Английн премьер лигийн 30 дугаар тойргийн эхний тоглолтууд өнгөрсөн шөнө боллоо. Энэ тойрогт хүснэгтийг тэргүүлэгч “Челси” клуб талбайдаа “Кристал Палас”-ыг хүлээж авч, 1:2-оор хожигдлоо. Ингэснээр 69 оноотой хэвээр үлдэж байгаа юм. Гэхдээ “Челси”-д нэг тойргийн тоглолт дутуу байгаа. “Кристал Палас”-ын хувьд сүүлийн дөрвөн тоглолтод дараалан хожсоноор хасагдах бүсээс мултарч, 31 оноотойгоор 16 дугаар байр руу орж ирлээ.
Харин энэ удаагийн тоглолтын 5 дахь минутад Фабрегас тооны харьцааг нээсэн бол Заа 9 дэх минутад тэнцүүлж, Бентеке хоёр минутын дараа нэгийг нэмсэн нь гурван онооны үнэ цэнэтэй байлаа.
Тэргүүлэгч бүдэрч байх зуур араас нь нэхэж байгаа “Тоттенхэм” клуб “Бөрнли”-гийн талбайд зочилж, 0:2-оор буулгаж авлаа. Ингэснээр 62 оноотой болж, “Челси”-гээс 7 онооны дутуу болж ирлээ. Тоглолтын 66 дахь минутад Эрик Дайер тооны харьцааг нээсэн. Харин 77 дахь минутад Сон Хын Мин гүйцээжээ.
Мөн энэ тойрогт топ дөрвийн төлөө өрсөлдөж буй “Ливерпүүл” клуб талбайдаа “Эвертон”-ыг хүлээж авч, 3:1-ээр буулгаж авлаа. Ингэснээр 59 оноотой болж, гуравдугаар байр руу орж ирлээ. Тоглолтын 8 дахь минутад Мане премьер лигийн 13 дахь гоол оруулсан. Гэвч 28 дахь минутад Пеннингтон хариуг нь барьж, тэнцүүлсэн юм. Харамсалтай нь ердөө 3-хан минутын дараа Коутиньо гоолдож, багтаа тэргүүллийг эргүүлэн авчирсан. Улмаар 60 дахь минутад Ориги гүйцээснээр “Ливерпүүл” ээлжит хожлоо авлаа.
Бусад тоглолтын үр дүн
Уотфорд 1-0 Сандерланд
Манчестер Юнайтед 0-0 Вест Бромович
Лестер 2-0 Сток Сити
Саутгэмптон 0-0 Борнмут
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.