Blue Sky-д тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, тус төвийн цагдаагийн хамгаалалтад авсан гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдаад байна. Энэ талаар Зоонозын Өвчин Судлалын Үндэсний Төв (ЗӨСҮТ)-ийн хэвлэл, мэдээллийн албанаас тодруулахад "Blue Sky-н ариун цэврийн өрөөнд ууттай тарвага үлдээсэн гэх дуудлага сая манай төвд ирсэн. Манай баг бүрэлдэхүүн тус газар ажиллаж байна. Одоогоор сэжигтэй тохиодол бүртгэгдээгүй. Хүмүүс өндөр халуурсан гэх мэдээлэл худал" гэв.