“Манчестер Сити” Мендигийн төлөө “Монако”-д 35 саяыг санал болгожээ

“Манчестер Сити” Мендигийн төлөө “Монако”-д 35 саяыг санал болгожээ

“Монако” клубын зүүн жигүүрийн хамгаалагч Бенжамен Мендиг Английн багууд сонирхож байгаа билээ. “Челси”, “Арсенал” клубүүд  22 настай франц хөлбөмбөгчнийг сонирхож байсан бол “Манчестер Сити” нэмэгджээ.

“Хотынхон” түүний төлөө 35 сая евро төлөхөд бэлэн байгаа бөгөөд улирлын төгсгөлд Гаэль  Клишиг явуулж, оронд нь авчрах гэж байгаа аж. Жилийн өмнө Менди “Марсель” клубээс 15 саяар “Монако”-д ирж байсан юм. Гэхдээ түүнийг авах тэмцэлд “Арсенал” гол фоварит болчихоод байгаа билээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.