Хоёр ч удаа нэмэлт цаг сунгаж Клевлэнд хожил байгууллаа

Хоёр ч удаа нэмэлт цаг сунгаж Клевлэнд хожил байгууллаа

Клевлэнд Кавалерс талбай дээрээ Индиана Пэйсэрс багийг хүлээн авч тоглож 130-135 харьцаагаар Клевлэнд ялалт байгуулжээ. Тус тоглолт хоёр ч удаа нэмэлт цаг сунгасан бөгөөд Кевин Лов нэмэлт цагт гайхалтай тоглолтыг үзүүлж багтаа хожил авчирчээ. Ингэснээр Клевлэнд ганцхан хожигдлын зөрүүгээр Бостоны дараа бичигдэж байгаа бол Индиана 37 хожил, 40 хожигдолтой дорнод бүсийн 9- рт бичигдэж байна.

Тус тоглолтод Леброн Жеймс 41 оноо, 16 самбар, 11 дамжуулалтаар трипл дабл гүйцэтгэсэн бол Кари Ирвинг 23 оноо, Кевин Лов 20 оноо, 12 самбар, ЖР Смит 18 оноо, Тристон Томпсон 12 оноог авч гарааны тоглогчид гайхалтай байж чаджээ. Харин эсрэг багаас Пол Жорж 43 оноо, 9 самбар, 9 дамжуулалтаар бүх тоглогчдыг тэргүүлсэн бол СЖ Мильс 27 оноогоор сэлгээнээс тусалжээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.