“Манчестер Юнайтед”, “Эвертон” хожлоо

“Манчестер Юнайтед”, “Эвертон” хожлоо

Английн премьер лигийн 32 дугаар тойргийн хүрээнд өчигдөр орой хоёр тоглолт боллоо. Топ дөрөвт орохын төлөө өрсөлдөж буй “Манчестер Юнайтед” клуб энэ тойрогт “хомоол хамагч”-ийн нэг “Сандерланд”-ын талбайд зочилж, 1:3-аар буулгаж авлаа. Ингэснээр 57 оноотой болж, 5 дугаар байрт бичигдэж байна. Мөн “Улаан чөтгөрүүд”-д хоёр тойргийн нөхөн тоглолт дутуу байгаа. Хэрвээ хоёуланд нь хожиж гэмээнэ 63 оноотой болж, байр ахих ч боломж бий.

Энэ удаагийн тоглолтын 30 дахь минутад Ибрахимович тооны харьцааг нээж, премьер лигийн 17 дахь гоолоо оруулсан.  Харин 43 дахь минутад “Сандерланд”-аас Себастьян Ларссон улаан хуудас авч, багаа хөөдсөн юм.  Түүний араас 46 дахь минутад Мхитарян нэгийг нэмсэн. Улмаар 89 дэх минутад Маркус Рэшфорд гүйцээж, багтаа хэрэгтэй гурван оноог авчирчээ.

Тэгвэл топ дөрөвт орох боломж хайж байгаа “Эвертон” клуб энэ тойрогт сүүлийн таван тоглолтод дараалж хожоод байсан “Лестер”-ийг талбайдаа хүлээж авлаа. Энэ тоглолтод Мерсисайдын баг өрсөлдөгчөө 4:2-оор буулгаж авсан. Ингэснээр 54 оноотой болж, долдугаар байрт бичигдэж байна.

Тоглолтын 1 дэх минутад Том Дэвис тооны харьцааг нээсэн. Гэвч 4 дэх минутад Слимани тэнцүүлж, Олбрайтон 10 дахь минутад нэгийг нэмсэн. Гэвч 41 дэх минутад Жагелка нэгийг хийж, Лукаку 23, 57 хоёр оруулснаар багтаа ялалт авчирсан юм. Мөн Бельги эр премьер лигт 23 гоолтой болж, мэргэн буучийн жагсаалтыг ганцаар тэргүүлж байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.