Туркийн Анталия хотноо жүдо бөхийн гран при ангиллын тэмцээн болж байгаа билээ. Өнөөдөр тэмцээний хоёр дахь өдрийн барилдаан болно. Тэгвэл манайхаас эрэгтэй 73, 81, эмэгтэй 63 кг-жингүүдэд 4 бөх барилдах юм.
Эрэгтэй 73 кг-ын жинд Н.Хадбаатар зодоглож байгаа. Манай бөх эхний тойрогтоо Хятадын Цао Шиао Фэйтэй барилдахаар оноолт таараад байна. Тэгвэл эрэгтэй 81 кг-ын жинд Н.Дагвасүрэн, Г.Төрмөнх нар барилдах юм.
Н.Дагвасүрэн А хэсгийг тэргүүлж, эхний тойрогтоо хийлсэн. Харин хоёрдугаар тойрогт Казахстан болон Киргизстаны бөхчүүдийн ялсантай нь барилдана. Г.Төрмөнхийн хувьд эхний тойрогтоо Оросын Станислав Семеновтай барилдахаар оноолт таараад байна. Ялж гэмээнэ Израйлийн Асаф Чентэй барилдана.
63 кг-ын жинд зодоглож буй Б.Мөнгөнчимэг эхний тойрогтоо Туркийн бөх Минел Акдинизтэй барилдахаар оноолт таарсан юм. Ялбал хэсгийн аваргын төлөө барилдана.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.