Францын лигийн цомын тэмцээний шигшээ тоглолт өнгөрсөн шөнө боллоо. Финалд “Монако” болон “ПСЖ” клубүүд шийр заан тунаж үлдээд байсан юм. Тэгвэл финалд “ПСЖ” өрсөлдөгчөө 1:4-өөр буулгаж авч, цомын эзэд боллоо.
Тоглолтын 4 дэх минутад Дракслер гоолдож, тооны харьцааг нээсэн. Харин 27 дахь минутад Лемар тэнцүүлсэн. Гэвч 44 дэх минутад Ди Мария гоолдож, улмаар Кавани 54, 90 дэх минутад хоёрыг хийснээр “ПСЖ” лигийн цомд түрүүллээ.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.