Английн премьер лигийн 30 дугаар тойргийн хүрээнд топ дөрвийн төлөө өрсөлдөж буй “Арсенал” клуб талбайдаа “Манчестер Сити”-тэй хүч үзлээ. Хоёр баг хоёулаа л Аваргуудын лигийн эрхийн төлөө тэмцэж байгаа.
Тэгвэл энэхүү тоглолтод хоёр баг 2:2-оор тэнцэж, оноо хуваалаа. Ингэснээр “Сити” 29 тойргийн дараах байдлаар 58 оноотой болсон бол “Арсенал” 28 тойргийн дараах байдлаар 51 оноотой боллоо.
Тоглолтын 5 дахь минутад Сане гоолдож, тооны харьцааг нээсэн. Харин 40 дэх минутад Уолкотт тэнцүүлсэн бол 42 дахь минутад Агуэро хариуг нь барьжээ. Гэвч 53 дахь минутад Мустафи тэнцүүлж, багтаа нэг оноо авчирсан байна.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.