“Манчестер Юнайтед” тэнцэж, “Лестер” хожлоо

“Манчестер Юнайтед” тэнцэж, “Лестер” хожлоо
Английн премьер лигийн 31 дүгээр тойргийн тоглолтууд долоо хоногийн дундуур болох учиртай. Өнгөрсөн шөнө дөрвөн тоглолт боллоо. Тэгвэл топ дөрөвт багтаж, Аваргуудын лигийн эрх авахын төлөө зүтгэж байгаа “Манчестер Юнайтед” клуб энэ тойрогт талбайдаа “Эвертон”-ыг хүлээж авч, 1:1-ээр тэнцлээ. 
 
Ингэснээр “Манчестер Юнайтед” 29  тойргийн дараах байдлаар 54 оноотой боллоо. Дутуу хоёр тоглолтдоо хожоод ч тэд 5 дугаар байрнаас ховхрох янз алга. Дээр байгаа багууд нь хожигдохгүй бол шүү дээ. Тэр ч битгий хэл “Арсенал”-д тавдугаар байраа алдаад, зургаа руу ч унаж магадгүй нь. Тэгвэл “Эвертон” 51 оноотой болж, 7 дугаар байрт бичигдэж байна. Энэ удаагийн тоглолтын 22 дахь минутад Жагелка тооны харьцааг нээсэн бол 90 дэх минутад Ибрахимович торгуулийн цохилтоос тэнцүүлж, 16 дахь гоолоо оруулсан байна. 
 
Сүүлийн дөрвөн тойрогт дараалан ялаад байсан “Лестер” клуб энэ тойрогт “Сандерланд”-ыг хүлээж авч, 2:0-ээр буулгаж авлаа. Ингэснээр 36 оноотой болж, 10 дугаар байр руу орж ирлээ. Мөн нэг тойргийн тоглолт дутуу байгаа. Хэрвээ хожиж чадвал нэг байр урагшлах ч боломж байна. “Сандерланд”-ын хувьд ердөө 20 оноотой 20 дугаар байрт бичигдэж байгаа юм. Тоглолтын 69 дэх минутад Слимани тооны харьцааг нээсэн бол 78 дахь минутад Варди гүйцээжээ. Ингэснээр тэрбээр 10 гоолтой болж ирж байгаа юм. 
 
Бусад тоглолтын үр дүн
 
Бөрнли 1-0 Сток Сити
Уотфорд 2-0 Вест Бромович
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.