгөөд сүүлийн хагасыг тэргүүллээ алдалгүй байж чадсанаар 119-110 харьцаагаар ялалт байгуулж цувралыг 1-1 болгож тэнцүүллээ. Улмаар цувралын гурав дахь тоглолт Далласын талбай руу шилжиж байгаа бөгөөд нөгөөдөр буюу тавдугаар сарын 12-ны шөнө 03:30 цагт болно.

Өнөөдрийн тоглолтод Лука Дончич 29 оноо, 10 самбар, 7 дамжуулалт, 3 таслалтаар бага тэргүүлсэн бол ПЖ Вашингтон 29 оноо, 11 самбар, 2 таслалт, сэлгээнээс Тим Хардвэй Жуниор 17 оноог авчээ. Эсрэг багаас Шай Гилжус Александр 33 оноо, 12 самбар, 8 дамжуулалт, 2 хаалтаар багаа тэргүүлсэн бол Жэйлон Уйллиамс 20 оноог авчээ.

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

Клевлэнд Кавалерс 118-94 Бостон Селтикс
Даллас Мавирекс 119-110 Оклахома Сити Тандер

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