М.Анхцэцэгийн залуучууд, насанд хүрэгчдийн ДАШТ-д оролцохоор бэлтгэж байна
Монголчуудын бахархал болсон хүндийн өргөлтийн шилдэг тамирчин М.Анхцэцэг 2016 оны Мексикт болсон Оюутны ДАШТ-д ганцаараа оролцож, Канадын дасгалжуулагч түүнийг авч гаран алтан медаль зүүлгэсэн. Гэвч тэрбээр сүүлийн оролдлогоо хийх үедээ гэмтэл авсан юм. Он гарсаар тэрбээр насанд хүрэгчдийн УАШТ, залуучуудын УАШТ зэргийг өнжөөд байсан.
Тэгвэл тэрбээр гэмтлээ эдгээн Тайланд улсад болсон Дэлхийн шигшээ багийн хамтарсан бэлтгэлд оролцсон. Улмаар энэ сарын 11, 12-нд болсон Оюутны УАШТ-д түрүүлээд байгаа юм. Өнгөрсөн жил л гэхэд М.Анхцэцэг таван тэмцээнд оролцож, 4-өөс нь 12 медаль авсаны 10 нь АЛТ, 2 нь мөнгө байсан юм.
Түүнд одоо ойрын зорилго гэвэл зургаадугаар сард болох Залуучуудын ДАШТ /Япон/, есдүгээр сард болох насанд хүрэгчдийн ДАШТ /АНУ Майами/ тэмцээнд амжилттай оролцох аж.
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.