Месси Эль Классикогийн мэргэн бууч боллоо

Месси Эль Классикогийн мэргэн бууч боллоо

Испанийн Ла лигийн хүрээнд “Реал Мадрид”-ын талбайд “Барселона” зочлон тоглож, 2:3-аар буулгаж авсан билээ. Энэ тоглолтод Месси хоёр гоол оруулснаар Ла лигийн хүрээнд Эль Классикод хамгийн олон гоол оруулсан тоглогч боллоо.

Тэрбээр өчигдөр хоёрыг хийснээр 16 гоол оруулсан амжилтыг үзүүлсэн юм. Өмнө нь Ла лигийн хүрээнд Эль Классикогийн мэргэн буучаар Альфредо Ди Стефано 14 гоолтой нэрлэгдэж байсан билээ.

Харин бүх тэмцээний хүрээнд Месси “Реал”-ын эсрэг 22 гоол оруулсан амжилтаар мэргэн буучийг тэргүүлдэг юм.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.