Японы мэргэжилийн сүмо бөхийн гуравдугаар сарын буюу Хару башёгийн арвантав дахь өдрийн барилдаан Осака хотноо болж дууслаа.
Мэргэжилийн сүмогийн 70 дэх их аварга Харүмафүжи Д.Бямбадорж, 71 дэх их аварга Какүрю М.Ананд барилдлаа. Өмнө нь Харүмафүжи 27, Какүрю 16 давж байсан бол өнөөдөр Какүрю давж хару башёг хоёр бөх 10 даваа таван унаатайгаар дуусгалаа.
Харин башёг тэргүүлж байгаа ёкозүна Кисеносато озеки Терүнофүжи Г.Ган-Эрдэнэ хоорондоо барилдлаа. Хоёр бөх өмнө нь 14 барилдахад 11 нь Кисеносато давж байсан бол өнөөдөр мөн адил давж, хоёр бөхийн даваа унааны тоо ижил болж дахин барилдаан хийлээ. Хоёр бөх нь нэг нэг удаа түрүүлээд байсан бөгөөд энэ удаа Кисеносато шийдсэн мэхээ хийж хоёр дахь удаагаа түрүүллээ
Бусад бөхчүүд
Ёкозүна Хакүхо М.Даваажаргал 2-3 гэмтсэн
Ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж 10-5
Ёкозүна Какүрю М.Ананд 10-5
Озеки Терүнофүжи Г.Ган-Эрдэнэ 13-2
Секиваки Тамаваши Б.Мөнх-Оргил 8-7
Маэгашири-2 Таканойва А.Баасандорж 6-9
Маэгашири-4 Араваши Э.Дөлгөөн 3-7
Маэгашири-6 Чиёошома Г.Мөнхсайхан 9-6
Маэгашири-7 Ичиножү А.Ичинноров 6-9
Маэгашири-14 Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар 5-10
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.