“Рома”, “Наполи” хожлоо

“Рома”, “Наполи” хожлоо

Италийн Сери А лигийн 31 дүгээр тойргийн тоглолтууд өнгөрсөн шөнө боллоо. Энэ тойрогт хүснэгтийн хоёрдугаар байрт бичигдэж буй “Рома” клуб “Болонья”-гийн талбайд зочилж, 0:3-аар буулгаж авлаа. Ингэснээр 71 оноотой болж, “Ювентус”-ээс 6 оноогоор хоцорч байна.

Тоглолтын 25 дахь минутад Фасио тооны харьцааг нээсэн бол 41 дэх минутад Салах нэгийг нэмжээ. Улмаар 75 дахь минутад Жеко гүйцээж, улирлын 24 дэх гоолоо оруулжээ.

Тэгвэл гуравдугаар байрт бичигдэж байсан “Наполи” клуб энэ тойрогт “Лацио”-гийн талбайд зочилж, 0:3-аар буулгаж авлаа. Ингэснээр 67 оноотой болж, гуравдугаар байраа хадгаллаа. Харин “Лацио” 60 оноотой үлдэж, 4 дүгээр байрт бичигдэж байна.

Тоглолтын 25 дахь минутад Кальехон тооны харьцааг нээсэн бол Инсинье 51, 90 дэх минутад хоёрыг оруулжээ.

Бусад тоглолтын үр дүн

Сампдория 2-2 Фиорентина

Кальяри 2-3 Торино

Кротоне 2-1 Интер

Милан 4-0 Палермо

Удинезе 3-0 Женоа

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.