Жеко дубль хийж, “Рома” хожлоо

Жеко дубль хийж, “Рома” хожлоо

Италийн Сери А лигийн 30 дугаар тойргийн эхний хоёр тоглолт өнгөрсөн шөнө боллоо. Энэ тойрогт хүснэгтийн хоёрдугаар байрт бичигдэж буй “Рома” клуб талбайдаа “Эмполи”-г хүлээж авч, 2:0-ээр буулгаж авлаа. Ингэснээр 68 оноотой болж, тэргүүлэгч “Ювентус”-ээс 5 оноогоор хоцорч байна.

Тоглолтын 12, 56 дахь минутад Эдин Жеко хоёрыг хийж, багтаа ялалт авчирсан. Ингэснээр тэрбээр 23 гоолтой болж, мэргэн буучийн жагсаалтыг ганцаар тэргүүлж байна.

Тэгвэл өнгөрсөн шөнө “Сассуоло” клубын талбайд “Лацио” зочилж, 1:2-оор буулгаж авсан юм. Ингэснээр “Лацио” 60 оноотой болж, 4 дүгээр байрт бичигдэж байна. Тоглолтын 26 дахь минутад талбайн эздээс Берарди торгуулийн цохилтоос тооны харьцааг нээсэн. Харин 42 дахь минутад Иммобиле 18 дахь гоол оруулсан. Улмаар 83 дахь минутад Консильи өөрийнхөө хаалганд авто гоол оруулжээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.