Д.Төмөрхүлэг тэргүүтэй 5 бөх өнөөдөр барилдана

Д.Төмөрхүлэг тэргүүтэй 5 бөх өнөөдөр барилдана

Туркийн Анталия хотноо өнөөдөр жүдо бөхийн гран при ангиллын тэмцээн эхлэх билээ. Өнөөдрийн тухайд эрэгтэй 60, 66, эмэгтэй 48, 52, 57 кг-ын барилдаанууд болж, медальтнууд тодрох учиртай. Харин манайхаас эрэгтэй 60, 66, эмэгтэй 57 кг-ын жинд 5 бөх хүч сорих юм.

Эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Ж.Амарболд, Б.Амартүвшин нар зодоглоно. Б.Амартүвшин В хэсэгт багтаж, эхний тойрогтоо хийлж, хоёрдугаар тойрогт Афганстаны бөх Али Поползайтай барилдахаар оноолт таараад байна. Харин Ж.Амарболд эхний тойрогтоо хийлж, хоёрдугаар тойрогт Казахстаны Рустам Ибраевтай барилдана.

66 кг-ын жинд Д.Төмөрхүлэг, Д.Алтансүх нар барилдаж байгаа. Д.Төмөрхүлэгийн хувьд А зоог тэргүүлж, эхний тойрогтоо хийллээ. Харин хоёрдугаар тойрогт Оросын Игортай барилдахаар оноол таарчээ. Д.Алтансүхийн хувьд С хэсэгт багтаж,  эхний тойрогтоо хийлсэн бөгөөд хоёрдугаар тойрогт Узбекстаны Сардор Нуриллаев болон Азербайжаны Вугар Ширинли нарын ялсантай барилдана.

Эмэгтэйчүүдийн 57 кг-д барилдаж буй Ц.Хулангийн хувьд В хэсэгт багтаж, эхний тойрогтоо Туркийн Озерлер Сейматай оноолт таараад байна. Анталиягийн гран пригийн хэсгийн барилдаанууд Улаанбаатарын цагаар 16:00 цагт эхэлнэ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.