Өсвөрийн сагсан бөмбөгчид хос мөнгө, хүрэл медаль хүртжээ

Өсвөрийн сагсан бөмбөгчид хос мөнгө, хүрэл медаль хүртжээ
Германы нийслэл Берлин хотноо болсон FIBA EASTER CUP MOABIT тэмцээн энэ сарын 13-17-нд боллоо. Тус тэмцээнд Монголын өсвөрийн сагсан бөмбөгийн U14 насны шигшээ багийн хоёр эрэгтэй, нэг эмэгтэй баг оролцон, арвин амжилт үзүүлсэн байна. 
 
Тус тэмцээний хөвгүүдийн U-14 насны ангилалд өрсөлдсөн Г.Ундрах дасгалжуулагчтай баг хүрлийн төлөө Литва улсын багийг 49:39-өөр хожин медалийн тавцанд зогсожээ. Тэд мөн тэмцээний зохион байгуулагчдын хүсэлтээр U-15 ангилалд дэвшин тоглож, мөнгөн медаль хүртсэн байна.
 
Аваргын төлөө манай хөвгүүд Литва улсын багтай ширүүн өрсөлдөж, 33:26-гаар дийлдсэн аж. Манай баг ийнхүү тус тэмцээн хос медаль хүртлээ. Харин хөвгүүдийн U-14 ангилалд тоглосон Д.Лхагваа, Ж.Мөнхтөгс дасгалжуулагчтай манай нэгдүгээр баг мөнгөн медаль хүртжээ.
 
Тэд Германы багтай финалд учраа таарч, 40:33-аар ялагдсан юм. Ийнхүү Германыг зорьсон Монголын ирээдүй болсон сагсан бөмбөгчид гайхалтай амжилт үзүүлэн буурал тивийн дэвжээнд ур чадвараа гайхуулсаар хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртлээ.
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.