Польш ойрын өрсөлдөгчөө хожиж, хэсгээ тасархай тэргүүлж байна

Польш ойрын өрсөлдөгчөө хожиж, хэсгээ тасархай тэргүүлж байна

Дэлхийн аваргын урьдчилсан шатны Е группын гурван тоглолт өнгөрсөн шөнө боллоо. Энэ тойрогт хүснэгтийг тэргүүлэгч Польшийн шигшээ баг хамгийн ойрын өрсөлдөгч болох Черногорын талбайд зочилж, 1:2-оор буулгаж авлаа. Ингэснээр Польш 13 оноотой болж, тэргүүллээ улам баталгаажууллаа. Харин Черногор 7 оноотой хэвээр үлдэж, хоёрдугаар байрт бичигдэж үлдлээ. Тоглолтын 40 дэх минутад Левандовски дэлхийн аваргын урьдчилсан шатны тоглолтын 8 дахь гоолоо оруулсан. Харин 63 дахь дахь минутад Мугоша тэнцүүлсэн бол Пишчек 82 дахь минутад хожлын гоол оруулжээ.

Энэ тойрогт Данийн шигшээ баг Румыны талбайд зочилж, гоолгүй тэнцлээ. Ингэснээр Дани 7 оноотой болж, гуравдугаар байрт бичигдэж байгаа юм. Харин Румын 6 оноотой үлдэж, дөрөвдүгээр байрт бичигдэж байгаа юм.

Тэгвэл Арменийн шигшээ баг талбайдаа Казахстаныг хүлээж авч, 2:0-ээр буулгаж авлаа. Ингэснээр мөн 6 оноотой болсон. Харин Казахстан 2 оноотой үлдэж, хэсгийн сүүл мушгиж байна. Тоглолтын 73 дахь минутад Мхитарян тооны харьцааг нээсэн бол 75 дахь минутад Озбилиз гүйцээжээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.