Английн шигшээ хожигдолгүйгээр хэсгээ тэргүүлж байна

Английн шигшээ хожигдолгүйгээр хэсгээ тэргүүлж байна

Дэлхийн аваргын урьдчилсан шатны F  хэсгийн тоглолтууд өнгөрсөн шөнө боллоо. Энэ хэсгийг тэргүүлж байсан Английн шигшээ баг талбайдаа Литвыг хүлээж авч, 2:0-ээр буулгаж авлаа. Ингэснээр 13 оноотой болж, тэргүүллээ баталгаажуулсаар байна. Мөн хэсэгтээ 4 хожиж, нэг тэнцэж, ганц ч хожигдоогүй яваа юм. Тоглолтын 21 дэх минутад Дефо тооны харьцааг нээсэн. Улмаар 66 дахь минутад Варди гүйцээснээр багтаа ялалт авчирсан байна.

Тэгвэл энэ шатанд Словакийн шигшээ баг Мальтын талбайд зочилж, 1:3-аар буулгаж авлаа. Ингэснээр 9 оноотой болж, хоёрдугаар байрт бичигдэж байна. Тоглолтын 2 дахь минутад Вайсс тооны харьцааг нээсэн бол 14 дэх минутад Фарруджия тэнцүүлжээ. Гэвч 41 дэх минутад Грегруш Словакийн шигшээд тэргүүлэл авчирсан бол Немец 84 дэх минутад гүйцээжээ.

Хэсгийн гурав дахь тоглолт Шотланд болон Словены хооронд болж, талбайн эзэд 1:0-ээр хожлоо. Ингэснээр Шотланд 7 оноотой болсон бол Словен 8-тай үлдлээ. Эдгээр багууд 3, 4 дүгээр байрт бичигдэж байгаа юм.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.