Ноён уул орчмын газрыг улсын тусгай хамгаалалтад авахаар боллоо

Ноён уул орчмын газрыг улсын тусгай хамгаалалтад авахаар боллоо

Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2020.05.07) үдээс хойших нэгдсэн хуралдаан Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгээр үргэлжлэв. 

    Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан танилцуулсан. Тэрбээр танилцуулгадаа, Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Б.Баттөмөр, Т.Аюурсайхан, Ж.Бат-Эрдэнэ, Ж.Мөнхбат, М.Оюунчимэг, Д.Оюунхорол, Я.Содбаатар, Д.Тогтохсүрэн, Д.Тэрбишдагва, Н.Учрал, Л.Энх-Амгалан, М.Энхболд, Д.Эрдэнэбат нарын нийт 14 гишүүнээс 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр өргөн мэдүүлсэн Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурал 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаараа хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн.

    Төрийн байгуулалтын байнгын хороо 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн хуралдаанаараа нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг төслийн холбогдох зүйл, хэсэг, заалтад нэмж тусган эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн төслүүд болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1 дэх хэсэгт заасны дагуу нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлэг явуулах үед зарчмын зөрүүтэй санал дэмжигдсэнтэй холбогдуулан төслийн зарим зүйл, хэсэг, заалтыг гүйцээн боловсруулах, төслийн уялдааг хангуулахаар хуралдаан даргалагчаас өгсөн чиглэлийн дагуу  саналын томьёоллыг бэлтгэсэн гэдгийг дурдлаа.

    Ингээд хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй  зургаан саналын томьёоллоор санал хураалаа. Тухайлбал, төслийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсгийн “Урт хугацааны буюу Улсын хөгжлийн урт хугацааны “Алсын хараа” 30 хүртэл жилийн хугацаанд хэрэгжүүлэх хөгжпийн бодлого, төлөвлөлтийн баримт бичиг нь Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого байна.” гэснийг “30 хүртэл жилийн хугацаанд хэрэгжүүлэх “Алсын хараа" нь Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого байна.” гэж, төслийн 6 дугаар зүйлийн 6.2.1 дэх заалтын “бодлогын үндэс байх бөгөөд улсын, салбар, салбар хоорондын, бүсийн болон орон нутгийн урт хугацааны бодлогыг бүс нутаг, байршлаар төлөвлөсөн байна.” гэснийг “бодлого, төлөвлөлтийн үндэс байна.” гэж тус тус өөрчлөхөөр боллоо. 

    Мөн төслийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсгийн “09 дүгээр сарын 01-ний” гэснийг “2020 оны Улсын Их Хурлын ээлжит сонгуулиар байгуулагдсан Улсын Их Хурлын анхдугаар чуулганы хуралдаан эхэлсэн” гэж, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 1 дүгээр зүйлийн “7/Эдийн засаг, хөгжил, төлөвлөлтийн яам” гэснийг “Хөгжлийн төлөвлөлт, эдийн засгийн яам” гэж тус тус өөрчлөх Ажлын хэсгийн санал дэмжигдлээ. Түүнчлэн “Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийг хэрэгжүүлэх бэлтгэлийг хангах зарим арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийн 1 дүгээр зүйлд “1/Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн төслийг боловсруулж, 2020 оны 09 дүгээр сарын 01-ний дотор Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;” гэсэн агуулгатай заалт нэмж, дугаарыг өөрчлөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.

Ингээд Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг бүхэлд нь батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. 

“АЛСЫН ХАРАА-2050” тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ

  Дараа нь ““АЛСЫН ХАРАА-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн  анхны хэлэлцүүлгийг хийсэн. 

Тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг Төрийн байгуулалтын байнгын хороо 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн хуралдаанаараа хийсэн бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт танилцуулав. 

    Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын Засгийн газраас 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн '“Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал батлах тухай” Монгол Улсын Их Хурлын топгоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх эсэх асуудлыг Улсын Их Хурал 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэн шийдвэрлэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн.

    Монгол Улсын Их Хурлын даргын "Ажлын хэсэг байгуулах тухай" 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 33 дугаар захирамж, "Захирамжид нэмэлт оруулах тухай" 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 63 дугаар захирамжаар ““Алсын хараа 2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын хорооны дарга С.Бямбацогт миний биеэр ахлуулан Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан, О.Баасанхүү, Ж.Батзандан, Х.Болорчулуун, Ж.Ганбаатар, Х.Нямбаатар, Д.Оюунхорол, М.Оюунчимэг, Я.Санжмятав, Б.Чойжилсүрэн, Л.Энх-Амгалан нарын 12 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан.

