Английн “Челси” клубын дасгалжуулагч Антонио Конте багтайгаа гэрээгээ сунгахаар болсон байна. Итали мэргэжилтэн гэрээ сунгах тал дээр багийн эзэн Роман Абрамовичтай тохиролцоонд хүрч чадсан аж.
Өмнө нь “Челси” түүнд жилийн 15 сая еврогийн цалинтай, таван жилийн гэрээ санал болгож байсан. Ерөнхийдөө энэ санал дээр тохиролцоонд хүрч буй бөгөөд хэрвээ Итали эр гэрээнээсээ өмнө халагдвал ямархуу хэмжээний нөхөн олговор авах талаараа ч тохирсон аж.
Конте “Челси”-г 2016 оны зунаас эхлэн удирдаж байгаа бөгөөд 2019 он хүртэл гэрээтэй билээ. Одоогоор тэрбээр “Челси”-гийн хамтаар премьер лигийн хүснэгтийг тэргүүлж байна.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.