Гомес 7 минутын дотор хет-трик хийлээ

Гомес 7 минутын дотор хет-трик хийлээ

Германы Бундес лигийн хүрээнд “Байер Леверкузен” клуб талбайдаа “Вольфсбург”-тэй тулж, 3:3-аар тэнцсэн билээ.  Энэхүү тоглолтод “Вольфсбург” клубын довтлогч Марио Гомес гурван гоол оруулсан бөгөөд 2012 оноос хойш анх удаа Бундес лигт хет-трик хийлээ.

Тэр дундаа тэрбээр сүүлийн 7 минутад буюу 80, 83, 87 дахь минутад гурван гоол оруулж, багаа ялагдлаас аварсан юм. Учир нь 80 дахь минутад хүртэл “Вольфсбург” 2:0-ээр хожигдож явсан. Харин Гомес гурван гоол оруулж, багтаа тэргүүлэл авчирсан ч 89 дэх минутад нэгийг алдаж, тэнцсэн юм.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.