    Тус ажлын хэсэгт туслалцаа үзүүлэх ажлын дэд хэсгийг Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурлын гишүүн асан Р.Хатанбаатар ахалж, бүрэлдэхүүнд Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, яамдын Төрийн нарийн бичгийн дарга нар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголбанк, Үндэсний хөгжлийн газар болон эрдэмтэн, судлаачид мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч ажилласан гэдгийг онцлов. 

    Ажлын хэсэг 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хуралдаж тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх эсэхийг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар шийдвэрлэх үед Улсын Их Хурлын гишүүдээс гарсан санал, иргэд, төрийн болон төрийн бус байгууллагаас ирүүлсэн санал нэг бүрийг судлан үзэж, шаардлагатай саналыг төсөлд тусган тогтоолын төслийн боловсруулалтыг сайжруулж, хэлэлцүүлэгт бэлтгэн саналуудыг багцалж нийт 32 зарчмын зөрүүтэй саналыг бэлтгэн Байнгын хорооны анхны хэлэлцүүлэгт оруулсан гэв. 

Тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат, Б.Баттөмөр, Б.Саранчимэг, Д.Оюунхорол нар асуулт асууж, үг хэлсэн. Гишүүдийн зүгээс тогтоолын төсөл батлагдсанаар “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030”-д  хүчингүй болох эсэхийг тодруулахын зэрэгцээ өмнөх хөгжлийн бусад баримт бичигт тусгагдсан чухал заалтуудыг АЛСЫН ХАРАА-2050” үзэл баримтлалд шингээснийг  илүүтэй лавласан.

    Ажлын хэсэг дээр НҮБ болон бусад улс төрийн намуудаас ирсэн саналуудыг нэгтгэхдээ “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030” -ын гол заалтуудыг энэ баримт бичигтээ суулгаж өгснөөс гадна засах шаардлагатай заалтуудыг өөрчилсөн. Тухайлбал, "Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030”-д нэг хүнд оногдох дотоодын нийт бүтээгдэхүүнийг 17 мянга 500 ам.доллараар тооцсоныг хэт өөдрөг байна гэж үзээд 12 орчим ам.доллар болгосны зэрэгцээ ядуурлыг 0 хувьд хүргэнэ гэсэн зорилт тавьсныг “АЛСЫН ХАРАА-2050” 15 хувьд, 2050 онд таван хувьд хүргэх зорилт тавьж өөрчилсөн хэмээн Ажлын хэсгийн ахлагч С.Бямбацогт гишүүн хариуллаа. 

    Харин Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Монгол Улсын сайд Л.Оюун-Эрдэнэ, "Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030”-д нийтдээ 44 зорилт тусгагдсаны 72.7 хувийг “АЛСЫН ХАРАА-2050” баримт бичигт тусгасан. Заалтуудыг агуулгын хувьд өөрчилж нэгтгэж, суурь тоонуудыг тодорхой өөрчилсөн. Бусад бодлогын баримт бичгүүдтэй зөрчилдсөн зүйл байхгүй” хэмээн нэмж тайлбарлав. 

    Дараа нь Ажлын хэсгээс гаргасан  зарчмын зөрүүтэй 38 саналын томьёоллоор санал хураалт явууллаа. Тухайлбал, Тогтоолын төслийн 1 дэх заалтыг  “1.“"Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын зорилго, зорилт, зорилтыг хэрэгжүүлэх үе шат, хүрэх үр дүнг нэгдүгээр хавсралтаар, зорилтын хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааг хоёрдугаар хавсралтаар, хэрэгжилтийн хяналт, үнэлгээний шалгуур үзүүлэлт, хүрэх түвшинг гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай” гэж өөрчлөн найруулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Мөн төслийн 4 дэх заалтыг  "Энэ тогтоолын хавсралтад “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал- 2030 батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын хавсралтаар батлагдсан зорилт, үе шат, үр дүнг илэрхийлэх үзүүлэлтийг өөрчлөн найруулж болон агуулгаар нь авч тусгасантай холбогдуулан Монгол Улсын Их Хурлын 2016 оны 19 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.” гэж өөрчлөн найруулахаар болов.

    Тогтоолын төсөлд “2.‘“‘Алсын хараа 2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого"-ын хэрэгжилтийн хяналт-шинжилгээ, үнэлгээний дүнг үндэслэн дараагийн үе шатны хүрэх үр дүнтэй нийцүүлэн зорилтын хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагаа, хяналт, үнэлгээний шалгуур үзүүлэлт, хүрэх түвшинг боловсруулж, Улсын Их Хурлаар батлуулахыг Монгол Улсын Засгийн газар /У.Хүрэлсүх/-т үүрэг болгосугай.” гэсэн агуулгатай заалт шинээр нэмж, дугаарлалтыг өөрчлөх саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. 

