С.Эрдэнэ: Шаардлагын биелэлтийг бүрэн хангахгүй бол тэмцлээ цааш үргэлжлүүлнэ

С.Эрдэнэ: Шаардлагын биелэлтийг бүрэн хангахгүй бол тэмцлээ цааш үргэлжлүүлнэ

УИХ дахь АН-ын бүлэг дөнгөж сая мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд тус намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ нар оролцсон юм. Тэд өнгөрсөн сарын 3-нд эрх баригчдад олон төрлийн татварын нэмэгдсэн шийдвэрээ цуцлах, Үндсэн хуулийн суурь бүтэц, үзэл санаа, зарчмыг эвдсэн хор уршиг дагуулах төслөө зогсоох, 8 хувийн ипотекийн зээлийг үргэлжлүүлэх, агаарын бохирдлыг бууруулах, “Сайн хашаа “ хөтөлбөрийг үргэлжлүүлэх зэрэг асуудлаар нэг сарын хугацаатай шаардлага хүргүүлсэн. Эрх баригчид дээрх шаардлагын хариуг өгсөн боловч сөрөг хүчнийхэн тэдний өгсөн хариуг хангалтгүй гэж үзжээ. Тиймээс өчигдөр олон нийтийн жагсаалыг зохион байгуулснаа учирлалаа. АН-ынхны хэлж буйгаар “Жагсаалд улс орон даяар 60 мянган гаруй хүн оролцсон. Бид цаашид улс төрийн тэмцлээ үргэлжлүүлнэ. Ерөнхий сайд болон УИх-ын даргад дахин шаардлага хүргүүлнэ” гэсэн юм.  

Одоо өгөх гэж байгаа шаардлагадаа өмнө хүргүүлсэн шаардлагын биелэлтийг бүрэн хангахаас гадна “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой асуудлыг тодруулж ирэх сарын 12-ны дотор шийдвэрлэхгүй бол улстөрийн тэмцлээ зогсолтгүй үргэлжлүүлж шат дараалсан арга хэмжээ авч, тэмцлийн дараагийн шатанд шилжихээ мэдэгджээ. 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.