    Мөн төслийн хавсралтын 87 дугаар хуудасны “4.Эдийн засаг” зорилгыг “4.Эдийн засгийн тогтвортой өсөлт иргэн бүрдээ хүрсэн, дундаж давхарга зонхилсон, ядуурал эрс буурсан, эдийн засгийн хөгжлийн бодлогын суурийг бүрдүүлж, дотоод хэрэгцээгээ өөрсдөө хангадаг, экспорт эрчимжсэн, хөрөнгө оруулалт, хуримтлалын чадавхаа бүрдүүлсэн, олон тулгуурт эдийн засагтай улс болно." гэж өөрчлөн найруулахаар болов. Түүнчлэн төслийн нэгдүгээр хавсралтад “Алсын хараа: Монгол Улс 2050 он гэхэд байгаль, хэл, хил, соёлоо тогтвортой хадгалсан, нийгмийн болон эдийн засгийн хөгжлөөрөө тэргүүлэгч орон болно” гэсэн хэсэг нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.  

Дараа нь тогтоолын төсөлтэй холбогдуулан Байнгын хороодоос болон гишүүдээс бичгээр гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулж шийдвэрлэлээ.

    Ингээд ““АЛСЫН ХАРАА-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн. 

Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг батлав

    Үргэлжлүүлэн Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн бөгөөд энэ талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлийг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн танилцууллаа.  

    Төсвийн байнгын хороо хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаараа хийж, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасны дагуу нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналыг төсөлд тусган эцсийн хувилбарын төслийг бэлтгэсэн болно. Хуулийн төсөл батлагдаж "Таван толгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэсэн сайжруулсан шахмал түлшний борлуулалтад ногдох нэмэгдсэн өртгийн албан татварыг чөлөөлснөөр нэг тонн сайжруулсан шахмал түлшний иргэдийн гар дээр очих үнэ 15.0 мянган төгрөгөөр, нийслэлийн гэр хорооллын иргэдийн өрхийн зардалд түлшний үнийн нөлөөлөл нэг жилийн хугацаанд 9.0 тэрбум төгрөгөөр тус тус буурна гэж тооцсон гэдгийг Г.Тэмүүлэн гишүүн танилцуулгадаа онцолсон. 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн гараагүй тул Төсвийн байнгын хорооны саналаар Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг бүхэлд нь батлая гэсэн саналын томьёоллоор санал хураахад  хуралдаанд оролцсон гишүүдийн  олонх дэмжлээ. 

“Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай” тогтоолын төслийг баталлаа

    Дараа нь “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Энэ талаарх холбогдох Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Элдэв-Очир танилцуулсан. 

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн хуралдаанаараа тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан зарчмын зөрүүтэй саналыг төсөлд нэмж тусган, төслийн агуулга, бодлого, зарчмыг алдагдуулахгүйгээр үг, хэллэг, найруулгын засварыг хийсэн тогтоолын төслийн эцсийн хувилбарын төслийг бэлтгэсэн гэж байлаа. 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан үг хэлэх гишүүн байгаагүй тул Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх  дэмжлээ. 

    Тогтоолын төсөл батлагдсанаар 6 аймгийн 13 сумын нутаг дэвсгэрийг хамарсан талбайг Улсын тусгай хамгаалалтад авснаар талбайн хэмжээ 1 298 047 га-аар буюу нийт нутаг дэвсгэрт эзлэх хувь 0.83 хувиар нэмэгдэнэ. Ингэснээр Тусгай хамгаалалттай газар нутгийн талбайн хэмжээ 31 461 221 га байсан бол эдгээр газруудын шинээр болон өргөтгөлөөр авснаар 32 759 268 га буюу Монгол Улсын тусгай хамгаалалттай нийт газар нутгийн 20.94 хувийг эзлэх юм.

Ноён уул орчмын газрыг улсын тусгай хамгаалалтад авахаар болов

    Үргэлжлүүлэн  “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. 

    Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн хуралдаанаараа тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн бөгөөд энэ талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр танилцуулсан. 

    Тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэг хийх үед Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь байгаль орчныг хамгаалах, ойн цэвэрлэгээ хийх, мод тариалахад тухайн орон нутгийн иргэд, ойн нөхөрлөлүүд чухал үүрэгтэй байдаг тул орон нутгийн иргэд, ойн нөхөрлөлийн үйл ажиллагааг дэмжсэн бодлого явуулах, Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг тогтоол батлагдсан тохиолдолд тусгай зөвшөөрөлтэй газруудын нөхөн сэргээлтийн ажлыг ямар байгууллага хариуцаж хяналт тавьж ажиллах талаар асуулт асууж, хариулт авсан. Ноён уулыг тусгай хамгаалалтад авах тухай “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаар зарчмын зөрүүтэй санал гараагүй тул төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах нь зүэйтэй гэсэн горимын саналыг Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэж байлаа. 

    Тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Г.Тэмүүлэн нар асуулт асууж, хариулт авсны дараа Байнгын хорооны саналаар  “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгээр  нь батлая гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 70.8 хувь нь дэмжив. 

    Тогтоолын төсөл батлагдсанаар байгалийн бүс, бүслүүрийн онцлог хэв шинж, унаган төрх, байгалийн өвөрмөц тогтоц, түүх соёлын болон экологийн хувьд онцгой ач холбогдол бүхий Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт орших Ноён уул орчмын байгалийн нөөц газар болон Төв аймгийн Борнуур, Батсүмбэр сумын нутагт орших Ноён уул орчмын дусгалт газрыг өртгөтгөн, ангилал ахиулж, дархан цаазат газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авахаар боллоо.

Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ

    Хуралдаан  Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгээр үргэлжлэв.

    Энэ талаарх Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан танилцуулсан. 

    Байнгын хорооны 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор хуулийн төслийг чуулганаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулж, ахлагчаар нь Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, бүрэлдэхүүнд нь Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Х.Баделхан, Н.Оюундарь, Ц.Цогзолмаа нар ажилласан.

    Ажлын хэсэг 2020 оны 05 дугаар сарын 01,04-ний өдрүүдэд тус тус хуралдаж, гамшгаас хамгаалах бэлэн байдлыг хангах чиг үүргийн хүрээнд гамшиг, аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, тэмцэх үйл явц нь Монгол Улсын Үндсэн хууль, олон улсын гэрээнд нийцүүлэн хуульд заасан үндэслэл, журмын дагуу зөвхөн хүн амын аюулгүй байдал, эрүүл мэндийг хамгаалах зорилгод хүрэхэд зайлшгүй арга хэмжээг авах, түүнчлэн гаргах аливаа шийдвэр нь эрүү шүүлт, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх туйлын эрхийг хүндэтгэх, ялгаварлан гадуурхахгүй байх шаардлагыг хангах, гамшгийн талаарх илт худал мэдээллийг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон нийтийн сүлжээгээр тархах тархалтыг бууруулах, зогсоох арга хэмжээг тухайн нөхцөл байдалд тохируулан тодорхой хүрээ, хугацаатайгаар авах, гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэгг шилжүүлсэн үед Засгийн газраас гарах шийдвэр нь Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуульд нийцсэн эсэхэд Улсын Их Хурал тоггмол хяналт тавих зэрэг зохицуулалтыг тусгаж өгөх нь зүйтэй гэж үзэж Байнгын хорооны хуралдаанд хэлэлцүүлж, шийдвэрлүүлсэн.

    Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн хуралдаанаараа Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед асуулт асуух, үг хэлэх Улсын Их Хурлын гишүүд гараагүй гэдгийг Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан танилцуулгадаа онцоллоо.

    Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн гараагүй тул хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй таван саналын томьёоллоор санал хураалт явуулсан. Тухайлбал,  хуулийн төслийн 1 дүгээр зүйлд “10.9.1.Энэ хуулийн 10.4-т заасны дагуу гарах аливаа шийдвэр, арга хэмжээ нь Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалсан иргэний үндсэн эрх, эрх чөлөөг хязгаарлах тохиолдолд доор дурдсан шаардлагыг нэг мөр хангана; хуульд заасан үндэслэл, журмын дагуу гарсан байх; үндэсний аюулгүй байдал, нийгмийн хэв журам, нийтийн ёс суртахуун, хүн амын эрүүл мэнд, эсхүл хүний бусад үндсэн эрх, эрх чөлөөг хамгаалах зорилготой байх; энэ хуулийн 10.9.2-т заасан зорилгод хүрэхэд зайлшгүй, тухайн нөхцөлд тохирсон, тодорхой хүрээ, хугацаатай байх; хүний амьд явах эрх, итгэл үнэмшилтэй байх, шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөө, хэнд боловч эрүү шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахыг хориглосон Монгол Улсын Үндсэн хуулийн заалтыг хөндөөгүй байх; Гамшгаас хамгаалах зорилгоор гарах шийдвэр, арга хэмжээ нь иргэний үндсэн эрх, эрх чөлөөгтухайн нөхцөлд тохируулан хамгийн бага хязгаарласан байна. Монгол Улсын Их Хурал нь энэ хуулийн 10.4-т заасны дагуу Засгийн газраас гарах шийдвэр <

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.